Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2020/00687

 

 

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2020/00687

Жаргалант сум

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, ******* ББСБ //-ын нэхэмжлэлтэй, Баянбатын М // холбогдох, 249,021 /хоёр зуун дөчин есэн мянга хорь/ төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар  сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 153/2019/00695/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 94459353 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000340810 тоот зээл, зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулсан. Б.М нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр сарын 3,4 хувийн хүүтэй 200,000 төгрөгийг зээлээр авсан.

Хариуцагч нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөх зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөх зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд Б.М-аас 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 42,029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,992 төгрөг, нийт 249,021 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 0/113 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтээ: Баянбат овогтой М нь Мобиком корпораци ХХК-тай байгуулсан 140000340810 тоот гэрээний үлдэгдэл 249,021 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4060 төгрөг, нийт 253,081 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ нь хариуцагч Б.М-д холбогдуулан  зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 249,021 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлага болох  249,021 төгрөгийг төлсөн  гэх үндэслэлээр  тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П. нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20/1505 дугаартай албан бичгээр П.О итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 7 дугаар тал/

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ-ыг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,120  төгрөгөөс 4,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээ, 4,060 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ-д олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мд холбогдох, 249,021 төгрөг гаргуулах  тухай  иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ-ын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 8,120 төгрөгөөс 4,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 4,060  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                 Х.ОТГОНЖАРГАЛ