Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/107

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Энх-Амгалан, шүүгдэгч Г.**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ийн **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210005610322 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, яс үндэс халх, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ********** хороололд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ийн ********** /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр **********ны 0 тоот зоорийн давхарт хамтран амьдрагч Д.**********тай архи уулгасангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар үснээс нь зулгааж хана мөргүүлэн биед нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Г.**********: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй..” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Д.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ********** гэх хүнтэй 2021 оны 09 сараас найзалж эхэлсэн, ...2022 оны 02 дугаар сарын 01-ээс хамт амьдрах болсон. Тэгээд 2022 оны 02 сарын 21- ний өдөр унтаад сэрсэн чинь ********** ахиад архи аваад уугаад байсан, тэгэхээр нь би яагаад архи уугаад байгаа юм бэ гэж хэлснээс болж хэрүүл болоод байж байтал ********** намайг үсдэж авч чирээд хаалганы хажуу талын хананы өнцөг мөргүүлсэн, тэгээд би уйлаад эгч ********** руу залгаад энэ хүнээс саллаа намайг зодоод байна гээд уйлсан чинь удалгүй цагдаа болон эгч маань хамт ирсэн. Тэгээд тэр үед миний толгой өвдөөд байсан чинь эгч толгой чинь яасан юм харъя гээд харсан чинь толгойноос цус гарч байсан, тэгээд эгч намайг дагуулаад Гэмтэл согог судлалын үндэсний төв явсан. Харин **********ийг халамцуу байсан болохоор эрүүлжүүлэхэд хийчихсэн. Миний биед учирсан дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг ********** намайг үсдэж хана мөргүүлж надад учруулсан. Намайг ********** өмнө нь зодож цохиж байгаагүй...” /хавтас хэргийн 14-15 дахь тал/ гэсэн, 

 

Гэрч Д.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай дүү ********** над руу утсаар яриад уйлаад хүрээд ирээч **********ээс салж байна, зодуулсан гэх утгатай зүйл ярьсан. Тэгээд би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 7 дугаар байрны гадаа очтол цагдаа нар ирчихсэн **********тэй юм яриад зогсож байсан, хажуугаар нь байрны улсууд гарч ирээд зогсчихсон байсан. Тэгээд би дүү **********тай уулзахад ёолоод байхаар нь яасан юм бэ гээд асуусан чинь толгой нь хагарчихсан байсан. Тэгээд би ********** дээр очоод юугаар цохисон юм бэ гээд асуусан чинь ********** би цохиж зодоогүй, би биш гэж хэлээд явчихсан. Тэгэхээр нь би цагдаа нарт толгойг нь үзүүлсэн чинь нөгөө хоёр цагдаа **********ийг барьж аваад явсан. Тэгээд нэг цагдаа нь Гэмтэл согог судлалын үндэсний төв яв, гомдлоо гарга гэж хэлсэн. Тэгээд Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлээд цагдаагийн хэлтэст ирж мэдүүлэг өгсөн...” /хавтас хэргийн 19-20 дахь тал/ гэсэн,

 

Гэрч В.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би нэг залуу болон нэг эмэгтэй нарт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, **********ны подвалыг 2022 оны 02 сарын эхээр түрээсэлж байсан юм. Гэтэл 2022 оны 02 сарын 21-ний өдөр 15 цагийн үед манай жижүүр залгаад танай өрөөг түрээслэн сууж байгаа хүмүүс чинь чанга дуу чимээ гаргаад байна гэхээр нь би өөрийн түрээсэлдэг өрөө рүүгээ яваад очтол хажуу айлынхаа ханыг бараг нураах шахуу цохиод тоосгыг нь хөдөлгөчихсөн байсан ба авгай, нөхөр хэрэлдээд авгай нь нөхрийгөө загнаад байгаа бололтой хашхираад байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа нартай цуг дотогш ороход авгай нь нэлээд согтчихсон байсан. Харин нөхөр нь арай эрүүл байсан. Нөгөө эмэгтэйн эгч нь ирээд дүүгээ дагуулаад явсан...” /хавтас хэргийн 22-23 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 9 цагийн үед хуучин түрээсэлж байсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, **********ны подвальд сэрээд харахад ********** унтаж байсан ба өчигдөр шөнө нь ганцаараа бүтэн шил архи уучихсан байсан. ********** нь Зайсангийн мал эмнэлгийн автобусны зогсоолын тэнд ТҮЦ-д суудаг, өглөө эрт орлого ашиг хүн сайтай байдаг болохоор би **********ыг сэрээгээд хүүе сэрээч ээ, үд өнгөрлөө очиж ТҮЦ-дээ суухгүй юм уу гээд хэлсэн чинь над руу дайраад чи явахгүй юу, чи юу хийж байгаа юм бэ гэхээр нь би ажлын ярилцлагад орно, өндөр цалинтай ажил бид хоёрт хэрэгтэй шүү дээ гээд хэлсэн чинь толгой өвдөөд байна нэг шил архи авч ир гэх мэтээр намайг шордоод байсан. Тэгээд би шартаж байгаа юм байна гээд санаа зовоод нэг шил 0.33 архи, нэг хайрцаг тамхи, нэг бууз, нэг лааз пиво аваад буцаад ороод ирсэн чинь намайг хардаад над руу дайраад нүүр ам руу цохиод хүзүү боогоод байсан. ...Над руу дайраад байхаар нь би **********ыг үсдээд дарсан чинь ********** өвдөглөөд суучихсан...” /хавтаст хэргийн 37-38, 51-52, 76-77 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3311 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.**********ын биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 10 дахь тал/,  

- Шүүгдэгч Г.**********ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 44 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт /хавтас хэргийн 45 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 56-60 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Г.********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр **********ны 0 тоот зоорийн давхарт хамтран амьдрагч Д.**********тай архи уулгасангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар үснээс нь зулгааж хана мөргүүлэн биед нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.**********ын: “...Би ********** гэх хүнтэй 2021 оны 09 сараас найзалж эхэлсэн, ...2022 оны 02 дугаар сарын 01-ээс хамт амьдрах болсон. Тэгээд 2022 оны 02 сарын 21-ний өдөр унтаад сэрсэн чинь ********** ахиад архи аваад уугаад байсан, тэгэхээр нь би яагаад архи уугаад байгаа юм бэ гэж хэлснээс болж хэрүүл болоод байж байтал ********** намайг үсдэж авч чирээд хаалганы хажуу талын хананы өнцөг мөргүүлсэн, тэгээд би уйлаад эгч ********** руу залгаад энэ хүнээс саллаа намайг зодоод байна гээд уйлсан чинь удалгүй цагдаа болон эгч маань хамт ирсэн. Тэгээд тэр үед миний толгой өвдөөд байсан чинь эгч толгой чинь яасан юм харъя гээд харсан чинь толгойноос цус гарч байсан, тэгээд эгч намайг дагуулаад Гэмтэл согог судлалын үндэсний төв явсан. Харин **********ийг халамцуу байсан болохоор эрүүлжүүлэхэд хийчихсэн. Миний биед учирсан дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг ********** намайг үсдэж хана мөргүүлж надад учруулсан...” /хавтас хэргийн 14-15 дахь тал/ гэсэн, 

Гэрч Д.**********гийн: “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр манай дүү ********** над руу утсаар яриад уйлаад хүрээд ирээч **********ээс салж байна зодуулсан гэх утгатай зүйл ярьсан. Тэгээд би Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 7 дугаар байрны гадаа очтол цагдаа нар ирчихсэн **********тэй юм яриад зогсож байсан хажуугаар нь байрны улсууд гарч ирээд зогсчихсон байсан. Тэгээд би дүү **********тай уулзахад ёолоод байхаар нь яасан юм бэ гээд асуусан чинь толгой нь хагарчихсан байсан...” /хавтас хэргийн 19-20 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Г.**********ийн: “....Над руу дайраад байхаар нь би **********ыг үсдээд дарсан чинь ********** өвдөглөөд суучихсан...” /хавтаст хэргийн 37-38, 51-52, 76-77 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3311 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.**********ын биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Д.**********ын эрүүл мэндэд учирсан дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.**********ийн түүнийг үстсэн, хана мөргүүлсэн санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.**********ийн хохирогч Д.**********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Г.**********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч  Г.********** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.**********ын эрүүл мэндэд “дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардалд 1,720,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210005610322 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********ийн **********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийн **********ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.**********д шийтгэсэн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.********** нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210005610322 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР