| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00692/и |
| Дугаар | 153/ШШ2020/00569 |
| Огноо | 2020-09-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 153/ШШ2020/00569
| 2020 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2020/00681 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, ******* ББСБ //-ын нэхэмжлэлтэй, СХ ///-д холбогдох, 302,362 /гурван зуун хоёр мянга гурван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 153/2019/00692/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2019 оны 04 сарын 11-ний өдөр Мобиком корпораци ХХК-ийн 99328689 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000343679 тоот зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулан 2019 оны 06 сарын 15-ны өдөр сарын 3,4 хувийн хүүтэй 200,000 төгрөгийг зээлээр авсан.
Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөх зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөх зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд С.Хгээс 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 86,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,962 төгрөг, нийт 302,362 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 0/110 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтээ: Самдан овогтой Х нь Мобиком корпораци ХХК-тай байгуулсан 140000343679 тоот гэрээний үлдэгдэл 302,362 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4,938 төгрөг, нийт 307,300 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ нь хариуцагч С.Хд холбогдуулан 302,362 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь хариуцагч С.Х нэхэмжлэлийн шаардлага болох 302,362 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Цэен-Ойдов нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20/1511 дугаартай албан бичгээр П.Отгончимэгт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 7 дугаар тал/
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ-ыг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,720 төгрөгөөс 4,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,860 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Хд холбогдох, 302,362 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ-ыг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,720 төгрөгөөс 4,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээ, 4,860 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ