| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2024/0102/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/108 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.8.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч М.***********, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *********** овогт ***********ын ***********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2310035891936 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, *********** дүүргийн 23 дугаар хорооны засаг дарга ажилтай, ам бүл 4, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, *********** дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн хэсэг 1228в тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *********** овогт ***********ын *********** /РД: ***********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.*********** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч М.***********: “...Гаргасан үйлдэлдээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа ойлгож байгаа, дахиж цаашид ийм байдал гаргахгүй...” гэв.
Хоёр: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.*********** нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, *********** хотхоны гадна гэр бүлийн маргааны улмаас хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.***********ыг гэр бүлийн маргааны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь зүүн 5-р хавирганы хугарал, баруун нүдний зовхи, хацар, бугуй, шуу, зүүн бугалга, сарвуу, цээжний зүүн урд дээд хэсэг, зүүн хөхний гадна доод хэсэг, сээрний 7, 8-р нугалмын харалдаа зүүн тал, ууц, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Дээрх цаг хугацаанд Э.***********ын эзэмшлийн Айфоне 14 промакс маркийн гар утсыг шидэж устгасны улмаас 3,400,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтас хэргийн 10-11 дэх тал/ хохирогч Э.***********ын мэдүүлэг /хавтас хэргийн 29-30, 31-32 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 12349 дугаартай дүгнэлтүүд /хавтас хэргийн 38-39 дэх тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 42 дахь тал/, шүүгдэгч М.***********ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 54-56 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.*********** нь өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн тул шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг түүний өмгөөлөгчөөс гаргасан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар явуулахаар тогтож, 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулсан болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.***********ын эрүүл мэндэд хөнгөн, эд хөрөнгөд 3,400,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь шүүхийн шатанд хохирогч Э.***********ын эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой зардалд 1,562,700 төгрөгийн, эд хөрөнгийн хохиролд 3,400,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь хохирлоо авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.*********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, прокурорын санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Шүүгдэгч М.*********** нь торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн 2310035891936 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.*********** цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.***********о нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***********ын ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***********ын ***********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч М.***********ид шийтгэсэн 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*********** нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 2310035891936 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.*********** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.***********о нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.***********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.***********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР