Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2017/ШЦТ/024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж

Улсын яллагч: Д.Эрдэнэсоёл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Хохирогч: *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов

Шүүгдэгч:*******, түүний  өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд  холбогдох *******  тоот эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, *******  овогт ******* *******. /******* регистрийн дугаартай/

                                                      Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 18-наас 2016 оны 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-З.в-д заасан: “Жолооч мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7.а-д заасан: “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.2-т заасан: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 21.8.ж-д заасан: “согтуу хүнийг мотоциклиор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас түүний араар суун зорчиж явсан иргэн ******* унан зам тээврийн осол гарч улмаар *******ын амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би сумын найз *******ын хамт түүний улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас 2016 оны 10 дугаар сарын  14-ний өдөр гарч Бөмбөгөр сум орохоор явсан. ******* Бөмбөгөр сум орж найз охин дээрээ очиж уулзана гэсэн ба тэр далимд бид хоёр мөн алтанд явахаар болсон. Баянхонгор аймгийн  Бөмбөгөр сум ороод найз  Б.Мөнхдалай, ******* бид гурав Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас хойш "Буйлсан", "Холбоо", "Хайрхан" гэх газруудад гар аргаар алт олборлож байгаа хүмүүс дээр очиж алт ухаж явсан.  2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.Мөнхдалай түрүүлээд сумын төв рүү явсан ба ******* бид хоёр өөр газруудаар явж байгаад тэр өдрийн орой 19-20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд д ирсэн. Тэднийд Б.Мөнхдалай болон түүний эхнэр Н.Мядагмаа нар байсан. ******* 21 цагийн орчимд найз охинтойгоо уулзахаар гарсан ба нэг цагийн дараа эргэж ирсэн, ирэхдээ 2.5 литрийн багтаамжтай шар айраг нэгийг барьчихсан ирсэн. Орж ирэхдээ бага зэрэг уурлангуй байсан. Тэгээд д хоол идэж, нөгөө авч ирсэн шар айргийг *******, Б.Мөнхдалай бид гурав хувааж уусан. Хоол идэж, хөзөр тоглож байхад *******ын хамраас нь цус гараад байсан ба хааяа гараад байдаг гэж байсан. гэрээс 00 цаг өнгөрч байхад ******* бид хоёр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төв рүү явахаар гарсан. Би *******ын мотоциклийг жолоодоод миний араар ******* суугаад гарсан. ******* "маргааш сонгууль өгнө" гээд яараад байсан ба д байхад "маргааш өглөө явах уу" гэхэд "яахын бэ одоо явъя" гэж хэлж байсан. ******* бид хоёр үүднээс хөдлөөд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас дөнгөж гараад явж байхад миний араар сууж байсан ******* "үсэрлээ шүү" гэхээр нь би “үсрэхээр чинь үхдэг юм байгаа биз дээ" гээд хэлтэл шууд үсэрсэн. Би цааш явж байгаад зогссон эргээд иртэл ******* зам дээр зүүн талаараа хажуу тийш харчихсан, ухаан алдсан байдалтай байсан. Би "сэрээчээ, яаж байгаа юм бэ" гэхэд сэрэхгүй ухаан орохгүй байхаар нь би 89782024 гэсэн дугаар утас руу хоёр удаа залгатал авахгүй байхаар нь д ирж "******* мотоциклиос уначихлаа, хоёулаа эмнэлэгт хүргээд өгөөдөхье" гэж хэлсэн. Б.Мөнхдалай  хувцсаа өмсөөд байсан ба удаад байхаар нь би түрүүлээд *******ын унасан газарт очсон араас Б.Мөнхдалай ирсэн. ******* байсан газрын зүүн талд замын урд талд мотоциклийг зогсоосон байсан. *******ын мотоциклийг Б.Мөнхдалайгаар бариулаад би араар нь суугаад дундуураа *******ыг тээгээд явах гэхэд хөл нь газарт хүрэлгүй мотоциклийг унагаасан. Би *******ыг тэвэрч байсан ба дахин араар сууж Б.Мөнхдалай мотоциклио асааж унаад шууд эмнэлэг дээр ирсэн. Ойролцоогоор 40 километр цагийн хурдтай явж байсан. Би үсэрчихнэ гэж огт бодоогүй учир шууд зогсоогоогүй. 2.5 литрийн шар айргийг гурвуулаа хувааж уусан би согтоогүй байсан. Тухайн үед хамгаалах каск малгай байгаагүй. Мотоцикль онхолдож унаагүй. ******* яг замын урд хэсэгт унасан байсан ба тэр газраас зүүн тийш замын урд хэсэгт мотоциклийг зогсоосон. Б.Мөнхдалай тэнд мотоцикльтой ирсэн, талийгаачийн мотоцикль байсан газарт өргөж аваачаад явах гэж байгаад мотоциклийг унагаасан мөрүүд газарт үүссэн байгаа. Онхолдсон зүйл бол болоогүй.Талийгаач согтолтын зэрэг нь гайгүй байсан. Би дотроо *******ыг найз охинтойгоо бага зэрэг муудалцсан юм байна гэж бодсон. Өш хонзон байхгүй. Тухайн үед унаж явсан мотоцикль урд өмнө нь миний мотоцикль байсан ба түүнийг 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр ******* надаас худалдаж авсан. Түүний үлдэгдэл 200.000 төгрөгийг ******* надад өгөөгүй байсан. Би 700.000 төгрөгөөр зарсан. 500.000 төгрөгийг надад өгсөн байсан. Бид хоёр найзууд байсан. Би арай ч үсрэхгүй байх гэж бодсон чинь үсэрсэн. Надад сонсгож байгаа ялыг би хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 151-153/

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би ээж Ө.Эрдэнэцэцэг, ах *******, Э.Баярсайхан нарын хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багт оршин суудаг...Хамгийн сүүлд талийгаач ах ******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багт байх гэрээсээ  2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу найз *******ийн хамт явсан байсан. Талийгаач ах минь *******ийн гэрээр орж гардаг байсан. ******* алтанд хамт явна гээд дагуулаад явсан. Мөн талийгаач ахын найз охин болох нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд байдаг. Оршуулгын зардлыг баримттай нь цуглуулж байгаад нэхэмжилнэ. Миний хувьд гомдолтой байна. Миний ах бол мотоцикль дээрээс үсэрч буухаар хүн биш байгаа юм гэх мэдүүлэг.  /1-р хх-ийн 53-54/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Манай ах бол 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Гэрээсээ гарахдаа эрүүл, саруул гарсан. Миний ах ******* төлөв даруу зантай, хүнтэй муудалцаж, маргалддаггүй, сумандаа нэр хүндтэй, сайн залуу байсан. Явахдаа *******тэй алтанд явна гэж ярьсан байдаг.  2016 оны  10 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 19-ний  шилжих шөнө ухаангүй эмнэлэгт байгаа талаар мэдсэн. Эмнэлэгт очиход ухаангүй байсан. ******* миний ахыг мотоциклиос үсэрлээ шүү гэж хэлээд үсэрсэн гэдэг. Миний ах мотоциклиас  үсрэх хүн биш гэж би ойлгодог. *******тэй хамт явж байгаад амь насаа алдсан. *******ийн  мэдүүлэг зөрүүтэй байдаг. Миний ах ******* залуу насандаа амь насаа алдсанд харамсаж байна. Ах, дүү төрөл садангийн хувьд хүүгээ алдсанд маш их харамсаж байгаа. *******ийн ах, дүүс үхсэн хүнээр бизнес хийлээ гэж дарамталсан байдаг. Цаашид ийм байдал гаргахгүй байхыг хүсэж  байна. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Гэрч  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 10 дугаар сарын 18-ны өглөө манайд *******, ******* хоёр ирсэн. Тэр хоёр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд ирээд хөдөө алтаар явж байгаад ирлээ одоо дахиад явлаа гэхээр нь би “би мөн уурхай руу явна” гээд бид гурав зам нийлж тэр хоёр *******ын мотоцикльтой би өөрийн мотоцикльтой Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр баг “Холбоо” гэх гар аргаар алт олборлож байгаа газар руу явсан, явж байгаад би салж өөр уурхай руу явсан ба тэр хоёр цаашаа гар аргаар алт олборлож байгаа хүмүүс рүү явсан. Би 2016 оны 10 дугаар сарын 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд байх гэртээ ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн  20 цагийн орчимд *******, ******* хоёр хөдөөнөөс шууд ирлээ гээд манайд ирсэн. Тухайн үед манайх малын толгой чанаж байсан ба 21 цагийн орчимд найз охинтойгоо уулзана гээд манайхаас ганцаараа гарсан. Ирэхдээ гаднаас 2.5 литрийн багтаамжтай шар айраг барьчихсан ирсэн. Ирэхдээ бага зэрэг уурлангуй байх шиг байсан. Тэгээд манайд хоол болоогүй байгаа юм чинь гээд бид нар хөзөр тоглож *******ын авч  ирсэн шар айргийг *******, ******* бид гурав хувааж уусан. ******* уурлангуй байсан ба юу болсон талаар нь асуугаагүй ч найз охинтойгоо муудалцсан юм байлгүй манайхаас гарахдаа зүгээр гарсан юм чинь гэж миний хувьд дотроо бодсон. *******, *******ийг тоглоомоор түлхэж аваад ууртай байна шүү гэж хэлж байсан. Тэр хоёр манайд байж байхдаа “маргааш сонгууль өгнө” гээд ярьж байсан ба хоол ч гарсан тэгээд хоол идэж нөгөө шар айргийг хувааж ууж дуусгасан. 01 цаг өнгөрч байхад *******, ******* хоёр шууд Баянхонгор аймгийн Бууцагаан сум руу явна гээд манайхаас гарсан. Тэр хоёрыг явсны дараа би гадагшаа гарч хашааны хаалгыг хаахад нөгөө хоёр явчихсан байсан ба би тамхи татаж, бие засчихаад эргэж гэртээ ороод орондоо орсон. Би орондоо ороод яг зүүрмэглэж байхад ******* манайд сандарсан байдалтай орж ирээд “******* мотоциклиос уначихлаа” гэхээр нь би хувцсаа өмсөөд “чи түрүүлээд очиж бай, би араас чинь явъя, хаана байгаа юм” гэж хэлээд газрыг нь заалгаж үлдсэн. ******* түрүүлээд гэрээс гараад явсан ба би араас нь мотоциклио унаад сумын төвөөс зүүн тийш гарсан. Зам дээр очтол ******* зам дээр баруун талаараа нүүр хэсгээр баруун тийш харсан байдалтай ухаангүй байж байсан ба хажууд ******* зогсож байсан. Намайг тэнд анх очиход *******, ******* хоёрын унаж явсан мотоцикль *******ын байх газраас зүүн тийш замын урд талд зогсоосон байсан ба би хажууд нь шахуу зогсоосон. Тэгээд би *******ын мотоциклийг унаад миний араар ******* сууж дундуураа *******ыг тэврээд хөдлөх гэхэд уг мотоцикль надад өндөрдөөд миний хөл газар хүрэхгүй мотоциклийг унагаасан. Тэгэхээр нь би өөрийнхөө мотоциклийг асааж унаад араар *******, *******ыг авч суугаад шууд эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд М.Оюундарь эмчид үзүүлсэн. Би эмнэлэг дээр үлдээд *******, *******ын найз охиныг явж авчирч ирсэн. Тэр хоёрыг ирэхээр нь би гэр рүүгээ явсан.

Манайд 2.5 литрийн багтаамжтай шар айргийг бид гурав яг тэнцүү хувааж уусан. Манайхаас гарахад согтсон гэх шинж тэмдэг надад ажиглагдаагүй.

Баянхонгор аймгийн Бууцагаан сум руу явахдаа ******* мотоциклийг жолоодож явна гэж байсан ба хоёулаа хамгаалах малгай өмсөөгүй байсан.

Тухайн үед эмнэлэг дээр ирэхэд ******* надад хэлэхдээ “мотоциклиос үсэрлээ шүү” гэхээр нь “чи үхнэ шүү дээ” гэж хэлэхэд үсэрчихсэн гэж надад хэлсэн. Тухайн үед би 01 цагийн орчимд гэж тайлбар өгсөн. Сүүлд утсаа харахад 01 цаг 55 минутад *******өөс миний утсанд дуудлага ирсэн байсан. Тэр хоёр манайхаас гараад удалгүй эргэж, миний утас руу залгасан болохоор 01 цаг өнгөрч байхад энэ хэрэг гарсан гэсэн үг гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 56-58 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манайх Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багт оршин суудаг ба  2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр Б.Мөнхдалай найз ******* болон ******* гэх хоёр хүнтэй хамт алтанд мотоцикльтой явсан. Орой нь 17 цаг  өнгөрч байхад манай нөхөр Б.Мөнхдалай ганцаараа  ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчимд манайд  *******, ******* хоёр мөн мотоцикльтой хөдөөнөөс ирсэн. Би тухайн үед малын толгой чанаж байсан ба 21 цагийн орчимд санагдаж байна ******* нь найз охинтойгоо уулзана гээд гарсан. *******ын найз охин нь манай Баянхонгор аймгийн  Бөмбөгөр сумын төвд байдаг. Тэгээд удаагүй 22 цагийн орчимд ******* нь 2.5 литрийн багтаамжтай шар айраг барьчихсан  ирсэн. Хоол арай болоогүй байсан ба хөзөр тоглож манай нөхөр Б.Мөнхдалай, *******, ******* гурав нөгөө шар айргийг хувааж уусан. Хоол ч гарсан ба хоол идэж хөзөр тоглож нөгөө шар айргийг ууж дуусгасан. *******, ******* хоёр “маргааш сонгууль өгнө” гээд яарч байсан ба “хоночихоод явахгүй юу” гэхэд явна гээд байсан. 01  өнгөрсөн байхад Баянхонгор аймгийн Бууцагаан сум руу явлаа гээд манайхаас  гарсан. Манайхаас гараад хэсэг хугацааны дараа ******* өөрийн 86300094 гэх дугаар  утаснаас манай нөхрийн 89782024 гэх  дугаар руу залгаад байхаар нь би авахгүй байж байгаад утсыг нь унтраачихсан. Тухайн үед зүүрмэглэсэн байсан ба утас нь их чанга дуугараад байсан юм. Гэтэл ******* өөрөө манайд  ирээд “******* мотоциклиос уначихлаа, эмнэлэг хүргээд өгөөч” гээд сандарсан байдалтай орж ирсэн. Манай нөхөр босоод хувцсаа өмсөж байсан ба түрүүлээд ******* гарсан ба араас нь манай хүн гарсан. Тэгээд би унтчихсан байсан ба өглөө нь сэрэхэд манай нөхөр Б.Мөнхдалай гэртээ ирчихсэн унтаж байсан.

******* утсаар ярьж байгаад гарсан ба найз охинтойгоо уулзана гээд гарсан. Харин эргэж орж ирэхдээ бага зэрэг уурлангуй 2.5 литрийн багтаамжтай шар айраг барьчихсан орж ирсэн. *******ийг тоглоод толгой руу нь түлхэж байсан. Гэхдээ би дотроо бол тоглож байна л гэж бодсон.

Шар айргийг манай нөхөр болон *******, ******* нар хувааж уусан.  *******, ******* хоёр хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Мотоциклийг ******* жолоодож явна гэж байсан. Би гэрээс гаргаж хашааны үүднээс хөдөлгөсөн. Тэгэхэд ******* мотоцикль жолоодоод араар нь ******* суугаад баруун тийш хөдлөөд явсан. Тэгэхэд ямар нэгэн хамгаалах малгай хоёулаа өмсөөгүй байсан. Тэр хоёрын согтолт нь гайгүй байсан. Маргалдсан зүйл огт болоогүй. Хөзөр тоглож байгаад явсан. Манайхаас гараад нэг их удаагүй 10-20 минут болсон байх гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 60-61/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө 02 цаг 30 минутад сувилагч “мотоциклиос унасан хүн ирлээ” гэхээр нь очиход ухаангүй хувцас нь цус болсон, зүүн талын чихнээс  цус гарсан, толгойн хэсэгт  зулгарсан, дух орчимд нь мөн зулгарсан шархтай эрэгтэй хүн байсан. Уг хүнийг хоёр хүн оруулж ирсэн ба нэг нь хамт явж байсан хүн гэсэн. Би юу болсон талаар  асуухад “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас Баянхонгор аймгийн  Бууцагаан сум руу явсан, гарахаасаа өмнө шар айраг уусан, гараад явж байхад үсэрлээ шүү гэж хэлээд үсэрсэн” гэж хамт явсан залуу нь хэлж байсан.

Уг хүн ухаангүй ******* гэсэн нэртэй ба цус тогтоох, зүрх судас дэмжих, өвдөлт намдаах гэсэн эмчилгээнүүдийг хийж эхэлсэн. Ухаан орохгүй байсаар 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 15 минутын орчим нас барсан. Зодуулсан гэх шинж тэмдэг байгаагүй.Түүний биед ямар нэгэн хөхөрч хавдсан зүйл байхгүй, толгой хэсэгт нь зарим нэг зулгарсан шарх байсан гэх мэдүүлэг. 1-р хх-ийн 63-64/,

Гэрч ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би талийгаач *******тай хоёр жилийн өмнөөс танилцаж, үерхэж эхэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 15-ны орой Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас манай найз залуу *******, *******тэй хамт ирлээ гээд ганцаараа мотоцикльтой ирсэн.  Тэгээд хоноод маргааш нь алтанд явна гээд явсан ба орой нь эргэж ирсэн. Мөн маргааш нь алтанд явсан. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орой 21 цагийн  орчимд би *******ын утас руу залгатал “айлд байна, удахгүй очлоо” гээд  удаагүй ирсэн.  Манайд ирээд хоол идэж байхад нь *******  залгаад “хурдал явъя” гээд байгаа бололтой байсан. Манайхаас 21 цаг 30 минутын орчимд гарсан. Би 22 цаг өнгөрч байхад утас руу нь залгахад авахгүй байсан. Би утсаа унтраагаад унтсан.  23 цаг өнгөрч байхад миний туслах үйлчилгээгээр *******аас нэг дуудлага ирсэн байсан. Би унтаж байтал 02 цаг өнгөрч байхад ******* манай хаалгыг цохиод би очоод уулзахад “******* мотоциклиос уначихлаа, эмнэлэг дээр байгаа, эмнэлэгээс ар гэрийнхнийг нь дууд” гэж байна гэсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд ******* ухаангүй байж байгаад тэр өдрийн орой 19 цагийн орчимд нас барсан.

Бид хоёр маргалдаж, муудалцах зүйл болоогүй. Орж ирэхдээ ч зүгээр  байсан  согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй  байсан. Гарахдаа ч зүгээр гарсан. Хүүхэд бид хоёр гаргаж өгөөд манай үүднээс мотоциклио унаад хөдөлсөн. *******тэй найзууд манай найз гээд ярьдаг байсан. Тэр хоёрын дунд өс хонзон, өр авлагын асуудал байдаггүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67/

Гэрч Б.Хандсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 10 дугаар :арын 19-ний шөнийн 03 цаг 20 минутын орчимд талийгаачийн авга эгч болох н.Нямсүрэн над руу залгаад “******* эмнэлэгт байгаа аваарт орсон ухаангүй байна, чи ******* болон ах дүү нарт нь хэл хүргээдэх” гэсэн. Би Баянхонгор аймагт байсан ба ах дүү нарт нь хэл хүргэж бид нар өглөөний 09 цагийн орчимд гарсан. Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд 11 цагийн орчимд ирсэн. Очиход ******* ах ухаангүй дусал залгуулсан байдалтай байсан. Тэр өдөр аймгаас цагдаа нар ирсэн ба хүмүүсээс тайлбар авч байхад манай найз залуу болон түүний ээж Ө.Эрдэнэцэцэг хоёрыг цагдаагийн хэсэг дээр дуудсан байсан. Би хамт очиход гадаа нь ******* зогсож байсан. ******* нь ******* миний араар сууж явж  байгаад “үсэрлээ шүү” гэхээр нь би “маяглаад бай” гэхэд үсэрчихсэн гэж хэлж байсан. ******* “би эмнэлэг рүү авч явах гээд чадахгүй байсан ба Б.Мөнхдалайг дуудаж түүнтэй хамт эмнэлэгт хүргэсэн” гэж ярьж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70/

Шинжээч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би дүгнэлтийг гаргаж шивэхдээ бичиглэлийн алдаа гаргаж дээрх гэмтлийн талаар тусгаагүй байна. Задлан шинжилгээний үед хийсэн тэмдэглэлд энэ гэмтэл тусгагдсан байна. Талийгаач *******ын зүүн эгэм няцарч зөрж хугарсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. Талийгаачийн гадна биед үзлэг хийхэд духны гадна хэсэгт зулгарсан шархтай, хуйхыг чихний араар нээхэд хуйхны дотор хэсгийн салстад 11.5x5 см, 8x3 см хэмжээтэй цусан хуралт гэмтэл үүссэн байсан. Тэгэхээр дух хэсэгт мохоо зүйлийн хүчтэй үйлчлэл үүссэний улмаас гэмтэж уг гэмтлийн эсрэг тал болох дагз хэсэгт гэмтэл үүссэн байх боломжтой. Талийгаачид гадна үзлэг хийж байхад талийгаачийн үс толгойн хэсгээс элс шороо унаж байсан. Тэгэхээр газарт хүчтэй дух хэсгээрээ цохигдсоны улмаас нас барсан байх боломжтой гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 128-129/

Шинжээч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...цус авсан байдлыг харахад 24 цагийн дараа шинжилгээнд авсан тул спиртийн агууламж илрээгүй байж болно. Мөн шинжилгээнд цусыг ирүүлэхдээ битүүмжлэлийг муу хийснээс болж спиртийн агууламж ууршсан байж болно гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 125-126/:

Шинжээч Н.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаадтын шатанд өгсөн:

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу хавтаст хэргээр миний бие ахлаж, ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Мөнгөнтулга, зохицуулагч, цагдаагийн ахмад М.Дашзэвэг гэх хүмүүсийн бүрэлдэхүүнтэй нэмэлт шинжээчийн дүгнэлтийг гаргасан.

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Батхуягийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байгаа эсэх талаар асуулт тавьсан байсан ба уг дүгнэлт нь үндэслэлтэй байсан. Учир нь тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.3.в-д “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 2.7.а-д “согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж гарсан. Мөн зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.1-ийн Б-д  зааснаар “тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэт зогссоны дараа явган зорчигч хүний зам дээр эсвэл хөвөө тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв ийм боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу бууж, тэр талаас сууна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж үзсэн.

Хавтаст хэрэгтэй танилцахад гэрч Б.Мөнхдалай, Н.Мядагмаа, тээврийн хэрэгслийн жолооч ******* нарын мэдүүлгээр жолооч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон, жолооч *******, зорчигч ******* нар нь хамгаалах малгай өмсөөгүй хөдөлгөөнд оролцсон болох нь тус тус  тогтоогдсон байдаг.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч ******* нь согтуу хүнийг тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна уу гэсэн асуултад дүрмийн 21.8-ын ж-д зааснаар хүн тээвэрлэхийг хориглох тохиолдолд” согтуу хүнийг мотоциклиор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч ******* нь мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед араар нь суун зорчиж явсан зорчигч ******* нь “Үсэрлээ шүү” гэж хэлсэн байхад зогсоох арга хэмжээ аваагүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсон болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзэж шинжээчдийн бүрэлдэхүүн дүгнэлтийг гаргасан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хүний амь нас хохирсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.1-ийн б-д зааснаар  “тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэт зогссоны дараа явган зочригч хүний зам дээр эсвэл хөвөө тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв ийм боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу бууж, тэр талаас сууна” гэсэн заалтыг зөрчсөн. Харин жолооч ******* нь өөрөө хамгаалах малгай емсөөгүй, зорчигчийг хамгаалах малгай өмсүүлээгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг тээвэрлэсэн, тээврийн хэрэгслийг жолоодож явах үед араар нь суун зорчиж явсан ******* нь “үсэрлээ шүү” гэж хэлж аюул саад бий болж байхад тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж буруутгаж байгаа.

Аюул саад гэдэг нь тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах хамгийн оновчтой арга гэж үздэг. Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой. Жолооч *******ийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхад араар нь суун зорчиж явсан зорчигч үсэрлээ шүү гэж хэлж аюул саадыг бий болгож байхад тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байдаг. Зогсоох арга хэмжээ аваагүй нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг болон бусад хавтаст хэрэгт байх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн зорчигч анхаарал суларч орчны байдал болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үнэлэх өөрийгөө хянах чадвараа алдаж тээврийн хэрэгслээс унах аюултай байдаг. Иймд согтуу хүнийг мотоциклиор болон тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр тээвэрлэхийг хориглодог.

Мотоцикпь жолоодох болон зорчигч тээвэрлэхдээ хамгаалах малгай өмсөх, өмсүүлэх нь ослын үед гэмтлээс хамгаалахаас гадна осолд өртөхөд хүний эрүүл мэнд амь насыг 30 хүртэл хувь бууруулах нь судалгаагаар батлагдсан байдаг. Иймд хамгаалах малгайг жолооч болон зорчигч заавал өмсөх, өмсүүлж тээвэрлэх шаардлагатай ...гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 230-234/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн №81 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

1.Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн чамархай яс, суурь ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн цус  харвалт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдэнд цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн өвдөг, хуруунд зулгаралт, зүүн чихэд цус хуралт, дагзанд няцрал  гэмтэл тогтоогдсон байна.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3.Дээрх гэмтлээс гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн чамархай яс, суурь ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн цус  харвалт гэмтэл  шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, харин духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдэнд цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн өвдөг, хуруунд зулгаралт, зүүн чихэнд цус хуралт, дагзанд няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна

4.Талийгаач  нь гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн чамархай яс, суурь ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн цус  харвалт гэмтлийн улмаас нас барсан байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 89-90/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 10 сарын 25-ны өдрийн №26 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

1.Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.

2. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Үүнд:

А. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.в “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”

Б.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а: “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”... гэх дүгнэлт. /1-р хх-ийн 132/

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн №08 дугаар шинжээчийн дүгнэлтэнд

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Батхуягийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

Гэрч Б.Мөнхдалай, Н.Мядагмаа болон жолооч ******* нарын мэдүүлгээр жолооч *******, талийгаач ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон, зорчигч болон жолооч хамгаалах малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцож явсан нь тогтоогдсон байна.

2.Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8.ж-д заасан: “Согтуу хүнийг мотоциклиор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч ******* нь мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь араар сууж явсан зорчигч ******* “үсэрлээ шүү” гэж хэлсэн байхад зогсоох арга хэмжээ аваагүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх нэмэлт дүгнэлт. /1-р хх-ийн 140-141/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/1-р хх-ийн 1/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-8/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 09-15/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 16-17/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 18-28/, гэрч Б.Мөнхдалайн тайлбар /1-р хх-ийн 29-32/, гэрч тайлбар   /1-р хх-ийн 33-34/, шүүгдэгч *******ийн тайлбар /1-р хх-ийн 35-37/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 44-46/, хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 47-49/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 50/, хохирогч *******ын мэдүүлэг /1-р хх-ийн53-54/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай  тэмдэглэл/ 1-р хх-ийн 83-88/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 81 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 89-90/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 91-97/, талийгаач *******ын эмнэлэгт эмчлэгдэж байсан үеийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 98-114/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 9321 дугаар биологийн шинжилгээний дүгнэлт /1-р хх-ийн 121-122/, шүүхийн шинжилгээний үнэдэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 9320 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 123-124/,  шинжээч эмч мэдүүлэг /1-р  хх-ийн 125-126/, шинжээч эмч мэдүүлэг /1-р хх-ийн 127-129/,  Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 132-133/,  Замын цагдаагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1-р хх-ийн 134-137/,  Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 08 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 140-141/, сэжигтэн *******ийг байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 148-151/, яллагдагч *******ийг байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 154-156, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 6-р багийн Засаг даргын 2016.10.20-ны өдрийн 138 тоот тодорхойлолт /1-р хх-ийн157/, шүүгдэгч *******ийн  иргэний үнэмлэхний болон гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 158/, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 150/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний болон гэрлэлтийн лавлагаа /1-р хх-ийн 160-162/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 167-171/, хохирлын баримт /1-р хх-ийн 176-200/, хураан  авах тогтоол болон тэмдэглэл /1-р хх-ийн 216-221/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн  222/, шинжээч Н.Мөнх-Эрдэнийг байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 230-234/, гэрч Б.Мөнхдалай, Н.Мядагмаа, М.Оюундарь, , Б.Хандсүрэн, Ж.Доржгочоо, Т.Хатанбаатар, Х.Байгалмаа нарын мэдүүлэг /1-р хх-ийн 55-80/ болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт зэргийг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч *******  нь 2016 оны 10 дугаар сарын 18-наас 2016 оны 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-З.в-д заасан: “Жолооч мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7.а-д заасан: “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.2-т заасан: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 21.8.ж-д заасан: “Согтуу хүнийг мотоциклиор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас түүний араар суун зорчиж явсан иргэн ******* унан зам тээврийн осол гарч улмаар *******ын амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ийн ...******* ирэхдээ 2,5 литрийн багтаамжтай шар айраг нэгийг авч ирсэн ба түүнийг Б.Мөнхдалай, ******* бид гурав хувааж уугаад тэнд тоглож, хоол идээд 01 цагийн орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас би мотоцикль жолоодоод араар ******* суугаад явж байхад ******* “би үсэрчих үү” гэхээр нь би “тэнэгтээд бай үсэрэхээр чинь үхдэг юм байгаа биз дээ” гэхэд шууд үсэрсэн. Хамгаалах малгай өмсөөгүй байсан. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг/1-хх-ийн 35-37, 154-156/

Хохирогч *******ын...Хамгийн сүүлд талийгаач ах ******* 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1-р багт байрлах гэрээсээ Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу *******ийн хамт явсан...гэх мэдүүлэг./1-хх-ийн 53-54/

Гэрч Б.Мөнхдалайн...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчим *******, ******* нар манайд ирсэн. Талийгаач ******* манайхаар ганцаараа гарсан. Ирэхдээ 2,5 литрийн шар айраг барьчихсан ирсэн. Бид гурав тэнцүү хувааж уусан...01 цаг өнгөрч байхад *******, ******* хоёр Баянхонгор аймгийн Бууцагаан сум руу явна гээд гарсан...******* манайд сандарчихсан  байдалтай орж ирээд "******* мотоциклиос уначихлаа" гэсэн. ...*******ыг аваад эмнэлэг дээр ирээд М.Оюундарь эмчид үзүүлсэн...гэх  мэдүүлэг. /1-р хх-ийн 55-58/

Гэрч 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө 02 цаг 30 минутад сувилагч “мотоциклоос унасан хүн ирлээ” гэхээр нь очиход ухаангүй хувцас нь цус болсон, зүүн талын чихнээс нь цус гарсан, толгойн хэсэгт зулгарсан, дух орчимд нь мөн зулгарсан шархтай эрэгтэй хүн байсан.

...Уг хүн ухаангүй ******* гэсэн ба цус тогтоох, зүрх судас дэмжих, өвдөлт намдаах гэсэн эмчилгээнүүдийг хийж эхэлсэн. Ухаан орохгүй байсаар 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 15 минутын орчим нас барсан. Зодуулсан гэх шинж тэмдэг байгаагүй.Түүний биед ямар нэгэн хөхөрч хавдсан зүйл байхгүй, толгой хэсэгт нь зарим нэг зулгарсан шарх байсан...гэх мэдүүлэг./1-рхх-ийн 62-64/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 сарын 26-ны өдрийн №81 дугаар шинжээчийн... Талийгаач  нь гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн чамархай яс, суурь ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүлийн цус  харвалт гэмтлийн улмаас нас барсан байна... гэх дүгнэлт   /1-р хх-ийн 89-90/,

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 10 сарын 25-ны өдрийн №26 дугаар шинжээчийн ... Монгол   Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.в “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а: “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 9.2-т заасан: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 21.8.ж-д заасан: “Согтуу хүнийг мотоциклиор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх дүгнэлт. /1-р хх-ийн 132-133/,

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн №08 дугаар шинжээчийн  Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад А.Батхуягийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Гэрч Б.Мөнхдалай, Н.Мядагмаа болон жолооч ******* нарын мэдүүлгээр жолооч *******, талийгаач ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон, зорчигч болон жолооч хамгаалах малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцож явсан нь тогтоогдсон байна. Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.8.ж-д заасан: “Согтуу хүнийг мотоциклиор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч ******* нь мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь араар сууж явсан зорчигч ******* “үсэрлээ шүү” гэж хэлсэн байхад зогсоох арга хэмжээ аваагүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх нэмэлт дүгнэлт /1-р хх-ийн 104-141/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч *******ийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-З.в-д заасан: “Жолооч мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7.а-д заасан: “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 9.2-т заасан: “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 21.8.ж-д заасан: “Согтуу хүнийг мотоциклиор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.1-ийн Б-д зааснаар “Тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэт зогссоны дараа явган зорчигч хүний зам дээр эсвэл хөвөө тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв ийм боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу бууж, тэр талаас сууна” гэсэн заалтыг зөрчсөн байгааг шүүх дурдав.

Шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******т гэмт хэргийн улмаас учирсан зардалд 7800000 /долоон сая найман зуун мянган/ төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд шинээр гаргаж өгсөн бөгөөд хохирогч ******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцож “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...”  болохоо илэрхийлсэн байх  тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь  Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100000 төгрөг хурааж, 05 сарын хугацаагаар баривчлах ялаар  шийтгэгдсэн боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож ялтай байдал арилсан байх тул шүүгдэгч *******ийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ийг согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин түүнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүйгээр хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,   гэмт хэрэг үйлдэж учруулсан  хохирлоо сайн дураараа төлсөн  буюу гэм хорыг арилгасан,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, харин хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж шүүх үзэв .     

Уг хэрэгт шүүгдэгч Х.Эрдэнэчулуун нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч *******ийн  өмчлөлийн 4 ханатай гэрийг  битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи 4 ханатай гэрийг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №972706 жолооны үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, саравчтай хар өнгийн малгай, хүрэн бор өнгийн дээл, ногоон эрээн өнгийн хүрэм, ногоон хөх өнгийн adidas гэсэн  бичигтэй цамц зэргийг устгахаар  шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

                                                                                                       ТОГТООХ НЬ:

1. *******  овогт ******* *******ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгиийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, гурван жил хоёр сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан гурван жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан гурван жил хоёр сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жил зургаан сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар шүүгдэгч *******  нь  хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн хууулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2,330 дугаар зүйлийн 330.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн №972706 жолооны үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар саравчтай хар өнгийн малгай, хүрэн бор өнгийн дээл, ногоон эрээн өнгийн хүрэм, ногоон хөх өнгийн adidas гэсэн бичигтэй цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн өмчлөлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи зүйлсийг эзэмшигч *******өд буцаан олгосугай.  

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч *******өд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ