Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/112

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай, 

шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайчин бичигт овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2310038802152 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Сүлжих машины оператор мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн ******* газрын ******* хэлтсийн ******* ******* ******* ******* тасгийн *******, байрны жижүүрийн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хан- Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 2 дугаар гудамжны 57 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Дайчин бичигт овогт *******ийн ******* /РД:/

 

                                          Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч А.******* нь Хан-Уул дүүргийн ******* газрын ******* хэлтсийн *******, байрны жижүүрийн гийн үүргийг гүйцэтгэж байхдаа тус байранд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө танхайрах зөрчлийн улмаас саатуулагдсан иргэн Б.ыг “гийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, гутлаа тайлаагүй гэх шалтгаанаар ******* албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан “ Апбадлагын арга хэмжээ хэрэглэхэд тавигдах “зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх, нэн тэргүүнд хэрэглэхгүй байх, тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх” шаардлагыг зөрчиж, биеийн хүч хэрэглэх зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэх үндэслэл бүрдээгүй буюу иргэн Б.ыг “гутлаа тайлаагүй” гэх шалтгааны улмаас өчих мэх хэрэглэж хохирогчийн эрүүл мэндэд “зүүн гарын атгаал ясны дээд булууны хүзүү дайрсан далд хугарал, дух, зүүн шуунд цус хуралт, эрүүнд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө ажил үүргээ гүйцэтгэж байхад 03 цаг 30 минутын үед хохирогч орж ирсэн. Яасан юм гэж асуухад машин эвдсэн гэсэн. Ар гэрээс нь хүн дуудах гэхэд нь аав нь утсаа аваагүй гэж авч ирсэн. Манай эмчид үзүүлэхгүй, ар гэрээс хүн дуудна, өмгөөлөгч дуудна гээд байсан. Жижүүрийн ахлах эрүүлжүүлэхэд оруул гэж хэлсэн. ******* байр руу оруулах гээд хувцасны өрөөнд гутал, тэлээгээ тайл гэж шаардахад тайлахгүй гээд шаардлага биелүүлэхгүй байсан учраас хүч хэрэглэж өчиж гутлыг нь тайлж камерт оруулаад дараагийн хүн рүү очсон. Камерт орилоод байсан тул 10 орчим минутын дараа очоод “яасан” гэж асуухад “зүрхээр өвдөөд байна, урьд хагалгаанд орж байсан” гэж хэлсэн. Би “аав чинь ирсэн байгаа” гэж хэлээд эмч дээр очиж “зүрх нь өвдөөд байна” гэж хэлсэн. Тэгээд аав нь ирж баталгаа бичиж ыг авч явсан. 20 орчим минутын дараа аав нь ирээд “чи миний хүүхдийн гарыг хугалсан байна, чамайг харна аа” гэж хэлсэн. Тухайн үед гар нь хугарсан харагдаагүй. Өглөө 07 цагийн үед Гэмтлийн эмнэлэг явж байна гэж ярьсан. Түүнээс хойш яриагүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2310038802152 дугаартай хавтаст хэргээс:  

 

******* 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 4 дэх тал/,

Хохирогчийн ******* байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 5 дахь тал/,

Хохирогч Б.ын биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 7-8 дахь тал/,

Хан-Уул дүүргийн ******* газрын ******* хэлтсийн *******, байрны хяналтын камерын бичлэгт 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хэргийн 1 дүгээр хавтас 10-13 дахь тал, 98-101 дэх тал, 103-113 дахь тал/,

Хохирогч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 17-19 дэх тал/,

         Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 24-25 дахь тал/,

         Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 28-29 дэх тал/,

Гэрч П.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 32-33 дахь тал/,

Хан-Уул дүүргийн ******* газрын ******* хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн баталсан баримт /хэргийн 1-р хавтас 52 дахь тал/

Хохирогч Б.ыг эрүүлжүүлсэн бүртгэлийн баримт /хэргийн 1-р хавтас 54-57 дахь тал/

******* байрны рапортын бүртгэл /хэргийн 1-р хавтас 95-97 дахь тал/

Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 123-124 дэх тал/,

Гэрч Ж. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /хэргийн 1-р хавтас 127-128 дахь тал/

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12814 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хэргийн 1-р хавтас 130-131 дэх тал/

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 215-216 дахь тал/

Монгол Улсын Дотоодын Цэргийн даргын 2011 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тушаал: *******ийн *******ыг 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Дотоодын цэргийн ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж, дэд ахлагч цол олгох тухай /хэргийн 1-р хавтас 136 дахь тал/

Нийслэлийн ******* газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн б/610 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт: А.*******ыг Хан-Уул дүүрэг дэх ******* 1-р хэлтсийн 120 мянгат дахь гийн хэсгийн эргүүлийн гаар томилсон /хэргийн 1-р хавтас 139-140 дэх тал/

Нийслэлийн ******* газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Б/619 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт: А.*******ыг мөн тасгийн эрүүлжүүлэх, байрны жижүүрийн гаар томилсон. /хэргийн 1-р хаьтас 142-143 дахь тал/

Хан-Уул дүүрэг дэх ******* ******* хэлтсийн нийтийн ******* ******* ******* тасгийн эрүүлжүүлэх, байрны , гийн ахлах ахлагч А.*******ын 2021 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшин үнэлэх үнэлгээний хуудас. /хэргийн 1-р хавтас 148-152 дахь тал/

         Хан-Уул дүүрэг дэх ******* ******* хэлтсийн нийтийн ******* ******* ******* тасгийн эрүүлжүүлэх, байрны , гийн ахлах ахлагч А.*******ын 2022 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшин үнэлэх үнэлгээний хуудас. /хэргийн 1-р хавтас 153-156 дахь тал/

Хан-Уул дүүрэг дэх ******* ******* хэлтсийн нийтийн ******* ******* ******* тасгийн эрүүлжүүлэх, байрны , гийн ахлах ахлагч А.*******ын 2023 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшин үнэлэх үнэлгээний хуудас. /хэргийн 1-р хавтас 157-161 дэх тал/

Төрийн албан хаагчийн анкет, тодорхойлолт/хэргийн 1-р хавтас 162-167 дахь тал/

           Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 1-р хавтас 60 дахь тал/,/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 1-р хавтас 61 дэх тал/,  гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 1-р хавтас 65 дахь тал/ тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 1-р хавтас 62 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 1-р хавтас 63 дахь тал/ ял шалгах хуудас /хавтаст хэргийн 1-р хавтас 66 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

           Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч А.******* нь Хан-Уул дүүргийн ******* газрын ******* хэлтсийн *******, байрны жижүүрийн гийн үүргийг гүйцэтгэж байхдаа тус байранд 2023 оны 10 дугаар сарын 06- 07-нд шилжих шөнө танхайрах зөрчлийн улмаас саатуулагдсан хохирогч Б.ыг “гийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, гутлаа тайлаагүй гэх шалтгаанаар ******* албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан “ Апбадлагын арга хэмжээ хэрэглэхэд тавигдах “зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх, нэн тэргүүнд хэрэглэхгүй байх, тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх” шаардлагыг зөрчиж, биеийн хүч хэрэглэх зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэх үндэслэл бүрдээгүй буюу иргэн Б.ыг “гутлаа тайлаагүй” гэх шалтгаанаар өчих мэх хэрэглэж хохирогчийн эрүүл мэндэд “зүүн гарын атгаал ясны дээд булууны хүзүү дайрсан далд хугарал, дух, зүүн шуунд цус хуралт, эрүүнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь.

 

******* 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудсанд: “Манай хүү ийн ыг эрүүлжүүлэх байрны а/а ******* хувцас солих өрөөнд гарыг нь хөшсөн байна. Түүнээс болж мөрний яс нь хугарсан байна. Одоо ГССҮТ-ийн хүлээн авах дээр ирсэн байна...гэсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 4 дэх тал/,

Хохирогчийн ******* байгууллагад гаргасан өргөдөл /хэргийн 1 дүгээр хавтас 5 дахь тал/,

Хохирогч Б.ын биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 7-8 дахь тал/,

Хан-Уул дүүргийн ******* газрын ******* хэлтсийн *******, байрны хяналтын камерын бичлэгт 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: ...Б. цааш явах үед хяналтын камерын бичлэгийг ...үзэхэд уг өрөөнд 03 цаг 57 минут 30 секундэд орж байхад ба д/ч Б. хохирогч Б.ын бүсийг гараараа тайлж авах үед а/а А.******* нь хохирогч Б.ад “Гутлаа тайл” гэж хэлэхэд хохирогч Б. “Яагаад ингэж байгаа юм, яагаад ингэж байгаа юм” гэж чанга дуугарах үед д/ч Б. “Чи чимээгүй бай”, а/а А.******* “Чи гутлаа тайлчих” гэх шаардлага тавьж байв. Хохирогч Б. нь “Би ямар ч гэм хийгээгүй” гэх үед а/а А.******* нь хохирогч Б.ын ар талаас 2 гараа давуулан барьж татах оролдлого хийгээд зүүн гарыг барьж аваад ар талд нь өчих мэхийг 03 цаг 58 минут 01 секундэд хийж эрүүлжүүлэх байрны өрөөний төмөр торонд нааж байв. Энэ үйлдэл 03 цаг 58 минут 51 секунд хүртэл үргэлжлэх ба гарыг тавих үед хохирогч Б. баруун гараар төмөр торыг барьсан чигтээ доош сууж байв. Энэ үйл явдлын дараа хохирогч Б.ыг шалан дээр дээш харсан байдалтай *******тэж байх үед нь а/а А.******* нь түүний 2 гутлыг тайлж цааш тавьж, хохирогч Б.ыг 03 цаг 59 минут 40 секундэд уг өрөөнөөс гаргав...гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 10-13 дахь тал, 98-101 дэх тал, 103-113 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий СД-г шинжлэн судлахад: ... 03 цаг 57 минут 30 секундэд өрөөнд орж  д/ч Б. хохирогч Б.ын бүсийг гараараа тайлж авах үед а/а А.******* нь хохирогч Б.ад “Гутлаа тайл” гэж хэлэхэд хохирогч Б. “Яагаад ингэж байгаа юм, яагаад ингэж байгаа юм” гэж чанга дуугарах үед д/ч Б. “Чи чимээгүй бай”, а/а А.******* “Чи гутлаа тайлчих” гэх шаардлага тавьж байв. Хохирогч Б. нь “Би ямар ч гэм хийгээгүй” гэх үед а/а А.******* нь хохирогч Б.ын ар талаас 2 гараа давуулан барьж татах оролдлого хийгээд хохирогчийн зүүн гарыг барьж аваад ар талд нь өчих мэхийг 03 цаг 58 минут 01 секундэд хийж эрүүлжүүлэх байрны өрөөний төмөр торонд нааж байв. Энэ үйлдэл 03 цаг 58 минут 51 секунд хүртэл үргэлжлэх ба хохирогч маш чангаар орилж байв. А.******* хохирогчийн гарыг тавих үед Б. баруун гараар төмөр торыг барьсан чигтээ доош сууж байв. Энэ үйл явдлын дараа хохирогч Б.ыг шалан дээр дээш харсан байдалтай *******тэж байх үед нь а/а А.******* нь түүний 2 гутлыг тайлж цааш тавьж буй дүс бичлэг,

          Хохирогч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны шилжих шөнө найзуудтайгаа 2, 2 пиво уугаад салж яваад харьцдаг бүсгүйтэйгээ Улсын Их дэлгүүрийн баруун талын зам дагуу зогсоолд байсан машиндаа юм ярьж суусан. Ойролцоогоор 30 орчим минут суугаад такси бариад Хан-Уул дүүрэгт байрлах “Туул 1” гэх нэртэй байрныхаа ойролцоо буусан. Таксиныхаа мөнгийг шилжүүлээд зам гараад алхаж байхад цагаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл маш чанга дуугаар сигналдсан. Тэгэхээр нь “хүмүүс, хүүхдүүд амарч байна, болиоч” гэж хэлсэн. Тухайн машинд 3-4 хүн согтуу такси бариад явж байсан. Тэгсэн чинь миний өөдөөс 175 орчим өндөртэй сахалтай ойролцоогоор 30 орчим насны залуу ганцаараа бууж намайг цохих гэж оролдсон. Би хойшоо бултах үедээ хөл алдаж хойшоо унах явцдаа хойгуур өнгөрч байсан хүрэн хар өнгийн тээврийн хэрэгслийг биеийнхээ тааз хэсгээр тухайн машины баруун гупер, дугуйны дээд хэсгээр хонхойлгосон байсан. Тэгээд намайг цохих гэсэн хүн машинд суугаад яваад өгсөн. Би машин гэмтээсэн хүнтэй ярилцаж суусан. Эхлээд би “ахаа уучлаарай, засаж өгнө өө, хохирол барагдуулна” гэдгийг хэлсэн. Тэр ах таксинд суулгаад явж байсан хүмүүсээ буулгаад надтай ярилцаж үлдсэн. Тэгээд “миний машин чамайг хүрснээс болж хонхойсон, хаалган дээр гажаа орсон байна гэж хэлээд хэд хэдэн удаа нээж, хааж үзүүлсэн. Бид 2 ярилцаад ямар нэгэн тохиролцоонд хүрээгүй ******* байгууллагад хандсан. Дуудлагаар гэдэг гийн алба хаагч ирсэн. Надад “машинд суу” гэх шаардлага тавьсан. Би шаардлагыг биелүүлээд үг дуугүй машинд суугаад ******* хэлтэс дээр ирсэн. Тэгээд дээр ирээд тухайн машины эзэнтэй ярилцсан, маргалдсан ярианы эцэст би “ах аа, та надад дугаараа өгчих өө, би ямар ч асуудалгүй маргааш төлбөр мөнгийг барагдуулна” гэж хэлсэн. Тэр үед дуудлагаар ирсэн 2 гийн алба хаагч зөвхөн намайг “гараад ирээ, ярилцъя” гэж хэлсэн. Би тэр машины ахтай гомдолгүй, харилцан тохиролцоод шийдвэрлэх гэж байсан. Гадаа гараад болон дуудлагаар хамт ирсэн 2 намайг хэлтсийн үүднээс эрүүлжүүлэх байр хүртэл хүчээр авч явсан. Цагдаа нар “гэр бүлээсээ хүн дууд” гэж хэлсэн. Тухайн үед би аав руугаа залгасан боловч утсаа аваагүй. Намайг хүчээр байр руу авч явж байх үед би “Та нарын хэлснээр би асран хамгаалагчаа дуудмаар байна, өмгөөлөгчтэйгөө яримаар байна” гэж хэлсэн. Би эрүүлжүүлэх байрны төвийн гадаа чирүүлж ирээд болсон асуудлын талаар болон хүний эрхийн талаар ярьсан. Тухайн үед 40 гаруй насны эмэгтэй хажуугаар зөрж байхдаа “та нар ямар зэрлэг юм бэ, наад хүүхэд чинь зүгээр байна, юм хэлэх гээд байна шүү дээ” гэж хэлсэн. Би тэр эмэгтэйд ээжийнхээ дугаарыг хэлсэн. Тэгээд тэр эгч манай гэр бүлийн хүмүүсийг дуудсан. ******* байранд мөн адил хүчээр чирүүлж орсон. Ороод шууд баруун талд байсан сандал дээр суусан. Тэгэхэд намайг нэг сандлаас нөгөө сандал дээр суу гэх шаардлагыг тавьсан. Би “тэгэхгүй, би хууль зөрчөөгүй, яагаад намайг эрүүлжүүлэх гээд байгаа юм” гэж хэлэхэд эрүүлжүүлэхийн эмч, эргүүлийн офицер, эрүүлжүүлэхийн 3, нийлээд “хүн хэлээд байхад яагаад хүний үг ойлгохгүй байгаа юм, арчаагүй новш минь, архиа гударсан юм бол уусан юм аа шингээ” гэж эмэгтэй эмч нь хэлсэн. Би хүний эрхийн талаар ярьсан. Миний биед байгаа эд зүйлсийг надаас асуулгүйгээр хүчээр гаргаж ширээн дээр тавьсан. Тухайн үед би гэр бүл юм уу өмгөөлөгчтэйгөө ярих хүсэлт тавьсан. Намайг гутал, дээгүүрийг тайлуулахаар наад талын өрөөнд хүчээр оруулсан. Хүчээр оруулах үедээ камерын өрөөнд ороод миний биеийг төмөр хашлаганд нааж “бууж өгөх үү, одоо болсон уу?, яамаар байна” гэх мэтээр сүрдүүлсэн. Тэгэх явцдаа тэр эрүүлжүүлэхийн миний зуун гарыг өчсөөр байгаад хугалсан. Тэр хороонд “муу бацаан минь” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэх явцад би газар газар унасан. Намайг дахиж хүчээр босгоод өөр хүнгүй камерт  хийсэн. Миний бие, гар хугарснаас болж зүрх судасны ужиг өвчин маань сэдрээд камерын өрөөнд таталт өгч эхэлсэн. Би дор хаяж 15-аас 20 минут эрүүл мэндийн туслалцаа гуйж орилж чарласан гуйсан, “эмч байна уу, би үхлээ” гэж уйлаад хэлсэн, хэн ч надад туслаагүй. Тэр үед эрүүлжүүлэхэд байсан алба хаагч нар хэн ч туслалцаа үзүүлэхийг хүсээгүй. Тэгсний дараа миний гарыг өчсөн над дээр ирэхэд “надад туслаарай, миний бие маш муу байна” гэж гуйхад “битгий худлаа баашлаад бай, юун сүртэй юм, дээд талын модон дээрээ гар” гэж хэлсэн. Тэгээд намайг гараас бариад гарах үедээ “чи ямар ядаргаатай бацаан бэ?, чи гарах юм уу? үлдэх юм уу” гэж зөндөө хэлсэн. ******* төвөөс гараад Хэлтэс рүү ороход аав намайг хүлээж байсан. Би аавдаа хандаж уйлаад “гар мултарсан юм шиг байна” гэдгээ хэлсэн. Аав бид 2 замаараа ээжийг аваад Гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлэхэд миний зүүн мөр хэсэг хугарсан байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 17-19 дэх тал/,

         Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 03 цаг 50 минутын үед гэртээ унтаж байхад эхнэрийн утсанд танихгүй дугаараас дуудпага ирсэн. Утсаа аваад ярьтал нэг эмэгтэй утасны цаанаас “танай хүүг нар чирч гулдраад аваад явж байна, ын ээж мөн үү” гэж ярихаар нь би Хан-Уул дүүргийн ******* нэгдүгээр хэлтэс дээр ирсэн. Жижүүрээс хүүхдийнхээ нэрийг хэлээд асуухад эрүүлжүүлэх байранд байгаа талаар надад хэлсэн. ******* байр руу ороод байгаа талаар лавлаж асуухад “байгаа” гэж хэлсэн. Хүүхдээ гаргаж авах талаар хэлэхэд цаана нь хүн ёолох чимээ гарахаар нь “энэ ёолж байгаа хүн манай хүүхэд мөн үү” гэж асуухад ******* гэх “мөн” гэж хэлсэн. “Яаж авах уу, гаргах уу” гэж асуухад жижүүр юм уу авчирсан гээд тай уулз гэж хэлсэн. Буцаад жижүүр дээр ирсэн. Тэгэхэд танай хүүг дуудлагын дагуу саатуулсан тул дуудлага өгсөн хүнтэй асуудлаа шийд гэж хэлсэн. ...Ингээд миний зүгээс “100,000 төгрөг өгвөл болох уу” гэж асуухад “болно оо” гэж хэлээд тухайн хүний хохирлыг барагдуулсан. Үүний дараа жижүүрийн дээр очиж дуудлага өгсөн хүн гомдолгүй талаар мэдэгдээд хүүхдээ батлан даах бичгийг би бичиж өгөөд эрүүлжүүлэхээс аваад гэр рүүгээ явсан. Харих замд хүүхэд “зүүн мөр өвдөөд байна, нар мөр мулталчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгээд зүүн гарыг хөдөлгөж үзэхэд болохгүй байсан. Хүүхдээ “ороод амарч бай” гэж хэлээд гэртээ оруулаад ******* хэлтэс дээр буцаж ирээд “манай хүүхдийг зодсон байна” гэж жижүүрт хэлсэн. Мөн дэслэгч тай уулзсан. Энэ үед эхнэр залгаад “Гэмтлийн эмнэлэг явах шаардлагатай байна” гэж хэлсэн. ...Буцаад гэрээс хүүхэд, эхнэрээ аваад Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд “зүүн мөрний атгаал яс хугарсан” гэх онош тодорсон. ГССҮТ-д хүүгийнхээ гарыг гипсдүүлэх явцдаа гэмтлийн жижүүр д мэдэгдсэн...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 24-25 дахь тал/,

         Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 30 минутаас Хан-Уул дуургийн ******* газрын ******* хэлтсийн 112 дугаар чиглэл буюу 1, 2, 3, 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг дэд ахлах атай хамт гүйцэтгэж байхад 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 03 цаг 12 минутад “хэрүүл маргаан болоод байна, нэг машин хонхойлгочихлоо” гэх дуудлага мэдээлэлд очиход хоёр хүн хоорондоо маргалдаад байж байсан. Нэг нь таксины жолооч, нөгөөх нь гудамжаар алхаж явсан хүн. Тэгээд юу болсон талаар асуухад таксины жолооч нь энэ хүн гэж ыг “баруун эргэх гэж байхад миний автомашиныг цохисон, би гомдолтой байна” гэхээр нь жолоочийг машинтай нь ажил дээр мэдүүлэг өгөх талаар дуудаж, машин цохисон гэх ыг Зайсан-112 чиглэлийн машиндаа суулгаад Хан-Уул дүүргийн ******* хэлтсийн байрны баруунд талд ирээд машинаас буулгаад хэлтэс рүү ороод байж байгаад “*******, байранд таныг оруулна” гэхэд нь “орохгүй, би наадах руу чинь ордог хүн биш” гээд төмрөөс зуураад тавихгүй эсэргүүцэл үзүүлээд байсан. Тэгэхэд дэд ахлагч а бид хоёр гараас бариад ******* байр руу орж тус байрны эмчид үзүүлээд алба хаагч нарт хүлээлгэж өгсөн. Харин тус хүнийг байрны алба хаагч нар хүлээлгэж өгсний дараа ахлах ахлагч ******* нь камер руу нь оруулах гэж байхад “орохгүй” гэж эсэргүүцэл үзүүлээд байсан. Тэр үед ******* ахлагч биеийн хүч хэрэглэж зүүн гарыг өчөөд эсэргүүцлийг нь болиулсан. Тэгээд хувцас солих өрөөнд ороод ыг ******* нь “гутлаа тайл” гэхэд “чадахгүй, чи өрөө тайлж өг” гэхэд ******* нь ын зүүн гарыг нь өчөөд төмөр хананд тулгаад “гутлаа тайл” гэхэд нь орилоод байсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 28-29 дэх тал/,

Гэрч П.ын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 30 минутаас Хан-Уул дүүргийн ******* газрын ******* хэлтсийн Зайсан-112 чиглэлд Б.ын хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 03 цаг 12 минутанд “хэрүүл маргаан болоод байна” гэх дуудлага мэдээлэлд очиход нэг машинтай жолооч, иргэн хоёрын хооронд “машиныг суугаад хонхойлгосон” гээд хоорондоо ойлголцохгүй байхаар нь машинтай иргэнийг хэлтэс дээр дуудаж, харин ыг чиглэлийн машиндаа суулгаад хэлтэс рүү авч яваад машинаас буулгаад хэлтэс рүү оруулаад “нөгөө хүнтэйгээ ойлголцоод учир зүйгээ ол, ар гэрээсэй хүн дууд” гэхэд нь “ар гэрээсэй хүн дуудахгүй, би ямар буруутай юм бэ, би өөрөө явмаар байна” гэж орилоод байсан. “Таныг ар гэрээсэй хүн дуудахгүй бол эрүүжүүлэх байр руу оруулна” гэхэд эсэргүүцэл үзүүлэх гээд зугтаагаад шаардлага биелүүлэхгүй байсан. Тэгээд дэслэгч Б.ын хамт хоёр гараас нь бариад хууль ёсны шаардлага биөлүүлэхгүй байхаар нь эрүүлжүүлэх байр руу оруулаад эмчид үзүүлэх гэтэл эмчид үзүүлэхгүй шаардлага эсэргүүцээд орилоод байсан. Тэгээд эмч үзээд шаардлага эсэргүүцээд байхаар нь ахлах ахлагч ******* нь зүүн гарыг өчөөд цааш нь аваад явсан...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 32-33 дахь тал/,

Хан-Уул дүүргийн ******* газрын ******* хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн баталсан баримт /хэргийн 1-р хавтас 52 дахь тал/

Хохирогч Б.ыг эрүүлжүүлсэн бүртгэлийн баримт /хэргийн 1-р хавтас 54-57 дахь тал/

******* байрны рапортын бүртгэл /хэргийн 1-р хавтас 95-97 дахь тал/

Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн...Намайг очих үед тэд пиво угаад сууж байсан. ын тухайд гэмтсэн бэртсэн зүйл ажиглагдаагүй. Гэмтэл авсан талаар нь сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 123-124 дэх тал/,

Гэрч Ж. мөрдөн байцаалтад өгсөн ... Б. бидэнтэй уулзахад эрүүл, гэмтэл энэ тэр байхгүй зүгээр байсан. Гэмтэл авсан талаар маргааш нь сонсож мэдсэн. Сториг нь үзэж байхад гараа гипсдүүлсэн байсан. Тэгээд гэмтсэн болохыг мэдсэн гэх мэдүүлэг, /хэргийн 1-р хавтас 127-128 дахь тал/

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12814 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Б.ын биед зүүн гарын атгаал ясны дээд булууны хүзүү дайрсан далд хугарал, дух, зүүн шуунд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуудахгүй гэх дүгнэлт, /хэргийн 1-р хавтас 130-131 дэх тал/

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: Дүгнэлтэд дурдсан ясны хугарал, зулгаралт зэрэг нь хүний хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.Ясны хугарлын тухайд хөших, мушгих үед үүсэх боломжтой. Энэ хүн анатомын хувьд буруу байрлалаар хөших, мушгих зэрэг үйлдлээр үүсгэгдэх боломжтой гэх мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 215-216 дахь тал/

Монгол Улсын Дотоодын Цэргийн даргын 2011 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай тушаал: *******ийн *******ыг 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Дотоодын цэргийн ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж, дэд ахлагч цол олгох тухай /хэргийн 1-р хавтас 136 дахь тал/

Нийслэлийн ******* газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн б/610 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт: А.*******ыг Хан-Уул дүүрэг дэх ******* 1-р хэлтсийн 120 мянгат дахь гийн хэсгийн эргүүлийн гаар томилсон /хэргийн 1-р хавтас 139-140 дэх тал/

Нийслэлийн ******* газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Б/619 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт: А.*******ыг мөн тасгийн эрүүлжүүлэх, байрны жижүүрийн гаар томилсон. /хэргийн 1-р хаьтас 142-143 дахь тал/  зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.******* нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа хохирогч Б.ыг “гутлаа тайлсангүй” гэх шалтгаанаар зүүн гарыг нь мушгиж өчих мэх хийсний улмаас хохирогчийн биед “зүүн гарын атгаал ясны дээд булууны хүзүү дайрсан далд хугарал, дух, зүүн шуунд цус хуралт, эрүүнд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан байх бөгөөд шүүгдэгч нь ******* албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан “Апбадлагын арга хэмжээ хэрэглэхэд тавигдах “зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх, нэн тэргүүнд хэрэглэхгүй байх, тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх” шаардлагыг зөрчиж, биеийн хүч хэрэглэх зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэх үндэслэл бүрдээгүй байхад хүч хэрэглэн Б.ын биед гэмтэл учруулсан байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

         Иймд шүүгдэгч А.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Н.Намжилцогтоос: А.******* нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, ам бүл 3-уул амьдардаг, банкны зээлтэй зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ялын хэмжээг багаар тогтоож өгнө үү” гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч А.*******т ял оногдуулахдаа анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэдий ч гийн албан хаагчийн хувьд хууль дээдлэх зарчмыг алдагдуулж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.*******ын орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******т мэдэгдэх нь зүйтэй.     

 

          3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.ын биед зүүн гарын атгаал ясны дээд булууны хүзүү дайрсан далд хугарал, дух, зүүн шуунд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.насанд хүрээгүй хохирогч Г.Содбилэгийн биед “хүзүүний 6-р нугалмын арын сэртэнгийн далд хугарал, хүзүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна.

Хохирогч Б. нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 766.837 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг нэхэмжилсэн баримт гаргаж өгсөн /хэргийн 2-р хавтас 8-11 дэх тал/ байна. Шүүгдэгч А.******* нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.ын данс руу 3.800.000 төгрөг шилжүүлсэн болох нь түүний дансны хуулгаар тогтоогдож байна.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа билээ. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд “хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 9-15 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 7.150.000 төгрөгөөр тооцов.

Иймд шүүгдэгч А.*******аас гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 7.150.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.ад олгохоор шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

         Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 3 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

           1. Дайчин бичигт овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******т мэдэгдсүгэй.     

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь хохирогчид 3,900,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, шүүгдэгч А.*******аас гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 7.150.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.ад олгосугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 3 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг *******ээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР