Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00680

 

 

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2020/00680

Жаргалант сум

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба /4078608/-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Б-д холбогдох 156,000 /нэг зуун тавин зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 153/2020/00706/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Г.Ө  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас Ховд аймгийн Цэцэг сумын сургуулийн 2016-2017 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчилд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Ц 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 35/02/65 дугаар актаар 156,000 төгрөгийг акт тавигдсаныг гаргуулан өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба нь хариуцагч М.Б-д холбогдуулан 156,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Баярт нь нэхэмжлэлийн шаардлага актын төлбөр 156,000 төгрөгийг төлсөн баримтаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамж 5,330 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 5,330 төгрөгийн тал хувь болох 2,665 төгрөгийг хариуцагч М.Б-аас гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-д холбогдох 156,000 /нэг зуун тавин зурган мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамж 5,330 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 5,330 төгрөгийн тал хувь болох 2,665 төгрөгийг хариуцагч М.Б-аас гаргуулан Төрийн сангийн 100160000941 тоот данснад оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                  Х.ОТГОНЖАРГАЛ