| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0034/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/26 |
| Огноо | 2024-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/26
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шү******* шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр
Нарийн бичгийн дарга Э.А*******
Шүүгдэгч Ц.Э******* нарыг оролцуулан тус шү******* хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Э*******т холбогдох эрүүгийн 2431000000019 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Е******* суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн А******* сум 02 дугаар баг 01 дүгээр хэсэг 116 тоотод оршин суух,
урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шү******* 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
О******* овогт Ц******* Э*******,
Регистрийн дугаар: *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Софт" нэртэй караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн Ц.С******* биед зулайд шарх, доод, дээд уруул зөөлөн эдийн няцрал, доод баруун 1, зүүн 1 дүгээр шүдний сулрал, баруун нугалаг, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шү******* хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э******* мэдүүлэхдээ ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлж ярих зүйлгүй... гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шү******* хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.С******* 2024 оны 01 дүгээр сарын 04-нд өгсөн: "... Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр найз Д, Ш нар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Soft нэртэй караокед байна хүрээд ир гэж хэлэхээр би 20 цагийн үед очсон.Тэгээд дуулж хуурдаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тэгтэл 23 цагийн үед манай найз Г гаднаас орж ирсэн түүний зүс таних Э******* нэртэй хувийн таарамжгүй харилцаатай уулзахаараа маргалдах гээд байдаг залуу хамт ороод ирсэн тэгэхээр би Гт хандаж "Наад пиздагаа яах гэж дагуулж ирсэн юм" гэхэд Э******* сонсоод зэвүүн үг хэлсэн. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир тодорхой үйл явдлуудыг сайн санахгүй байгаа. Э******* бид 2 маргалдсан тэгээд Soft караокены коридорын шатны голд цохисон тэгээд паар мөргөснөө санаж байна тэгээд миний толгойноос цус гарсан. Миний толгойноос цус гарч байхад миний дээрээс бас цохиод байсан. Би харин цохих санаа бол байсан гэхдээ цохиж чадаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Гийн 2024 оны 01 дүгээр сарын 03-нд өгсөн: "... Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр А*******т суманд гэртээ байж байгаад хоол хийж идэх санаатай дэлгүүр гартал манай байрны гадна зүс таних Э******* болон Б гэж дууддаг 2 залуу машин дотор сууж байсан. Тэгэхээр нь машинд нь сууж ойр зуурын юм ярьж мэнд усаа мэдээд тэгтэл Э******* ганц юм уух уу гэхээр нь өөрсдөө мэд гээд хэлэхэд 0.5 граммын Агар нэртэй архи авсан. Архиа аваад харанхуй газарт зогсоод задлаад би нэг жижиг аягаар уусан тэгтэл Б хочтой залуугийн утас дугараад Алтансүх нэртэй залуу намайг ирээд авчих гээд Алтанс******* байгаа газарт нь очсон тэгээд Алтансүх, Э*******, Б болон миний бие архи хувааж ууж дуусгаад Алтансүх Сэлэнгэ төв рүү орно гэхээр би хамт яваад эхнэрээ хүрээд ирье гэж хэлээд бид нар архи уусан байсан учир таньдаг 2 дүүг жолооч болгоод Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг Софт нэртэй караокед ирсэн. Софт руу ороход зүс таних Сүхээ, Д, Шира, хоёр танихгүй залуутай караокены кордоорт зогсож байсан тэгээд мэнд ус мэдэлцээд гар бариад байж байтал тэнд байсан Сүх нэртэй залуу Э*******ыг хараад "Чи юу хийж яваа юм, чи ёстой хогийн гар байсан шүү" гэхэд Э******* "Чамайг ёстой мэдэхгүй юм байна" гэж хэлээд Э*******, Сүх 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд маргаан ширүүсэж Сүх, Э******* хоёр шатаар буусан тэгээд Э******* түрүүлээд С******* нүүр хэсэгт нэг цохисон тэгэхэд миний ард зогсож байсан Алтансүх нэртэй залуу надад хандаж гар утсаа гаргаад бичлэг хийчих маргааш өөрсдөд нь үзүүлье эр улсууд хоорондоо учраа олно биз гэхээр нь өөрийн гар утсаараа 55 секундийн бичлэг хийсэн. Сүх Э*******ыг цохиж чадаагүй харин Э******* С гараараа нүүр хэсэгт 4-5 цохисон. Тэр 2 ноцолдоод шатаар доошоо уруудаад өгсөн тэгээд би бичлэгээ зогсоогоод салгах гээд доошоо буутал С******* толгой цус болчихсон байсан мөн сүүлд харахад тэнд байсан паар цус болчихсон байсан. Тэгээд цаана хүмүүс цагдаа дууд гэх чимээ сонсогдсон зодооныг салгахад Э******* гараад яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ц.Д 2024 оны 01 дүгээр сарын 18-нд өгсөн: ...гэм буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын сангаас 116,750 төгрөгийн үйлчилгээ авсныг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 62-65 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 40-43 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/
Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 75-76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Э******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Софт" нэртэй караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн Ц.С******* биед зулайд шарх, доод, дээд уруул зөөлөн эдийн няцрал, доод баруун 1, зүүн 1 дүгээр шүдний сулрал, баруун нугалаг, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шү******* хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э*******ын мэдүүлсэн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.С******* 2024 оны 01 дүгээр сарын 04-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Гийн 2024 оны 01 дүгээр сарын 03-нд өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 31 дугаартай шинжээчийн “...У.С******* биед зулайд шарх, доод дээд уруул зөөлөн эдийн няцрал, доод баруун 1, зүүн 1-р шүдний сулрал, баруун бугалаг, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг нэг удн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 6. У.С******* биед тогтоогдсон зулайн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Ц.Э*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Э*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ц.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Э******* нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заажээ.
Хохирогч Ц.Сүх нь эмчилгээний зардалд 286,100 төгрөг, гэмтлийн улмаас өвчтэй байсан хугацааны цалин 5,306.000 төгрөгийг нэхэмжилсэн, мөн иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 116,750 төгрөг нэхэмжилсэн байна.
Шүүх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Э*******аас эмчилгээний зардал 286,100 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сүхэд олгох, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 116,750 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч Ц.Сүх нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,306,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч цалингийн тодорхойлолтоос өөр баримт ирүүлээгүй байх тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдлээ.
Шүүгдэгч Ц.Э******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан хохирол төлөхөөр завсарлах хугацааг 30 минутаар авч хохирогч Ц.Сүхэд эмчилгээний зардалд 286,100 төгрөг, иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 116,750 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Ц.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан ... “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Ц.Э******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Э*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Ц.Э******* нь 2019 онд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж 600.000 төгрөгөөр торгуулсан боловч үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийхгүй дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул торгуулийн ялаас өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Э*******т оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харъяа Шү******* шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Ц.Э******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг харъяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Ц.Э*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О******* овогт Ц******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц******* Э*******ыг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Э*******т оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харъяалах газрын Шү******* шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Э******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Ц.Сүхэд эмчилгээний зардал 286,100 төгрөгийг, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 116,750 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдсугай.
6. Хохирогч Ц.Сүх нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,306,000 төгрөгийн нэхэмжлэлийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
8. Шүүгдэгч Ц.Э*******ын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өд*******с хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ