| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2023/0095/Э/208/2024/0010 |
| Дугаар | 2023/ШЦТ/100 |
| Огноо | 2023-12-14 |
| Зүйл хэсэг | 24.2.3., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Улсын яллагч П.Д,
Шүүгдэгч М.Г***, Г.Б***, С.О***,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*** /цахим/,
Нарийн бичгийн дарга Л.О*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 3, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.Г***, Г.Б***, С.О*** нарт холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 20-ны өдөр *** аймаг, *** суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ашигт малтмалын технологич мэргэжилтэй, *** аймаг **-р баг *** тоотод оршин суух хаягтай, *** овогт *** *** /РД:***********/,
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *** хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой геологич мэргэжилтэй, ***, *** дүүрэг ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, *** овогт ***ийн *** /РД:************/,
Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, *** аймаг *** сум хөдөө оршин суух хаягтай, түр оршин суух хаяг *** хот *** **-р хороо **-** тоот, *** овогт ***ын *** /РД:**************/
Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг:
Шүүгдэгч М.Г***, Г.Б***, С.О*** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, “***” нөхөрлөл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3, мөн шүүгдэгч Г.Б***л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар
Шүүгдэгч М.Г***, С.О***, Г.Б*** нар нь 2022 оны 09-10 дугаар сард *** аймгийн *** сумын *** 3 дугаар багийн нутаг "***" гэх газарт орон нутгийн тусгай хэрэгцээний 1,259,9 м² талбайд 1,128,6 м³ эзлэхүүн бүхий эвдрэл үүсгэж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд, газарт, усанд 1,855,900 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн дээрх гэмт хэргийг 3768473 регистрийн дугаартай "Баянтойромын нөхөд” нөхөрлөлийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн,
Шүүгдэгч Г.Б*** нь “***” нөхөрлөлийн гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурж, хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч Б.О***ын мэдүүлэг/хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Г.Б***ний мэдүүлэг/хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/, гэрч Ч.Н***н мэдүүлэг/хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас/, гэрч Г.Б***ын мэдүүлэг/хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/, гэрч О.С***ын мэдүүлэг/хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/, гэрч Д.Н***ын мэдүүлэг/хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас/, гэрч Б.Д***ны мэдүүлэг/хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас/, гэрч Б.Э***ийн мэдүүлэг/хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас/, гэрч Ж.Н***ийн мэдүүлэг/хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас/, гэрч Ж.О***ийн мэдүүлэг/хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас/, гэрч Ч.П***ийн мэдүүлэг/хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/, гэрч Г.Э***ын мэдүүлэг/хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/, гэрч Н.А***ийн мэдүүлэг/хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас/, гэрч Б.М***ын мэдүүлэг/хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/, гэрч Г.Э***ын мэдүүлэг/хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас/, гэрч Ч.Э***ын мэдүүлэг/хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Э***ийн мэдүүлэг/хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 3, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч М.Г***, Г.Б***, С.О*** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 3, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
“***” нөхөрлөлийн даргаар С.О***ыг томилсон болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /2-р хх-ийн 86/
Иймд шүүгдэгч М.Г***, Г.Б***, С.О*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, шүүгдэгч “Баянтойромын нөхөд” нөхөрлөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3, шүүгдэгч Г.Баярцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Г***, Г.Б***, С.О*** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч тус бүрд 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч “***” нөхөрлөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн цэцэрлэгжүүлэлт, өрөмдлөг хийх, газар тариалан эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Б***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г***д оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 5,900,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хохиролд төлсөн 5,000,000 төгрөгийг Төрийн сангийн ********** тоот данснаас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны *********** тоот дансанд оруулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Робекс 520 LCS-9 маркийн экскаваторын үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч М.Г***с 11,666,666 төгрөг, шүүгдэгч Г.Б***ээс 11,666,666 төгрөг, шүүгдэгч С.О***аас 11,666,666 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж, мөн шүүгдэгч М.Г***ийн өмчлөлийн алт угаах төхөөрөмжийг улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 4,081,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж “Эртэч Наран” ХХК-д олгох нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид 1,855,900 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*** “...шүүгдэгч нар хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,36.2,36.6,36.7,36.8,36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт М***ийн Г***, Ч*** овогт ***ийн ***, *** овогт *** *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч “Баянтойромын нөхөд” нөхөрлөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтыг явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Б***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч М.Г***, Г.Б***, С.О*** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч “Баянтойромын нөхөд” нөхөрлөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цэцэрлэгжүүлэлт, өрөмдлөг хийх, газар тариалан эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Б***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г***д оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г*** торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хохиролд төлсөн 5,000,000 төгрөгийг Төрийн сангийн ************ тоот данснаас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны ************ тоот дансанд оруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Робекс 520 LCS-9 маркийн экскаваторын үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч М.Г***с 11,666,666 төгрөг, шүүгдэгч Г.Б***ээс 11,666,666 төгрөг, шүүгдэгч С.О***аас 11,666,666 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч М.Г***ийн өмчлөлийн алт угаах төхөөрөмжийг улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 4,081,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч М.Г***с 1,360,333 төгрөгийг, шүүгдэгч Г.Б****ээс 1,360,333 төгрөгийг, шүүгдэгч С.О***аас 1,360,333 төгрөгийг тус тус гаргуулж “Эртэч Наран” ХХК-д олгосугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.
10.Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нараас хохирол, төлбөр бүрэн төлөгдсөн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж, давж заалдах гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА