Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймгийн сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О,

Уëñûí яллагч Э.А

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******, *******,

Иргэний хариуцагч *******,

Ш¿¿ãäýã÷ *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Ìîíãîë Уëñûí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1933000010074 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны **дугаар сарын **-ны өдөр аймгийн суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “” ХХК-д эдийн засагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, аймгийн сум 1 дүгээр баг 6-56 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт /Регистрийн дугаар: /,

Монгол Улсын иргэн, ***оны **дүгээр сарын **-ний өдөр аймгийн суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны ажилтан, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын 14 дүгээр багийн 2 дугаар хороолол *** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт /Регистрийн дугаар: /,

Монгол Улсын иргэн, ***оны **дүгээр сарын **-ны өдөр аймгийн суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, “” ТӨХК-д үйлдвэрлэлийн эдийн засагч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт аймгийн сумын 1 дүгээр баг *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт /Регистрийн дугаар: ,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

-Өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж Нягтлан бодох бүртгэлийн тухай Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно", 13.7-д "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж,

-"" ХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн 4.2-д "Өр төлбөрийн бүртгэлийн тусгай бодлого"-ын 4.2.1-д "Дансны өглөг" хэсэгт заасан дансны бичилтийг болон 4.4-д "Орлогын бүртгэлийн тусгай бодлого"-ын 4.2.1-д "Дансны өглөг" хэсэгт заасан дансны бичилтийг тус тус буруу хийн,

-4.4-д "Орлогын бүр бүртгэлийн тусгай бодлого"-ын 4.4.1-д "Үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлого" хэсэгт заасан дансны бичилтийг хийхгүй, борлуулалтыг бүртгэхгүй байх байдлаар 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд харилцагч болох "" ХХК, "" ХХК, "" ХХК, "" ХХК , иргэн , "а" ХХК, "" ХХК,, "Комплант" ХХК, " өргөө" ХХК, "" ХХК зэрэг хуулийн этгээд, иргэний Өглөгийг хаасан боловч мөнгөн төлбөрийг компанийн дансанд оруулалгүйгээр 14,283,263.50 төгрөгийн хохирол,

, *******, ******* нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл "", "" ХХК, "" ХХК гэх хуулийн этгээдүүдэд нийлүүлэх нэрээр бараа материалын агуулахаас цемент ачсан боловч борлуулалтад тусгалгүйгээр өртгийг хувьдаа завшиж 313,219,632.00 төгрөгийн хохирол, нийт 327,502,895.50 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол " " ХК-д учруулсан,

Яллагдагч ******* нь " " ХК-д борлуулалт менежерээр ажиллаж байх хугацаандаа *******той бүлэглэн тус компанийн борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийн нийлбэрийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг гаргаж байгаа горим системийн хяналт хангалтгүй байдлыг далимдуулан,

-өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно", 13.7-д "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл "Техник Импорт" гэх хуулийн этгээдүүдэд нийлүүлэх нэрээр бараа материалын агуулахаас цемент ачсан боловч борлуулалтад тусгалгүйгээр өртгийг хувьдаа завшиж 205,828,260 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол " " ХК-д учруулсан,

Яллагдагч ******* нь "" ХК-д борлуулалт мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа *******той бүлэглэн тус компанийн борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийн нийлбэрийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг гаргаж байгаа горим системийн хяналт хангалтгүй байдлыг далимдуулан,

-Өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно", 13.7-д "Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж, 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдөр хүртэл "Техник Импорт” гэх хуулийн этгээдэд нийлүүлэх нэрээр бараа материалын агуулахаас цемент ачсан боловч борлуулалтад тусгалгүйгээр өртгийг хувьдаа завшиж 69,530,472 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол " " ХК-д тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2014-2018 оны хооронд “ ” ХХК-д материалын нягтлан бодогчоор санхүүгийн тайлан хэлтсийн  даргын албан тушаал хүртэл ажилласан. Энэ хугацаа буюу 2014-2016 оны хооронд өнөөдөр хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуудалд орсон. 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс хойшоо өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд өөрийн хийсэн гэм буруугийн мэдүүлэг, байцаалтыг өгөөд мөрдөгч, шүүгч, прокурорын дуудсан хугацаанд ирсэн. Энэ хугацаанд мэдүүлэг өгч байхдаа 1 ч удаа мэдүүлгээ өөрчлөөгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бусад оролцогчдын хувьд 2022 оны 3 болон 10 сар хүртэл бүтэн 4 жилийн хугацаанд болсон явдлын талаар ямар ч мэдүүлэг өгөөгүй. Бүгдэд нь утсаар болон мессежээр нэг нэг удаа хүсэлт тавьсан. Хохирлыг хуваалцаад өгөөч өөрсдийнхөө авсныг өгөөч ээ, надад тулгарсан хэцүү асуудал та нарт битгий тулгараасай гэж бүгдэд нь хандаж үзсэн. Бүгд зөвшөөрөөгүй, бүгд анхны мэдүүлгээрээ бүгд холбоогүй гэж мэдүүлсэн. Сүүлдээ нотлох баримтын хүрээнд яалт ч үгүй бүгдээрээ өнөөдөр  хэргээ хүлээн зөвшөөрөөд ирсэн байна. 2022 онд өгсөн мэдүүлгээс шалтгаалаад хөөн хэлэлцэх хугацаа дуусаад энд байхгүй байна. Нэг нь ч гэсэн байхгүй байгаад байртай байна. иргэний хариуцагчаар татъя гэдэг саналыг 2 ч удаа өгсөн. Зөвшөөрөгдөхгүй байж байгаад өнөөдөр оролцож байгаад баяртай байна...” гэв.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг гэдэг би 2011-2017 он хүртэл “ ” ХХК-д ажилласан. Хамгийн анх сургалтын менежерээс эхлээд захирлын туслах гээд 2016 оны 07 сараас 2017 оны 07 сар хүртэл 06 сар хүртэл ч юм уу 1 жилийн хугацаанд борлуулалтын  мэргэжилтнээр ажилласан. Өмнө нь борлуулалттай холбоотой ямар нэгэн ажлын туршлага, мэдлэг байхгүй, бичиг цаастай холбоотой захирлын туслахын ажлыг хийдэг байсан. Тэгээд 07 сард ажилд орсноосоо эхлээд ер нь борлуулалтын мэргэжилтнээс борлуулалтын нягтлангаар ажиллаж байсан. ор туслуулаад ажилтайгаа танилцсан гэхэд бараг болно. Миний өмнө ажиллаж байсан борлуулалтын мэргэжилтэн намайг 2 хоног дагалдуулаад ажлаа өгөөд явсан. Ажилд орсны дараагаар сүүлд хэргийн материалтай танилцаад ер нь бол ажилд ороод удаагүй сар ч болоогүй байх хугацаанаас цемент гарч эхэлсэн юм байна гэдгийг хэргийн материалаас мэдсэн гэж хэлж болно. 07 сарын 26-ний өдрөөс хамгийн анх цемент гарч эхэлсэн байсан. Тэр дээр яг миний гарын үсэг бас байхгүй байгаа хэргийн материал дээр бас байна лээ. Ажлаасаа гарах талаараа 2018 оны 5 сараас эхэлж гарна, шилжинэ гэсэн байр суурьтай байсан. 2018 оны  3 сараас толгой компаниас борлуулалтыг зохион байгуулдаг болж эхэлж байсан. ын зүгээс өдөрт гарах цемент ийш нь өгнө ийш нь өгнө гэдэг юмыг шууд удирдлагаар хангадаг байсан. Толгой  мэдэж шийдвэрлэх ямар ч боломжгүй байдаг байсан. Тэгээд сая хэлсэнчлэн сүүлийн 5-6 жил цагдаа дээр дуудагдаж байцаагдаж хэргийн явцын талаар ярьж, мэдүүлж өөрийнх мэдэх, мэдэхгүй зүйлдээ хариулах шаардлагатай болсон. Миний аав, ээж угаасаа ийн хүмүүс аавынхаа нэрийг энд дуудуулаад зогсож байгаадаа маш их харамсаж байна. Ийм байдалд хүрнэ гэж үнэхээр бодоогүй. Ажиллаж байх хугацаанд гэдэг байдлаар над дээр хохирлын хэмжээ 200 гаруй сая  төгрөг байгаа гэхдээ яг тэр 200 гаруй сая төгрөгийг хэргийн материалтай танилцахдаа мэдээд үнэхээр их гайхсан...” гэв.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Анх 2017 оны 05 сард “ ” ХХК-д эд хариуцагчаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байгаа ажиллаж байх хугацаандаа эд хариуцагч, борлуулалтын мэргэжилтэн одоо эдийн засагчаар ажиллаж байгаа 2018 оны 07 сарын 24-нд Техник-Импорт компани руу 6 вагон цемент ачуулж өгөхийг ерөнхий нягтлан бодогч хүсэлт тавиад хүсэлтийнх нь  дагуу ачуулсан. Тэр вагон цементийг хувьдаа завших гэж байна гэдгийг мэдээгүй. Тухайн үед хүний гуйлтаар яаралтай цемент байгаа юм ачуулаад өгөөч гэж гуйсан болохоор ачуулж өгсөн. Тэгээд дараа нь миний данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэрийг нь ямар учиртай мөнгө юм бэ гэсэн чинь баярласнаа илэрхийлж өгч байгаа юм аа гэсэн. Одоо тэр 5,000,000 төгрөгийг байгууллагын дансанд тушаасан байгаа. Анх намайг 2022 онд гэрчийн мэдүүлэг өг гэж цагдаагаас мөрдөн байцаагч дуудсан. Тэгээд тэрнээс хойш дуудах бүрд нь мэдүүлгээ өгч байсан. Өөр ярих зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад:

 

1. тус компанийн Санхүү, тайлан бүртгэлийн хэлтэст материал төсөл хариуцсан нягтлан бодогчийн ажилд авч ажиллуулах тухай ийн “” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 742 дугаартай тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 67-р тал),

Материал, төсөл хариуцсан нягтлан бодогч борлуулалтын тооцооны нягтлан бодогчоор шилжүүлэн ажиллуулах тухай ийн “ ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 815 дугаартай тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 68-р тал),

Борлуулалтын нягтлан бодогч авлагын нягтлан бодогчоор шилжүүлэн ажиллуулах тухай ийн “ ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 418 дугаартай тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 69-р тал),

Санхүү, бүртгэл, тайлангийн хэлтсийн ахлах нягтлан бодогч 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Хэлтсийн даргын түр үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай ийн “ ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/10 дугаартай тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 70-р тал)

ажлаас чөлөөлөх тухай “ ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/812 дугаартай тушаал (1 дүгээр хавтаст хэргийн 33-р тал)

Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн авлагын нягтлан бодогч Б. 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 72-73-р тал)

******* 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан Санхүү бүртгэлийн хэлтсийн авлага, борлуулалтын нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт (13 дугаар хавтаст хэргийн 154-158-р тал)

Авлага, борлуулалтын нягтлан бодогч Б. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16 тоот хөдөлмөрийн гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 74-75-р тал)

Б. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16 тоот хөдөлмөрийн гэрээний 1.1-ийг “Санхүү, эдийн засгийн хэлтэст ахлах нягтлан бодогч” гэж өөрчилсөн 2017/5/01 № 16/01 дугаартай 16 тоот хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 76-р тал)

Б. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16 тоот хөдөлмөрийн гэрээний 1.1-ийг “Санхүү, бүртгэл тайлангийн хэлтэст хэлтсийн даргын түр үүрэг гүйцэтгэгч” гэж өөрчилсөн 2018/2/01 № 16/01 дугаартай 16 тоот хөдөлмөрийн гэрээний нэмэлт гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 77-р тал)

******* 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан Санхүү тайлан бүртгэлийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 78-79-р тал, 13 дугаар хавтаст хэргийн 150-153-р тал)

Тус компанийн Хангамж, борлуулалтын хэлтэст борлуулалтын менежер ажилтай ийн эрхэлж буй албан тушаалын нэрийг “борлуулалт, маркетингийн менежер” болгон өөрчилсөн тухай ийн “ ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/378 дугаартай тушаал (11 дүгээр хавтаст хэргийн 24-р тал)

Тус компанийн Захиргаа, хууль зүйн хэлтэст сургалт, бүтээмжийн ажилтан ажилтай *******ыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Хангамж, борлуулалтын хэлтэст борлуулалт, маркетингийн менежерээр томилсон тухай ийн “” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/513 дугаартай тушаал (11 дүгээр хавтаст хэргийн 28-р тал)

Тус компанийн Уул, авто тээврийн цехийн Шатахуун, аж ахуйн эд хариуцагч *******ийг Борлуулалт маркетингийн хэлтэст борлуулалтын мэргэжилтнээр томилсон тухай ийн “” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/261 дугаартай тушаал (11 дүгээр хавтаст хэргийн 31-р тал)

******* 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр танилцаж гарын үсэг зурсан Хангамж борлуулалтын хэлтсийн борлуулалтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт (12 дугаар хавтаст хэргийн 174-177-р тал)

2. ийн “ ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18/57 дугаартай тогтоол, удирдамж (1 дүгээр хавтаст хэргийн 23-25-р тал)

3. “” ХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хяналт шалгалтын урьдчилсан дүгнэлтэд “...Борлуулалт хийсэн харилцагчийн нэр нь зарлагын падаан, ачилт хийсэн нэртэй тохирч байгаа боловч өглөг хаасан харилцагчийн нэрээс зөрүүтэй буюу цемент ачуулсан харилцагчаас авах борлуулалтын орлогыг компанид тушаахгүй, урд нь компанийн өглөгтэй байсан харилцагчийн өглөгөөс хасаж тооцсон. 1-2 харилцагчид ачуулсан цементийн борлуулалтыг 2-3 өөр нэртэй харилцагчид өглөгөөс хуваан хаасан. ...2016 оны 1 дүгээр сарын 1-ээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд нийт 31 вагон цемент ачуулсан гэдэг нь пүүний мэдээ болон ачилт, буулгалтын дэвтэрт бүртгэлтэй боловч нягтлан бодох бүртгэлийн системд бүртгээгүй буюу борлуулалтаар хүлээн зөвшөөрөөгүй байсан. ...тухайн 31 вагон нь борлуулалтын мэдээ нь дээр байхгүй хэдий ч ачигдсан вагоны тээврийн хөлсний тайланд бүртгэгдсэн байгаа ба Улаанбаатар төмөр замын орлох падаанууд хавсаргасан байна” гэж дурджээ. (2 дугаар хавтаст хэргийн 122-124-р тал)

“” ХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хяналт шалгалтын урьдчилсан дүгнэлтийн хамт ирүүлсэн материалууд (2 дугаар хавтаст хэргийн 122-218-р тал)

4. “” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн “ ” ХК-ийн дотоод хяналт шалгалтын урьдчилсан тайлан болон хүргүүлсэн баримтууд шинжилгээнд тэнцэж байна.

2. " " ХК-ийн дотоод хяналт шалгалтын урьдчилсан тайланд дурдагдсан харилцагчийн өглөг хаасан гэх зөрчил нь үндэслэлтэй байна. Холбогдох тооцооллыг Хүснэгт 1-т харуулсан.

3. " " ХК-ийн дотоод хяналт шалгалтын урьдчилсан тайланд   дурдагдсан бараа материал агуулахаас ачигдсан боловч борлуулалтанд тусгагдаагүй зөрчил нь үндэслэлтэй байна. Холбогдох тооцооллыг Хүснэгт-2-т харуулсан.

4. " " ХК-ийн харилцагчийн өглөг хааснаас 14.283.263.5 /Арван дөрвөн сая хоёр зуун наян гурван мянга хоёр зуун жаран гурван/ төгрөг, бараа материал агуулахаас ачигдсан боловч борлуулалтанд тусгаагүйгээс 313.219.632 /Гурван зуун арван гурван сая хоёр зуун арван есөн мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөг, нийт 327.502.895.5 /Гурван зуун хорин долоон сая таван зуун хоёр мянга найман зуун ерэн таван/ төгрөгийн хохирол учирсан байна. Холбогдох тооцооллыг Хүснэгт-1, 2-т харуулсан.

5. " " ХК нь бэлэн бутээгдэхүүний эхний болон эцсийн үлдэгдлийг силосийн /үйлдвэрлэсэн цемент хадгалах сав/ хоосон зайг хэмжих замаар тодорхойлж байна. Улмаар борлуулсан бүтээгдэхүүний өртөг болон бэлэн бүтээгдэхүүний үлдэгдлийн нийлбэрийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг гаргаж байна. Энэхүү горим систем нь хяналт хангалтгүй байдлыг үүсгэж, зөрчил, дутагдал гарахад нөлөөлсөн байна. " " ХК нь 2015 онд боловсруулсан Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг мөрдөж байна. Тухайн бодлогын баримт бичиг нь Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу боловсруулагдсан ба тус стандартын дагуу бүртгэл хийгдэж байна. /Хавсралт хуудас 270/

6. ******* нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7.Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн байна. ' " ХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн 4.2 “Өр төлбөрийн бүртгэлийн тусгай бодлого"-ын 4.2.1 “Дансны өглөг" хэсэгт заасан дансны бичилтийг буруу хийсэн байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн "13.1 Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно гэж заасныг зөрчсөн байна. " " ХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн 4.4 “Орлогын бүртгэлийн тусгай бодлого"-ын 4.4.1 “Үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлого" хэсэгт заасан дансны бичилтийг хийгээгүй, борлуулалтыг бүртгээгүй байна. /Хавсралт хуудас 271-272/...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 55-62-р тал),

“” ХХК-ийн шинжээч нараас судалж, шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан материалууд (1 дүгээр хавтаст хэргийн 90-250-р тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-84-р тал),

5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн материал шинжилгээнд тэнцэж байна.

2. "" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт тооцооллын хувьд үндэслэлтэй байна. "" ХК-ийн харилцагчийн өглөг хааснаас 14,283,263.50 төгрөг, бараа материал агуулахаас ачигдсан боловч борлуулалтад тусгаагүйгээс 313,219,632.00 төгрөг, нийт 327,502,895.500 төгрөгийн хохирол учирсан байна. Тооцооллыг хавсралт №1, 2-т харуулав.

3.Борлуулалтын нягтлан бодогч, борлуулалтын мэргэжилтэн, бэлэн бүтээгдэхүүний нярав гэсэн 3 ажилтан борлуулалтын мэдээ тайланд тусгагдаагүй хасагдсан байхад мэдээг гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Эдгээр албан тушаалтан нь борлуулалтын мэдээг буруу гаргаж ашигласан үйлдэлд оролцсон байх боломжтой эсэхийг мөрдөн байцаалтаар тогтооно. Эдийн засгийн шинжилгээгээр үйлдэл тогтоодоггүй болно. Мэдээг гарын үсэг зурж баталгаажуулсан байдлыг Хавсралт № 3-т харуулав.

4.*******, Д., *******, , , нар нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Мөн "" ХК-ийн Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн 4.2-д "Өр төлбөрийн бүртгэлийн тусгай бодлого"-ын 4.2.1-д "Дансны өглөг" хэсэгт заасан дансны бичилтийг буруу хийсэн, 4.4-д "Орлогын бүртгэлийн тусгай бодлого"-ын 4.4.1-д "Үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлого" хэсэгт заасан дансны бичилтийг хийгээгүй, борлуулалтыг бүртгээгүй байна. Мэдээг гарын үсэг зурж баталгаажуулсан байдлыг Хавсралт 3-аас харна уу.

5.Дээрх албан тушаалтнууд хэн нь хохирол учруулсныг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Хохирлыг хүн тус бүрээр тогтоох боломжгүй байна.

6. "" ХК-д нийт 327,502,895.50 төгрөгийн хохирол учирсан байна.

7.Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй болно. Б. өмгөөлөгч *******аас тавьсан асуултууд:           

1.Санхүүгийн баримт дээр гарын үсэг зурсан эд хариуцагч, борлуулалтын мэргэжилтэн, борлуулалтын нягтлан бодогч нарын хэн нь “Борлуулалтын мэдээ”-нд цемент ачуулсан вагоны мэдээллийг дутуу оруулдаг байсан үйлдлийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

2. ачсан гэх вагонуудын мэдээллийг дутуу оруулсан эд хариуцагч нярав, борлуулалтын мэргэжилтэн, *******ос бусад борлуулалтын нягтлан бодогч нарын үйлдэл нь хохирол учрахад нөлөөлсөн гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хууль, дүрэм, журам зөрчсөн эсэхэд Шинжээчид тавьсан 4-р асуултад хариулсан болно.

3.Ирүүлсэн баримтын хүрээнд нийт 327,502,895.50 төгрөгийн хохирол үүссэн болох нь тогтоогдож байгаа боловч нийтдээ Б. зөрчил гэдгийн мөрдөн байцаалтаар тогтоохоор байна...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 105-113-р тал)

6. 11 хуулийн этгээдийн лавлагаа, хувийн хэргийн хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 224-250-р тал, 3-9 дүгээр хавтас, 10 дугаар хавтасны 1-48-р тал)

7. Нягтлан бодогч 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр гаргасан “...2018 оны 7, 8 дугаар сарын баримтыг ерөнхий нягтлангийн өрөөнөөс олдсон. 4 сарын баримтыг өрөөнөөс нь олсон. Вагоны падаан устгагдсан болохыг мэдсэн. 2018 оны зун *******д компьютерын нууц үг, Daimond password-г хэлж өгсөн” гэсэн тайлбар (1 дүгээр хавтаст хэргийн 28-29-р тал)

8. *******ос 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “...өөрийн буруугаас санхүүгийн зөрчил гарган байгууллагад хохирол учруулсандаа харамсан гэмшиж байна ...” гэсэн тайлбар (1 дүгээр хавтаст хэргийн 30-р тал)

9. Аудитын багийнхан 2018 оны 11 дүгээр сарын 14-нд Б. өрөөнөөс авсан баримтын жагсаалт  протокол (1 дүгээр хавтаст хэргийн 31-р тал)

10. “Техник Импорт” ХК-иас “” ХХК-д ирүүлсэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “27 воган Хөтлийн ХК-иас манай компанид ирээгүй” гэж тодорхойлсон 315 дугаартай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 70-р тал)

“” ХХК-иас “” ХХК-д ирүүлсэн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2 вагон задгай цемент хүлээн аваагүй” гэж тодорхойлсон 1/174 дугаартай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 72-р тал)

“” ХХК-иас “” ХХК-д ирүүлсэн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2 вагон цемент хүлээн аваагүй” гэж тодорхойлсон 2/563 дугаартай албан бичиг (2 дугаар хавтаст хэргийн 74-р тал)

11. “” Төрийн өмчит хувьцаат компани 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/475 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” бичгээр “...Ирэн гэх харилцагчид ...2017.05.22 ...-ны өдөр тус бүр 157,300 төгрөгийн 1, 1 тонн цемент, ...-ийг тус тус нийлүүлжээ. ...”” ХХК гэх харилцагчид 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр борлуулсан тоо хэмжээ, үнийн дүн таарч байгаа боловч төлбөрийг бэлнээр эсвэл дансаар тушаагаагүй, харилцагч байгууллагуудын өр төлбөрийг хааж, материалын борлуулалтыг хийсэн байна. Үүнд: 1. ... блокны үйлдвэрийн 3,000,000 төгрөг, ХХК-ийн 1,958,171.46 төгрөг, ...2. ... ХХК-ийн 2,009,900.30 төгрөг, ... цементийг тус тус нийлүүлсэн байна” гэсэн мэдээлэл гаргаж өгсөн (13 дугаар хавтаст хэргийн 192-193-р тал),

12. Гэрч “...Би шинжээчийн дүгнэлтэд нэр дурдагдсан өглөг хаасан гэх зөрчилд өглөгтэй холболт хийсэн иргэн аж ахуйн нэгжүүдийн гүйлгээг шалган үзэхэд “” ХХК, “” ХХК-иас цементийн үнэ тушаагаагүй, ХХК, иргэн гэх харилцагчийн мэдээлэл программд байхгүй. 2017 оноос хойших мэдээлэл гарч байгаа. 2017 оны 04 сарын 05-ны өдөр 7,235,800 төгрөгийг урьдчилан төлөөд тухайн үнийн дүндээ цементээ авсан өглөг, авлага байхгүй. 2017 оны 05 сарын 05-ны өдрийн цемент худалдаж авсан. төлбөрийг ...дансанд тушаагаагүй. ... ...2017 оны 05 сарын 22-ны өдөр 1 тонн цемент олгосон. ... ...2017 оны 05 сарын 05-ны өдөр 1 тонн цемент авахаар 157,300 төгрөгийг ...тушааж өглөг үүссэнийг луу шилжүүлж өглөг хаасан байна. ... гэх хүнд 2018 оны 04 сарын 16-ны өдөр 9, 8 тонн шохой олгосон. Харин Өргөө ХХК-нд 2016 оны 03 сарын 24-ний өдөр тээврийн хэрэгслийн 1,950,000 өглөг үүссэн ...өглөгийг гэх хүнд шилжүүлж өглөгийг хаасан байна. Өргөө ХХК-аас нь гэх хүнд өглөгөө шилжүүлсэн гэх ямар нэгэн баримт байхгүй, залруулга хийх хүсэлт байхгүй байгаа нь мөн зөрчилтэй гэж үзэж байна. Нэг үгээр хэлбэл өглөг нь тухайн үүссэн байгууллагын нэрээр хаагдах ёстой. Хэрэв өглөг шилжүүлсэн бол хүлээн авагч болон шилжүүлсэн байгууллагын хүсэлт, гүйцэтгэх удирдлагын шийдвэр байх ёстой. Дээр нь өглөгийг шилжүүлж авсан байгууллагын нэрээр бүтээгдэхүүн гарсан байгаа нь байгууллагад хохирол учирсан гэж үзэх үндэслэл болж байгаа юм. ...Санхүүгийн программд  өглөг, авлага шийдвэрлэх эрх ...: ...Ерөнхий нягтлан, ахлах нягтлан, борлуулалтын нягтлан гэх албан тушаалын хүмүүст байдаг. ...Ерөнхий нягтлан бодогчоос борлуулалтын мэргэжилтэнд захиалга өгөх эрх ...: ...Эдгээр албан тушаалууд нь өөр хэлтэст харьяалагддаг учраас бие биедээ үүрэг өгөх боломж байхгүй. Угаасаа шууд удирдах албан тушаалтан нь борлуулалтын хэлтсийн дарга байдаг учраас заавал зөвшөөрөл авах ёстой. ...Зарлагын падаан бүтээгдэхүүн ачигдаж дууссаны дараа борлуулалтын нярав үйлддэг. Няравын хувьд бэлэн тооцоогоор юм уу өглөгөөр юм уу гэдгийг мэдэх боломжгүй. Зөвхөн захиалгын дагуу гүйцэтгээд нийт хэдэн тонн бүтээгдэхүүн гарсан талаар зарлагын падаан үйлддэг. Харин хүлээж авсан хүн гарын үсэг зураад борлуулалтын нягтлан гүйлгээнд холбож гарын үсэг зураад тэмдэг дарж баталгаажуулдаг юм. Борлуулалтын нягтлан дээр санхүүгийн тэмдэг байдаг. Бас бүтээгдэхүүний ачигдаж дууссаны дараа гарах зөвшөөрлийг борлуулалтын нягтлан олгодог юм” гэсэн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 221-р тал),

13. Гэрч, “ ” ТӨХК-ийн борлуулалтын ахлах мэргэжилтэн “...Ерөнхий нягтлан нь Санхүү, бүртгэл, тайлангийн хэлтэстээ харьяалагддаг. Харин Борлуулалтын ахлах мэргэжилтэн нь Борлуулалт логистикийн хэлтэст харьяалагддаг. Тиймээс шууд удирдлагаар бие биедээ үүрэг чиглэл өгөх боломжгүй. Захиалга өгөх ч боломжгүй юм. Борлуулалтын ахлах мэргэжилтэн нь тухайн өдрийн мэдээнд хэрхэн хяналт тавьдаг юм бэ? Захиалга илүү эсвэл дутуу гарсан байгааг мэдэх боломжтой юу? Тухайн өдрийн захиалгыг өгөөд маргааш нь борлуулалтын мэдээг борлуулалтын нярав гаргаж цаасан хэлбэрээр танилцуулдаг. Би тухайн мэдээг өөрийн гаргасан захиалгатайгаа тулгана. Тэгээд ямар нэгэн зөрүү байхгүй бол мэдээг борлуулалтын нягтланд өгөөд мэдээг нягтлан “” санд бүрэн оруулсан эсэхийг сантай тулгаад баталгаажуулж  хардаг юм. Хэрэв ямар нэгэн байдлаар борлуулалтын мэдээ зөрчилтэй орж ирэх юм бол шууд төмөр замын диспетчертэй тулгалт хийж болно. Тухайн өдөр цемент ачигдаж байгаа талаар бүх мэдээ борлуулалтын мэргэжилтэн дээр ирж байдаг, бас төв диспетчерт байнга мэдээ өгч байдаг учраас борлуулалтын мэргэжилтэн хяналтаа тавьсан бол мэдэхгүй байх боломж огт байхгүй. Борлуулалтын мэргэжилтэн өртөөнд болон төмөр замын диспетчерт хэдэн хопер крыти полу вагон аль өртөө рүү гарах захиалгыг өгнө. Няравтаа тухайн мэдээллийн дэлгэрэнгүйг буюу хүрэх өртөө салаа зам харилцагч байгууллагын нэр, регистрийн дугаар, холбоо барих утас, хүлээн авч, нэр утасны дугаарыг өгнө” гэсэн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 223-р тал),

14. Хууль ёсны төлөөлөгч *******ын “...гарсан хохирлыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 196-197-р тал)

15. Хууль ёсны төлөөлөгч “...бэлнээр цемент авах тохиолдолд борлуулалт хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж дансны дугаар аваад борлуулалтын мэргэжилтэнд мөнгө тушаасан талаар мэдэгдэнэ. Харин борлуулалтын мэргэжилтэн Санхүүгийн хэлтсийн мөнгөн хөрөнгийн нягтлан бодогчоос дансанд мөнгөн орсон талаар заавал нягталж тодруулна. Мөнгө орсон тохиолдолд борлуулалтын менежер дотогшоо орох зөвшөөрөл бичиж өгнө.  Зөвшөөрлийн бичиг дээр ямар иргэн аж ахуйн нэгж байгууллага, хэдэн тонн, ямар цемент, ямар тээврийн хэрэгслээр ачиж авах, мөнгөө тушаасан эсэх талаар тусгасан байдаг. Тэр бичгээ цемент авах хүн шалганд өгч дотогш ордог. Борлуулалтын менежер нь ямар хүн цемент авах талаарх мэдээллийг цементийн ачилт, бэлэн бүтээгдэхүүн хариуцсан няравт мэдэгдэж ачилт хийх зөвшөөрөл өгнө. Ингэснээр цемент авч байгаа хүн маань бүтээгдэхүүнээ авч холбогдох зарлагын баримтыг нярваас авч шалган дээр үзүүлж анх олгосон зөвшөөрлийн баримттай тулгалт хийж, тооцоо бүрэн хийгдсэн байвал шалганаар нэвтэрч гардаг юм. Харин зээлээр буюу өглөгтөө цемент ачуулах тохиолдолд иргэн, байгууллага нь алан бичгээр хүсэлтээ ирүүлдэг ба албан бичиг, хүсэлтийг байгууллагын бичиг хэргээр дамжуулан гүйцэтгэх захиралд танилцуулж яаж шийдвэрлэх талаар цохолт хийлгэдэг. Хүсэлтийг Санхүүгийн хэлтэст өгч ерөнхий нягтлан танилцаад зээлээр авч байгаа бол эргэн төлөлтийн хуваарийг нягтлан үзнэ. Харин өглөгт авч байгаа тохиолдолд өглөгийн болон борлуулалтын нягтлангаас тухайн цемент авч байгаа иргэн, байгууллага нь хэчнээн төгрөгийн тооцоотой байгаа талаар мэдээллийг авч нягталж үзээд албан бичиг дээр цохолт хийж борлуулалтын нягтлан болон борлуулалтын мэргэжилтэнд зөвшөөрөл олгоно” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 52-53-р тал)

16. Гэрч “...Би 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дотоод аудитын албаны Санхүү эдийн засаг хариуцсан мэргэжилтэнгээр анх ажилд орсон. Тус алба татан буугдсан тул 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Санхүү бүртгэлт тайлангийн хэлтэст Авлага борлуултын нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх дотоод аудитын хэлтсээс шалгалт ирсэн болохоор ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч байхгүй байсан тул ахлах нягтлан бодогч нь нягтлангуудад 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс 10 дугаар cap хүртэлх өөрт холбогдолтой санхүүгийн баримтуудыг шалгалтын өрөөнд оруулахыг үүрэг болгосон. Үүний дагуу би өөрийн хариуцдаг борлуулалтын баримтуудыг бүртгэхэд 2018 оны 07, 08 дугаар сарын 2 ширхэг баримт дутчихаад олдохгүй байсан. Би тухайн өдөр хүүхдийнхээ эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөтэй байж байгаад ажил дээрээ ирсэн учир бусад хүмүүс дээрх 2 баримтыг авч ашигласан байж магадгүй гэж бодоод архивч, борлуулалтын мэргэжилтэн, бэлэн бүтээгдэхүүний нярав гэх хүмүүсээс асуусан боловч олдоогүй тул цалин мөнгөн хөрөнгийн нягтлан бодогч байлцуулан ерөнхий нягтлан бодогч өрөөнд үзэхэд түүний ширээний баруун талын шүүгээнд 07, 08 дугаар сарын үдчихсэн баримтууд маань байхаар нь аваад гарах гэтэл 07 дугаар сарын үдсэн баримтан дунд 07 дугаар сарын 24-ний өдрийн холбогдох хүмүүсийн гарын үсэггүй борлуулалтын мэдээ хавчуулчихсан байсан учраас энэ асуудлыг Санхүү эрхэлсэн дэд захирал танилцуулсан. С.Уранчимэг захирал шалгалтаар ирсэн хүмүүс наад асуудлаа бичгээр гаргаж өг гэж хэлсэн. Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн борлуулалтын мэдээг тулгаж үзэх гэтэл анхан шатны баримт маань байхгүй болчихсон байсан. Санхүүгийн daimond программд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бичигдсэн борлуултын мэдээнээс 6 ширхэг вагоны мэдээлэл 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагт ерөнхий нягтлан бодогчийн ажлыг түр орлон гүйцэтгэж байсан эрхээр устгагдсан байсан. Манай компаниас цемент худалдан авахын тулд борлуулагчийн мэргэжилтэнд захиалга өгсөний дараагаар мөнгөн хөрөнгийн нягтлан бодогчоос төлбөр хийгдсэн эсэхийг шалгуулаад бэлэн бүтээгдэхүүний няравт борлуулалт хийх талаар үүрэг өгдөг. Нярав хаяглаад захиалгын дагуу ийг харилцагчид ачуулсаны дараа борлуулалтын мэдээг гаргаж маргааш өдөр нь борлуулалтын мэргэжилтэнд хянуулан гарын үсэг зурагдсаны дараагаар борлуулалтын нягтлан бодогч хянаж гүйлгээнд холбоод программд мэдээлэл ордог юм. 2018 оны 01 дүгээр сараас 06 дугаар cap хүртэлх борлуулалт, тээврийн хөлсний баримтыг ТУЗ-аас ирсэн шалгалтын хүмүүс лацдаад архивчид хүлээлгэн өгсөн. Харин 07 дугаар сараас хойш баримтууд над дээр хадгалагдаж байгаа. 07 дугаар сарын баримтан дунд байсан 24-ний өдрийн борлуулалтын мэдээний зөрүүтэй 6 вагоны анхан шатны баримт байхгүй байгаа. Тухайн баримтуудыг устгачихсан байх гэж бодож байна. Тухайн өдөр ямар няраваар ажиллаж байсан хүн мэднэ. Тухайн үед гэдэг бэлэн бүтээгдэхүүний нярав ээлжинд гарч байсан...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 56-57-р тал)

17. Гэрч “...Анх мөнгөн хөрөнгийн нягтлан бодогч нь харилцагчийн гүйлгээ шалгаж өгөхийг хүссэн. ХХК гэх харилцагчийн урьдчилан өгсөн тооцооны үлдэгдлийг цементийн борлуулалтын авлага гэх утгаар хаасан байсан. Ерөнхий нягтлан бодогчийн шууд удирдлага доор борлуулалтын нягтлан бодогч ажилладаг. Ахлах нягтлан бодогч нь материалын нягтлан бодогч нарыг шууд удирдан ажиллаж, тайлан балансыг нэгтгэдэг юм” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 58-р тал)

18. Гэрч “...Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн баталсан 1857 дугаар тогтоолын дагуу “ ” хувьцаат компаний санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаа нягтлан бодох бүртгэлийг хамарсан. Шалгалтын явцад борлуулалтын үйл ажиллагаанд зөрчил илэрсэн учир өмнөх хугацаанд буюу 2016, 2017 оны борлуулалтын үйл ажиллагааг шалгасан. Шалгалтын үйл ажиллагааг ерөнхийдөө 2 хэсэгт хуваасан бөгөөд эхний 1 дүгээр хэсэг буюу харилцагчийн өглөг хаасан зөрчлийн шалгалтыг хариуцан ажилласан. Миний хувьд 2 дугаар хэсэг буюу галт тэрэг /вагон/-оор борлуулсан ажиллагаанд шалгалт явуулсан. 2016, 2017, 2018 онуудад нийт 31 вагон буюу 2095 тонн цемент санхүүгийн бүртгэлд бүртгэлгүйгээр борлуулсан зөрчил илэрсэн. Зөрчлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тайланд тусгаж шаардлагатай анхан шатны баримтуудын хуулбарыг тайланд хавсаргасан. Шалгалтыг компани дээр ирж хийж гүйцэтгэсэн бөгөөд анхан шатны санхүүгийн баримтууд нь архив болон хариуцсан ажилтанууд дээр нь одоог хүртэл байгаа. Тухайн шалгалтыг явагдах үед нь ажлын байрандаа байгаагүй. Шалгалтын бүрэлдэхүүн нягтлан бодогч нарын бүх бичиг баримтуудыг татаж хянах үед борлуулалтын нягтлан бодогч гийн борлуулалтын мэдээний 2018 оны 7,8 дугаар сарын баримтууд дутаад түүнийг олохгүй нэлээн хайж байгаад ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Солонгийн өрөөнөөс оллоо гэж бид нар дээр авчирсан юм. Тухайн баримтыг олох үед 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн борлуулалтын мэдээг суглаж аваад хавчиулчихсан байсан учир тухайн өдрийн борлуулалтын мэдээг нягтлан бодох бүртгэлтийн системийн програмд шүүж үзэхэд тухайн борлуулалтаас 6 вагоны мэдээлэл бүртгэлгүй байсан. Яагаад бүртгэгдээгүй нь шүүж үзэхэд ерөнхий нягтлан бодогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч хандах эрхээр устгачихсан байсан. Мөн өрөөний ширээнээс тухайн өдрийн борлуулалтын мэдээг өөрчилсөн /6 вагоны хассан/ ямар нэгэн гарын үсэггүй баримтыг олсон. Тухайн гарын үсэггүй баримтыг ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон хувьцаат компани ахлах нягтлан бодогч , санхүү эрхэлсэн захирал Уранчимэг нарыг байлцуулан тэмдэглэл үйлдэж авсан. Хураан авсан тухайн баримт надад хадгалагдаж байгаа. Миний ойлгосоноор өдөр бүрийн борлуулалтыг менежер борлуулалтын нягтлан бодогч нар хариуцаж ажилдаг. Нярав нь анхан шатны баримтыг бүрдүүлдэг. Няравын бүрдүүлэн өгсөн анхан шатны баримтыг борлуулалтын менежер хянаад борлуулалтын нягтлан бодогчид өгч нягтлан бодогч програмд бүртгэдэг юм. Шалгалт явуулахдаа нягтлан бодох бүртгэлийн системээс татаж авсан борлуулалтын баримтын жагсаалт, харилцагчийн дэлгэрэнгүй тооцоо, мэдээлэл технологийн хэлтээс галт тэргээр гарсан цементийг жинлэсэн мэдээ, харуул хамгаалалтын албаны ачилт буулгалтын дэвтэр, борлуулалтын анхан шатны баримтууд, харилцагч нартай тооцоо нийлсэн акт, Улаанбаатар төмөр замын орлох падан зэргийг тулгаж шалгасан юм...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 59-60-р тал)

19. Гэрч М.ын “...Борлуулалт хийхээс өмнөх өдөрт харуул хамгаалалтын албанд борлуулалтын менежерээс нэвтрэн орох хэрэгслийн мэдээлэл өгөгдөж үүний дагуу тээврийн хэрэгслүүд нь талбай руу нэвтрэн орж ачилт хийдэг. Галт тэргээр болон тээврийн хэрэгслээр борлуулагдаж байгаа борлуулалтын нярав нь өөр өөр хүмүүс ажилдаг. Өглөгтэй харилцагч нарын өглөгийн дүн бага, мөн өглөг нь удсан байдлыг ашиглаж тухайн өглөгтэй харилцагч нар руу тээвэрлэлт хийлгэж байгаа гэх утгаар борлуулалтыг гаргасан байсан. Өдөр бүрийн борлуулалтын хувьд цемент худалдан авах тохиолдолд мөнгө тушаасан баримтад тулгуурлан борлуулалтын менежер борлуулалт хийдэг. Харин өглөгийн асуудлыг ерөнхий нягтлан бодогч нь удирдлагуудтай зөвлөн шийдвэр гаргаж зөвшөөрөл авсны үндсэн дээр хаах эрхтэй...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 61-62-р тал)

20. Гэрч “...Би ******* гэх хүнийг танина. Намайг 2016 онд “ ” ХХК-д хангамжийн хэлтэст бэлэн бүтээгдэхүүний няраваар ажилд ороход тухайн үед ******* нь санхүүгийн хэлтэст борлуулалтын нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ер нь ажил хэргийн холбоогоор танина ямар нэгэн хамаатан садангийн холбоо бол байхгүй. Би бэлэн бүтээгдэхүүний няраваар ажиллаж байсан юм. Миний ажил үүргийн хуваариар хийх ажил маань борлуулалтын мэргэжилтэн гэх хүнээс надад хичнээн тонн цемент гаргаж байгаа талаар зөвшөөрөл ирдэг тухайн зөвшөөрлийн дагуу пүүлээд зарлагын падааныг үйлдэж ямар нэгэн тооцоогүй талаар борлуулалтын мэргэжилтэнгээс асууж тодруулахад тооцоо хийсэн, эсвэл тооцоо хийж гаргах, эсхүл байгууллага хоорондын тооцоо буюу өглөгөөр цемент ачуулж байгаа талаар бидэнд мэдээлэл өгдөг юм. Өгсөн зөвшөөрлийн дагуу цементийг олгож мэдээгээ цаг тухай бүрт төв диспичерт мэдэгдэж ажилладаг юм. Надад өгсөн зөвшөөрөл дээр байгаа хэмжээний цементийг пүүлээд гаргах үүрэгтэй болохоос цементний төлбөр цооцоог хэрхэн хийсэн талаар данс хянадаг нягтлангууд мэдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 63-64-р тал)

21. Гэрч “...Би ******* гэх хүнийг танина. 2017 оны 05 сарын 01-ний өдөр “ ” ХХК-д хангамжийн хэлтэст бэлэн бүтээгдэхүүний нярваар ажилд түр хугацаагаар гэрээт ажилтнаар орсон. Тухайн үед ******* нь санхүүгийн хэлтэст ахлах нягтлан бодогч байсан санагдаж байна. Эхлээд борлуулалтын менежирээс хэдэн воган цемент ачсан, тухайн воган аль замаар гарч, ямар аж ахуйн нэгж байгууллага руу тээвэрлэгдэж байгаа талаар надад хэлдэг би бэлэн болсон вогантай цементийг пүүлж жинлээд гэх дотоод санхүүгийн программдаа хэдэн тонн болсон мэдээг оруулдаг байсан. Миний хийж гүйцэтгэх ажил үүргийн хуваарь цементийг пүүлж жинг тодорхойлж программд оруулах юм. Би Б. үйлдлийн талаар огт мэдэхгүй надад ямар нэгэн хамаарал байхгүй...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 65-р тал)

“...Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Тухайн дүгнэлтэд авагдсан 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн задгай цемент борлуулалтын мэдээг 10 вагон 2 ачааны машин, нийт 12 удаагийн цемент ачилт хийгдсэн талаар мэдээ гаргасан баримт байсан. Тухайн мэдээг би гаргаж өгөөгүй. Учир нь би мэдээгээ төв диспетчертээ өгөхдөө нийт 16 вагон, 2 машин цемент ачилт хийсэн талаар мэдээ өгсөн байна. Дээр нь шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан баримтад дээр байгаа гарын үсэг нь миний биш дуурайлгаж бичсэн байна. Тиймээс миний гаргаж өгсөн мэдээг сүүлд нь засварласан байна. Тухайн мэдээнд 6 вагон цементийг тусгаагүй байсан. Бас борлуулалтын мэдээнд хавсаргаж өгдөг вагон пүүний борлуулалтын мэдээ нь 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн архивын баримтад байхгүй байсан. Гэтэл бусад өдрийнх бүрэн байсан...” гэсэн мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 217-р тал)

22. Гэрч “...Эд хариуцагч ажилтан маань тухайн өдөрт борлуулсан борлуулалтыг санхүүгийн гэх программд оруулаад, оруулсан мэдээгээ цаасан хэлбэрээр тайлан гаргаж санхүүгийн анхан шатны баримтын хамт надад өгдөг. Тэгээд би авсан тайлан санхүүгийн анхан шатны баримтаа программ дээр шивсэн мэдээтэй тулгаж хянадаг юм. Ямар тохиолдолд өглөг үүсэх вэ гэхээр урьдчилж мөнгөө төлсөн тохиолдолд мөнгөн хөрөнгийн нягтлан өглөг үүсгэж, борлуулалтын нягтлан өглөгийг хаана гэсэн үг, харин бараа материал худалдан авсан тохиолдолд өглөгийн нягтлан хариуцаж өглөг үүсгэнэ. Хэрэв үүссэн өглөг нь бэлэн мөнгөөр төлөгдсөн тохиолдолд мөнгөн хөрөнгийн нягтлан хариуцаж өглөгийг хаана. Харин төлбөрийг цементээр төлбөл борлуулалтын нягтлан хариуцан өглөгийг хааж шийдвэрлэдэг. Өглөг үүссэн байгууллагатай улирал бүр тооцоо нийлэх акт үйлдэх нь өглөгийн нягтлангийн хариуцах ажил юм. Миний хувьд урьдчилан орсон орлогын дансанд үүссэн өглөгийг хаана, мөн сэлбэг материал худалдан авалт хийсэн байгууллагад үүссэн өглөгийг тухайн байгууллагаас ирсэн албан бичгийн дагуу борлуулалт гарсан тохиолдолд өглөгийг хааж бүртгэдэг юм. 2018 оны 02 сарын 27-ны өдөр Жи ай Эс Эс ХХК нь нийт 50 савтай цементийг 7,865,000 төгрөгөөр худалдан авсан байхад “а” ХХК, “” ХХК,ийн өглөгийг хаасан талаар сандаа бүртгээд надаар хянуулж гүйлгээнд холбох ёстой байсан гэвч энэ гүйлгээнд хамгийн сүүлд миний эрхээр 2018 оны 03 сарын 27-ны өдөр засвар орж хадгалагдсан байна. Би мэдэхгүй. Би хэн нэгэнд кодоо өгснөө санахгүй байна ...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 67-68-р тал)

“...санхүүгийн программаас шүүж үзэхэд “Жи ай Эс эс” ХХК нь худалдан авсан цементний үнийг төлөөгүй байж манай байгууллагаас цемент авсан байна. Харин ХХК 2015 оны 7 сарын 3-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны данс руу 10,628,285 төгрөгийг шилжүүлсэн. 2015 оны 7 сарын 31-ний өдөр 2,009,900 төгрөгийн өглөг үлдсэн. ХХК нь илүү төлсөн 1,958,171 төгрөг нь өглөг болж үлдсэн байсан. Харин нь 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкны данс руу 3,000,000 төгрөг шилжүүлээд цементээ авалгүй өглөг үүсгэсэн байсан. Гэтэл а, ХХК-ийн өглөгийг хааж цементийг нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Жи ай Эс” ХХК-д гаргасан байсан. Тэгээд санхүүгийн программд мэдээлэл оруулахдаа сарын дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр миний санхүүгийн программын эрхээр хааж гүйлгээг холбосон байсан. Яагаад миний эрхээр холбосон гэдгийг би мэдэхгүй байна. Би маргааш нь сан дээр бүртгэдэг байсан. Ийм удааж мэдээ оруулж байгаагүй. Комплант ХХК 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр цемент авч 452,909 төгрөгийн өглөг үлдсэн байсан. Харин 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэн 2,5 тонн савтай цемент авсан. Комплант ХХК-ийн өглөгийг хааж, санхүүгийн программд миний эрхээр гүйлгээг холбож шийдвэрлэсэн байна. ачих зөвшөөрлөө авахдаа байгууллагын нэрээр биш ийн нэрээр гаргачихсан учраас санхүүгийн зөрчил мэт харагдаж байгаа юм гэж үзэж байна. гэж хүн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэн , тус бүрд 1 тонн цементийн үнэ 157,300 төгрөгийг манай байгууллагын кассанд бэлнээр төлсөн. Нэг машин дээр тус тусад нь зөвшөөрөл өгөх байсныг нь хамтад нь 2 тонн буюу зөвхөн ын нэр дээр зөвшөөрөл гаргасан байсан. Программ дээрээ гэх хүний 157,300 төгрөгийн өглөгийг т олгосон зарлагын падааныг үндэслээд аар тээвэрлүүлсэн гэж хаасан байна. Энэ нь анхан шатны баримт дээрээ зөрчил байгаа учраас энэ асуудал үүссэн. Байгууллага болон иргэнд учруулсан хохирол байхгүй. ХХК 017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 680,000 төгрөгийг манай дансанд шилжүүлж өглөг үүсгэсэн байна. Үүнийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 723,580 төгрөгийн цемент болгон авч үлдэгдэл зөрүү төлбөр 43,580 төгрөгийг манай данс руу 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн байна. Гэтэл цемент олгох зөвшөөрөл дээрээ байгууллагын нэрийг буруу бичиж “” ХХК гэж бичсэн нь санхүүгийн программтай зөрсөн нь өөр байгууллагын өглөгийг хаасан мэт харагдаж байна. Энэ асуудалд иргэн байгууллагад хохирол учраагүй. Өргөө ХХК нь цемент авч байгаад 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,950,000 төгрөгийн өглөг үлдсэн байна. Тэр өглөгийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тээвэрлэгч гэх хүн зөвшөөрлөө авахдаа “ Өргөө” ХХК-ийн нэрээр авах байсныг өөрийн нэрээр авсан учир бусдын өглөгийг хаасан мэт зөрчилтэй харагдаж байгаа юм. Тухайн үед борлуулалтын мэргэжилтэн лавлахад энэ талаар тээвэрлүүлэгч нь “ Өргөө”, тээвэрлэгч нь мөн гэж хэлсэн. Энэ хүн цемент биш барилгын шохой авч байсан. Энэ талаар борлуулалтын мэргэжилтэн маагаас холбогдох баримт өгөгдлийг нь аваагүй нь миний алдаа болсон” гэсэн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 34-35-р тал),

23. Гэрч “...Би 2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр анх тус байгууллагад касс аж ахуйн нярав албан тушаалд ажилд орж байсан. Энэ албан тушаал дээрээ ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 25-ны төмөр замын цехийн кассер албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 12 сард чөлөөнд суугаад тэрнээс хойш ажиллаагүй. Миний үүрэг гэвэл “ ” ХХК-иас Монгол Улсын төмөр замаар тээвэрлэж байгаа ачаа барааны тээврийн хөлс, ачигдаж байгаа, ирж байгаа бараа материалын тооцоог гаргах үүрэгтэй ажил байгаа юм. Би ажилдаа ирээд шууд Төмөр замын өртөөний кассертай уулзаж урьд өдөр хичнээн вагон цемент болон шохой ачигдсан байгаа талаар Улаанбаатар төмөр замын орлох падаан гээд цэнхэр өнгөтэй хуудсаараа тулгалт хийгээд нийт ачигдсан вагоны төлбөр бүрэн хийгдсэн эсэх талаар тулгалт хийгээд хэрэв тооцооны үлдэгдэлтэй бол үлдэгдлээ тулгаж авна. Дараагаар нь тухайн өдөрт манай байгууллагаас хичнээн воган ачигдах талаар болон хичнээн төгрөгний тээврийн хөлс гарахыг тооцоолж аваад энэ талаараа борлуулалт хариуцсан нягтландаа мэдээгээ өгчихөөд үйлдвэрийнхээ төмөр замын цех дээр очоод урьд өдрийнхөө тайланг санхүүгийн програм дээр шивж оруулаад гаргасан тайлангаа 11 цагаас өмнө Борлуулалтын нягтландаа өгнө. Миний тайланг борлуулалтын нягтлан хянаад зөрүүтэй гарсан байвал надад мэдэгдэнэ. Энэ маягаар өдөр болгон ажил үргэлжилнэ. Намайг кассераар ажиллаж байхад ******* нь борлуулалтын нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би борлуулалтын тайлангийн талаар бол мэдэхгүй байна. Би өдөр бүр өртөөнд ачигдсан вагоны тээврийн хөлсний тайланг анхан шатны баримтын хамт Борлуулалтын нягтланд өгдөг. Харин борлуулалтын нягтлан хянаад өртөөний тээврийн хөлсний товч тайланг өдөр бүр гаргадаг. Харин сарын эцсээр борлуулалтын нягтлан маань өртөөний тээврийн хөлсний дэлгэрэнгүй тайланг гаргадаг юм. Би тухайн мэдээ тайланг гаргадаггүй юм. Миний хийсэн сарын ажлыг борлуулалтын нягтлан хянаад нэгдсэн байдлаар нь гаргачихаад намайг гарын үсэг зураарай гэхээр нь би гарын үсгээ зурдаг. Миний өдөр болгон хийсэн ажлыг өдөр бүр хянаж байж сарын тайлангаа буруу, дутуу гаргаж байгаа нь миний гаргасан зөрчил биш гэж үзэж байна. Үүнийг борлуулалтын мэдээ гаргаж байгаа албаны хүмүүс л мэдэж байгаа байх...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 69-70-р тал)

24. Гэрч “...Би гэх компанийн талаар сайн мэдэхгүй юм байна. Би Толгойт Өртөө, 44 дүгээр зах зэрэг газруудаар хувиараа цемент борлуулдаг ажилтай. Би өөрөө “” ХХК-тай холбоо тогтоож гэрээ байгуулж байгаагүй. Гэхдээ 2016-2017 оны үед цемент зардаг байсан гэх эмэгтэй “өөс авлагатай цемент ирж байгаа бэлэн мөнгөөр хямдхан авах уу?” гээд надад хэлээд би хэд хэдэн удаа цемент худалдан авч байсан. Яг хэд гэдгийг нь тодорхой санахгүй байна. надад хэлэхдээ “өөс ирж байгаа авлагын цемент арай хямдхан авах уу” л гэж хэлж байсан. өөс вагон ирэх үед миний ********дугаар луу хүн залгаад надтай ирж уулзаад вагонтой цементээ хүлээлгэн өгөөд мөнгөө бэлнээр нь авдаг байсан. Нэг удаа ирэхдээ өөр өөр хүмүүс ирж мөнгө авдаг байсан. Би яг хэдэн вагон цемент авснаа сайн санахгүй байна. Надаас ирж бэлэн мөнгө авдаг байсан хүмүүсийг би танихгүй байна. гэх хүн нь манай төрсөн дүү байгаа юм. Миний ажилд тусалдаг. “-шохой” ХХК-ийн борлуулалтын албанаас ярьж байна цемент авах уу? гэж асууж байсан яг ямар хүн байсныг сайн мэдэхгүй байна. Би г одоо юу хийдэг талаар мэдэхгүй, холбоотой байдаггүй...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 75-78-р тал)

25. Гэрч “...Ээж нь хямд үнээр цемент худалдан авах ажлыг хариуцдаг. Би цементийг зарж борлуулах ажлыг хийдэг юм. Зах зээлийн ханшаас бага “ “ХХК-иас төлбөрийнхөө оронд авсан.  ийг нь  авч цааш нь зарж ашиг олдог юм...” гэсэн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 215-216-р тал)

26. Гэрч “...Би 2011 оноос эхлэн “” ХХК-д нягтлангаар ажиллаж байна. Манай компани барилга угсралт дулаан түгээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай байгууллага 2012-2014 оны 09 сар хүртэл “ ” ХХК-тай холбоотой ажиллаж байсан. Тухайн үед манай компани Хөвсгөл аймагт дулааны цахилгаан станц барьж байсан. Одоо ХХК-тай хамтран ажиллахгүй байгаа хамгийн сүүлд 2014 онд л худалдан авалт хийж байсан тэрнээс хойш харилцаагүй байгаа. Манайх ХХК-иас авах ямар ч өр авлага байхгүй. Манай байгууллага хэдэн төгрөгийн худалдан авалт хийж байсан талаар сайн санахгүй байна. Худалдан авалт хийхдээ мөнгийг нь “ ” ХХК-ийн харилцах дансанд хийж байсан. Манай байгууллага Худалдаа Хөгжлийн банкны ********, Хас банкны **********дансны аль нэгээр нь гүйлгээ хийж байсан. Яг аль данс гэдгийг нь санахгүй байна. Манай байгууллагад зарлагын падаан байгаа манайх хийсэн ажлаа архивд хадгалдаг тул одоо гаргаж өгөх боломжгүй архив шүүж байж гаргах боломжтой. Би гэх компанийн талаар сонсож байгаагүй юм байна. Манайх байгууллага тус компанитай хамтран ажиллаж байгаагүй. Манайх “” ХХК-иас худалдан авалт хийх үед санхүү талыг би өөрөө хариуцаж ажиллаж байсан. Манай компанид ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 79-82-р тал)

27. Гэрч “...Манай “” төв нь автомашины тос, тосолгоо сэлбэг худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай хоёр байгууллага хамтран ажилладаг. “ ” ХХК нь манай байгууллагаас тос тосолгоо болон аккумлятор худалдан аваад төлбөрийг нь бэлэн мөнгөөр хийдэг. Зарим тохиолдолд харилцан зөвшилцөөд бэлэн мөнгөөр цементээр тооцоогоо хийдэг. Гэхдээ манай байгууллага “ ” ХК-тай шууд харьцдаггүй, оор дамжуулан харьцдаг. Манай компанид “ ” ХК өглөгтэй тохиолдолд манайх тухайн өглөгийг нь луу шилжүүлдэг. “Техник Импорт” ХК, “ ” ХК хоёр ямар харилцаатай ажилладгийг сайн мэдэхгүй. Манайх “Техник Импорт” ХК-руу шилжүүлсний дараа Техник Импортоос цемент хүлээн авдаг. Шууд “ ” ХК-иас авч байгаагүй. “” ХК нь 2019 оны 08 дугаар сараас эхлэн 2020 оны 01 дүгээр сарын хооронд манай байгууллагаас тос тосолгооны материал аккумлятор зэргийг авсан. 73,196,500 төгрөгийн өглөгтэй байгаа. Өмнөх хугацаанд тооцоо байхгүй. Манай байгууллага “ ” ХХК-иас цемент хүлээн аваагүй. Манай байгууллага 2016 оноос 2019 оны хооронд хөтлөгдсөн баримт бичиг байгаа боловч Гаалийн Ерөнхий газарт шалгуулахаар шилжүүлсэн байгаа тул гарган өгөх боломжгүй байна. Манай байгууллага “ ” ХК-аас худалдан авалт хийдэггүй манайхаас “” ХХК бараа бүтээгдэхүүн худалдан аваад төлбөрөө хийх боломжгүй болсон тохиолдолд “Техник Импорт” ХК-д албан тоот хүргүүлэн зөвшөөрсөн хариу ирсэн тохиолдолд Техник Импортоор дамжуулан цемент авдаг. Манай байгууллага барааныхаа төлбөрөө дансаар авдаг. “ ” ХК-иас ********гэх Хаан банкны дансанд шилжүүлдэг. Манай байгууллага 2017 оны 09 дүгээр сарын 30, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд хоёр удаа тус бүр 10 тонноор нь нийт 20 тонн цемент тээврийн хэрэгслээр авсан. 2016 онд ямар нэгэн байдлаар цемент авч ажиллаагүй. Манай байгууллагад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 93-96-р тал)

28. Гэрч, “” ХХК-ийн менежер “...Манай байгууллага нь бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулдаг. Гэхдээ 2014 оноос хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй, зогсонги байдалтай байдаг. Манай байгууллага нь 1994 онд байгуулагдаж байсан тэр цагаас 2014 оны хооронд “ ” ХК-тай тогтмол худалдан авалт хийж хамтран ажиллаж байсан. 2014 оноос хойш “ ” ХХК-тай гэрээ байгуулан худалдан авалт огт хийгээгүй. Одоо “ ” ХК-д ямар ч өглөг, авлага байхгүй. Манай байгууллага 2014 онд хүртэл хийсэн харилцааны санхүүгийн баримт байгаа. Тэрнээс хойш хугацаанд бол худалдан авалт хийгээгүй. ХК-иас албан ёсоор холбогдож цемент худалдан авах талаар санал тавьж байгаагүй. Би “” ХХК-ийн талаар сонсож байгаагүй юм байна. Хамтарч ажиллаж байгаагүй. Манай байгууллагад нэхэмжлэх зүйл байхгүй. ****** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мэдэхгүй. Манай байгууллагад бүртгэлтэй байдаггүй, манайд ы дугаартай машин байхгүй...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 97-99-р тал)

29. Гэрч Н.айханы “...Би Улаанбаатар хотын дүүргийн нутаг дэвсгэрт задгай цемент зарж борлуулдаг “” ХХК-ийн захирал ажилтай. Манай байгууллага бол албан ёсоор гэрээ байгуулан “ ” ХК-тай ажиллаж байгаагүй. Манайх цементээ “Техник Импорт”, “”,  “”, “” болон хувь иргэдтэй харилцан худалдан авч зарж борлуулдаг. Манай байгууллагын худалдан авалтыг манай байгууллагын менежер хариуцан ажилладаг. Манай байгууллага ихэвчлэн компани, хувь хүнээс цемент  худалдан авахдаа ихэвчлэн бэлэн мөнгөөр авдаг байсан.  Мөнгөө шилжүүлэхдээ данс хоорондын гүйлгээг ашигладаг. Би “” гэх компанийн талаар мэдэхгүй юм байна. Өмнө нь сонсож байгаагүй газар байна...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 100-101-р тал),

“...Би анх гэж хүнтэй таараад ийн “ ” ХХК-иас хямд цемент яаралтай борлуулах хэрэгтэй гэж сонсоод тухайн үед худалдан авч байсан юм. ирсэн талаар надад хэлдэг байсан. Мөнгийг нь ийн өгсөн данс руу шилжүүлдэг байсан. өөрийн Хаан банкны **********.дансаар мөнгөө шилжүүлдэг байсан. Төрийн банкны ************данс байдаг. худалдан авах гэрээ байхгүй. Би хямд зарна гээд тээвэрлэлт дээр ирчихсэн цементийг авдаг байсан. Тэрнээс захиалга өгч байгаагүй. Тухайн цементийн талаар бараа материалын солилцоо, эсвэл тээврийн хөлсөндөө хямд цемент авсан юм. Тэрийгээ яаралтай хямд зарж мөнгөө гаргаж  авах гэж байгаа юм байна гэж хэлж байсан. Хууль бусаар зарж борлуулж байгаа гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 209-210-р тал),

30. Гэрч Ч.ийн “...Би 2013 оноос 2018 оны хооронд “Экс Эм Жи” груп ХХК-д ажиллаж байсан. Манайх төмөр замаар орж ирсэн хувь хүмүүс болон байгууллагын хямд үнэтэй цементийг худалдаж аваад цааш нь зарж ашиг олдог юм. гэх хүний явуулсан 5-6 орчим вагон цементийг хүлээн авч “Хас Хос Очир” ХХК-ийн захирал Н.айханд зуучилж өгч байсан.Н.айхан захирал авсан цементийн тооцоог хийж дуусгасан байсан..” гэсэн мэдүүлэг (11 дүгээр хавтаст хэргийн 212-213-р тал),

31. Шинжээч “...Борлуулалтын мэдээ тайланд тусгагдаагүй хасагдсан гүйлгээн дээр гарын үсэг зурж баталгаажуулсан учраас тухайн хүмүүс нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн гэж үзнэ. Харин бусад хүмүүс нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй, дүгнэлтийн хавсралт 3 дээр байгаа хүмүүс зөрчилд хамаарна. Бусад хүмүүс хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 126-127-р тал),

32. Гэрч “...Би “Техник Импорт” ХХК-д 2003 оноос хойш ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. Манай “Техник Импорт” ХХК нь “ ” ХХК-тай 2006 оноос хойш цемент худалдан худалдан авах чиглэлээр хамтран ажиллаж байсан өөр ямар нэгэн чиглэлээр хамтран ажиллаж байгаагүй. Манай хоёр байгууллага нь 2016-2017 онуудад цемент худалдан авах чиглэлээр хамтран ажиллаж байсан. Манай байгууллага “ ” ХХК-иас цемент худалдан авахдаа "урьдчилсан гэрээ байгуулж" гэрээний дагуу төлбөрийг урьдчилж “ ” ХХК-ийн Худалдаа хөгжийн банкны дансаар төлбөрийг төлдөг байсан. Өөр ямар нэгэн байдлаар төлбөрийг төлж байгаагүй. ийг манай байгууллагийн нярав /********/ хүлээн авч буулгадаг байсан. ,, , Н.айхан гэх нэр бүхий иргэд манай байгууллагад ажилладаггүй. Харин биш гэж хүн ажилладаг бөгөөд менежирын албан тушаалд ажилладаг. Дээрх 2016-2017 онд цемент худалдан авч байсан. Гэхдээ таны асуугаад байгаа он, cap, өдөр нь тухайн “ ” ХХК-иас ачсан өдөр юм уу аль эсвэл манай байгууллагад ирсэн өдөр нь юм уу тодорхой биш байна гэхдээ энэ хугацаанд цемент худалдан авч байсан. Жишээ нь 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “ ” ХХК нь аймгаас цемент ачиж Улаанбаатар хот руу явуулахад Төмөр замын ачаалалаас шалтгаалан 2-3 хоногийн хооронд ирдэг. Гэхдээ 2016-2017 онд цемент худалдан авсан санхүүгийн баримт манай байгууллагийн архивт хадгалагдаж байгаа. Манай   байгууллага   дээрх   өдрүүдэд   ,   , айхан, нарт цемент худалдан борлуулаагүй. Манай байгууллагад учирсан хохирол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 181-183-р тал),

33. Гэрч “...Би энэ "" ХХК-ийн гүйцэтгэх захирал гэдэг хүнийг урьд нь танихгүй байж байгаад 2015 оны 02 сард түүний туслах байсан гэдэг хүнээс манай захирал компаниа хураалгах гэж байгаа гэж ярьсан бөгөөд би тэр үед компани байгуулах гэж байсан тул гэдэг хүнтэй уулзаад энэ компанийг тухайн үед 1,500,000 төгрөгөөр "" гэсэн нэртэйгээр нь худалдан авч байсан юм. Өөрөөр би энэ гэдэг хүнтэй ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Би энэ “” ХХК-ийг 2015 онд худалдан авсанаасаа хойш захирлаар ажиллаж байгаа юм. Манай компани цахилгааны тоног төхөөрөмж худалдах, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Манай байгууллага “ ” ХХК-тай цахилгааны сэлбэг, материал нийлүүлэх чиглэлээр хамтран ажилладаг бөгөөд 2019 оны намраас тэднийх манайхаас шаардлагатай сэлбэг хэрэгслийг худалдан авдаг болсон юм. Манай байгууллага “” ХХК-тай хамтран ажилладаггүй. Энэ компанийг анх удаа сонсож байна. Би энэ байгууллагыг мэдэхгүй учраас ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Манай байгууллага тухайн үед цемент ачаагүй харин манай компаны нэрээр ы - ХК-иас цемент ачсан юм. Учир нь манайхаас Төмөрлөгийи үйлдвэр бараа материал аваад түүнийхээ төлбөрт ийн “ ” ХХК-иас цемент авчих гэж надад бичиг хийж өгөхөөр нь би цемент агуулах газаргүй байсан учир боломжтой болохоороо авах гээд байж байтал цемент хэрэгтэй гэхээр нь би Хүслийн хотхоны менежер гэдэг залуутай хамт явж нэг улсын дугаарыг нь мэдэхгүй Хово гэдэг машинтай нэг удаа ачиж авсан юм. Гэхдээ би машиныг нь хараагүй тухайн үед манай машин ирнэ гэж байсан бөгөөд бид нар жижиг тэрэгтэй эхлээд очсон юм. Тэгээд түүнээс хойш надгүйгээр дахиж очоод миний авах ёстой цементийг авчихсан юм. Би уг нь 3 вагон цемент авах байсан юм. Тухайн үед өөс шууд руу тээвэрлэсэн юм Санхүүгийн баримт байхгүй харин тэр Хүслийн хотхоны залууд байгаа байх. Манай байгууллага цемент худалдан авсан юм байхгүй. Манай байгууллагад *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхгүй...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 185-186-р тал),

34. Яллагдагч Б. “...2016 оны 04 сарын дундуур байсан ... “ ” ХК-д борлуулалтын нягтлан бодогчоор ажиллаж байсан. Борлуулалтын мэргэжилтэн Д. эгчтэй нэг орой гэрт нь хоёулаа сууж байгаад “бид хоёр борлуулалтад хамт ажиллаж байгаа юм чинь компаниас цемент гаргаж болох юм байна аа” гэж хоорондоо ярилцсан. Тэрнээс хойш амралтын өдөр би эгч дээр очиж цемент гаргамаар байна та надад туслаач гэж гуйсан. Тэгсэн Д. эгч тухайн үед надаас чи энэ бүх асуудлыг ганцхан өөрөө зохицуулна шүү гэж хэлээд гэж хүнтэй ярьсан. Тэгээд Д. эгч тэр хүнд “ ” ХК-иас өрөндөө авсан цемент байгаа юм хямдхан зарна гэж хэлээд тохирсон. Тэгээд гэх хүнээс хаана хүрэх салаа зам, хүлээн авагчийн нэр, хаяг, утасны дугаарыг нь аваад борлуулалтын нярав т өгсөн. ачсан цементийнхээ гүйцэтгэлийг гаргаж борлуулалтын мэргэжилтэн эгчид өгнө. Харин борлуулалтын мэргэжилтэн эгч зөрчилтэй вагонтой задгай цементийг борлуулалтын мэдээнээс хасаж, зассан мэдээгээ гаргаж тэр мэдээн дээрээ борлуулалтын нярваар гарын үсэг зуруулдаг. Дараа нь борлуулалтын нярав анхны бүртгэлийг санхүүгийн программд оруулж надад өгсөн. Би тухайн засагдсан мэдээг нь санхүүгийн программд хянаж гүйлгээг холбодог байсан. Тэгээд цемент ачигдаж гарсны дараа гэх хүн рүү залгаж ачиж явуулсан вагоны дугаарыг хэлж өгнө. Харин мөнгөө Улаанбаатар хотод очиж би өөрийн биеэр очиж бэлнээр 13-14 орчим сая төгрөг аваад тэр мөнгөө Д. эгч бид хоёр хувааж авсан. Үүнээс хойш ирсэн. Тэгээд гэх борлуулалтын мэргэжилтэнд урьд нь вагон гаргаж мөнгөтэй болж байсан тухайгаа ярьсан. Тэгээд хэсэг хугацааны дараа надтай уулзаад мөнгөн хэрэг байна би машин авах гэсэн юм, одоо байр авах гэсэн юм гээд надаас гуйсан болохоор хамтарч цемент гаргаж эхэлсэн. Харин дараа гэх эмэгтэй томилогдож ирсэн. Тэгээд тэй мөн адил ярилцаж 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 6 вагон задгай цемент гаргаж Улаанбаатар хот руу айхан гэх хүнд зарсан. Тухайн үед би борлуулалтын нягтлан бодогчийн ажлаасаа чөлөөлөгдөж ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Тэгээд борлуулалтын мэдээгээ гаргаж борлуулалтын нягтлан Г.д өгсөн. Харин бүх мэдээг санхүүгийн программд холбосон байсан тул би 2018 оны 07 сарын 24-ний өдрийн мэдээн дотроос мэдээнд ороогүй вагоны мэдээллийг устгачихсан юм. Тэрнээс болоод энэ асуудал илэрч цагдаагийн байгууллагад шалгагдах болсон юм. Анх энэ гэмт хэргийг үйлдэхэд надад мөнгөний хэрэгцээ гарчихсан байсан. Учир нь би Санхүү Эдийн Засгийн их сургуульд магистрын ангид сурах гэж байсан болохоор төлбөр нэхэгдээд мөнгөний хэрэгцээ гарчихсан байсан. Дээр нь эгчийн хүүхэд нь сургууль төгсөөд оюутан болж байсан болохоор бас мөнгөний хэрэг болоод энэ гэмт хэргийг үйлдсэн. Харин дараа дараагийн үйлдлийн хувьд надад онцгой тийм мөнгөний хэрэгцээ шаардлага бол байгаагүй. өөрөө над руу залгаад одоо ганц удаа гээд гуйгаад байдаг байсан. Харин тэй зүгээр хоорондоо ярилцаад хийчихсэн юм. Тэгээд мэдээгээ засаж гаргаж чадаагүй байж байгаад энэ асуудал илэрсэн юм. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ачуулсан 3 вагон цементийг гэж хүн аваад мөнгийг нь өгөөгүй. Бас 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 6 вагон цементийг гэх хүний нэрээр авсан юм. гэх хүний нэрээр гарсан боловч ийг гэх хүн авсан юм. Гэхдээ энэ хүн мөнгийг нь огт өгөөгүй. Бас айхан гэх хүнд зарсан 6 вагон цементээс тал мөнгийг нь болох 20 гаран сая төгрөгийг авсан үлдэгдэл мөнгийг нь бол авч чадаагүй. Ойролцоогоор 100 орчим сая төгрөг болсон байх түүний тал мөнгийг нь би авсан харин үлдэгдэл мөнгийг нь , , гурав хувааж авсан байгаа яг хэд хэд гэдгийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан цемент зарж олж ирсэн мөнгөнийхөө тал буюу 50 хувийг нь би авдаг байсан. Би цемент зарсан мөнгөө дандаа бэлнээр авдаг байсан. Харин олж ирсэн мөнгөө , , нарт өгөхдөө бас бэлнээр өгдөг байсан. Харин сүүлд зарсан цементийн мөнгөний урьдчилгаа болох 9,000,000 төгрөгийг би өөрийнхөө дансаар авч байсан. Тэгээд 2018 оны 08 сарын эхээр т цемент 5,000,000 төгрөгийг нь дансаар шилжүүлж өгсөн санагдаад байна. Одоо тухайн мөнгөнөөс үлдсэн мөнгө байхгүй. Яг нэг доор бөөнд нь авч байгаагүй дандаа цуварч багаар авдаг байсан болохоор ахуйн хэрэгцээндээ ашиглаад л дуусаж байсан. Борлуулалтын нярав нь борлуулалтын мэргэжилтнээс өгсөн зааварчилгааны дагуу нийт хэчнээн вагон цементийг ачиж гаргасан талаар мэдээ болон зарлагын падаантайгаа борлуулалтын мэргэжилтэнд өгдөг. Харин борлуулалтын мэргэжилтэн хянаад өөрийн ачуулсан вагоны зарлагын падааныг авч үлдээд бусад баримтыг борлуулалтын няравт өгдөг. Харин борлуулалтын нярав мэдээг нэгтгэж гаргаад борлуулалтын мэргэжилтнээр гарын үсэг зуруулаад надад авч ирж өгдөг байсан. Тиймээс борлуулалтын нярвууд зөрчилтэй мэдээн дээр яагаад гарын үсэг зурж байсан талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ хэрэгт бол ямар нэгэн хамаарал байхгүй. Би хамгийн сүүлийн мэдээг бол устгасан нь үнэн гэхдээ бусад мэдээний хувьд би устгасан асуудал байхгүй. Учир нь борлуулалтын мэргэжилтэн , , нар анхнаасаа тухайн зөвшөөрөлгүй ачуулсан вагонтой цементийн баримтуудыг өөрсдөө аваад борлуулалтын няравт буцааж өгөлгүй үлдсэн. Харин борлуулалтын нярав буцааж өгсөн баримтыг нь программд оруулсан учраас программ дээр мэдээ харагдахгүй, устгасан тухай бүртгэл ч гарч ирэхгүй байгаа юм. Угаасаа анхнаасаа программд оруулаагүй авч үлдсэн гэсэн үг юм. Би , айхан,, , гэх таван хүнд зарсан. ХК-иас цемент ачсан боловч өглөгтэй байгууллага иргэний өглөгийг хаасан гэх зөрчил гарсан талаар: Би 2016 онд авлагын нягтлан байсан. Манай байгууллагын өглөг нь 3 төрлөөр үүсдэг. Эхнийх нь мөнгөө тушаагаад авах үед өглөг үүсээд борлуулалтаараа хаагддаг. Дараагийн өглөг нь манай байгууллагад ямар нэгэн бараа материал нийлүүлээд төлбөрийн үлдэгдэлтэй бол өглөг үүсдэг. Манай байгууллагын толгой компани буюу ХХК-иас эсвэл зэрэгцээ компани болох Төмөрлөгийн үйлдвэр эсвэл манай том өртэй байгууллагаас манайд гуравдагч этгээдэд өрөндөө цемент нийлүүлэх тухай албан бичиг хүсэлт ирүүлснээр мөн өглөг үүсэж цементийг олгож болдог юм. Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн авсан цементийг өглөгтэй байгууллагын өглөгийг хааж бүртгэж шийдвэрлэдэг юм. Миний хувьд “”, “”, “”, “” ХХК-ийн холбогдох хүмүүстэй утсаар холбогдож манай компани танай байгууллагад өглөгтэй юм байна тооцоо нийлсэн хуудсан дээр гарын үсэг зуруулах гэсэн юм гэж холбогдоход ямар нэгэн өглөг авлага байхгүй гэсэн тул би “” ХХК-ийн өглөгийг хааж авсан цемент болон “”, “”, “” ХХК-д өгөх өглөгийг хаасан цементийг өөрийн хувьдаа ашигласан юм. ийг хэрхэн яаж гаргадаг байсан талаар: Манайхаас цемент ачих гэж ирсэн том ачааны машинтай цементийн ченжүүд нэмж ачих ачаа байна уу гэж асуухад нь ачуулаад явуулчихдаг байсан юм. Тэрнээс хэнд ямар машинаар ачуулж гаргасан талаар хэлж мэдэхгүй байна. Энэ хоёр асуудал дээр миний буруу харин бусад зөрчил дээр нь надад ямар нэгэн хамаарал байхгүй. , нараас цементийн мөнгөө аваагүй. Би гэх хүний бол хайж байсан. тай хамт Багануур дүүрэгт хайж очсон. Харин ыг хайгаад Улаанбаатар хотод очиж уулзаж байсан. болохоор зуурмагны үйлдвэрт өгчихсөн байгаа чамд байр болгож өгнө гэж байсан. Харин д цементээ өгснөөс хойш огт өгөхгүй яваад байхаар нь 2 жилийн дараанаас хайсан. Сүүлд надад хэлэхдээ нь Баянзүрх дүүргийн цагдаа дээрээс эрэн сурвалжлагдаж байгаа юм байна. Хэрэв олдох юм бол мөнгөө авна гэж хэлж байсан, тэгээд энэ асуудал илэрснээс хойш би тухайн хүмүүсийг хайгаагүй. Ер нь би тэй анхнаасаа ярьж тохирохдоо би санхүүгийн программ дээрээс мэдээг устгана харин борлуулалтын мэдээгээ хасаад зөв болгож нярваараа гарын үсгийг нь зуруулах ёстой байсан. Тэгээд би санхүүгийн мэдээг нь устгачихсан байсан. Харин болохоор тайлан мэдээгээ өгөөгүй байсан юм. Харин шинжээчийн дүгнэлтээр ийн талаар ямар нэгэн дүгнэлт байхгүй байна. Миний өрөөнд байсан санхүүгийн баримт дотор ийн зассан мэдээ байсан. Харин гарын үсэг зурсан байсныг нь санахгүй байна. Миний бодлоор өөрөө гарын үсэг зурчхаад Г.гаар зуруулж чадалгүй надад өгсөн байх. Яллагдагчаар татсан тогтоолтой танилцахад , нар энэ хэргийн талаар огт мэдэхгүй мэтээр худал мэдүүлсэн байна. Тиймээ би одоо үнэн зөвийг хэлж мэдүүлгээ өгөхөөр шийдсэн юм. Болсон асуудалд маш их гэмшиж байгаа...” гэсэн мэдүүлэг (10 дугаар хавтаст хэргийн 228-230-р тал),

2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагч *******ос мэдүүлэг авсан: “... нь өөрөө манайхаас гарсан цементийн тээвэрлэлтийг хариуцан ажиллаж байсан юм. Тэгээд тээвэрлэлтийн хөлсөндөө манайхаас байнга цемент авдаг байсан. Тэгээд тэр цементээ зарж борлуулж байгаад цементийн бизнес хийхээр болсон талаараа надад хэлсэн тэгээд надад цементийн зуурмаг хийж байгаа цемент хэрэгтэй байна гэж хэлж байсан юм. Тиймээс т цемент зарахдаа тухайн үеийн зах зээлийн ханшаар нь цемент авах уу гэж хэлсэн чинь авна гэсэн. Тэрнээс ямар нэгэн байдлаар зөвшөөрөлгүй цемент зарж байгаа талаар хэлээгүй. Мөн бас тэрийг мэдээгүй. , хоёр бэлэн мөнгө байхгүй зээлээр авна гэсэн болохоор тухайн үеийн үйлдвэрийн ханшаар нь өгч байсан юм. Тиймээс ямар нэгэн асуудалтай талаар хэлээгүй. гэх хүнд гэж хаягласан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 6 вагон буюу 406.75 тонн цементийг тухайн үеийн ханш буюу 145,200 төгрөгөөр бодож нийт 59,060,100 төгрөгийн цементийг зээлээр өгсөн. Харин д 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Техник Импорт нэрээр гаргаж өөрийн нэрээр хүлээж авсан 3 вагон буюу 206.4 тонн цементийг 145.200 төгрөгөөр бодож 29,969,280 төгрөгийн цементийг зээлээр өгсөн. , нартай ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн зүйл байхгүй. той өөрийн биеэр аймгийн суманд байхад нь уулзсан. Тэгээд цемент зарах талаараа ярьж тохиролцсон юм. Харин тэй бол зүгээр утсаар ярьж байгаад тохиролцоод явуулчихсан. , нараас зарсан цементийнхээ төлбөрийг хэрхэн авах талаар: болохоор Багануурын цахилгаан станц баригдах гэж байгаа тэр ажилд оролцож байгаа юм. Хятадаас хөрөнгө оруулалт нь орж ирэхээр мөнгийг нь өгнө гээд хугацаагаа тохирч байсан. Харин ын хувьд надад хэлэхдээ чамайг хотод орж ирэхээр чинь байр өгнө гэж хэлж байсан. Тэрнээс бол өгөх байраа харуулж байсан удаа байхгүй. Би той 2018 оны 02 сард   аймгийн суманд уулзаж байсан. Надтай таарчхаад миний дансыг аваад 1 сая төгрөг шилжүүлсэн. Тэрнээс бол яг цементийн төлбөр шүү гэж хэлж өгсөн зүйл байхгүй. Харин би с бол мөнгө төгрөг аваагүй. 2017 оны 02 сард миний данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд надад хэлэхдээ эс цемент зарсан төлбөрийн хүү гэж хэлж авсан юм гэж хэлж байсан. Би хэдэн төгрөг авсан юм гэж асууж байгаагүй. ******* болохоор тэй байнга утсаар холбогдож цементийн мөнгөө нэхдэг байсан. Тэгээд тэй холбогдсон мессежээ үзүүлдэг байсан. Харин ын хувьд ямар нэгэн байдлаар төлбөрөө авах талаар ярьж хэлж байгаагүй. Зөвшөөрөлгүй цемент зарсан талаараа , нарт хэлсэн талаар: д бол тэр талаар огт хэлээгүй. Харин 2019 оны өвөл байсан. Би Улаанбаатар хотод очиж той уулзаад чамд өгсөн цемент бас урьд зарж байсан цементээс болоод асуудалд орчихлоо гэдгээ хэлсэн. Тэрнээс өмнө хэн ч энэ талаар мэдээгүй байсан. оос 1 сая төгрөг надад өгч байсан тэр мөнгийг хасаад нийт 58,060,100 төгрөгийг оос авах ёстой. Харин эс бол би өөрөө мөнгө авч байгаагүй болохоор нарийн тооцоог мэдэхгүй байна. Гэхдээ надад хэлэхдээ үндсэн мөнгөө бол аваагүй шүү, урьд авсан мөнгө бол хүү шүү гэж хэлж байсан. Тиймээс хүүд тооцож авсан 1 сая төгрөгөө хасаад нийт 27,969,280 төгрөгийг эс авах үлдэгдэлтэй байгаа. 2018 оны 07 сарын 25-ны өдөр Н.айхан гэх хүнд 6 вагон буюу 416,4 тонн цементийг нэг тонн цементийг 150,000 төгрөгөөр бодож нийт 62,460,000 төгрөгөөр бодож өгч байсан. Тэгээд тал мөнгийг нь авсан үлдсэн мөнгийг нь авч чадаагүй байхад асуудал үүссэн учраас үлдэгдэл мөнгийг нь авч чадаагүй юм. *******, *******, Д. нар нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд ямар оролцоотой байсан талаар: , , нар нь “ ” ХК-ийн борлуулалтын менежер албан тушаалыг хашиж байсан хүмүүс тухайн хүмүүс нь хангамж борлуулалтын хэлтэст харьяалагддаг, миний хувьд борлуулалтын нягтлан бодогч буюу Санхүү тайлан бүртгэлийн хэлтэст харьяалагддаг байсан. Хангамж борлуулалтын хэлтсийн мэргэжилтэн нь тухайн өдөр ачигдах цементийн захиалгыг няравт өгөөд захиалгын дагуу гарсан цемент борлуулсан мэдээг борлуулалтын нярав цаасаар нэгтгэн гаргаж борлуулалтын мэргэжилтэнд мэдээгээ цаасаар өгнө. Харин борлуулалтын мэргэжилтэн мэдээг хянаад буцаагаад борлуулалтын няравт өгдөг. Борлуулалтын нярав санхүүгийн “” буюу санхүүгийн программд тухайн мэдээг оруулдаг юм. Харин миний ажил болохоор борлуулалтын нярвын оруулсан мэдээг борлуулалтын мэргэжилтний цаасаар гаргасан мэдээтэй тулгаж гүйлгээнд холбох ажлыг хийж гүйцэтгэдэг юм. Тэгэхлээр эхлээд би , , нартай хэзээ цемент гаргахаа ярьж тохирдог байсан. Тэгж байж маргааш нь борлуулалтын мэдээг гаргахдаа , , нар нь борлуулсан цементээ хоногийн мэдээнээс хасаж борлуулалтын мэдээг гаргах ёстой. Анхнаасаа тайландаа тусгахгүй учраас борлуулалтын нярав мэдээг дутуу санд оруулдаг байсан. Харин би дутуу орсон мэдээг хянаад батлаад гүйлгээнд холбож энэ хэрэгт оролцсон. Борлуулалтын мэдээг борлуулалтын нярав анхан шатны баримтуудыг үндэслээд гаргадаг. Тэгээд гаргасан мэдээгээ борлуулалтын мэргэжилтэнд өгдөг тэгээд борлуулалтын мэргэжилтэн хянаад баталгаажуулаад няравт өгдөг. Тухайн өдрийн нярав нь мэдээг санхүүгийн программд шивдэг юм. Борлуулалтын мэдээг санхүүгийн санд оруулахдаа борлуулалтын няравт мэдэгдэхгүйгээр хэрхэн оруулж байсан талаар: борлуулалтын нярвын гаргасан мэдээнд хэрхэн засвар оруулдаг байсан талаар: Борлуулалтын нярвууд тухайн үед 24 цагаар ажилладаг байсан. Тэгээд өглөө нь тайлангаа нэгтгээд борлуулалтын мэргэжилтэнд өгнө. Мэдээгээ хянуулсны дараа борлуулалтын нярав нь мэдээгээ санхүүгийн программд оруулсны дараа ээлжийн ажлаас буудаг юм. Харин цемент гаргасан өдөр бол борлуулалтын мэргэжилтэн тайланг нь авч үлдээд тухайн нярвыг ажлаас нь буулгадаг. Тэгээд дараагийн ээлжийн нярав ажилдаа ирэхэд борлуулалтын мэдээнд засвар оруулаад дараагийн ээлжийн нярваар санхүүгийн программд оруулуулдаг байсан. Тиймээс дараагийн ээлжийн борлуулалтын нярав тайлангаас мэдээ хасагдсан гэдгийг мэдэхгүй болохоор борлуулалтын мэргэжилтнээс гаргаж өгсөн цемент мэдээг шууд программд оруулдаг байсан. Энэ асуудал нь зөвхөн асуудалтай мэдээнд засвар оруулах гэж байгаа үедээ тэгдэг байсан. Бусад үед бол заавал тухайн нярвыг мэдээг нь оруулсны дараа нь л ажлаас нь буулгадаг байсан. *******тэй цемент хууль бусаар гаргах гэж байгаа талаараа урьдчилан ярилцсан талаар: Би урьдчилан ярилцсан. *******т урьд өмнө цемент гаргаж байсан талаараа хэлсэн. Бас цемент гаргаад мөнгө орж ирэхээр мөнгө өгнө гэж хэлсэн. Тэгээд л цемент гаргахаар болсон. Хэрэв ******* зөвшөөрөөгүй бол би цемент гаргах ямар ч боломжгүй юм. ******* нь борлуулалтын мэдээг тэр хэвээр нь засвар оруулалгүй гаргасан гэдгийг би огт мэдээгүй. Урьд өмнө борлуулалтын мэргэжилтнээс мэдээгээ засаад оруулаад ирчихдэг байсан болохоор хасаад гаргачихсан гэж бодсон. Тухайн үед би өөрөө борлуулалтын нягтлан биш байсан болохоор борлуулалтын мэдээг хянаж үзээгүй юм. Уул нь ******* хасаж мэдээ гаргах байсан. Тэгтэл удалгүй гэнэт шалгалт ирсэн. Тухайн үед би нээрээ тэр баримт маань яасан билээ гэж бодоод дотоод аудит руу өгөх гэж байсан баримт дотроос *******тэй хамт гаргасан цементийн мэдээтэй хавтсыг аваад харсан чинь мэдээгээ хасаагүй тэр чигт нь мэдээнд оруулчихсан байсан. Тэгэхээр нь би санхүүгийн программ руу орсон чинь мөн адил санд бүртгэчихсэн байхаар нь ямар ч байсан сангаас энэ мэдээг устгахгүй бол болохгүй гэж бодоод сангаас өөрийнхөө эрхээр 6 вагоны мэдээг л устгасан. Тэгээд баримтаа тэр чигт нь өгч болохгүй дээ ямар ч байсан засах ёстой гэж бодоод баримтыг нь аваад үлдчихсэн байсан юм. ийн хувьд бол мэдээгүй зүгээр тусалсан гэдэг нь бол худлаа. Би эхлээд орж ирсэн мөнгийг нь өөр юманд зарцуулчхаад т мөнгө өгч чадаагүй. Тэгсэн ******* өөрөө надаа мөнгө яасан бэ гэж асуусан. Тэгээд дараагийн мөнгө орж ирэхээр нь би *******т 5,000,000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш асуудал гараад дахиж мөнгө орж ирээгүй болохоор би т мөнгө өгч чадаагүй юм...” гэсэн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 126-128-р тал),

2013 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагч *******ос мэдүүлэг авсан: “...Би байгууллагын санхүүгийн гэх программд өөрийн эрхээрээ нэвтэрч “” ХХК-ийн өглөгийг хаасан нь үнэн. Учир нь 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ХХК нь цемент худалдан авахаар 3,160,000 төгрөгийг байгууллагын харилцах дансанд тушаасан байсан. ээ аваагүй учир өглөг үүссэн. Тухайн үед жил бүр санхүүгийн жилийн эцсийн тайлан гаргахтай холбоотойгоор дараа өмнөх оныхоо өглөг авлага үүссэн хэрэглэгч нартай тооцоо нийлсэн акт үйлддэг юм. Тиймээс 2014 оноос хойш 2017 он хүртэл жил бүр “” ХХК-тай тооцоо нийлсэн актыг үйлдэхэд манайх ХК-иас ямар нэгэн авлага байхгүй гэсэн хариуг өгч байсан. Тиймээс өндөр насжилттай өглөг буюу “” ХХК-ийн 3,201,000 төгрөгийн өглөгийг программд хааж шийдвэрлэхгүй бол жил бүр балансаар харагдаад байсан учраас 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ХХК-ийн 20 тонн цемент худалдаж авсан 3,146,000 төгрөгийн тооцоогоор өглөг авлагыг хооронд нь хааж шийдвэрлэсэн юм. “” ХХК, “ тэмлэн” ХХК, “” ХХК-ийн өглөгийг хаасан нь үнэн. балансаар харагдаад байсан учраас иргэн , нарын 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 10,5 тонн цемент худалдаж авсан 1,651,650 төгрөгийн гүйлгээгээр өглөг авлагыг хооронд нь хааж шийдвэрлэсэн юм. Өөр иргэн байгууллагын цемент худалдаж авсан тооцоогоор урьд үүссэн байгууллагын өглөгийг хааж санхүүгийн программд оруулах болсон талаараа: Жил бүр өглөгийн насжилт өндөр буюу олон жил болж байгаа дээр өглөгийн тооцоо нийлэхэд өглөгтэй байгууллагын бүртгэлд байхгүй ямар нэгэн ач холбогдолгүй болсон өглөгийг хаах, шийдвэрлэх ажлыг жил бүр хийдэг юм. Харин санхүүгийн программд өглөгийг нөгөө байгууллагаас нэхэмжлэхгүй байгаа тохиолдолд шууд өглөгийг хааж болно, энэ үед байгууллагын үйл ажиллагааны бус бусад орлого болж татварын ноогдолд нөлөөлдөг юм. Тиймээс заавал зарлага гүйлгээтэй өглөг авлагын тооцоог хооронд нь холбож хаахгүй бол бүртгэлийн боломжгүй байсан. Тэгээд өөр иргэн, байгууллагын тооцоогоор өглөгийг хааж шийдвэрлэсэн юм. Ингэснээр байгууллагад ямар нэгэн хохирол учрахгүй. Нөгөө талд ч мөн хохирол учрахгүй юм. Харилцагч нь өөр байгаа учраас зөвхөн санхүүгийн зөрчил буюу хууль тогтоомж зөрчиж байгаа болохоос биш ямар нэгэн мөнгө, цемент болон эд зүйл хувьдаа завшсан үйлдэл бол байхгүй. гэх санхүүгийн программ нь өөр өөрийн зөвшөөрөгдсөн эрхийн дагуу ашиглах хязгаартай хэн ямар хаягаар, хэдэн цагт ямар IP хаяг, байршлаас нэвтэрч байгаа нь харагдах боломжтой. Ажил гүйлгээ бүр дээр иргэн байгууллагын хүсэлтийг гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогч нар зөвшөөрч цохолт хийсэн эсэх: Бичгээр ирсэн хүсэлт гүйцэтгэх захирлын нарийн бичиг дээр ирдэг. Гүйцэтгэх захирлаас өөр  албан тушаалтан цохолт хийхгүй. Ерөнхий нягтлан бодогчийн хувьд даргын цохсон бичгийн хүрээнд л үйл ажиллагаа явуулахаас би борлуулалттай холбоотой асуудалд оролцохгүй. Борлуулалтын мэдээнд тусгагдаагүй вагон цементүүд нь ямар ч хүсэлт, албан бичиг байхгүй. Ямар нэгэн удирдах албан тушаалтны цохолт байхгүй. Ерөнхий нягтлан бодогч борлуулалтын мэргэжилтнийг удирдах, үүрэг чиглэл өгөх эрхтэй юу? Санхүү тайлан бүртгэлийн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх үүрэгтэй. Борлуулалтын мэргэжилтэн нь Хангамж борлуулалтын хэлтэст харьяалагддаг. Хангамж борлуулалтын хэлтсийг толгой компани болох “” ХХК-иас үүрэг чиглэл өгч байсан. Тиймээс надад борлуулалтын мэргэжилтэн буюу *******т ямар нэгэн үүрэг чиглэл өгөх эрх байгаагүй. “Техник Импорт” ХХК нь маш их хэмжээгээр төлбөрөө урьдчилан хийдэг. Тиймээс ямар нэгэн дараалалгүй цементээ авдаг байсан. ийн захиалгаа зөвхөн толгой компани болох ХХК-тай харьцаж захиалга авдаг байсан. Тиймээс шууд “ ” ХХК-иас дур мэдэж Техник Импорт руу цемент ачуулах боломжгүй. Тэгээд ерөнхий нягтлан бодогч тэр асуудалд оролцоо байхгүй ...” гэсэн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 189-190-р тал),

35. Яллагдагч ийн “...2016 оны 4 сарын эхээр ******* манай гэрт ганцаараа орж ирээд мөнгөний хэрэг байна цемент гаргаж ачуулах хэрэгтэй байна. Та надад ачуулаад өгөөч хямдхан өгөөд мөнгийг нь гаргуулаад авчих хүн байна, бүүр болохгүй бол би буцаагаад мөнгийг нь хийчихнэ гэж хэлсэн. Тэгээд ажил дээр байхад ойр ойрхон орж ирээд гуйгаад байхаар нь би зөвшөөрчихсөн. Тэгээд 2016 оны 04 сарын 23-ны өдөр Техник Импорт гэсэн нэрээр ачуулж байгаа боловч хүлээн авагчийн нэрийг нь солиод ачуулаад өгөөч гэж хэлээд эхлээд 2 вагон цемент ачуулсан. Тэрний дараа ******* манай гэрт 8 сая төгрөг бэлнээр аваад ороод ирсэн. Манай хүүхэд өвдөөд байсан болохоор би тэр мөнгийг нь авчихсан. Тэгээд дараа нь 2016 оны 5 сарын 18-ны өдөр ******* надад хэлэлгүй дахиад 2 вагон цемент ачуулсан байсан. Тэгээд өглөө нь над дээр ирж хэлэхээр нь би за за ачуулчихсан бол яах вэ гэж бодоод зөвшөөрөл олгоод явуулсан. Тэгээд дараа нь бас манай гэрт ирж 8 сая төгрөгийг надад өгсөн. Миний ажил үүргийн хуваарь бол цемент ачих, цааш нь борлуулах үүргийг хүлээдэг байсан. Харин мэдээнд тусгаагүй 4 вагон цементийн эхний 2 вагон цементийг би Б. өгсөн хаяг, салаа замаар ачуулсан. ийг зарж мөнгө болгох асуудлыг ******* өөрөө хийсэн. Тухайн үед миний хоёр хүүхэд оюутан болчихсон байсан. Бага охин Энхриймаа унаж татдаг өвчтэй болчихсон эмчлүүлж чадахгүй яваад байсан. Тэгээд Б. гуйлтыг хүлээн зөвшөөрчихсөн юм. Тухайн өдрийн борлуулалтын мэдээг би гаргадаг байсан. Би гарсан вагоныг бүтнээр нь мэдээнд тусгаад гаргадаг. “Техник Импорт” ХК-ийн нэрээр ачуулсан боловч өөр салаа замаар ачуулсан цементийн мэдээгээ үнэн зөв оруулдаг. Харин зарим үед санхүүгийн баримт дээр нөхөж гарын үсэг зуруулах тохиолдол байдаг болохоор би гарын үсэг зурчихдаг байсан. Би тухайн өдөр хасаж мэдээ гаргаж байгаагүй. ******* та санаа зоволтгүй хэрэв Техник Импортоос асуудал гаргавал би тэр мөнгийг нь өөрөө буцаагаад төлчихнө гэж хэлж байсан. нь ******* бид хоёрын хоорондоо ярьсан яриаг огт мэдээгүй. Тухайн цементийг ачуулах үед ажил дээрээ ирээгүй байсан болохоор би өөрөө цементийг ачуулж байсан санагдаж байна. Харин дараагийн 2 вагоныг чөлөөтэй байхад ******* өөрөө ачуулсан байсан. Би ямар нэгэн тайлан мэдээг хасаж гаргаагүй. Харин Техник Импорт ХК руу ачуулаагүй өөр салаа замаар ачуулсан мэдээгээ Техник Импорт гэж буруу гаргаж танилцуулсан, бас хууль бус үйлдэлд оролцсондоо маш их гэмшиж байна. Би өөрийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулах болно. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа...” гэсэн мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 138-139-р тал),

36. ээс 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны шилжүүлгээр 18,930,450 төгрөгийг ХК-д шилжүүлж хохирлыг төлсөн шилжүүлгийн мэдээлэл (12 дугаар хавтаст хэргийн 138-139-р тал),

37. Яллагдагч *******ын “...Ажилд ороод удаагүй байсан ******* надад хэрхэн яаж ажилладаг талаар зааж зааварчилж өгч байсан. Тэгээд 2016 оны 08 сарын 12-ны өдөр надад 2 вагон нэмэлтээр захиалаарай гэж хэлсэн. Ямар учиртай юм бэ гэж асуусан чинь таньдаг хүн байгаа юм аа гэж хэлсэн. Тэрний дагуу би захиалга өгсөн. Ажил үүргийн хуваариар бол ******* нь надад захиалга өгөх эрх байхгүй. Би зөвхөн борлуулалт хариуцдаг. Харин санхүүгийн ямар ч тооцоо харагддаггүй. Тэгээд надад хэлэхдээ Техник Импортын замаар гэж хүн авах юмаа гэж хэлсэн. Маргааш нь борлуулалтын нярав мэдээг гаргаж мэдээнд Б. ачуулсан хоёр вагон цементийн мэдээ орсон байсан. Би тэр мэдээнд гарын үсэг зурсны дараа мэдээг авч *******ор гарын үсэг  зуруулахаар явсан. Түүнээс хойш 3-4 хоногийн дараа байсан санагдаад байна. Цайны цагаар гэртээ байсан чинь ******* надад 3,5 сая билүү 4 сая төгрөгийг надад бэлнээр өгсөн.  Юун мөнгө гэж асуусан чинь вагон захиалж өгсөнд баярлалаа гээд өгч байгаа юмаа гэж хэлсэн. Би ийм асуудалд орохгүй мөнгөн авахгүй дээр ачуулсан вагон чинь ямар учиртай юм бэ гэж асуусан чинь зүгээрээ санхүү дээр ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд би тэр мөнгийг нь авсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “” ХК-д 3 вагон цемент ачуулсан боловч борлуулалтын мэдээнд тусгаагүй үйлдэлд ямар оролцоотой талаар: Энэ үед ******* надад 3 вагон нэмэлтээр захиалаад өгөөрэй гэхээр нь би захиалж өгсөн. Маргааш нь ******* надтай уулзаад ачуулсан 3 вагон цементээ хассан мэдээг надад өгөөд гарын үсэг зуруулсан. Тэр үед би ******* нь буруу зүйл хийж байгааг мэдсэн учраас дахиж энэ үйлдэлд нь оролцоогүй юм. гэх хүнд цемент ачуулсан даруйдаа надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Харин нэлээд сүүлд байсан би “ ” ХК-д ажиллахаа больчихсон байсан. Намайг д байхад ******* ирж надад 3,5 сая төгрөг өгсөн. гэх хүнээс мөнгө авсан юм гэж хэлж байсан. ”” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас гэх хүний талаар харилцаж ярьсан талаар : “...Би 2017 оны зун ажлаасаа гарсан. Тэгээд ажилгүй гэртээ байж байхад ******* над руу залгаад өөрөө ажилтай байна, араас нь хөөцөлдөж чадахгүй байна. Тиймээс та холбогдож байгаад мөнгө аваад өг гэж хэлсэн. Тиймээс би гэх хүнийг хайж утас руу нь залгаж тэр талаараа *******той утсаар ярилцсан юм. Борлуулалтын мэдээн дээр гарын үсэг зурсан байгаа асуудлын талаар: ******* над дээр ирээд зарим мэдээн дээр гарын үсэг зуруулаагүй байна аа гээд архивласан боть баримт авч ирээд надаар хэд хэдэн удаа гарын үсэг зуруулж байсан. Тиймээс би яг аль баримт дээр гарын үсэг зуруулж байсныг мэдэхгүй байна. Надад хэлж гарын үсэг зуруулсан нь ганцхан гэх хүний нэр дээр ачуулсан 3 вагон цементийн мэдээ байсан. *******ос авсан мөнгөө : Би ямар нэгэн мөнгө төгрөг буцааж өгөөгүй. Тэр мөнгийг тухайн үед нь ашиглаад дуусчихсан. Борлуулалтын үйл ажиллагаанд хэн хэрхэн яаж хяналт тавьдаг: Мэдээж Санхүү, хангамж, борлуулалтын хэлтэс хариуцсан захирал Уранчимэг гэдэг дарга өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьдаг байсан. Тэгээд 2017 оны хавраас хойш “ ” ХК хувьчлагдсантай холбоотой борлуулалтад толгой компани болох ХХК-иас гэх хүн хариуцаж хяналт тавьдаг болсон. Ерөнхийдөө Санхүүгийн программ дээрээс л хяналт тавьдаг байсан. Санхүүгийн баримтын тооллого хийж байсан уу?: Огт хийж байгаагүй. Би шууд тушаал гараад л ажлаа хүлээж авч байсан. Ямар нэгэн санхүүгийн баримт хүлээлгэж өгч, хүлээж авч тооллого хийж байгаагүй” гэсэн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 218-219-р тал),

38. Яллагдагч *******ийн “...Би 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байсан. Ажлын цаг дуусах гэж байсан санагдаж байна. Би ажил дээрээ байхад ерөнхий нягтлан бодогч ******* миний ажлын өрөөнд орж ирээд “6 вагон цементийг Техник Импорт ХХК-ийн нэр дээр ачуулаад өг” гэж гуйсан тэгэхлээр нь би удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад 6 вагон цемент ачуулчихаар асуудал болох юм биш биз дээ гэж асуусан чинь “Тийм асуудал гарахгүй би өөрөө Техник Импорт ХК-тай ярьчихна” гэж хэлсэн, тэгээд надад тухайн зургаан вагон цементийг хүлээж авах хүн болон төмөр замын салаа замын хаягийг өгсөн. Тэгээд би тухайн хаягаар цементийг нь ачуулсан нь үнэн. Гэхдээ борлуулалтын мэдээ гаргахдаа журмын дагуу өдөр тутмын мэдээндээ 6 вагоны мэдээг бүрэн гүйцэт буюу вагоны дугаар, тоо, ачааны хэмжээг үнэн зөвөөр гаргасан. Тэгээд мэдээг борлуулалтын нярав А. гаргаад надаар хянуулаад гарын үсэг зурж борлуулалтын нягтлан Г.д хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан анхан шатны баримт буюу вагон бүрийг дагаж явдаг зарлагын падааныг хүлээлгэн өгсөн. Миний дансанд 5 сая төгрөг орж ирсэн. Тэгсэн удалгүй ******* над руу залгасан. Тэгээд би юун учиртай мөнгө юм бэ гэж асуусан чинь тухайн цемент ачуулсан хүн нь баярласнаа илэрхийлээд өгсөн мөнгө гэж надад хэлсэн. Би өөрийн ахуйн хэрэгцээндээ ашигласан” гэсэн мэдүүлэг (12 дугаар хавтаст хэргийн 99-100-р тал),

“...Би тухайн өдөр хуваарийн дагуу Техник Импортын захиалсан цементийг ачуулж байхад ерөнхий нягтлан ******* надаас ын хуваарьт оруулаад 6 вагон цемент ачуулаад өгөөч гэж гуйсан. Тэгээд ямар нэгэн асуудал гаргахгүй би өөрөө зохицуулна гээд надад төмөр замын хаяг, хүлээж авах хүний нэрийг нь өгсөн. Тиймээс би гуйсан хүсэлтийнх нь дагуу ачуулсан. Маргааш нь борлуулалтын нягтлан мэдээгээ нэгтгээд надад авч ирж өгсөн. Тухайн үед би мэдээг хянаад үнэн зөв байсан тул баталгаажуулж гарын үсэг зурсан. Харин Борлуулалтын нярав мэдээг санхүүгийн программд оруулсан. Ажил үүргийн хуваарийн дагуу ерөнхий нягтлан нь шууд бус удирдлагаар надад үүрэг чиглэл өгдөг байсан. Учир нь ерөнхий нягтлан өр авлага, санхүүтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцдаг учраас тийм газарт өр төлбөрт, авлагад цемент ачуул гэх зэргээр үүрэг өгдөг байсан. Тэрний дагуу би шууд үүргийг нь гүйцэтгэх ёстой юм. ******* нь Техник Импорт ХХК-ийн хуваарьт оруулаад өөр хүний нэр дээр цемент ачуулах хууль бус үүрэг гүйцэтгэхийг даалгасан байж болзошгүй талаар: Хүний өглөг авлагад гарч байгаа хуваарьт ороогүй цементийг оочир дайруулж гаргаж байгаа юм байна гэж бодсон. Надад Техник Импортын нэр дээр цементээ ачуулаад, тэгээд хүлээж авах хүн нь айхан гэх хүний нэр өгсөн тэр нэрээр нь явуулсан. *******ос асуухад зүгээрээ би өөрөө Техник Импорттой яриад зохицуулна гэж хэлсэн. Вагон пүүний тусдаа бүртгэлийн программ байдаг. Тэнд оруулсан мэдээг борлуулалтын мэдээнд хавсаргаж өгдөг. Тэр мэдээ нь засагдаагүй, борлуулалтын мэдээг үнэн зөвөөр гаргаж өгсөн. Би *******ос авсан 5,000,000 төгрөгийг ТӨХК-ийн дансанд тушаачихсан байгаа...” гэсэн мэдүүлэг (13 дугаар хавтаст хэргийн 131-р тал) зэрэг нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагджээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч ******* нь 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд " " ХК-ийн авлагын нягтлан бодогч болон санхүү, бүртгэл, тайлангийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан нэр бүхий хуулийн этгээд, иргэний өглөгийг хааснаар санхүүгийн мэдээллийг оруулж, цементийг ачуулж, борлуулалтад тусгалгүйгээр 14,283,263.50 төгрөгийг завшсан,

 

Шүүгдэгч ******* нь " " ХК-ийн Хангамж, борлуулалтын хэлтсийн борлуулалт, маркетингийн менежерээр ажиллаж байсан тэй бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хүртэл хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж, нэр бүхий хуулийн этгээдийн нэрийг ашиглаж,  цемент ачуулж, тухайн борлуулалтыг борлуулалтын хоногийн мэдээнээс хасаж, 37,860,900 төгрөгийг завшсан,

 

Шүүгдэгч ******* нь 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл " " ХК-ийн Хангамж, борлуулалтын хэлтсийн борлуулалт, маркетингийн менежерээр ажиллаж байсан *******тай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж, нэр бүхий хуулийн этгээдийн нэрийг ашиглан цемент ачуулж, тухайн борлуулалтыг борлуулалтын хоногийн мэдээнээс хасаж, 205,828,260 төгрөгийг завшсан,

 

Шүүгдэгч ******* 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдөр тус компанийн Борлуулалтын маркетингийн хэлтэст борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж байсан *******тэй бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж, “Техник Импорт” ХК-ийн нэрээр цементийг ачуулж, борлуулалтын мэдээг санхүүгийн программаас устгаж, 69,530,472 төгрөгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, “ ” ХК-ийн ажилд томилсон тушаал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б., ******* нарын мэдүүлэг, “ ” ХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хяналт шалгалтын урьдчилсан дүгнэлт, “” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч мэдүүлэг, Аудитын багийнхан 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Б. өрөөнөөс авсан баримтын жагсаалт протокол, “Техник Импорт” ХК-ийн 315 дугаартай албан бичиг, “” ХХК-ийн 1/174 дугаартай албан бичиг, “” ХХК-ийн 2/563 дугаартай албан бичиг, гэрч мэдүүлэг, гэрч ийг мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч М.ын мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч Пүрэвдолгорын мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч Н.айханы мэдүүлэг, гэрч Ч.ийн мэдүүлэг, шинжээч мэдүүлэг, гэрч мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримтын үнэлгээ

 

Шүүхийн хэлэлцүүлэгт *******ын өмгөөлөгч ******* “” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан болно.

Мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх” тогтоолоор “” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Дээрх тогтоолын дагуу “” ХХК аудитын дүгнэлт гаргаж, хуулийн этгээдийн захирал , аудитор нар гарын үсэг зурсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Оролцогчийн эрхийн хэрэгжилт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* “ ” ХК-д авлагын нягтлан бодогч болон санхүү, бүртгэл, тайлангийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, шүүгдэгч ******* нь  Хангамж, борлуулалтын хэлтсийн борлуулалт, маркетингийн менежерээр, шүүгдэгч ******* Борлуулалтын маркетингийн хэлтэст борлуулалтын мэргэжилтнээр тус тус ажиллаж байхдаа хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж” “бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь “ ” ХК-д авлагын нягтлан бодогч болон санхүү, бүртгэл, тайлангийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, шүүгдэгч ******* нь  Хангамж, борлуулалтын хэлтсийн борлуулалт, маркетингийн менежерээр, шүүгдэгч ******* Борлуулалтын маркетингийн хэлтэст борлуулалтын мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болох нь ажил олгогчийн ажилд авсан тушаал болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдсон бөгөөд уг албан тушаалыг хашихгүйгээр тухайн гэмт хэргийг үйлдэх боломжгүй тул “албан тушаалын байдлаа ашиглаж”  гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан ба шүүгдэгч нь нийт 327,502,895 төгрөгийн, шүүгдэгч ******* нь 205,828,260 төгрөгийн, шүүгдэгч ******* нь 69,530,472 төгрөгийг хохирол тус тус учруулсан тул хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв. 

Шүүгдэгч *******, ******* нар болон тэдний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж оролцсон. 

            Тус компанийн Борлуулалтын маркетингийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтэн нь борлуулалт хийхдээ байгууллагуудтай хийсэн гэрээ хэлцэл, төлбөр төлсөн баримт бусад холбогдох бичиг баримтыг үндэслэж хуваарийн дагуу ачилтад орох зөвшөөрлийг өгөх ажил үүргийн хуваарьтай ажилтан байх ба шүүгдэгч ******* нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан дээрх чиг үүргээ биелүүлээгүй тул түүнийг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулах өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл ******* нь өөрт олгогдсон албаны чиг үүргийг ашиглаж, Б. гуйлтаар “Техник Импорт” ХК-ийн нэрээр 6 вагон цемент ачих зөвшөөрлийг олгож 69,530,472 төгрөг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж үзэв.  

Хохирол, хор уршиг

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр гарсан 327,502,895 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч ******* нь дангаараа хариуцах 14,283,263 төгрөг, яллагдагч тэй хамтран хариуцах 37,860,900 төгрөг, шүүгдэгч *******тай хамтран хариуцах 205,828,260 төгрөг, *******тэй хамтран хариуцах 69,530,472 төгрөгийн төлбөрөөс шүүгдэгч ******* нь 170,893,079 төгрөгийг, шүүгдэгч ******* нь 102,914,130 төгрөгийг, шүүгдэгч ******* нь 34,765,236 төгрөгийг тус тус бусдад төлөх төлбөртэй гэж яллах дүгнэлтэд тодорхойлжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

Хохирлыг хамтран гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх асуудал нь Иргэний гэрээний бус үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаагаар зохицуулагдаж гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцахаар зохицуулагдсан билээ. Гэм хорын хамтран хариуцах гэдэг нь аль нэг шүүгдэгч дангаар эсхүл хэсэгчлэн хариуцах аль ч хэлбэрээр хэрэгжих боломжтой бөгөөд шүүх хуралдааны шатанд шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тэй хамтран хариуцах 69,530,472 төгрөгөөс 64,530,472 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б. хариуцвал зохих хохирол төлбөр дээр  64,530,472 төгрөгийг нэмж гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Харин *******, ******* нар нь өөрсдийн хариуцвал зохих хохирлын хэмжээний талаар маргаж байх тул шүүгдэгч нараас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 Иргэний хариуцагч нь гэмт хэрэг үйлдээгүй, хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмнө хариуцан арилгах үүрэг бүхий этгээд учир иргэний хариуцагч *******эс 29,269,280 төгрөгийг гаргуулан хохирогч “ ” ХХК-д олгох нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******ос 186,023,675 төгрөгийг, шүүгдэгч *******аас 88,279,490 төгрөгийг гаргуулах, ингэхдээ шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг /14-р хх-ийн 144 дүгээр тал/ төлсөн болох нь баримтаар нотлогдсон учир шүүгдэгч *******ос 186,023,675 төгрөгийг, шүүгдэгч *******аас 78,279,490 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг /12-р хх-ийн 244 дүгээр тал/ төлсөн болох нь баримтаар нотлогдсон учир бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэж заасан.

 

аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор Б. өмчлөлийн аймгийн сум 1-р баг *** тоот 2 өрөө орон сууцыг, 06 дугаартай тогтоолоор *******ын өмчлөлийн аймгийн сумын 1**-р баг, **-р хороолол ***2-р гудамж ***байрны ***тоот орон сууцыг тус тус битүүмжилсэн боловч Б. нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт хэрэгт авагдсан. /11-р хавтаст хэргийн 54/,

Мөн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтоор “...*******ын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2*** дугаарт бүртгэлтэй аймгийн сумын **-р баг, *-р хороолол ***2-р гудамж ***байрны ***тоот хаягт байрлалтай 78,53 мкв орон сууц бүртгэлтэй болно...” гэж тодорхойлсон боловч огноо, дугаар бичигдээгүй. /11-р хх-ийн 52/

Иймд прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь шүүгдэгч *******, ******* нарын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй тул хохирлыг тухайн эд хөрөнгөөс албадан гаргуулах боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******д 3 жилийн хорих ял, шүүгдэгч *******д 2 жил 5 сарын хорих ял, шүүгдэгч *******т 2 жил 1 сарын хорих ялыг оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүгдэгч тус бүрийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.

 

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэг нь урьд мэдэх тооцоолох боломжгүй гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг олоход тусалсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч *******, ******* нарын учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлбөрийг төлж барагдуулах талаар санаачилгагүй байгаа байдал зэргээс дүгнэхэд тэдэнд торгох ял оногдуулах талаар өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно. 

 

Иймд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүхээс шүүгдэгч *******д 03 жилийн хорих ял, шүүгдэгч *******д 02 жил 05 сарын хорих ял, шүүгдэгч *******т 10,000,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд  оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

             Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 4,800,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт , овогт , овогт нарыг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 03 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д 02 жил 05 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******т 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 10,000,000 төгрөгийн торгох ялыг 03 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлтийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ос 186,023,675 төгрөгийг, шүүгдэгч.*******аас 78,279,490 төгрөгийг, иргэний хариуцагч *******эс  29,269,280  төгрөгийг тус тус гаргуулан “ ” ХХК-д олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7.Шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 4,800,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч *******ос 1,600,000 төгрөг, шүүгдэгч *******аас 1,600,000 төгрөг, шүүгдэгч *******ээс 1,600,000 төгрөгийг тус тус гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банк дахь тоот дансанд оруулсугай.

9. аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03, 04, 05, 06, дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

10.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

           12.Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний шүүхэд гомдол гаргах прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдэж, давж заалдах гомдол гаргасан прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                 

                              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.АЛГИРМАА