Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар  2024/ШЦТ/117 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч З.Бат-Амгалан, шүүгдэгч М.********, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******** овогт ********ын ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001159 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ******** дүүргийн 13 дугаар хороо, ********ы 10-587 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******** овогт ********ын ******** /РД: ********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.********ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан хилл цогцолборын шатан дээр хохирогч ********ийг зодож эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал дээд доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

Шүүгдэгч М.********: “...Бааранд Баасандаш, ********, Амарбат бид 4 уулзсан. Тухайн өдөр Амарбат гээд манай найзын төрсөн өдөр байсан. 10 жилийн нэг сургуулийн танил болох Энхжинтэй таарсан. Ажлынхаа хоёр хүнтэй явж байсан. Тэгэхэд тамхины өрөөнд байхад тухайн хоёр хүн намайг үгээр идээд байсан. Тэгтэл хамгаалагч нь та нар явахгүй байж бай, энэ хүнийг явсны дараа яв гээд байсан. Тэгээд бид нар ширээн дээрээ сууж байгаад гараад тамхи татаад дээшээ буцаад гараад ирэхэд тухайн хоёр хүний нэг нь миний урдаас, нөгөөх нь миний хойноос цохисон. Тэгэхэд миний шил газар унасан. Тэгээд хамгаалагч нар намайг салгасан. Доошоо бууж байхад тэр хүмүүс эмэгтэй хүнийг үсдээд чирээд байсан учраас болиоч гээд, гомдолтой байгаа бол эр хүн нэг нэгээрээ зодолдъё гэсэн. Тэгээд энэ хэргийн хохирогчтой нэг нэгээрээ зодолдоод сандал дээрээ тавиад “ахаа та намайг барахгүй юм байна боль” гээд алгадсан болохоос цохиогүй. Тэгээд хохирогчтой гар бариад янз бүрийн юм болсон уучлаарай гээд утасны дугаараа өгсөн, миний машины дугаарыг хүртэл харсан...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн Зайсан хилл цогцолбор Ион бааранд найз ********ийн хамт 01 цагийн үед орж үйлчлүүлж байгаад 04 цагийн орчим баарнаас гараад Зайсан хилл цогцолборын гадаа хаалганы хажуу талын автомашины зогсоол дээр танил эмэгтэй дүү Энхжин, Мишээл нартай таараад юм ярьж байхад хамт байсан 5-6 залуучуудын нэг нь юунаас болоод намайг түлхсэн талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан шалбааг дээр унаад босож ирээд маргалдсан чинь түлхсэн залуугийн нэг найз нь машинаасаа бууж ирээд хацар луу шанаадсан бөгөөд зодолдоогүй ба найз ********ийг найз нар нь зодоод байхаар нь очоод салгах гэхэд хамгаалагч нар очиж салгасан. Тэгсэн бид хоёрыг зодсон залуучууд шатаар доошоо буухаар нь ******** бид хоёр араас нь яваад шатны дунд хэсэгт очоод маргалдаад та нар нийлж бөөнөөрөө зодлоо, нэг нэгээрээ үзье гээд нэг залуутай нь барилцаж авахад намайг цохиод зууралдаж байгаад чулуун сандал дээр намайг дараад заамдаж байхад цаанаас нь нэг залуу ирээд явъя гээд найздаа хэлээд миний нүүрэн дээр 5-6 дэвслээд салаад цаашаа гүйгээд явахад нь ******** араас нь очиход маргалдаад зодоод байхаар нь би очоод болиулахад нөгөө залуучууд яваад өгсөн. ...Энэ гэмтлийг доор шатны хажуу талын сандал дээр байхад нэг залуу нүүрэн дээр дэвсээд учруулсан. Бүлтгэр нүдтэй, шаргал өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй залуу байсан..би шатан дээр нэг залуутай нь зууралдаж зодолдсон өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй...” /хавтас хэргийн 24-25 дахь тал/ гэсэн, 

 

Гэрч Н.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн Зайсан хилл цогцолборын Ион нэртэй шөнийн цэнгээний газарт найз ********, Тулгаа нарын хамт орж үйлчлүүлж байхад найз Тулгаа 02 цагийн үед түрүүлээд яваад өгсөн. Тэгээд ******** бид 2 тухайн шөнийн цэнгээний газраа байж байгаад 04 цагийн үед найз ******** түрүүлээд гарсныг мэдээгүй, тэгээд шөнийн цэнгээний газрын гадаа гарахад ******** гадаа шатан дээр сандлын хажууд 2 залуутай зууралдсан, доор нь орсон байхдаа нэг нэгээрээ үзье гээд орилоод байхаар нь би очиж салгахад тус залуучууд дээшээ автомашины зогсоол руу явахад ******** бид хоёр араас нь очиход машиныхаа хажууд ********ийг зодохоор нь би салгах гээд зууралдахад нэг залуу нь ********ийг унасан байхад нь ямар ч байсан дэвсээд байсан ба би сайн хараагүй, намайг нэг нь цохиход унаад юу ч санахгүй байна. Сэрэхэд тэр залуучууд машиндаа суугаад хөдлөөд явж байхаар нь гар утсаараа зургийг нь дарахад 21-50 УБИ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн машинд суугаад явсан...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Д.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед найз ********, Баасандаш, Амарболд нарын хамт Зайсан хилл цогцолборын Ион шөнийн цэнгээний газар ороод сургуулийн хоёр Мишээл, Энхжин нартай уулзаад хамт суугаад байж байхад Энхжин, Мишээл хоёрыг таньдаг гэх хоёр ирээд томроод үгээр идээд дээрэлхээд байсан бөгөөд шөнийн цэнгээний газар хаах гэж байсан учраас хамгаалагч нар нь тэр хоёр ахыг гараад явсных нь дараа та нар гараад яваарай гэж хэлсэн. Тэгээд гараад явсных нь дараа удалгүй 10-15 минутын дараа Зайсан хилл цогцолборын гадаа гараад ******** бид хоёр доошоо шатаар буугаад хогийн савны хажууд тамхи татаад байж байхад ******** түрүүлээд машин руугаа нөгөө хэд дээрээ очих гээд явсан. Би тамхиа татчихаад араас очиход машины хажууд ********ыг нөгөө хоёр ах цохиод авахаар нь би очоод ********ын хойноос цохисон ахыг цамцных нь захнаас бариад хойшоо татаад унагаасан. Тэгсэн ******** нөгөө залуу руу гараа савчаад байсан бөгөөд Энхжин, Мишээл хоёр ирээд салгахаар нь ********ыг машинд суулгахад Мишээл, Энхжин хоёр хоёр ахтай уулзчихаад яваад очъё доор хүлээж байгаарай гэхээр нь доод талын зогсоол руу яваад хүлээж байхад Энхжин, Мишээл хоёрыг шатаар бууж байхад нөгөө хоёр ах үсдээд хойшоо татаад унагаахаар нь ******** бид хоёр машинаас буугаад очиж салгахад нэг нэгээрээ зодолдъё гэхэд нэг ах нь тэгье гээд ********тай зууралдаад авсан, би Мишээл, Энхжин хоёрыг босгож байхад ******** нөгөө ахыг шатны хажуу талын сандал дээр унагаасан дээрээс нь дарсан байхаар нь салгаад явсан...” /хавтас хэргийн 31-32 дахь  тал/ гэсэн,

 

Шүүгдэгч М.******** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...******** гэх залуутай зодолдсон, зодолдож байх явцдаа ********ийг газарт унагаад нүүрэнд нь хэд хэдэн удаа цохисон...” /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12843 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. ********ий биед зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.  

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ гэсэн,

 

 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 619 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Алтангэрэлийн ********ий биед зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдсон ба тухайн иргэний буюу Алтангэрэлийн ********ий асуумжийг Алтангэрэлийн Анхболд гэж бичсэн байна.

3. ********ий биед зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод, зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 120-121 дэх тал/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1120 дугаартай шинжээчийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №12843, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №619 дугаартай шинжээч эмч Б.Даваасүрэнгийн дүгнэлттэй санал нэг байна.

3. Нэмэлт шинжилгээгээр хийсэн №619 дүгнэлтэд тухайн иргэний буюу Алтангэрэлийн ********ий асуумжийг Алтангэрэлийн Анхболд гэж бичсэн байна гэжээ.

4. ********ий биед тухайн үед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт учирчээ.

5. 2022 оны 09 дүгээр сарын 17-ны Мед травма эмнэлгийн толгойн КТГ шинжилгээ, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээч эмчийн үзлэг зэргээс дүгнэхэд учирсан гэмтэл нь мохоо үйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна.

6. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал дугаар А/216/422 гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 156-158 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,  

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 7-11 дэх тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 13-16 дахь тал/,

- Шүүгдэгч М.********ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 51 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 56-60 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч М.********ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан хилл цогцолборын шатан дээр хохирогч ********ийг зодож эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал дээд доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч ********ий: “...Тэгсэн бид хоёрыг зодсон залуучууд шатаар доошоо буухаар нь ******** бид хоёр араас нь яваад шатны дунд хэсэгт очоод маргалдаад та нар нийлж бөөнөөрөө зодлоо, нэг нэгээрээ үзье гээд нэг залуутай нь барилцаж авахад намайг цохиод зууралдаж байгаад чулуун сандал дээр намайг дараад заамдаж байхад цаанаас нь нэг залуу ирээд явъя гээд найздаа хэлээд миний нүүрэн дээр 5-6 дэвслээд салаад цаашаа гүйгээд явахад нь ******** араас нь очиход маргалдаад зодоод байхаар нь би очоод болиулахад нөгөө залуучууд яваад өгсөн. ...энэ гэмтлийг доор шатны хажуу талын сандал дээр байхад нэг залуу нүүрэн дээр дэвсээд учруулсан. Бүлтгэр нүдтэй, шаргал өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй залуу байсан..би шатан дээр нэг залуутай нь зууралдаж зодолдсон өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй...” /хавтас хэргийн 24-25 дахь тал/ гэсэн, 

Гэрч Н.********ийн: “...******** гадаа шатан дээр сандлын хажууд 2 залуутай зууралдсан, доор нь орсон байхдаа нэг нэгээрээ үзье гээд орилоод байхаар нь би очиж салгахад тус залуучууд дээшээ автомашины зогсоол руу явахад ******** бид хоёр араас нь очиход машиныхаа хажууд ********ийг зодохоор нь би салгах гээд зууралдахад нэг залуу нь ********ийг унасан байхад нь ямар ч байсан дэвсээд байсан ба би сайн хараагүй, намайг нэг нь цохиход унаад юу ч санахгүй байна. Сэрэхэд тэр залуучууд машиндаа суугаад хөдлөөд явж байхаар нь гар утсаараа зургийг нь дарахад 21-50 УБИ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн машинд суугаад явсан...” /хавтас хэргийн 28-29 дэх тал/ гэсэн,

Гэрч Д.********ын: “...Зайсан хилл цогцолборын гадаа гараад ******** бид хоёр доошоо шатаар буугаад хогийн савны хажууд тамхи татаад байж байхад ******** түрүүлээд машин руугаа нөгөө хэд дээрээ очих гээд явсан. Би тамхиа татчихаад араас очиход машины хажууд ********ыг нөгөө хоёр ах цохиод авахаар нь би очоод ********ын хойноос цохисон ахыг цамцных нь захнаас бариад хойшоо татаад унагаасан. Тэгсэн ******** нөгөө залуу руу гараа савчаад байсан бөгөөд Энхжин, Мишээл хоёр ирээд салгахаар нь ********ыг машинд суулгахад Мишээл, Энхжин хоёр хоёр ахтай уулзчихаад яваад очъё доор хүлээж байгаарай гэхээр нь доод талын зогсоол руу яваад хүлээж байхад Энхжин, Мишээл хоёрыг шатаар бууж байхад нөгөө хоёр ах үсдээд хойшоо татаад унагаахаар нь ******** бид хоёр машинаас буугаад очиж салгахад нэг нэгээрээ зодолдъё гэхэд нэг ах нь тэгье гээд ********тай зууралдаад авсан, би Мишээл, Энхжин хоёрыг босгож байхад ******** нөгөө ахыг шатны хажуу талын сандал дээр унагаасан дээрээс нь дарсан байхаар нь салгаад явсан...” /хавтас хэргийн 31-32 дахь  тал/ гэсэн,

Шүүгдэгч М.********ын: “...******** гэх залуутай зодолдсон, зодолдож байх явцдаа ********ийг газарт унагаад нүүрэнд нь хэд хэдэн удаа цохисон...” /хавтаст хэргийн 45-46 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12843 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. ********ий биед зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ гэсэн,

 Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 619 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Алтангэрэлийн ********ий биед зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдсон ба тухайн иргэний буюу Алтангэрэлийн ********ий асуумжийг Алтангэрэлийн Анхболд гэж бичсэн байна.

3. ********ий биед зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод, зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /хавтас хэргийн 120-121 дэх тал/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн 2023 оны 1120 дугаартай шинжээчийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №12843, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №619 дугаартай шинжээч эмч Б.Даваасүрэнгийн дүгнэлттэй санал нэг байна.

3. Нэмэлт шинжилгээгээр хийсэн №619 дүгнэлтэд тухайн иргэний буюу Алтангэрэлийн ********ий асуумжийг Алтангэрэлийн Анхболд гэж бичсэн байна гэжээ.

4. ********ий биед тухайн үед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт учирчээ.

5. 2022 оны 09 дүгээр сарын 17-ны Мед травма эмнэлгийн толгойн КТГ шинжилгээ, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээч эмчийн үзлэг зэргээс дүгнэхэд учирсан гэмтэл нь мохоо үйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна.

6. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал дугаар А/216/422 гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 156-158 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 7-11 дэх тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 13-16 дахь тал/ дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч ********ий эрүүл мэндэд учирсан зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.********ын түүнийг цохисон, чирсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.********ын хохирогч ********ий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  М.********ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч  М.******** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.  

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхи, хүзүүнд цус хуралт бүхий” бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч баримт гаргаж ирүүлээгүй тул энэ хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Хохирогч ******** гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2210000001159   дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.******** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт ********ын ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ын ********ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.********т шийтгэсэн 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******** нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000001159 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.******** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч ******** гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР