Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар  2024/ШЦТ/81

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Энх-Амгалан, хохирогч Н.*************, шүүгдэгч Н.*************, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ************* овогт ************* *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000002153 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ************* 156-48 тоот хаягт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 386 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, ************* овогт ************* ************* /РД: *************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  Н.************* нь согтуурсан үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 18-ны шөнийн 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю Скай хотхоны 46в байрны 10 тоотод оршин суух хохирогч Н.*************ийн хаалгыг андууран тогшиж улмаар Н.*************тэй маргалдаж түүний нүүр хэсэгт гараараа цохих, шат руу түлхэж унагаах зэргээр эрүүл мэндэд дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээр баруун 2-р шүдний сулрал, буйланд шарх, доод уруулын салстад цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хүзүүнд зулгаралт, хүзүү, эгэм, цээж, баруун бугалга болон зүүн бугалгад цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Хохирогч Н.*************: “...Тухайн өдөр гэртээ байхад эхлээд хаалга тогшсон, чанга тогшсон, хаалгаа тайлахад энэ хүн зогсож байсан, тэгээд хаалга андуурсан байна гэхэд чи яасан сонин харьцаатай дүү вэ гэж хэлсэн, би чармай нүцгэн байсан, 1 давхар хүртэл өнхөрсөн юм байхгүй, гараад ир гээд гарсан чинь шууд цохисон, хамгаалах гэсэн чинь намайг цохисон, аятайхан харьцах гэсэн чинь өөрийгөө өмгөөлөөд байсан, миний биед хоёр шүдний сулрал болсон, худлаа мэдүүлэг өгсөн зүйл байхгүй, надад гомдолтой байна, алуулах гэж байсан ш дээ, маргааш нь найз нь гээд цагдаа орж ирсэн, онцгүй харьцсан, ална тална гээд байсан, найз нь манайхантай байнга таардаг, сэтгэл санаа хэцүү байна, 2 шүдний сулралд 2 сая гаруй төгрөг болно гэсэн. Уруул язарсан, гар хадаастай байсан, 03 сарын 08-нд хагалгаанд орсон байсан, хагалгаанд орсон байсан нь сэдэрсэн, 2 шүд янзлуулахаар 6 сая төгрөг нэхэмжилнэ, хохиролд 300,000 төгрөг авсан...” гэв.

 

          Шүүгдэгч Н.*************: “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр *************ийн яг доод талын хаалганд манай хуурай дүү байдаг, өдөр нь тааралдсан, манай гэрт очъё гээд гэрт нь очсон, гэрээс нь гурвуулаа гарсан, гараад 5 давхрын хаалга нүдсэн, ************* гарч ирээд шууд ноцолдсон, доошоо намайг өнхрүүлсэн, дуудлагын жолооч явчихсан байсан, хаалга андуурлаа гээд зодоод байхдаа яахав дээ гээд эргэж орсон, хаалгыг нь цохисон, манай дүү Дэнзэнноргойтой мөн маргалдсан, тэр хооронд авгай нь гарч ирсэн, яг юу болсныг санахгүй байна. Гэрийн хаалгыг зүгээр л нүдсэн, ************* над руу учир зүггүй дайрсан, *************ийг цохиод байсныг мэдэхгүй, хохирогчид учирсан хохирлыг 300,000 төгрөгийг шилжүүлээрэй гэсэн...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэртээ 23 цагийн үед ирээд байж байхад .... хаалга маш хүчтэй балбаж нүдэж байсан. Тэгээд би хаалгаа онгойлгоод яагаад байгаа талаар асуухад үл таних хар хувцастай 2 залуу “гараад ир п...а минь” гэж гэрээс татаж гаргаж ирээд шатны уруу чирч буулгаад үгийн зөрүүгүй зодоод байсан. ...Толгойны ар дагз хэсэг хаван үүсээд хавдсан байна. Дээд уруул язарсан. Үүдэн хоёр шүд хөдөлсөн. Бэлэг эрхтэн төмсөг дээр дэвсээд байсан. Бэртэлтэй гар дээр дэвссэн. Гар хөдөлж чадахгүй байна...” /хавтас хэргийн 12-13, 15 дахь тал/ гэсэн, 

 

Гэрч Б.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю Скай хотхоны 46в байрны 10 тоотод гэртээ нөхөр хүүхдийн хамт амарч байхад 22 цаг 20 минутын орчим манай хаалгыг хүн тогшсон. Тэгээд манай нөхөр хаалга очиж тайлсан чинь нэг согтуу эрэгтэй хүн энд манай дүүгийнх байдаг гээд манай гэр лүү дайрч орох гээд байсан. Тэгээд манай нөхөр айл андуурсан байна гээд хаалгаа хаах гэсэн чинь тэр үл таних эрэгтэй хүн *************ийг барьж аваад цаашаа хамт зууралдаад татаад цаашаа шат руу өнхөрч унасан. Нөхрийг цаашаа шат руу унасны дараа нөгөө залуу шатаар буугаад явсан. Тэгээд гэртээ ороод байж байхад манай гэрийн хаалгыг дахин нөгөө үл таних залуу нүдээд байсан. Манай нөхөр хаалгаа тайлаад хүүхэд айлгаад байна яах гээд байгаа юм бэ гээд уурласан чинь нөгөө залуу хоёулаа болж ирсэн байсан ба манай нөхрийг барьж аваад коридорт цохисон. ...Манай гэр 5 давхарт байдаг ба нөгөө хоёр залуу манай нөхрийг 3 давхрын шат хүртэл чирээд цохиж нүдсэн. ...Эхэлж хаалга нүдсэн хүн манай нөхрийг цохиж зодсон. Тэрнээс биш сүүлд ирсэн залуу бол манай нөхрийг цохиж, зодсон зүйл байхгүй...” /хавтас хэргийн 17 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн газарт нэг айлын хаалга андуурч тогшсоноос болж ************* ах тухайн айлын залуутай маргаж улмаар зууралдаж ноцолдож зодолдоод байхаар нь би дундуур нь орж салгасан...” /хавтас хэргийн 19 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.************* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Зайсан Блю Скай 46в байрны 1 орцны 5 давхарт нэг танихгүй залууг согтуу байхдаа муудалцаж маргасны улмаас тухайн залуугийн биед хэд хэдэн удаа цохисон...” /хавтаст хэргийн 35 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14591 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.*************ийн биед дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, дээд баруун 2-р шүдний сулрал, буйланд шарх, доод уруулын салстад цус хуралт уруулд зөөлөн эдийн няцрал, баруун мөр хүзүүнд зулгаралт, хүзүү, эгэм, цээж, баруун бугалга болон зүүн бугалгад цус хуралт баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2.5.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.6 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 24-27 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 06 дахь тал/,  

- Шүүгдэгч Н.*************ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 38 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 56-60 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч  Н.************* нь согтуурсан үедээ буюу 2023 оны 11 дүгээр сарын 18-ны шөнийн 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю Скай хотхоны 46в байрны 10 тоотод оршин суух хохирогч Н.*************ийн хаалгыг андууран тогшиж улмаар Н.*************тэй маргалдаж түүний нүүр хэсэгт гараараа цохих, шат руу түлхэж унагаах зэргээр эрүүл мэндэд дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээр баруун 2-р шүдний сулрал, буйланд шарх, доод уруулын салстад цус хуралт, уруулд зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хүзүүнд зулгаралт, хүзүү, эгэм, цээж, баруун бугалга болон зүүн бугалгад цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Н.*************ийн: “...Гэртээ 23 цагийн үед ирээд байж байхад ...хаалга маш хүчтэй балбаж нүдэж байсан. Тэгээд би хаалгаа онгойлгоод яагаад байгаа талаар асуухад үл таних хар хувцастай 2 залуу “гараад ир п...а минь” гэж гэрээс татаж гаргаж ирээд шатны уруу чирч буулгаад үгийн зөрүүгүй зодоод байсан. ...Толгойны ар дагз хэсэг хаван үүсээд хавдсан байна. Дээд уруул язарсан. Үүдэн хоёр шүд хөдөлсөн. Бэлэг эрхтэн төмсөг дээр дэвсээд байсан. Бэртэлтэй гар дээр дэвссэн. Гар хөдөлж чадахгүй байна...” /хавтас хэргийн 12-13, 15 дахь тал/ гэсэн, 

Гэрч Б.*************гийн: “...2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блю Скай хотхоны 46в байрны 10 тоотод гэртээ нөхөр хүүхдийн хамт амарч байхад 22 цаг 20 минутын орчим манай хаалгыг хүн тогшсон. Тэгээд манай нөхөр хаалга очиж тайлсан чинь нэг согтуу эрэгтэй хүн энд манай дүүгийнх байдаг гээд манай гэр лүү дайрч орох гээд байсан. Тэгээд манай нөхөр айл андуурсан байна гээд хаалгаа хаах гэсэн чинь тэр үл таних эрэгтэй хүн *************ийг барьж аваад цаашаа хамт зууралдаад татаад цаашаа шат руу өнхөрч унасан. Нөхрийг цаашаа шат руу унасны дараа нөгөө залуу шатаар буугаад явсан. Тэгээд гэртээ ороод байж байхад манай гэрийн хаалгыг дахин нөгөө үл таних залуу нүдээд байсан. Манай нөхөр хаалгаа тайлаад хүүхэд айлгаад байна яах гээд байгаа юм бэ гээд уурласан чинь нөгөө залуу хоёулаа болж ирсэн байсан ба манай нөхрийг барьж аваад коридорт цохисон. ...Манай гэр 5 давхарт байдаг ба нөгөө хоёр залуу манай нөхрийг 3 давхрын шат хүртэл чирээд цохиж нүдсэн. ...Эхэлж хаалга нүдсэн хүн манай нөхрийг цохиж зодсон. Тэрнээс биш сүүлд ирсэн залуу бол манай нөхрийг цохиж, зодсон зүйл байхгүй...” /хавтас хэргийн 17 дахь тал/ гэсэн,

Гэрч Б.*************: “...Тухайн газарт нэг айлын хаалга андуурч тогшсоноос болж ************* ах тухайн айлын залуутай маргаж улмаар зууралдаж ноцолдож зодолдоод байхаар нь би дундуур нь орж салгасан...” /хавтас хэргийн 19 дэх тал/ гэсэн,

Шүүгдэгч Н.*************ын: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Зайсан Блю Скай 46в байрны 1 орцны 5 давхарт нэг танихгүй залууг согтуу байхдаа муудалцаж маргасны улмаас тухайн залуугийн биед хэд хэдэн удаа цохисон...” /хавтаст хэргийн 35 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 14591 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.*************ийн биед дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, дээд баруун 2-р шүдний сулрал, буйланд шарх, доод уруулын салстад цус хуралт уруулд зөөлөн эдийн няцрал, баруун мөр хүзүүнд зулгаралт, хүзүү, эгэм, цээж, баруун бугалга болон зүүн бугалгад цус хуралт баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2.5.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.6 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 24-27 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Н.*************ийн эрүүл мэндэд учирсан дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, дээд баруун 2-р шүдний сулрал, буйланд шарх, доод уруулын салстад цус хуралт уруулд зөөлөн эдийн няцрал, баруун мөр хүзүүнд зулгаралт, хүзүү, эгэм, цээж, баруун бугалга болон зүүн бугалгад цус хуралт баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.*************ын түүнийг цохисон, чирсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.*************ын хохирогч Н.*************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Н.*************ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч  Н.*************ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “биед дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, дээд баруун 2-р шүдний сулрал, буйланд шарх, доод уруулын салстад цус хуралт уруулд зөөлөн эдийн няцрал, баруун мөр хүзүүнд зулгаралт, хүзүү, эгэм, цээж, баруун бугалга болон зүүн бугалгад цус хуралт баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардлын талаар баримт гаргаагүй боловч хохирлоо нэхэмжилнэ гэсэн тул хохирогч Н.************* нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Эрүүгийн 2310000002153  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.************* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ************* овогт ************* *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* *************ыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.*************т шийтгэсэн 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.************* нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2310000002153  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.************* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.************* гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.*************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР