| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2024/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/109 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
хохирогч Ж.*******а,
шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, А.Сандагдулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншебу овогт *******ын *******д хол*******ох эрүүгийн 2210019120070 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эмэгтэй, 31 настай, дээд боловсролтой, гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй, “******* *******” ХХК-д маркетингийн менежерээр ажилладаг байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо *******гийн 24 дүгээр гудамж ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо *******гийн ******* тоотод амьдарч байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Еншебу овогт *******ын ******* /РД:/
Хол*******сон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ж.*******ад Япон Улсаас тус бүр нь 25,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота Приус 30” маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг 22,000,000 төгрөгөөр оруулж ирж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Богд банкны тоот дансаар 10,000,000 төгрөг, мөн өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Удирдлагын академийн замын хойд талын зогсоол дээр 11,000,000 төгрөгийг бэлнээр авч, хохирогч Ж.*******ад 21,000,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хол*******жээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хохирогч Ж.*******а шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 10 дугаар сард Удирдлагын академийн хойд зогсоол дээр мөнгө өгсөн. Анх эвдэрсэн машиныг хямд оруулж ирэх боломжтой, би машин зардаг газар ажилладаг учраас татваргүй оруулж ирнэ гэж хэлсэн. Нэрнүүд нь маш их өөрчлөгддөг. Анх нэг ажилд ажилладаг ах байгаа, тэр ах бараг нууцаар хийдэг гэж хэлсэн. Нөгөө ахынх нь утасны дугаар байсан. Залгахад нэг залуу аваад бид ийм ажил хийж байгаа гэж хэлсэн. Сүүлд нэр нь өөрчлөгдсөн. Тэгээд би сэжиг авсан. Ярихдаа 3, 4 хоногийн зайтай ярьдаг байсан. 2022 оны зун очиход нөгөө залуу *******г ажлаасаа гарсан, асуудалтай болоод гарсан гэж хэлсэн. Тэр хооронд манай найзад наад эмэгтэй чинь луйварчин гэж хэлсэн байсан. Хүнд мөнгө өгсөн гэж байна. Тэр ямар ч боломжгүй. ******* маш олон хүний нэр хэлдэг. Анхнаасаа залилах төлөвлөгөөтэй байсан гэж ойлгож байна. Хаан банкны данс руу мөнгө хийсэн гэж байна. Ярьж байгаа зүйл нь худлаа гэж бодож байна. 2021 оны 10 сард анх мөнгө өгсөн. Түүнээс хойш маш олон худлаа зүйл ярьсан. Над руу арлын дугаар явуулсан гэдэг. Тэр нь хэдэн сарын өмнө. ын машиныг авч ирлээ гэж ярьсан. Тэгэхэд бид хоёр шүүгдэгчийг нууцаар дагаж явж засварын газар очсон. Очиход тэр арлын дугаар нь таарч байсан. Тэгээд бид итгэсэн. Нотариат дээр очиход надад бүх мөнгөө өгсөн гэж ярьсан. Манай эгч хажууд байсан. Өөрөө ч мэдэж байгаа. Тэгээд гараашд байсан машиныг авч явсан. Би тэр үед чамд үнэнээ хэлсэн биз дээ гэж уйлсан. Тэгэхэд би анх удаа хүн 1 секундийн дотор өөр зүйл ярьж инээхийг харсан. Би *******д мөнгө нь ч хамаа байхгүй. Хүнийг хохироож байж таашаал авдаг гэж бодож байна. Надад 200-300 удаа худлаа ярьсан. Тэгээд өөрөө алга болдог. Аав руу нь залгахад цагдаагаар яв гэж хэлсэн. Түүнээс хойш би *******тай уулзаагүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2210019120070 дугаартай хэргээс:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хавсралт /хэргийн 13-14 дэх тал/,
Хохирогч Ж.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23, 194 дэх тал/,
Б.ын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33- дэх тал/,
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 36-39 дэх тал/,
Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 41-43 дахь тал/,
Гэрч Ж.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 47-48 дахь тал/,
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: 2021 оны 9 дүгээр сард автомашины зардаг газар ажилладаг байсан. т “би Япон улсаас Приус-30 маркийн 2 машин хямд оруулж ирээд зарах боломжтой юм байна” гэж ярьж байсан. Тэгсэн *******ад хэлсэн байсан. Тухайн үед бид хоёр хамт амьдардаг байсан. надад хэлэхдээ “*******а гэрийн гадаа ирсэн байна, уулзчихаад ороод ирье” гээд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Удирдлагын академи сургуулийн дүгээр байрны 403 тоот гэрээс гараад буцаж орж ирэхдээ бэлнээр 11.000.000 төгрөгийг аваад ороод ирсэн. Уг мөнгийг надад өгөөд “*******а 2 ширхэг Приус-30 маркийн машин захиалъя, нэг машиныг нь бид хоёрыг захиалж аваад зарсан өртгийн 50 хувийг өгчих гэж байна” гэж хэлсэн. Би маргааш нь бэлнээр авсан 11 сая төгрөгийг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-н үйлчилгээний төвийн Хаан банкнаас бэлнээр машин захиалах хүний Хаан банкны данс руу бэлнээр шилжүүлсэн. Тухайн гүйлгээ хийсэн баримт надад байхгүй, банкнаас нь авъя гэж хүсэлт өгсөн боловч архиваас гаргаж өгөх боломжгүй гэсэн. Хэдний өдөр гүйлгээ хийснээ санахгүй байгаа юм. Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр *******а над руу “10 сая төгрөгийг миний Богд банкны тоот данс руу шилжүүлсэн. *******а надад хэлэхдээ “өөр хүний данснаас өөр хүн чам руу мөнгө хийнэ” гэж хэлсэн. Би хувийнхаа данснаас мөнгө шилжүүлж болдоггүй гэж хэлж байсан. Тухайн нэг машин нь 10 сая төгрөгөөр орж ирэх боломжтой байсан учир *******а нийт 22 сая төгрөгийг өгч 2 машин захиалахаар болсон юм. Би *******ыг уг үйл явдлаас өмнө бол таньдаггүй байсан, , *******а хоёр багын найзууд гэсэн. Тухайн үед би *******аас нийт 22 сая төгрөг авсан. Би 2 ширхэг Приус-30 маркийн машиныг Япон улс руу захиалахаар 15 сая төгрөгийг нь шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг хэрэглээндээ хэрэглээд дууссан...гэсэн мэдүүлэг /хэргийн 63, 67-68 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 115 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 116 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 117 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 118 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 119 дэх тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хэргийн 121 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 122 дахь тал/, Богд банкны дансны хуулга /хэргийн 126-158 дахь тал/, Хаан, Худалдаа хөгжлийн, Хас, Голомт, Үндэсний хөрөнгө оруулалтын, Төрийн, Чингис хаан банкны дансны хуулга /хэргийн 159-169 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ж.*******ад “Япон Улсаас тус бүр нь 25,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота Приус 30” маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг 22,000,000 төгрөгөөр оруулж ирж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Богд банкны тоот дансаар 10,000,000 төгрөг, Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн замын хойд талын зогсоол дээр 11,000,000 төгрөгийг бэлнээр авч, 21,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, хавсралт /хэргийн 13-14 дэх тал/,
Хохирогч Ж.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: 2021 оны 10 дугаар сард ******* 11,000,000 төгрөгөөр “Тоёота Приус 30” маркийн автомашин захиалахыг санал болгосон. Тэгээд машин цагаан сарын өмнө ирнэ гэж хэлсэн. Би итгээд 22,000,000 төгрөгийг *******д өгсөн. 2022 оны Цагаан сараас хойш машинаа асуухад ******* “БНХАУ-ын Тэнжин хотод явж байна, ачаа наашаа гарсан” гээд хүлээгээд байсан. Анх хэлэхдээ тухайн ажиллаж байсан газрынхаа Мөнхөө ах гэх хүнтэй хамтарч захиалж байна гэж надад хэлж байсан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сард Эрээн хотод ирчихсэн гэж ******* надад хэлж байсан. Тэгээд би 3-7 хоногт *******гаас асуухад надад байнга л худлаа, үнэн шалтаг шалтгаан хэлээд байсан. 2022 оны 6 дугаар сард “машин чинь ирсэн” гээд арлын дугаарыг надад зургаар харуулсан. 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “одоо засварт оруулчихсан, удахгүй гарна” гэж байсан. Би 19-н цагаан хаалганы баруун талд байрлах Вьетнам засвар дээр очиж машиныг нь харахад арлын дугаар нь тухайн зургаар үзүүлсэн 2 автомашинтай таарч байсан. ...Ингэхдээ нь гаалийн цэнхэр бичгийг маргааш өгнө Япон талдаа би мөнгө төлнө, татвар төлбөрийн өртэй байгаа. Цэнхэр бичгээ аваагүй байгаа гэж хэлсэн. ...2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр манай эгч руу залгахад *******гаас “би авлагатай ******* надад ямарваа нэг мөнгө төлөөгүй, би машинаа авъя” гэсэн зүйл ярьсан. Би *******д 11,000,000 төгрөгийг бэлнээр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн замын хойд талд зогсоол дээр өгсөн. Тэгээд 11,000,000 төгрөгийг *******гийн Богд банкны данс руу шилжүүлж өгсөн. ...Би *******д 2 машин захиалахаар 22,000,000 төгрөг өгсөн. Одоо 30,000,000 төгрөг нэхэмжилж байна, учир нь долларын ханш маш их зөрүүтэй болж юмны үнэ маш их өссөн, мөнгөө гаргуулж авмаар байна...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23, 194 дэх тал/,
Б.ын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: Тухайн үед ******* “нэг машиныг 25 сая төгрөг гээд нийт 50 сая төгрөгөөр 2 ширхэг Приус-30 маркийн машиныг АНУ-аас хамаатны хүмүүс ирж байгаа юм, ирэхээс нь өмнө би авсан байх ёстой” гээд надаас авахаар болсон. Үүний дараа надаас машины зургийг авсан. Хэд хоногийн дараа “хүмүүс ирчихлээ үзье” гээд 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манай гэрийн гадаа ирж машиныг үзсэн. ******* надад хэлэхдээ “мөнгө төгрөгийн талаар битгий яриарай, мөнгийг нь маргааш би шилжүүлчихнэ” гээд ТБД Андууд дэлгүүрийн урд талын нотариат дээр машин худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Би *******д “мөнгө орсны дараа гаалийн бичгээ өгнө шүү” гээд гаалийн бичгийг өгөөгүй би аваад явсан. Тэгсэн “энэ хүмүүс гэрээ хийчхээд машины доторх эд зүйлийг тоночихдог” гэж ярьсаар байгаад машиныг аваад явсан. Гэхдээ би гаалийн бичгээ өгч явуулаагүй. Тэгсэн ******* Богд банкны данснаас “мөнгө шилжүүлчихлээ” гэсэн боловч мөнгө шилжиж орж ирээгүй, хуурамч баримт над руу явуулсан. ******* “мөнгийг чинь шилжүүлчихлээ” гаалийн бичгийг нь аваачаад өгчих гэсэн боловч мөнгө нь орохгүй байхаар нь *******тай “Богд банк дээр уулзъя” гээд Баруун дөрвөн замын Богд банкин АТМ дээр очиж *******тай уулзахад “би Богд банктай уулзсан цагийн дараа орох юм байна” гээд намайг уулзуулаагүй. Би тэгэхээр нь “ойролцоо байж байя” гээд *******г явчихаар нь Богд банк руу ороод шалгуулахад “гүйлгээ хийгдээгүй байна” гэж хэлсэн. Тэгээд *******д 2 машинаа залилуулчихлаа гэдгээ мэдээд тэр өдрөө Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст дээр ирж гомдол гаргасан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33- дэх тал/,
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: Манай нөхөр нь хувиараа бизнес эрхэлдэг. Би нөхөр ын хамт Богд банкнаас бизнесийн зээл болох 50.000.000 төгрөгийг аваад Япон улсаас 2 ширхэг Тоёота Приус-30 маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг захиалаад зарах бодолтойгоор захиад 2022 оны 7 дугаар сарын эхээр хоёр тээврийн хэрэгсэл маань Монгол Улсын гаалиар орж ирсэн. Ингээд байж байтал манай нөхөр руу өмнө нь хамт ажиллаж байсан ******* чат бичээд “ахаа хоёр машин авах гэсэн юм, танд машин байгаа юу” гэж асуусан. Тэгээд хоёр Приус-30-ынхаа зургийг манай нөхөр ******* руу явуулсан. 2022 оны 07 сарын 21-ны өдөр *******гийн найз залуу болон гэх хүмүүстэй ирж 2 машиныг үзээд ******* “маргааш мөнгийг нь өгчихье” гэж хэлж гуйгаад хоёр машиныг маань 49.600.000 төгрөгөөр авахаар тохирсон. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүрэгт байрлах нотариатын газар руу манай нөхөр болон *******, , нар очиж “Худалдах, худалдан авах гэрээ” хийгээд “мөнгөө ортол машинаа өгөхгүй” гээд *******д хэлсэн. Тэгсэн чинь болон нар нь “машинаа авъя, гэрээ хийсний дараа хүмүүс машинаа тоночихдог болохоор одоо машинаа авъя” гээд байсан. ******* “манай нөхөр рүү залгаад “маргааш өглөө 9 цагт тань руу бэлнээр юм уу, дансаар 50.000.000 төгрөгийг чинь өгчихнө, машиныг нь одоо өгөөд явуулчих” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь цэнхэр бичгийг барьцаанд авч үлдээд “машиныг чинь өгч явуулъя” гэж хэлсэн. Тэгээд нь *******д итгээд нөгөө хүмүүст тэр оройноо буюу 2022 оны 07 дугаар сарын 21-ний орой Хан-Уул дүүргийн 20-р хороо Ивээл хотхоны гаднаас , , ******* нарт хоёр машинаа өгөөд явуулсан. Маргааш нь ******* нь “та нөгөө цэнхэр бичгээ өгөөч” гэхээр нь бид хоёр “мөнгөө авч байж цэнхэр бичгээ өгнө” гэж хэлсэн. Тэгсэн чинь “таны овог нэр чинь хэн билээ, Хас юм уу Голомт банкны дансаа өгчих” гэхээр нь манай нөхөр ******* руу Хас, Голомт банкны дансаа явуулаад овгоо хэлж өгсөн. Удалгүй чат ирэхээр нь харсан чинь Богд банкнаас манай нөхрийн Хас банкны данс руу 50.000.000 төгрөг хийсэн шилжүүлгийн баримтын зураг скриншот ирэхээр нь данс руугаа ороод шалгасан чинь манай нөхрийн Хас банкны дансанд мөнгө ороогүй байсан. Нөхөр “за, жаахан байж байгаад дахиад шалгая” гээд хэсэг хугацааны дараа шалгахад мөнгө ороогүй байхаар нь ******* руу яриад “мөнгө ороогүй байна, Богд банк дээр уулзъя” гэж хэлсэн. Тэгээд Баруун 4-н замын ойролцоо байрлах Богд банк дээр очиход ******* нь Богд банк руу ороод “уулзчихаад ирлээ” гэж хэлсэн ба “сүлжээний алдаа гарсан гэж байна, одоо 3 цагт орчихно гэнэ” гэж хэлэхээр нь “дансны хуулгаа гаргаад ир” гээд хэлсэн чинь “иргэний үнэмлэх байхгүй бол өгөхгүй гэнээ” гэж хэлсэн. Тэгээд ******* “цэнхэр бичгээ өгчих, 3 цаг гэхэд банк нь орчихно гэж байна” гэж хэлсэн. Тэгээд ******* “би ажилтай болчихлоо” гэж хэлээд яваад өгсөн. Хүлээж байгаад Богд банк руу нь очоод теллертэй нь уулзаж “******* гэх хүний данснаас миний Хас банкны 5003983212 тоот данс руу мөнгө шилжүүлсэн байна уу” гээд асуусан чинь “*******гийн дансыг ойрдоо ямар ч гүйлгээ хийгээгүй данс байна, угаасаа ямар ч мөнгөгүй данс байна, та наад хүнээ гялс олж авахгүй бол гадаад дотоод явчихдаг шүү, цагдаад ханд” гэж хэлэхээр нь ******* руу яриад “цэнхэр бичгийг чинь өгье” гэж худлаа хэлээд дуудсан. Тэгсэн ******* хүрээд ирэхээр нь “яагаад хуурамч мөнгө шилжүүлсэн баримт явуулсан” талаар нь асуухад “, нарт битгий хэлээч” гээд дуугай хураагаад яагаад биднийг худлаа хуураад байгаа талаараа олигтой хэлээгүй...гэсэн мэдүүлэг /хэргийн 36-39 дэх тал/,
Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: Манай хуучин найз охин ******* нь машин оруулж ирдэг компанид ажилладаг байсан юм. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр байх манай найз *******а бид хэдтэй хамт юм ярьж сууж байгаад “гайгүй хямдхан машин оруулж ирэх боломжтой юм байна лээ. Ер нь бол 11,000,000 төгрөгөөр Тоёота Приус 30 маркийн автомашин оруулаад ирэх боломжтой юм байна лээ” гэж ******* хэлсэн. Тэгсэн чинь *******а “манай эгч бас машин сонирхоод байгаа юм. Эгчдээ нэг машин захиад авъя” гэсэн чинь ******* “болно шүү дээ” гэж хэлсэн. ...******* нь *******аас авсан 22,000,000 төгрөгийг хэрхэн, юунд зарцуулсан талаар мэдэхгүй, надад бол тухайн үедээ хүнд тэр мөнгийг нь өгөөд машин захисан гэж хэлсэн байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 41-43 дахь тал/,
Гэрч Ж.гийн мөрдөн байцаалтад өгсөн: 2021 оны 10 дугаар сард *******а бид хоёр Япон Улсаас Приус 30 маркийн автомашин захиалахаар хүмүүс сураглаж байхад дүү *******ын найз нь хэлэхдээ ******* гэх эмэгтэй Япон Улсаас машин оруулж ирдэг компанид ажилладаг гэж хэлээд *******а, нар ******* гэх эмэгтэйтэй уулзаж ярилцаад 2 ширхэг Приус 30 маркийн машин захиалахаар болсон байсан. Тухайн үеийн машины ханш нь нэг машин 11,000,000-12,000,000 төгрөг гэж ярьж байсан. Тэгээд манай дүү *******а өөрөөсөө 22,000,000 төгрөгийг *******д дансаар шилжүүлж өгсөн...гэсэн мэдүүлэг /хэргийн 47-48 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач хол*******олтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэгээс Б.******* нь хохирогч Ж.*******аас 11,0 сая төгрөгийг дансаар авсан ба Б. 10,0 сая төгрөгийг хохирогчоос гэрийнхээ гадаа авсан. Б.******* гарч ирээгүй. Өөрөөр хэлбэл Япон улс руу мөнгө шилжүүлсэн эсэхийг шалгаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .16 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг 60 хоног хүртэл хоногоор хойшлуулж, Б.ыг иргэний хариуцагчаар татах хүсэлттэй байна” гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг нь “...шүүгдэгчид хол*******ох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгахаа бол, ...эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол, ... хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол...шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан ба дээрх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал нь дээрх үндэслэлд хамаарахгүй байх тул хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ж.*******ад “Япон Улсаас тус бүр нь 25,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота Приус 30” маркийн 2 ширхэг тээврийн хэрэгслийг 22,000,000 төгрөгөөр оруулж ирж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 21.000.000 төгрөгийг залилан авч, улмаар 2022 оны 7 дугаар сард “захиалсан автомашин чинь ирсэн” гэж Ж.ын оруулж ирсэн Тоёота Приус маркийн 2 ширхэг автомашиныг хүлээлгэн өгч, автомашин худалдах-худалдан авах гэрээ хийлгэж зохиомол байдлыг зориудаар бий болгосон байх ба Ж.од 2 ширхэг автомашины үнэ 50.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн гэж хуурамч баримт явуулсан боловч Ж. нь Б.*******гийн мөнгөн шилжүүлгийн хуурамч баримт явуулсныг мэдсэн даруй Цагдаагийн байгууллагад хандан 2 ширхэг автомашинаа буцааж авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь “Япон улсаас автомашин захиалж Цэрэнпунцаг гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн Цэрэнпунцаг гэх хүний Хаан банкны ямар данс руу хэзээ, хэдэн төгрөг шилжүүлсэн, тухайн хүний талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй, Япон руу автомашин захиалсан гэх баримт байхгүй тул мэдүүлгийн эх сурвалж нь тодорхойгүй, шалгах боломжгүй байна.
Шүүгдэгч Б.******* нь өөрт байхгүй, биелүүлэх боломжгүй зүйлийг худал амлах зэргээр хохирогч Ж.*******аас 21,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 116 дахь тал/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.
Хохирогч Ж.*******а “улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна гэсэн санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сандагдуламаас “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлөхөө илэрхийлж байгаа болон хохирлоос 11,685,000 төгрөгийг төлөх саналтай. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэгээс “дээрх хол*******сон гэмт хэрэг нь сонгох санкцтай. Миний үйлчлүүлэгч нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ба түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Б.*******д ял оногдуулахдаа анх удаа шүүхээр ял шийтгэгдэж байгаа хувийн байдал, хохирогч Ж.*******ад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
3. Хохирол төлбөрийн талаар:
Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээнэ гэж Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******ад 21.000.000 төгрөгийн хохирол учирсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.*******а 21.000.000 төгрөг залилуулсан. Одоо 35,000,000 төгрөг нэхэмжилж байна. Учир нь долларын ханш маш их зөрүүтэй болж өссөн, энэ хугацаанд банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, хүүг төлсөөр улмаар орон байраа алдаж маш их хохирсон. Иймд хохирлоо бүрэн төлүүлж авмаар байна” гэсэн санал гаргасан.
Хохирогч Ж.*******а нь энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирлын улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагад хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй тул энэ гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг гэж нэмж нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******д хол*******ох хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хойшилсон ба тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг нь шүүгдэгчийн ар гэрээс 8.000.000 төгрөгийг бэлнээр хохиролд төлөхөөр авчирсан талаар тайлбарласан боловч хохирогч Ж.*******а “хохирлоо бүрэн төлүүлмээр байна” гэх санал гаргаж хүлээн аваагүй. Мөн энэ шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт “*******ын Сэржмядаг нь Б.*******гийн төрсөн дүү бөгөөд түүний хадгаламжид байгаа 8.050.256 төгрөг, мөн аав *******ын төрсөн дүү Гантуяагийн дансанд байршуулсан 3.635.456 төгрөгийг тус тус хохиролд тооцож шилжүүлэхээр дансны хуулгыг баримтаар гаргаж, хохирлоос 11.685.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******гаас 21,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.*******ад олгохоор шийдвэрлэв.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ЦХШЗ/215 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.*******г 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар /хавтаст хэргийн 246-247 дахь тал/ шийдвэрлэсэн боловч Б.*******г 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байх тул 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс шийтгэх тогтоол гарах энэ өдөр хүртэл нийт 54 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Еншебу овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн цагдан хоригдсон 54 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гаас 21,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.*******ад олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР