| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0025/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/029 |
| Огноо | 2017-02-08 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэсоёл |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2017/ШЦТ/029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж
Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт ******* *******. /******* регистрийн дугаартай/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь Баянхонгор аймгийн Баяновоо сумын 1 дүгээр багийн нутаг “Дуурсахын хөндий” гэх газар 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 17.00 цагийн орчим өөрийн эзэмшлийн БНА улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад БНХ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн биед нь хүндэвтэр гэмтэл учруулан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Т.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “Дөвөнт”-н нүүрсний уурхайгаас өөрийн эзэмшлийн Бонго маркийн БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс ачаад 14.00 цагийн үед Баянхонгор аймгийн төврүү явсан. Орой 17.00 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-овоо сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Дуурсахын хөндийн” хоёр зэрэгцээ замын зүүн гар талын замаар явж байтал урдаас нэг цэнхэр өнгийн “Портер”маркийн машин миний явж байсан замаар ирж явахаар баруун талын эгнээ зам руу нь ортол нөгөө машины жолооч намайг дагаад миний орсон замруу ороод ирсэн тэгэхээр нь би сандраад зүүн гар тийш нь дартал нөгөө машин бас дагаад миний дарсан чигт дарж ирээд миний машины хажуугаас мөргөж онхолдсон. Миний машин бас хажуугаараа унасан би машинаасаа буугаад хартал нөгөө машинд хоёр хүн байсан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 37-38/
...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч болон иргэний нэхэмжлэч нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулахад татгалзах зүйлгүй боловч тэд 15 000000 төгрөг буюу их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа тул би хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх мэдүүлэг./ хх-ийн 127-128/
Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн учир мэдүүлэг аваагүй.
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 17.00 цагийн орчим Баянхонгор аймгийн Баяновоо сумаас хуц, ухна авч ирэх ажлаар төрсөн хүү хамт БНХ улсын дугаартай “Портер” маркийн автомашинтай Баянхонгор аймгийн Баяновоо сумын 1-р багийн нутаг “Дуурсахын хөндий” гэх газар өгсөөд явж байтал урдаас ачаатай гурван “Портер” маркийн автомашин ирж яваа харагдахаар нь би хүүдээ яасан хурдтай машин ирж байна гэхэд манай хүү баруун гар талд байсан замруу орсон тэгсэн урдаас бүр ойртоод ирхээр нь манай хүү машинаа замаас гаргаж, зам чөлөөлөхөд нөгөө машин ирээд жолоочийн тал руу мөргөхөд машин баруун гар тал руу унасан. Ослын улмаас миний зүүн талын чих ханзарч, эрүүний доод хэсэгт зүсэгдэж, оёдол тавиулсан. Доод эрүүний гурван шүд мултарч, булгарч унасан. Толгой өвдөж, зүүн талын гуя хөхөрсөн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 139-141/
Манай хүү миний автомашиныг жолоодож явсан. архи уугаагүй байсан. Би автомашинаа 8000000 төгрөгөөр үнэлнэ. болон өөрийн эмчилгээний зардал, автомашины үнэ гээд нийт 15000000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 59-65/
Хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн учир шүүх хуралдаанд оролцоогүй.
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 20 минутын орчим би аав эзэмшлийн БНХ улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг нь жолоодож, аав хамт Баянхонгор аймгийн Баян-овоо сумаас ухна, хуц авч ирэх ажлаар явсан. Аймгийн төвөөс баруун хойд зүгт Баянхонгор аймгийн Баян-овоо сумын 1-р багийн нутаг “Дуурсахын хөндий” гэх газар өгсөөд явж байтал урдаас ачаатай гурван “Портер” маркийн машин ирж яваа харагдсан... Тэр үед нь би баруун гар талд байсан зам руу ороход урдаас нөгөө автомашин ойртоод ирхээр нь машинаа замаас гаргаж зам чөлөөлсөн. Гурван “Портер” маркийн автомашины хамгийн урд нь явсан автомашин шууд ирээд мөргөсөн. Тэр үед би ухаан алдсан байсан. Намайг манай аав, бас нэг залуу хоёр машинаас татаж гаргасан тэр үед би сэргэсэн. Ослын улмаас зүүн нүдний доод хэсэгт зулгарсан, зүүн чихний орчим зулгарсан. Хүзүүний яс хугаралттай, толгой нуруу өвдөж байгаа гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 42-44/
...Би батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Би эмчилгээний төлбөрийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 67-69/
Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцох шаардлаггүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул шүүх хуралдаанд оролцоогүй.
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 525 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэнд:
1. биед хүзүүний С4 дүгээр нугаламын баруун нумны хугарал, эрүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Үүссэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт. /1-р хх-ийн 76/
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 526 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 585 дугаартай нэмэлт шинжээч эмчийн дүгнэлтэд:
1. биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт./1-р хх-ийн 101,183/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 508 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд:
2.Т.*******гийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
3.Үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4.Үүссэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /1-р хх-ийн 106-107/
Замын цагдаагийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтэд:
1.Жолооч Т.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гарсан үндэслэлтэй байна.
2. БНА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Т.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас уг зам тээврийн осол гарсан үндэслэлтэй байна.
3. БНА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гарсан үндэслэлтэй байна.
4.Тухайн осол гарахад тухайн замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.
5. “Портер” маркийн БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт. /1-р хх-ийн 115-116/
Замын цагдаагийн шинжээч нарын 2016.11.30-ний өдрийн 07 дугаартай дүгнэлтэд:
1.Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон оролцож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар үйлийн 27.1-д зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан” байна. Энэ Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.а-д заасныг зөрчин замын хөдөлгөөнд оролцсон байна. Уг зөрчил нь зам тээврийн осол болоход нөлөөлөхгүй байна.
3. БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Эрхтэй эсэх, зам тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байх үндэслэлтэй байна.
4.Зам тээврийн осол болох үед замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэх дүгнэлт. /1-р хх-ийн 240-241/
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/1-р хх-ийн 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-20/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 21-29/, жолоочийн согтуурал, мансуурал шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 30-31/, 760092 дугаар жолоочийн үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 32/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 33, 35/, хохирогчийн тайлбар, мэдүүлэг /1-р хх-ийн 79-41, 64-65/, тайлбар,мэдүүлэг /1-р хх-ийн 42-44, 67-69/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 47/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 48/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 49/, хураан авах тогтоол /1-р хх-ийн 50/, эд зүйл хураан авах тэмдэглэл /1-р хх-ийн 51/, хохирогч гэмтлийн гэрэл зураг /1-р хх-ийн 54-56/, хохирлын баримтууд /1-р хх-ийн 57, 2-р хх-ийн 19-35/, гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 70-71/, гэрч Б.Нямсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73/, шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 525 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 76/, гэмтэл согог үндэсний төвийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн компьютер томографи /1-р хх-ийн 77, 102, 108-109/, хохирогч эмнэлэгт хэвтэж эмчүүлсэн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 80-98, 202-218/, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1-р багийн Засаг даргын 2016.10.25-ны өдрийн 63 тоот тодорхойлолт /1-р хх-ийн 130/, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 135/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 142/, хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх 143-144/, гэрч Т.Мягмарын мэдүүлэг /1-р хх-ийн 145-146/, иргэний нэхэмжлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 150-166, 184-196/, эд зүйл үнэлсэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт 171-173, 176-178/, шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 585 дугаар шинжээчийн нэмэлт дүгнэлт /1-р хх-ийн 183/, шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 593 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 200-201/, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаар шинжээчийн дахин дүгнэлт /1-р хх-ийн 240-241/, шинжээч М.Навчаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 244-245/, шинжээч Д.Баттулгын мэдүүлэг /1-р хх-ийн 426-427/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт зэргийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.******* нь Баянхонгор аймгийн Баяновоо сумын 1 дүгээр багийн нутаг “Дуурсахын хөндий” гэх газар 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 17.00 цагийн орчим өөрийн эзэмшлийн БНА улсын дугаартай “*******” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад БНХ улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн биед нь хүндэвтэр гэмтэл учруулан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Т.*******гийн ... 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “Дөвөнт”-ийн нүүрсний уурхайгаас өөрийн эзэмшлийн “Бонго” маркийн БНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс ачаад 14.00 цагийн үед Баянхонгор аймгийн төврүү явсан. Орой 17.00 цагийн үед Баянхонгор аймгийн Баян-овоо сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Дуурсахын хөндийн” хоёр зрэгцээ замын зүүн гар талын замаар явж байтал урдаас нэг цэнхэр өнгийн “Портер”маркийн машин миний явж байсан замаар ирж явахаар баруун талын эгнээ зам руу нь би баруун талын замруу ортол нөгөө машины жолооч намайг дагаад миний орсон зам руу ороод ирсэн тэгэхээр нь би сандраад зүүн гар тийш нь дартал нөгөө машин бас дагаад миний дарсан чигт дарж ирээд миний машины хажуугаас мөргөж онхолдсон. Миний машин ч бас хажуугаараа унасан би машинаасаа буугаад хартал нөгөө машинд хоёр хүн байсан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 37-38/
...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /1-хх-ийн 127-128/
Хохирогч ... манай хүү машинаа замаас гаргаж, зам чөлөөлсөн чинь нөгөө машин шууд ирээд жолоочийн тал руу мөргөсөн. Тэр үед машин баруун гар тал руу унасан. Ослын улмаас миний зүүн талын чих ханзарч, эрүүний доод хэсэгт зүсэгдэж оёдол тавиулсан. Доод эрүүний гурван шүд мултарч, булгарч унасан. Толгой өвдөж, зүүн талын гуя хөхөрсөн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 139-141/
Иргэний нэхэмжлэгч ...тэр үед нь би баруун гар талд байсан зам руу ороход урдаас бүр ойртоод ирэхээр нь машинаа замаас гаргаж зам чөлөөлсөн. Гурван “Портер” маркийн автомашины хамгийн урд нь явсан автомашин шууд ирээд мөргөсөн....гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 42-44/
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 525 дугаартай шинжээч эмчийн:
1. биед хүзүүний С4 дүгээр нугаламын баруун нумны хугарал, эрүүнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт. /1-р хх-ийн 76/,
Замын цагдаагийн шинжээчийн ослын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай:
1.Жолооч Т.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гарсан үндэслэлтэй байна.
2. БНА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Т.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин замын хөдөлгөөнд оролцсоны улмаас уг зам тээврийн осол гарсан үндэслэлтэй байна.
3. БНА улын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”” гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гарсан үндэслэлтэй байна.
4.Тухайн осол гарахад тухайн замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.
5. “Портер” маркийн БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт. /1-р хх-ийн 115-116/
Замын цагдаагийн шинжээчийн дахин дүгнэлтэд:
1.Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон оролцож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар үйлийн 27.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан байна. Энэ Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.а-д заасныг зөрчин замын хөдөлгөөнд оролцсон байна. Уг зөрчил нь зам тээврийн осол болоход нөлөөлөхгүй байна.
3. БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Эрхтэй эсэх, зам тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байх үндэслэлтэй байна.
4.Зам тээврийн осол болох үед замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэх дүгнэлт. /1-р хх-ийн 240-241/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2-т хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”” гэсэн заалтыг зөрчсөний улмаас бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан зардалд 6800000 / зургаан сая найман зуун мянган/ төгрөгийг төлж барагдуулж, эвлэрсэн талаарх нотлох баримтыг шүүхэд шинээр гаргаж өгсөн бөгөөд хохирогч , иргэний нэхэмжлэгч нар нь “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” болохоо илэрхийлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Т.*******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.*******д ял шийтгэл оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн тухай эвлэрэлийн гэрээ байгуулсан бичгийн нотлох баримт, хохирогч иргэний нэхэмжлэгчээс хохирол барагдсан тухай бичгээр гаргасан хүсэлт, эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохиролоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт шүүгдэгч Т.*******гийн гэр бүлийн дундын өмчлөлийн 000221442 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй 56 мкв хоёр өрөө орон сууцыг битүүмжилсэн бөгөөд учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан тул Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч гэмтлийг харуулсан хоёр ширхэг, иргэний нэхэмжлэгч гэмтлийг харуулсан дөрвөн ширхэг рентген зургийг хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт буцаан олгож, “В” ангилалын №760092 дугаар жолооны үнэмлэх, 00182945 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг эзэмшигч Т.*******д олгохоор тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 297.4,,298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ******* овогт ******* *******г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тусгай ангийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан ******* овогт ******* *******д холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-т зааснаар шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч гэмтлийг харуулсан хоёр ширхэг, иргэний нэхэмжлэгч гэмтлийг харуулсан дөрвөн ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч , иргэний нэхэмжлэгч нарт буцаан олгосугай .
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Т.*******гийн гэр бүлийн дундын өмчлөлийн дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй 56 мкв хоёр өрөө орон сууцыг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай..
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Т.*******гийн “В” ангилалын №760092 дугаартай жолооны үнэмлэх, БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00182945 дугаартай гэрчилгээг эзэмшигч Т.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7.Шүүгдэгч Т.******* нь хохирогч , иргэний нэхэмжлэгч Ж.Бат-Золбоо нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч Т.*******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ