Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2020/02562

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2020/02562

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг  тоотод оршин суух Нийн Р /РД: /

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо өөрийн байр Н Ш Ш Г

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.И

                                   хариуцагчийн төлөөлөгч Ц.И

                                нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авав.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх А.Б нь өөрийн “Э ” ХХК гэх компанийнхаа үйл ажиллагаанд зориулж “Х С И” ББСБ-аас 40,000,000 төгрөгийн зээл авах шаардлагатай байна, би өөрөө зээлээ сар бүр төлнө, тусалж өгөөч ” гэсний дагуу миний бие зөвшөөрч өөрийн нэр дээр зээл авч өгсөн юм. Ийнхүү 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч миний бие хамтран зээлдэгч А.Б хамт “Х С И” ББСБ-тай ЗГ17/35 дугаар “Зээлийн гэрээ” байгуулан 40,000,000 төгрөг зээлсэн. Мөн БГ17/35 дугаар “Барьцааны гэрээ” байгуулан өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, тоот орон сууцыг зээлийн гэрээний дагуу барьцаалсан. Миний бие 40,000,000 төгрөгөөс шимтгэл болох 200,000 төгрөг нь хасагдаад нийт 39,800,000 төгрөгийг А.Б “Э Э Т” ХХК руу шилжүүлсэн бөгөөд нэг ч төгрөг авч хэрэглээгүй юм. А.Б нь “зээлээ 3 сарын дотор төлөөд барагдуулна санаа зоволтгүй ” гэж байсан боловч зээлийн гэрээний хугацаанд төлөхгүй явсаар “Х С И” ББСБ нь миний бие Н.Рээс зээлийн гэрээний төлбөрийг гаргуулахаар шүүхэд хариуцагчаар татсан. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №102/ШШ2019/00142 дугаар шийдвэрээр Н.Рээс үндсэн зээлд 39,800,000 төгрөг, хүү 16,397,594 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,574,169 төгрөг, нийт 57,771,763 төгрөгийг гаргуулж “Х С И” ББСБ-д олгох, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27А дугаар байр, 28 тоот орон сууцыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж нэхэмжлэгч миний өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, * тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилгоор шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 148 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн захиалгаар “В В” ХХК нь Баянгол дүүргийн * тоот орон сууцыг нийт 50,331,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №4-148/22907 дугаар мэдэгдэлээр мэдэгдсэн. Уг мэдэгдэлээр мэдэгдсэн үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1.   Зах зээлийн жишиг үнийн хандлагын аргыг буруу хэрэглэсэн талаарх ундэслэл. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан жишиг үнийн хандлагын аргаар зах зээлийн үнэ цэнийг тодорхойлдог. Олон улсын үнэлгээний стандартад заасны дагуу зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо зохистой маркетинг хийсний дараа тухайн үнэлгээний өдөр, бие даасан хэлцлийн хүрээнд, сайн дурын худалдагч болон худалдан авагч нь ухамсартайгаар, ухаалгаар мөн ямар ч албадлагагүйгээр хөрөнгөө тооцоолсон дүнгээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл зах зээл дээр саяхан борлогдсон үнэлгээнд хамрагдсан хөрөнгөтэй адил болон ижил төстэй хөрөнгийн борлуулалтын үнийг авч үзэж үнэлж буй хөрөнгийн үнэлгээг гаргах явдал юм. Гэвч Хөрөнгө үнэлгээний тайлангийн 5-т “Хөрөнгийн үнэлгээ”, 5.В-Д “Зах зээлийн жишиг үнийн хандлагаар”, №27-д “ҮХХ-ын үнэлгээ 50,331,000 төгрөг” гэжээ. Хөрөнгө үнэлгээний тайлангийн 9 дүгээр хуудасны хүснэгтэд зааснаар жишиг №1-т 48.90 м.кв, жишиг №2-т 34.00 м.кв болон жишиг №3-т 37.26 м.кв талбай бүхий нийт гурав ширхэг орон сууцыг харьцуулсан хөрөнгөөр сонгож жишиг үнийн хандлагын аргаар харьцуулжээ. Хөрөнгө үнэлгээний тайлангийн 9 дүгээр хуудасны хүснэгтийн №27-д дээрх гурван ширхэг орон сууцны үнэлгээг “хэлцлийн үнэ 70,000,000 төгрөг, 55,000,000 төгрөг, 74,000,000 төгрөг” гэж харьцуулсан байна. Гэтэл жишиг үниин хандлагаар үнэлгээний өдөр худалдан борлогдсон, хэлцэл хийгдсэн хөрөнгөтэй харьцуулах ёстой байтал өнөөдрийг хүртэл зарын сайт дээр худалдаалагдаагүй байгаа хөрөнгөтэй харьцуулж, эцсийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь үндэслэл муутай бөгөөд өмчлөгчийн эрх, ашгийг хохироохоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс Хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан зарын утасны дугаар болох *, *, * гэх дугаар руу утсаар холбогдон үл хөдлөх эд хөрөнгө худалдагдсан эсэх, хэлцэл хийгдсэн эсэхийг тодруулж, худалдан борлуулагдаагүй талаарх мэдээллийг авсан болно. Жишиг үнийн хандлагын аргын гол зорилго нь тухайн үнэлгээний өдөр худалдан борлогдсон, хэлцэл хийгдсэн үнэтэй харьцуулж байж үнэлгээ үнэн бодит гарах явдал юм. Гэтэл үнэлгээний компани болон хариуцагчийн зүгээс зарын сайт дээр хэт доогуур үнээр зар байршуулан, уг зарыг үндэслэн Хөрөнгийн үнэлгээг гаргасан байж ч болзошгүй бөгөөд уг харьцуулсан хоёр хөрөнгө дээр биеэр очиж үзлэг хийсэн баримт, хэлцэл хийгдсэн бол тухай хэлцлийн талаарх баримт бичиг нь Хөрөнгө үнэлгээний тайланд хавсрагдаагүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс томилсон Хөрөнгийн үнэлгээний “В В” ХХК нь хөрөнгийн үнэлгээ гаргахдаа үнэн бодит мэдээлэл ашиглаагүй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тайландаа худалдах худалдан авах гэрээ буюу хэлцэл хийгээгүй хөрөнгийг хэлцэл хийсэн гэж үнэлгээ гарган Улаанбатар хотын төвд байрлах үнэ цэнэ бүхий хөрөнгийг хэт үнэгүйдүүлж байгаа нь өмчлөгчийн эрх, ашгийг хөндөж, хохироохоор байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна” гэж заасныг зөрчин бодит байдалд нийцсэн үндэслэл, нотолгоогүйгээр хөрөнгийг үнэлсэн нь хууль бус байна. Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хөйш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №4-148/22907 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27А дугаар байр, 28 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх А.Б нь өөрийн “Э Э Т” ХХК гэх компанийнхаа үйл ажиллагаанд зориулж “Х С И ББСБ”-аас 40,000,000 төгрөгийн зээл авах шаардлагатай байна, би өөрөө зээлээ сар бүр төлнө, тусалж өгөөч гэсний дагуу миний бие зөвшөөрч өөрийн нэр дээр зээл авч өгсөн юм. Ийнхүү 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч миний бие хамтран зээлдэгч А.Бын хамт Х С И ББСБ-тай ЗГ17/35 дугаар Зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөг зээлсэн. Мөн БГ17/35 дугаар Барьцааны гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27А дугаар байр, 28 тоот орон сууцыг зээлийн гэрээний дагуу барьцаалсан. Миний бие 40,000,000 төгрөгөөс шимтгэл болох 200,000 төгрөг нь хасагдаад нийт 39,800,000 төгрөгийг А.Бын Э Э Т ХХК руу шилжүүлсэн бөгөөд нэг ч төгрөг авч хэрэглээгүй юм. А.Б нь зээлээ 3 сарын дотор төлөөд барагдуулна санаа зоволтгүй гэж байсан боловч зээлийн гэрээний хугацаанд төлөхгүй явсаар Х С И ББСБ нь миний бие Н.Рээс зээлийн гэрээний төлбөрийг гаргуулахаар шүүхэд хариуцагчаар татсан. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №102/ШШ2019/00142 дугаар шийдвэрээр Н.Рээс үндсэн зээлд 39,800,000 төгрөг, хүү 16,397,594 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,574,169 төгрөг, нийт 57,771,763 төгрөгийг гаргуулж Х С И ББСБ-д олгох, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27А дугаар байр, 28 тоот орон сууцыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж нэхэмжлэгч миний өмчлөлийн Баянгол дүүргийн * тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилгоор шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 148 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн захиалгаар В В ХХК нь Баянгол дүүргийн * тоот орон сууцыг нийт 50,331,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №4-148/22907 дугаар мэдэгдэлээр мэдэгдсэн. Уг мэдэгдэлээр мэдэгдсэн үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1. Зах зээлийн жишиг үнийн хандлагын аргыг буруу хэрэглэсэн талаарх ундэслэл. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан жишиг үнийн хандлагын аргаар зах зээлийн үнэ цэнийг тодорхойлдог. Олон улсын үнэлгээний стандартад заасны дагуу зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо зохистой маркетинг хийсний дараа тухайн үнэлгээний өдөр, бие даасан хэлцлийн хүрээнд, сайн дурын худалдагч болон худалдан авагч нь ухамсартайгаар, ухаалгаар мөн ямар ч албадлагагүйгээр хөрөнгөө тооцоолсон дүнгээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл зах зээл дээр саяхан борлогдсон үнэлгээнд хамрагдсан хөрөнгөтэй адил болон ижил төстэй хөрөнгийн борлуулалтын үнийг авч үзэж үнэлж буй хөрөнгийн үнэлгээг гаргах явдал юм. Гэвч Хөрөнгө үнэлгээний тайлангийн 5-т Хөрөнгийн үнэлгээ, 5.В-Д Зах зээлийн жишиг үнийн хандлагаар, №27-д ҮХХ-ын үнэлгээ 50,331,000 төгрөг гэжээ. Хөрөнгө үнэлгээний тайлангийн 9 дүгээр хуудасны хүснэгтэд зааснаар жишиг №1-т 48.90 м.кв, жишиг №2-т 34.00 м.кв болон жишиг №3-т 37.26 м.кв талбай бүхий нийт гурав ширхэг орон сууцыг харьцуулсан хөрөнгөөр сонгож жишиг үнийн хандлагын аргаар харьцуулжээ. Хөрөнгө үнэлгээний тайлангийн 9 дүгээр хуудасны хүснэгтийн №27-д дээрх гурван ширхэг орон сууцны үнэлгээг хэлцлийн үнэ 70,000,000 төгрөг, 55,000,000 төгрөг, 74,000,000 төгрөг гэж харьцуулсан байна. Гэтэл жишиг үниин хандлагаар үнэлгээний өдөр худалдан борлогдсон, хэлцэл хийгдсэн хөрөнгөтэй харьцуулах ёстой байтал өнөөдрийг хүртэл зарын сайт дээр худалдаалагдаагүй байгаа хөрөнгөтэй харьцуулж, эцсийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь үндэслэл муутай бөгөөд өмчлөгчийн эрх, ашгийг хохироохоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс Хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан зарын утасны дугаар болох *, *, * гэх дугаар руу утсаар холбогдон үл хөдлөх эд хөрөнгө худалдагдсан эсэх, хэлцэл хийгдсэн эсэхийг тодруулж, худалдан борлуулагдаагүй талаарх мэдээллийг авсан болно. Жишиг үнийн хандлагын аргын гол зорилго нь тухайн үнэлгээний өдөр худалдан борлогдсон, хэлцэл хийгдсэн үнэтэй харьцуулж байж үнэлгээ үнэн бодит гарах явдал юм. Гэтэл үнэлгээний компани болон хариуцагчийн зүгээс зарын сайт дээр хэт доогуур үнээр зар байршуулан, уг зарыг үндэслэн Хөрөнгийн үнэлгээг гаргасан байж ч болзошгүй бөгөөд уг харьцуулсан хоёр хөрөнгө дээр биеэр очиж үзлэг хийсэн баримт, хэлцэл хийгдсэн бол тухай хэлцлийн талаарх баримт бичиг нь Хөрөнгө үнэлгээний тайланд хавсрагдаагүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс томилсон Хөрөнгийн үнэлгээний В В ХХК нь хөрөнгийн үнэлгээ гаргахдаа үнэн бодит мэдээлэл ашиглаагүй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тайландаа худалдах худалдан авах гэрээ буюу хэлцэл хийгээгүй хөрөнгийг хэлцэл хийсэн гэж үнэлгээ гарган Улаанбатар хотын төвд байрлах үнэ цэнэ бүхий хөрөнгийг хэт үнэгүйдүүлж байгаа нь өмчлөгчийн эрх, ашгийг хөндөж, хохироохоор байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасныг зөрчин бодит байдалд нийцсэн үндэслэл, нотолгоогүйгээр хөрөнгийг үнэлсэн нь хууль бус байна. Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хөйш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №4-148/22907 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн Баянгол дүүргийн  тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00142 дугаар шийдвэрээр Н.Рээс 58.288.772 төгрөгийг гаргуулж “Х С И ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 19250756 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4-148/24221 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Н.Рийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн  тоотод байрлах эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй 32,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 19250756/1 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 19250756/02 тоот тогтоолоор хурааж, Н.Рийн 99994540 дугаарын утсаар тус ажиллагааг танилцуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд үнийн саналаа өгөх эрхтэй танилцуулж энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч Н.Рийн бүртгэлтэй боловч оршин суудаггүй хаяг болох Баянгол дүүргийн *тоот хаяг болон одоо оршин суух тус дүүргийн тоот хаягуудаар тус тус 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/19392 дугаар албан бичгээр үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлж, дахин утсаар мэдэгдсэн бсловч үнийн саналаа ирүүлээгүй. Төлбөр төлөгч Н.Р үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 6/311 тоот “Шинжээч томилох тогтоол”-оор "В В” ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 50,331,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020 он 6 дугаар сарын 10-ны өдрийн 4-148/22907 дугаар албан бичгээр  талуудад мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00142 дугаар шийдвэрээр Н.Рээс 58.288.772 төгргөгийг гаргуулж “Х С И ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 19/50756 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4-148/24221 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч Н.Рийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, тоотод байрлах эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй 32,2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1925250756/1 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1925250756/02 тоот тогтоолоор хурааж, Н.Рийн 99994540 дугаарын утсаар ажиллагааг танилцуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд үнийн саналаа өгөх эрхтэйг танилцуулж энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч Н.Рийн бүртгэлтэй боловч оршин суудаггүй хаяг болох Баянгол дүүргийн *тоот хаяг болон одоо оршин суух тус дүүргийн 8 дугаар хороо 37 дугаар байрны 70 тоот байруудаар тус тус 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/19392 дугаар албан бичгээр үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлж, дахин утсаар мэдэгдсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй. Төлбөр төлөгч Н.Р үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 6/311 тоот “Шинжээч томилох тогтоол”-оор “В в” ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 50.331.000 төгрөгөөр үнэлэгдсанээр 148/22907 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч Н.Р нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тоотод байршилтай 32,2м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг “зах зээлийн жишиг үнийн хандлагыг аргыг буруу хэрэглэж бодит байдалд нийцсэн үндэслэл, нотолгоогүйгээр хөрөнгийг үнэлсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгох шаардлага гаргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00142 дугаар шийдвэрээр хариуцагч Н.Рээс 57,771,763 төгрөг гаргуулан “Х С И ББСБ” ХХК-д олгож, уг шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.  

 

Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс Н Ш Ш Гнь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/ГХ2019/00296 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй 32.2м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон байх ба уг хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс битүүмжилсэн эд хөрөнгийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хураан авч, дахин төлбөр төлөх хугацаа тогтоосон байна.

 

Тухайн тогтоосон хугацаанд төлбөр төлөгч үүргээ гүйцэтгээгүйгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, ...70 хувиар тооцон тогтооно” гэж заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч Н.Рээс үнийн санал авахаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар олж тогтоосон хаяг болон шүүхийн шийдвэрт заасан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн, утсаар мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүйгээс шинжээч томилжээ.

 

Тухайн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагчид даалгах тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө.”, 14.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ”, 14.4 дэх хэсэгт “Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно”, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасан “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасантай нийцсэн, хуульд заасан журам зөрчөөгүй байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч нь үнэлгээ тогтоох орон сууцны байдалтай танилцаж, хөрөнгийн чанар, барилгын хийц, ашиглалтын түвшинг үнэлж, үнэлэгдэж буй хөрөнгөтэй байршил, зориулалт, ашиглалтад орсон хугацаа ойролцоо үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж тохируулга хийн зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлгээг тогтоосон байна. Дээрх арга нь зах зээлийн хандлагын арилжааны шууд харьцуулалтын арга буюу үнэлгээний өдрийн байдлаар зах зээлд арилжаалагдахад бэлэн байгаа хөрөнгийн арилжааны мэдээлэлд тулгуурлаж үнийг тогтоох арга юм. Өөрөөр хэлбэл бодитоор борлуулагдсан үнэ биш борлуулахаар худалдагчийн зах зээлд санал болгож байгаа үнийг үндэслэж үнэ цэнийг тодорхойлж буй зах зээлийн жишиг хандлагын аргаар үнэ тогтоох нэг аргачлал гэж ойлгоно.

 

Иймд зах зээлийн жишиг үнийн хандлагын аргыг буруу хэрэглэсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн шинжээчийг бодит үнэн мэдээлэл ашиглаагүй, бодит байдалд нийцсэн үндэслэл, нотолгоогүйгээр хөрөнгийг үнэлсэн гэсэн тайлбараа нотлоогүй, үүнтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй болно.      

 

Иймд Баянгол дүүрэг  тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцны үнэлгээ хүчингүй болгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүрэг  тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч овогт Нийн Рийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА