Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/1512

 

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/01512

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 11-р хороонд оршин суух Х овогт Ж-ийн У-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 23-р хороонд оршин суух, эрхэлсэн ажилгүй, Б овогт Д-ийн И-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 520 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.У, хариуцагч Д.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 01-р сарын 25-нд Д.И-д 3 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээл олгосноос хойш Д.И 720 000 төгрөг төлсөн. Одоо хариуцагчаас үндсэн зээл 2 600 000 төгрөг, хүү 2 920 000 төгрөг нийт 5 520 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сургалтын төлбөрөө төлөх зорилгоор Ж.У-аас 3 000 000 төгрөгийг зээлсэн. Эхний 3 сарын хүүг төлсөн. Ээж маань өвчтэй, аав маань ажилгүй байгаа болохоор төлөх боломжгүй болсон. Би үндсэн зээл 2 600 000 төгрөгийг төлөх саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.У нь Д.И-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5 520 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 660 000 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Ж.У нь Д.И-той 2019 оны 1-р сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 600 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр /хх 4/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч гэрээгээр тохирсон 2 600 000 зээлдэгчид /хх 5/ шилжүүлсэн, харин зээлдэгч зээлийг хүүгийн хамт төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 2 600 000 төгрөг, зээлийн хүү 780 000 төгрөг нийт 3 380 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Үүнээс зээлдэгч 780 000 төгрөг төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.

 

Иймд хариуцагчаас зээл 2 660 000 төгрөг гаргуулахаар хангах нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй, талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан хэлбэрээр сунгаагүй тул 2 860 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д-ийн И-гоос 2 660 000 /хоёр сая зургаан зуун жаран мянга/ төгрөг гаргуулж Ж-ийн У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 860 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 270 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.И-оос 57 510 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА