Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар  2024/ШЦТ/118

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,

иргэний хариуцагч /нэхэмжлэгч/ Ц.*******,

шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт *******ын *******од холбогдох эрүүгийн 2303007320553 дугаартай хэргийг 202 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ******* аймагт төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа амьдардаг, ******* аймаг ******* сум 1 багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овгийн *******ын ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 03 минутын орчимд Хан-Уул дүүргийн дугаар хороо, дүгээр хэсгийн буудлын замд Nissan vinette маркийн 56- 89 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 12.. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.ийг /10 настай насанд хүрээгүй/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Шувуун фабрикт түүхий эд ачиж явж байсан. Цаана 10 км/цагийн хурдтай явж байгаад автобусны буудлын орчим хурдаа хассан. Гэтэл хохирогч автобусны ард талаар гэнэт гарч ирсэн. Би сандарч тоормос гишгэж буруу талын гэрлэн дохио мөргөж зогссон. Тэр нь дор нь захиралд хэлэхэд түргэн, цагдаа дууд гэж хэлэхэд нь дуудсан. Хохирогч дайруулсан даруйдаа би явлаа гээд босох гэхэд нь болохгүй гээд түргэний машинд оруулсан. Цагдаа удаж байж ирээд хэмжилт хийгээд машиныг журмын хашаанд хийсэн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн орчимд ийм зүйл болсон. Би эхнэрээсээ мэдээлэл авч түргэний машинтай зэрэгцэж очсон. Одоо тогтворгүй цочмог, даралт нь тогтворгүй байгаа. Түүнээс болж толгой нь өвдөж, дотор нь муухайрч, бөөлжиж байгаа.  Даатгалын сангаас эмчилгээ хийгдсэн. 6 сарын дараа дахин үзүүлээрэй гэж хэлсэн. Ойр ойр эхо, рентген харуулахад хортой тул болохгүй гэж хэлсэн. 6 сарын дараа харуулна. Хувийн эмнэлгээр явж мри харуулах уу гэхэд хүүхдийн тархинд хэцүү, ачаалал авна гэж хэлсэн. Судалж үзсэн.

Иргэний хариуцагч /нэхэмжлэгч/ Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэргийн материал болон улсын яллагчийн дүгнэлтэд тодорхойгүй хоёр зүйл байна. Шүүгдэгч хурд хэтрүүлсэн гэдэг нь тодорхойгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байж магадгүй. Би тэр замаар өдөр болгон явдаг. Осол гарсан газраас 3- км наана 2 хурд сааруулагч байгаа. Тэр замаар гарсан 1 тн ачаатай машин осол болох газар хүртэл 100 км/цаг хурд авч чадахгүй. Мөн осол болсон газар гарц байсан уу гэдэг асуудал байна. Шүүгдэгч өөрийгөө илэрхийлж чадахгүй, бодитой хэлж ярьж чадахгүй, хүн хүний хэлснээр явж байна гэж бодож байна. Манай компани дээр 10 орчим машин байгаа. Тус бүр дээр жолооч солигддог. Жолоочийн буруутай үйлдэл болгонд би хариуцлага хүлээж явах боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр ямар гарахаас шалтгаалж цаашид давж заалдах, өмгөөлөгч авах асуудлыг шийднэ. Одоогоор хохирол төлнө гэж хэлж чадахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2303007320553 дугаартай хэргээс:

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн дэх тал/,

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дахь тал/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн хавтаст 11 дэх тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн хавтаст 12- дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн хавтаст 15 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн хавтаст 16-20 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хэргийн хавтаст 26 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагаа /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ Ц.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37, 0 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 666 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Автотехникийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3777 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 81-87 дахь тал/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-6 дэх тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн тайлан /хавтаст хэргийн 70-73 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 1219 дугаартай Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

Тээврийн хэрэгслийн лавлагаанд: Nissan Vanette маркийн ******* дугаартай тээврийн хэрэгсэл нь Ц.*******ийн өмчлөлд гэх. /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Хохирогчийн өвчний түүх /хавтаст хэргийн 119-128 дахь тал/

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: Би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрхийн товчооноос шувууны тэжээл авчхаад шувуун фабрикт байдаг ажил руугаа очих Nissan Vanette маркийн ******* ******* маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод шувуун фабрик чиглэлтэй явж байтал -р хэсгийн автобусны буудал дээр эсрэг урсгалд зогсож байсан автобусны ардаас нэг хүүхэд гэнэт гүйгээд гараад ирсэн, тэгээд би тухайн хүүхдийг хараад тоормос гишгээд машинаа зогсоож амжилгүй машиныхаа баруун урд талын хэсгээр мөргөөд цааш яваад зогссон...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/,

           шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч М.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 3 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 105 дахь тал/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 106-107 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 108 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хавтаст хэргийн 109 дэх тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 110 дахь тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 111 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг 03 минутын орчимд Хан-Уул дүүргийн дугаар хороо, дүгээр хэсгийн буудлын замд Nissan vinette маркийн 56- 89 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.ийг /10 настай насанд хүрээгүй/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн дэх тал/,

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-10 дахь тал/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн хавтаст 11 дэх тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн хавтаст 12- дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн хавтаст 15 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн хавтаст 16-20 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2023 оны 10 дугаар 25-ны өдөр ажлаасаа тараад гэр рүүгээ харих гээд явж байтал над руу манай эхнэр утсаар залгаад автобусны буудал дээр машинд мөргүүлчихсэн байна” гэж хэлсэн. ...Манай хүүхдийн биед ослын улмаас дагзны яс цуурч хугарсан. Толгойд нь цус хуралт үүссэн тархины гавал дотор хий хурсан байна гэсэн. Одоогоор зардал гарсан зүйл байхгүй. Хүүхэд болохоор улсаас төлбөрийг нь гаргасан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 666 дугаартай дүгнэлтэд: О.ийн биед дагзны баруун хэсгээс, зулай дагзны заадас хүрч баруун талын хөхлөг сэртэн хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тенториум болон шулуун синусын цус, дагзанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Автотехникийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3777 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд Nissan Vanette маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрийн уртаар хурд тогтоох шинжилгээнд тэнцэнэ. Тооцооллоор Nissan Vanette маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр 85 км/цаг хурд гарч байна. /хавтаст хэргийн 81-87 дахь тал/,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтэд: Зүүн гар талын урд их гэрлийн тусгалын чадал ойр болон хол дээрээ, баруун гар талын урд их гэрлийн тусгалын чадал хол дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай АВS тул уг тээврийн хэрэгслийг тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, тээврийн хэрэгслийн хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ. /хавтаст хэргийн 61-6 дэх тал/,

          Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хэргийн хавтаст 26 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагаа /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн: Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О. нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,69,000 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч /иргэний хариуцагч/ Ц.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай жолооч ******* над руу утсаар залгаад “хүүхэд мөргөөд осол гаргачихлаа” гээд хэлэхээр нь би “цагдаа, түргэн тусламж дуудаарай” гээд 102 дугаарын утсыг хэлсэн. Nissan Vanette маркийн ******* дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн автомашин. Би шувууны фирм ажиллуулдаг, тухайн газарт явдаг машин юм. ...Автомашинд ослын улмаас баруун талын дохио хагарсан. Үнэлгээ хийлгэхгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37, 0 дахь тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн тайланд: Nissan Vanette маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн хохиролд нийт 390,000 төгрөгөөр үнэлсэн. /хавтаст хэргийн 70-73 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 1219 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд: Замын хөдөлгөөний дүрмийн 3.-т заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 12.-т заасан Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 16.1-т заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна.

Явган зорчигч О. нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т заасан Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалт зөрчсөн гэх үндэслэлтэй байна. /хавтаст хэргийн 90-91 дэх тал/болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Э.******* нь “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь жолоочийн лавлагаа, мэдээллээр батлагдаж байна. /хэргийн 107 дахь тал/

          Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 03 минутын орчимд Хан-Уул дүүргийн дугаар хороо, дүгээр хэсгийн буудлын замд Nissan vinette маркийн 56- 89 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 12.. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зам хөндлөн гарч байсан явган зорчигч О.ийг /10 настай насанд хүрээгүй/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

         Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

         2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хэргийн 105 дахь тал/-аар тогтоогдож байна.

           Монгол Улсын Их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж ялыг хүндрүүлсэн байна.            

          2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

          Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн тул тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Э.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах дүгнэлт гаргасан.

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн: шүүгдэгч Э.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Э.******* нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн хэдий ч бага насны хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.*******од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг ******* аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлалт тогтоов.

 

           3. Хохирол төлбөрийн талаар:  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

           Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.ийн биед дагзны баруун хэсгээс, зулай дагзны заадас хүрч баруун талын хөхлөг сэртэн хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тенториум болон шулуун синусын цус, дагзанд цус хуралт” бүхий хүнд гэмтэл учирсан байна. 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт “хүүхэд учраас эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн гаргадаг юм байна. Одоогоор биднээс гарсан шууд зардлын баримт байхгүй” гэсэн тайлбар мэдүүлэг гаргасан.

            Насанд хүрээгүй хохирогч О.ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.69.000 төгрөг гарсан талаарх нэхэмжлэл баримтаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн байна.

          Сэтгэцэд учирсан хор уршгийн “Дөрөвдүгээр” зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хэргийн хавтаст 26 дахь тал/,

 

Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа билээ. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба уг аргачлалын дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн дөрөвдүгээр зэрэглэлд “хүнд хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 15-30 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 5.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 12.650.000 төгрөгөөр тооцов.

 

Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн зүйлийн 99.-д Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө тохилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн  өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.

Nissan vinette маркийн 56- 89 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч Ц.*******ийн өмчлөлийнх болох нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байна. /хэргийн 11 дэх тал/

           Шүүгдэгч Э.*******ын жолоодож явсан Nissan vinette маркийн 56- 89 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь иргэний хариуцагч Ц.******* ба  шүүгдэгч нь “Могул Ферм” ХХК-д туслах ажилтан, жолоочоор хөлсөөр ажиллах гэрээгээр ажил гүйцэтгэж байхдаа замын тээврийн осол гаргаж бусдад хохирол учруулсан байна.

           Иймд насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 12.650.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч О.ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.69.000 төгрөг, нийт 1.119.000 төгрөгийг шүүгдэгч Э.*******, иргэний хариуцагч Ц.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. 

          Насанд хүрээгүй хохирогч О.ийн эрүүл мэндэд энэ гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан тул цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.*******оос нэхэмжлэх эрхтэй болно.

Иргэний нэхэмжлэгч Ц.******* нь Nissan Vanette маркийн ******* дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохирол 390,000 төгрөгийг шүүгдэгч Э.*******оос нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

             Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36. дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                          

ТОГТООХ нь:

          1. Боржигон овогт *******ын *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг ******* аймгийн нутаг дэвсгэрээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарласугай.

 

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Э.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.*******од мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 99 дүгээр зүйлийн 99.1, 99., 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос 7.059.500 төгрөг, иргэний хариуцагч Ц.*******ээс 7.059.500 төгрөг тус тус гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******д 12.650.000 төгрөг,  Эрүүл мэндийн даатгалын санд 1.69.000 төгрөг тус тус олгосугай.

 

 7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.ийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.*******оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.   

 

          10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч  нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР