Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/349

 

 

 

 

        

   2023       11        08                                          2023/ШЦТ/349

                                

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө-, Б.Л-, Ю.Ж-,

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ө.У-,

Амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө-, Ю.Ж- нарын өмгөөлөгч Н.Тэрбиш,

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ө.У-ийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Б.П-гийн өмгөөлөгч Б.Энхтуяа, Н.Баяр,

Шүүгдэгч Б.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П-д холбогдох эрүүгийн 2138000400176 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.П-,

Шүүгдэгч Б.П- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газрын засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ... ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон “Хужиртын даваа”-г уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц-, Т.А- нарын амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Э-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.П- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газрын засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ... ХӨВ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон “Хужиртын даваа”-г уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц-, Т.А- нарын хоёр хүний амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Э-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000400176 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Хатгал руу явахаас  өмнөх өдөр ажил тараад оройн 19-20 цагийн хооронд талийгаач А-, Э-, У- нар 9 дүгээр хороонд байрлах “Өглөө” нэртэй дэлгүүрийн ойролцоо байсан юм. Би тухайн үед яаж тэнд байсан гэдгийг мэдсэн бэ гэхээр би тухайн үед талийгаач Ц-тай гэртээ харих гээд 6 дугаар хорооны засмал зам дээр миний машинтай явж байхад талийгаач Ц- руу У-, Э-, талийгаач А- нарын аль нэг нь залгаад хүрээд ир хэсэг сууя гэхээр нь талийгч Ц- бид хоёр 9 дүгээр хороонд байсан газарт очсон. Тэгээд очоод 2, 2 пиво уугаад байж байхад У- нь маргааш амралтын өдөр байна. Хатгал явж гулгичхаад ирье гэсэн. Тэгээд хэний машинаар явах уу гэж яриа гарахад намайг архи дарс уудаггүй юм чинь чиний машинаар явъя гэсэн. Тэгэхэд нь би өөрийн машин тэргээрээ явахгүй гэсэн. Тэгэхэд У- миний машинаар явъя чи бариад яв гэж хэлсэн. Тэгээд маргааш 11 цагт уулзъя гээд тохироод салцгаасан. Маргааш нь 11 цаг өнгөрөөгөөд талийгаач А- над руу залгаад явах уу гэхэд нь би явахааргүй болчихлоо. Түнэл явж байшингийн модонд явах гэж байна гээд утсаа салгасан. Тэгээд 12 цаг болж байхад талийгаач Ц- залгаад хаана байгаа юм бэ би ээжийндээ байна. Нөгөө хэд “Соёолж” дээр байна намайг хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь би талийгаач Ц- дээр очоод Ц-г “Соёолж” дээр хүргэж өгсөн. ...талийгаач А- над руу залгаад бид нар бэлэн болчихлоо. “Эрхэс”-ийн үүдэн дээр байна. Чамайг хүлээж байна гэхээр нь би аан за гээд утсаа салгасан. ...тэгэхээр нь би “Эрхэс” рүү явж очоод машинаа “Эрхэс”-ийн үүдэнд тавиад нөгөө хэд дээр очиж байхад У- хойд суудал дээрээ суухад машин асаалттай байсан. Тэгээд би У-ийн жолоон дээр суусан юм. Ингээд Хатгал тосгон руу хөдөлцгөөсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 179-р хуудас),

Шүүгдэгч Б.П-гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тухайн хэрэг нь бид хэдийн явснаас болж, миний хариуцлагагүй байдлаас болж үүссэн. Энэ хэрэг дээр би маш их харамсдаг, цаашид ч харамссаар байна. Тухайн ослын улмаас манай хоёр найзын 4 болон 5 настай хоёр хүүхэд үлдсэн. Би өмнөх шүүх хуралдаанд өөрийн санааг илэрхийлж байсан. Хүмүүс ойлгосон эсэхийг сайн мэдэхгүй байна. Одоо хамгийн гол анхаарах зүйл нь хоёр найзын маань хүүхдүүд юм. Би саяхан аав болсон. Энэ үйл явдлаас хойш найзуудынхаа хоёр хүүхдийг эрдэм боловсролтой, сайн хүн болоход нь тусалж дэмжинэ. Хэдийгээр аав, ээжийнх нь үүргийг орлож чадахгүй ч гэсэн зааж сургаад явах юмсан гэж боддог. Би мөнгөтэй байсан бол ингэх юмсан тэгэх юмсан гэж боддог. Энэ хурлын шийдвэр яаж гарсан ч бай хоёр хүүхдийг харж явах болно” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-нд буюу баасан гариг өөрийн ажлын өрөөнд байж байхад А- нь орж ирээд бүгдээрээ ойрхон салхинд гарах уу гэж асууж байсан. ...тэгээд бид А-ын гаргасан саналыг дэмжээд маргааш нь Хатгал сум руу явахаар болсон. А- эмч, Ц- эмч, Б.П- эмч, У- эгч бид хэд ажлаас гараад Б.П- эмч, У- эмчийн машинтай 9 дүгээр хороонд байрлах “Өглөө” дэлгүүрийн хажууд гадаа нэг, нэг пиво уунгаа маргааш хэдэн цагаас гарахаа ярьцгаасан юм. Тэгээд бид хэд 11 цагаас Хатгал сум руу явахаар тохиролцоод салцгаасан. ...бид хэд 14 цагийн үед Мөрөнгөөс гарсан. Тэгээд бид “Хужиртын даваа”-н дээр гарч бие засаж тамхилаад зарим нь ууж байсан пивоо дуусгаад хэн нь гэдгийг нь мэдэхгүй байна. Одоо өдөр өнгөрчихлөө ойрхон 50, 100 орчихоод буцаад ирье гэсэн. Тэгэхээр нь бид хэд тэгье гэж тэр санааг нь дэмжээд ууж байсан пивоныхоо савыг хогийн саванд хийгээд “Хужиртын даваа”-наас хөдөлсөн юм. Бид хэд “Хужиртын даваа” уруудаж явж байгаад гэнэт машин нь замын хотгор луу орох шиг болсон. Тэрний дараа машин замын хоёр тал руу дайвалзаад байгаа юм шиг байсан. Үүнээс хойш болсон үйл явдлыг би сайн санахгүй байна. Нэг сэрсэн чинь машинд ганцаараа үлдсэн байсан. Тэгээд би машинаасаа гарсан чинь эмэгтэй хүний орилох чимээ гараад байсан. Би машинаасаа гараад харахад У- эмч А- эмч дээр очсон. Б.П- нь болохоороо үсээ зулгаагаад духнаас нь цус гарсан байдалтай байсан. Би машиныг тойрч үзэхэд жолоочийн эсрэг талын арын дугуйны хажууд Ц- эмч доошоо хараад хэвтсэн. Толгойноос их хэмжээний цус гарсан байсан. Тэгээд шууд машины урдуур тойроод А- эмч дээр очиход дух нь цөмөрсөн байдалтай хэвтэж байсан. Би утсаа хайж олоод 103 луу залгаад юу гэж ярихаа мэдэхгүй болохоор Б.П- эмчид утсаа өгөөд яриулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эмнэлгийн машин ирж Б.П- эмч, У- эгч бид гурвыг нэгдсэн эмнэлэг рүү авч явсан... Би бол яг хэдэн км/цаг хурдтай явж байгааг хараагүй. Барагцаагаар 90 км/цаг хурдтай явж байсан гэж бодож байна... би гомдолгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 42-43 хуудас),

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ө.У-ийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-нд зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд болон эд зүйлсээрээ хохирсон. Тухайн үед бид нарын зорчиж явсан ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх боловч уг машиныг худалдаж авахдаа өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй юм. ...манай төрсөн дүү болох У-ын нөхөр О-гийн эзэмшлийн машин юм. Би 2019 оны 10 дугаар сард О-гоос 14,000,000 төгрөгөөр хувь линзэнгээр авсан юм. Сар бүр У-ын данс руу 300,000 төгрөг хийдэг. Би гомдолтой байна.  Хамгийн гол нь өөрийн эрүүл мэндээ эмчлүүлсэн шаардлагатай мөнгийг нэхэмжилнэ. Бас машины хохирлыг барагдуулж авмаар байна... нэг мэдэхэд бүх зүйл болсон байсан. Би өөрөө яаж сэрснээ ч мэдээгүй. Хэн намайг сэрээсэн юм бэ гэж асуухад Б.П- надад би сэрээсэн гэж надад хэлсэн. Чи яах гэж ийм хурдтай явж байгаа юм бэ? гэхэд харин тиймээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 48-49-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ө.У-ийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-нд талийгаач А- манай ажил дээр орж ирээд аймар стресстэй байна. Ойрхон салхинд гармаар байна. Хатгал ч юм уу нэг тийшээ гарья гэсэн. Би тэгэхэд нь хол байна гэж хэлэхэд юун сүртэй юм ганц удаа гуйж байхад гэж хэлээд бид хоёр салсан. Орой талийгаач Ц-, Э-, Б.П- нар нь за тэгье, Хатгал явчихаад ирье гэсэн байртай байсан. ...тэгээд бид хэд “Хужиртын даваа”-н дээр машиндаа суугаад уруудаж байхад хурд ихтэй явж байх шиг байсан. Би ард суусан нөгөө хэдтэй юм яриад суугаад инээлдэж байхад гэнэт машин хоёр тийшээ дайвалзаад байсан. Гэнэт Б.П- яана аа гэж орилоод үрүүлээ хоёр тийш нь мушгиад байсан. Машин нь ч гэсэн хоёр тийшээ дайвалзаад байсан. Бид хэд ч гэсэн ард нь яана аа гэж орилсон. Тэгээд аваар гарсан байх. Би тэр үеэс хойш юу ч санахгүй байна. Би машинаас яаж гарснаа ч санахгүй байна. Би ямар ч байсан үхчихлээ гэж хэлээд талийгч Ц-, А- хоёрын хооронд гүйгээд байсан. Би Б.П-д яана аа, аажуухан явахад яадаг юм бэ хүн алчихлаа гэж хэлэхэд харин тийм ээ гэж хэлээд сандарсан байдалтай зогсож байсан... Ерөнхийдөө хурдтай явж байх шиг байсан. Би яг хурдыг нь хараагүй юм. Мөрөнгөөс гараад явж байхад их л хурдтай явж байсан. Би тэр үед нь хэлье гэж бодож байсан. “Хужиртын даваа” өгсөж байхад 100 гаруй км/ц хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 53-54-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ө.У-ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тухайн өдөр аймгаас гарах санал санаачилгыг хэн гаргасан, хэн уруу татсан асуудал нь чухал биш юм. Бид явах талаараа хоорондоо ярилцаж байгаад шийдсэн. Ер нь бол шүүгдэгчид итгэсэн учир бид нар машинаа бариулсан. Шүүгдэгч нь тухайн үед хурдаа хэтрүүлж явсан болох нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Бид нар хэрэг гарахын өмнөх өдөр ярилцаж байгаад шийдсэн асуудал байхад намайг уруу татаж явсан гэж тайлбарлаж байгаад гомдолтой санагдаж байна. Шүүгдэгч нь бид нартай уулзаж уухаар болбол нэг хоёр пиво л уудаг байсан. Би энэ хэргээс болж өөрийн эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохироод сууж байна. Би маш их гомдолтой байна. Шүүгдэгч тухайн хэрэг гарснаас хойш надтай нэг ч удаа уулзаагүй, хохирол төлбөр төлөөгүй. Эцсийн эцэст бид нар шүүгдэгчид итгэсэн. Энэ хариуцлагаа шүүгдэгч өөрөө хүлээх ёстой гэж бодож байна” гэх мэдүүлэг,

Амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай дүү 2021 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр зам тээврийн ослын улмаас нас барсан ба энэ өдрөөс хойш манай гэр бүл болон ээжид минь үнэхээр хэцүү байна.  ...Тухайн хэргийн улмаас хоёрын хоёр хүний амь нас хохирсон байхад яагаад ингэж шийддэг юм бэ. Маш их гомдолтой байна. Анх шүүгдэгч нь мэдүүлэг өгөхдөө 50 километр цагийн хурдтай явсан талаар мэдүүлдэг атлаа өнөөдөр 70-80 цагийн километр цагийн хуртай явсан гэж мэдүүлж байна. Үүнээс харахад шүүгдэгч нь өөрийнхөө хийсэн үйлдэлдээ огт гэмшээгүй байна. Би ээжийгээ үзүүлэх гээд шүүгдэгч рүү залгаад хууль хяналтын байгууллагаар явахгүйгээр асуудлаа энэ дотроо шийдье ч гэж хэлж байсан боловч нэг ч удаа над руу залгаж яриагүй. Манай гэр бүлийн зүгээс асар их зүйлийг тэвчиж өдийг хүрсэн. Бид нар өөрсдийнхөө хийсэн буяны ажилтай холбоотой баримтаа цуглуулаад гаргаад өгч болох байсан боловч бид нар энэ талаар сайн мэдсэнгүй. Тухайн хэрэг нь ковид-19 өвчний үед гарсан учир машин тэрэг их гаргах боломжгүй, үнэхээр хэцүү үе байсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 22-нд манай эхнэр болох Ю.Ц- нь оройны 22 цагийн үед надад маргааш чи хүүхдээ харах боломж байна уу, манай ажлын газрынхан Хатгал явах уу гэж асуугаад байна гэхээр нь би маргааш ажилтай, хүүхдээ харах хүнгүй гээд бид хоёр шийдэлд хүрээгүй унтсан юм. Уг нь би дотроо дургүй байсан юм. ...Би өмнө нь хорьж байсан болохоор энэ удаа өдрөөр яваад ирье гэхээр нь би зөвшөөрсөн юм. Миний ганц зөвшөөрсөн шалтгаан гэвэл тухайн машиныг барьж явсан жолоочид итгэсэн. ...манай эхнэр Ц- нь 11:30 цагийн үед манайхан хонож магадгүй гэнэ гэхээр нь би хоногоор явуулахаар бол би явуулахгүй өдрөөр бол явуулна гэж хэлсэн. Ц- нь надад хэлэхдээ би гэр амьтай, чи намайг мэднэ биз дээ, би тэдэнтэй ярилцаад өдрөөр ирэхээр болъё бүүр болохгүй бол би чамайг орой дуудъя гэж бид хоёр тохиролцсон юм. ...би тэд нартай уулзахад хамт явъя гээд байсан. Би тэгэхээр нь ажилтай болохоор явж чадахгүй. Та нар архи дарс битгий хэрэглээрэй гэхэд бид нар өдрөөр явж байгаа юм чинь архи дарс хэрэглэхгүй гэж хэлсэн. Тэгээд би тэд нарт болгоомжтой яваад ирээрэй гэж хэлсэн. Бид нар “Эрхэс” дэлгүүрийн гадаа машинаа зэрэгцүүлж зогсож байгаад цонхоо буулгаад уулзсан юм. Жолооч нь цонхоо буулгаагүй ард байсан хүмүүс цонхоо буулгаад ард байсан хүмүүстэй уулзсан юм. Тэгээд би орой 15 цагийн үед ажлын газрын хүмүүстэй нийлээд хүүхдүүдээ чаргаар гулгуулдаг юм. Тэр газар нь сүлжээ байхгүй газар орой 19 цагийн хавьцаа Мөрөн рүү орж ирээд цагдаагаас залгаад өөрийн эхнэрээ нас барсныг мэдсэн... Би маш их гомдолтой байна. Би өөрөө жоохон хүүхэдтэй хүн. Үр хүүхдээ яаж өсгөх үү гэж зөндөө их юм бодогдож байна. Тэр машин барьж байсан хүн олон хүний амь насыг дааж явж байж хариуцлагагүй хандсан байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 62-р хуудас),

Амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би маш их гомдолтой байгаа. Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,

Амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цагийн үед манай талийгаач хүүхдээ үлдээчихээд та харж байгаарай би дуудлагад явахаар болчихлоо гэж хэлсэн. Тэгээд утсаар яриад манайд нэлээн байж байгаад машинаа унаад яваад өгсөн... Тэгээд маргааш нь буюу 1 сарын 24-ний  үдээс хойш байх манай хамаатны хүүхэд надад талийгчийг нас барсан гэдгийг хэлсэн. ...би одоо сайхан охиноо алдсан гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэх юм бол надад байхгүй. Талийгаачийн хүүхэд А-ад насанд хүртэл нь тэтгэмж олгоосой гэж бодож байна...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 143-р хуудас),

Амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө-гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би өөрийнхөө хэлэх гэсэн зүйлийн өөрийн охин Ю.Ж-ар дамжуулж хэлсэн байгаа. Өөр нэмж хэлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Амь хохирогч Т.А-ын  хууль ёсны төлөөлөгч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 23-ны орой цагдаагаас залгаж хэлэхээр нь мэдсэн. Хамгийн сүүлд 01 дүгээр сарын 22-нд утсаар яриад тэгээд манайд ирээд уулзсан юм. Тэр машин барьж явсан хүн нь манайд ирж уулзаагүй байгаа... жолооч нь хэтэрхий их давхиагүй бол миний хүү амьд байх байсан юм. Одоо 4 настай өнчин охин үлдэж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 66-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай: “1. Т.А-ын биед хуйханд ил шарх, цус хуралт, гавлын ясанд олон тооны сэлтэрхийт хугарал, тархины баруун тал бөмбөлөг хэлбэр дүрс алдагдсан, тархины их хэмжээний няцрал, уушгины няцрал, цус хуралт, элэгний няцрал, цээж хэвлийн хөндий дэх агууламж, баруун талын 1, 2, 3, 4, 5, 6-р хавирганы хугарал, баруун атгаал яс, нүүр, эрүүний ясны хугарал, баруун бугалга, зүүн чамархайн хуйханд ил няцарсан шарх, баруун хацар, баруун бугалга, баруун сарвуу, нуруу, хүзүүнд цус хуралт, баруун бугалга ил шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Т.А-ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3. Т.А-ын цуснаас 0,8 промилл спиртийн агууламж илэрсэн ба нас барах үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна. 4. Т.А- нь нас бараад 12-14 цаг болсон байна. 5. Т.А- нь гавал тархины хүнд гэмтлээр нас барсан байна. Энэ нь хуйханд ил шарх, цус хуралт, гавлын ясанд олон тооны сэлтэрхийт хугарал, тархины баруун тал бөмбөлөг хэлбэр дүрс алдагдсан, тархины их хэмжээний няцрал зэрэг шинж тэмдгээр батлагдаж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 94-95-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай: “1. Ю.Ц-гийн биед дух, баруун зүүн чамархайн цус хуралт, дух, гавлын суурь ясны салаалсан зөрөөтэй хугарал, суман заадлын салалт, баруун зүүн чамархай, дух, бага тархи, тархины суурь хэсэгт аалзавчин бүрхүүл доорх цус харвалт, тархины хүнд зэргийн няцрал, дух, баруун хацар, эрүү, зүүн хацар, цээж, баруун зүүн сарвуу, баруун зүүн өвдгөнд зулгаралт, зүүн доод зовхи, баруун сарвуу, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 2. Ю.Ц-гийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3. Ю.Ц-гийн цуснаас 1,05 промилл спиртийн агууламж илэрсэн бөгөөд нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан байна. 4. Ю.Ц- нь нас бараад ойролцоогоор 14-16 цаг болсон байна. 5. Ю.Ц- нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ дух, баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, дух, гавлын суурь ясны салаалсан зөрөөтэй хугарал, суман заадлын салалт, баруун зүүн чамархай, дух, бага тархины суурь хэсэгт аалзавчин бүрхүүл доорх цус харвалт, тархины хүнд зэргийн няцрал зэрэг зэрэг шинж тэмдгээр батлагдаж байна” гэх дүгнэлт  (1-р хх-ийн 105-106-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай: “1. Ө.У-ийн биед баруун нүдний зовхи, баруун бугалга, шуу, цээжинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдэд няцралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Ө.У-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 121-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай: “1. Ч.Э-гийн биед С2, СЗ нугалмайн их биед цууралт, С5 нугалмайн арын баруун нум хэсэгт хугаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Ч.Э-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 124-р хуудас),

Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн оношлогч инженер Х.Б-ийн: “1. ... ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн автомашин нь 2008 онд япон улсад үйлдвэрлэгдсэн. 2017 онд Монголд орж ирсэн. Суудлын зориулалттай, 2020 оны 03 дугаар сарын 10-нд өдөр техникийн үзлэгт орж тэнцсэн байна. 2. Тухайн тээврийн хэрэгсэл нь зам тээврийн ослоос шалтгаалж кабин кузов копуд кирлан их хэмжээний эвдрэл үүссэн, урд ард салхины шилнүүд хагарч цөмөрсөн гэрэл дохионууд хагарч гэмтсэн, зүүн талын урд ба арын талын дугуйнууд байхгүй /Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулсан/ баруун талын урд ард талын дугуйнууд өвлийн улирлын зориулалтын дугуйтай, дугуйны хээний элэгдэлтийн гүний хэмжээ MNS4598/2011 стандартын шаардлага хангаж байсан. 3. ... ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн автомашин нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүй тооромз жолооны механизм болон хөдөлгүүр явах эд ангийн бүрэн бүтэн байдлыг EWG9200 оношилгооны төвийн багаж тоног төхөөрөмж дээр шалгах боломжгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 128-129-р хуудас),

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Мөнхдалайн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 688 дугаартай: “...3. Шинжилгээнд ирүүлсэн урд, хойд гэсэн тэмдэглэлтэй дугуйнуудын дотор хацар хэсэг гэмтэлтэй байна. 4. Урд, хойд гэсэн тэмдэглэлтэй дугуйнуудын гэмтлүүд нь зүсэгдсэн гэмтэл байна. 5. Дээрх гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой. 6. Хойд гэсэн бичлэгтэй дугуйн хээ элэгдэж элэгдлийн хязгаарт хүрсэн тул хээний хувьд шаардлага хангахгүй, урд гэсэн тэмдэглэлтэй дугуй хээний хувьд шаардлага хангаж байна. Шинжилгээнд ирүүлсэн дугуйнууд нь өвлийн улиралд ашиглах зориулалттай дугуй байна. 7. Хаймар дугуйнд гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой тул осолд дээрх гэмтэл нь нөлөөлөхгүй. 8. Хаймар дугуйн хацар хэсэгт гарсан гэмтэл нь замын нөхцөл байдлаас үүсэхгүй... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 134-146-р хуудас),

“Ихэр Мөрөн-Аудит” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “...Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Э.О-н ... ХӨВ улсын дугаартай Тоуаtа Приус-20 маркийн автомашины хохирлын үнийг 5,641,000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 147-149-р хуудас),

Мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн: “...1. Жолооч Б.П- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Жолооч Б.П- нь замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийн хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн...” гэх магадлагаа (2-р хх-ийн 57-59-р хуудас),

Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн: “...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан явна. ...мөн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан...замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийн 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө...гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэх нэмэлт магадлагаа (3-р хх-ийн 106-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Т.Бүрэнхааны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 173 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн дугуйны обудны дотор хэсэгт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ямар хүчин зүйлийн улмаас болон хэзээ үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 178-179-р хуудас), 

Монгол Улсын Шинжлэх ухааны академи Газарзүйн-Геологиэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын дарга А.Саруулзаяагийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/482 дугаартай: “Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал тосгон руу явах зам буюу Алаг-Эрдэнэ сумын хужиртын давааг дайран өнгөрөх авто зам нь Монгол орны цэвдгийн тархалттай бүсэд оршино. (Хавсралт 1). Тухайн осол гарсан зам нь цэвдэгтэй. Цэвдгийн гэсэлтээс авто замын гадаргад жигд бус суулт, деформаци үүсдэг бөгөөд энэ нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан зурагт харагдаж байна. Цэвдэг нь бүс нутгийн уур амьсгал, газар зүйн байршил, өндөршил, уртраг, өргөргийн зүй тогтлоос хамааран агаар мандал ба газрын гадарга хоёрын хооронд явагдах дулааны эргэлтийн үр дүнд үүсдэг онцлогтой. Иймээс уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр цэвдэг гэсэж тухайн цэвдэгтэй хөрсөн дээр барьсан барилга байгууламж, авто замд сөргөөр нөлөө үзүүлдэг. Монгол орны нийт газар нутгийн 29.3 хувьд цэвдэг тархдаг бөгөөд Хөвсгөлийн уулархаг бүс нутагт Монгол орны цэвдэг тархах боломжит талбайн хэмжээ бусад аймгуудтай харьцуулахад хамгийн өндөр хувийг эзэлдэг. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хатгалын хооронд тавигдсан хатуу хучилттай авто зам нь цэвдэгтэй бүс нутагт баригдсан. Монгол Улсад цэвдэгтэй хөрсөнд авто замын далан барихад барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл, зохих норм ба дүрэм /БНбД 50.01.16/ баримтлан барьдаг. Уг замыг ч мөн уг норм стандартын дагуу барьсан. Олон улсад цэвдэгтэй газарт хатуу хучилттай авто замыг төлөвлөн барихад цэвдгийн онцлогт тохирсон арга аргачлал ашиглан замын даланг төлөвлөн барьдаг хэдий ч одоогоор Монгол улсад энэ чиглэлийн арга аргачлалуудыг ашиглах, зохицуулсан норм, дүрэм, журам байдаггүй. Хөвсгөл аймгийн Мөрөн-Хатгалын хооронд тавигдсан хатуу хучилттай авто зам нь цэвдэгтэй бүс нутагт баригдсан. Өмнөх судалгааны үр дүнгээс харахад тухайн замд цэвдгийн гэсэлтийн улмаас хатуу хучилттай авто замын гадарга хэв гажилтад орж, суулт өгч, деформаци ихээр үүсэж, тухайн замаар хэвийн зорчих нөхцөлийг алдагдуулж байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 200-203-р хуудас), 

Гэрч Г.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...дээд хурд 80 км/ц хурдтай явахыг замын хөдөлгөөний дүрэмд зөвшөөрдөг хэдий ч тухайн жолооч замын нөхцөл, тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаа зэргээс хамааран хурдаа тохируулан сонгож хөдөлгөөнд оролцоно гэж заасан байдаг. ...Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд зааснаар жолооч хурдыг замын нөхцөлд тохируулан хурдыг тохируулж явах ёстой...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 213-р хуудас), 

Шинжээч эмч Т.Бүрэнхааны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн дүгнэлтийг би гаргасан. Уг дүгнэлтэд асуусан асуултад тогтоох боломжгүй гэж хариулсан. Учир нь тухайн обудны дотор хэсэгт үүссэн хэлбэрийн гажилт буюу хэлбэрийн өөрчлөлт нь яг ямар хүчин зүйлийн улмаас үүсгэгдэх эсэхийг тогтоох боломжгүй юм. Тухайн гэмтэл нь чулуу, төмөр мөргөсөн ч юм уу ямар нэгэн хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 215-р хуудас), 

Гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд  өгсөн: “...цэвдэгтэй хөрс нь өөрөө тогтворгүй бүтэцтэй хөрс ба дулааны улиралд гэсэлт явагдсанаас далан суудаг. Ийм учраас замд жигд бус суулт үүсдэг...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 225-р хуудас), 

Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэвээтэй замд жолооч хурдаа тохируулж явах ёстой байдаг...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 227-р хуудас), 

Гэрч Ө.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О- бид хоёр 2018 оны зун санагдаж байна. Тухайн ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 13,500,000 төгрөгөөр авч байсан. Уг нь энэ машин миний машин байгаа юм. Тэгээд өөрийнхөө нэр дээр бүртгүүлэх гэхээр тухайн үед надад жолооны үнэмлэх байхгүй байсан учраас О-гийн нэр дээр бүртгүүлж байсан. Тэгээд манай эгч У- нь 2019 оны 10 дугаар сард санагдаж байна. О- бид хоёроос ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тэгээд сар бүрдээ 300,000 төгрөг төлөхөөр тохиролцсон...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 79-р хуудас), 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 83-86-р хуудас), 

Фэйсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 89-90-р хуудас), 

 Техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 11/18 дугаартай: “...Приус-20 маркийн ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.П- нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр заалт буюу Тээврийн хэрэгслийн хурдыг ...суурин газрын гадна цагт 80 км-аас хэтрүүлэхийг хориглоно...” гэх заалтын зөрсөн гэж үзэж байна. Автозам хариуцсан Хөвсгөл АЗЗА ТӨХК нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. ...Дээрх зам тээврийн осолд замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлөөгүй байна. Харин суулт өгсний улмаас зам тэгш бус байсан нь зам тээврийн осолд нөлөөлсөн байна. ... ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн авто машин нь шарваж эхлэхээс өмнө 88,69 км/цаг-аас их хурдтай явж байжээ...” гэх дүгнэлт  (3-р хх-ийн 221-224-р хуудас), 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 10-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 12-21-р хуудас),

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 22-р хуудас),

Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 23-33-р хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 92-93, 97-99, 103-104, 108-110-р хуудас),

Шүүгдэгч Б.П-гээс амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ид хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 230,000 төгрөг шилжүүлсэн зарлагын баримт, Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 188-р хуудас),

Шүүгдэгч Б.П-гээс амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д-д хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5,750,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 189-р хуудас), шүүгдэгч Б.П-гээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-д шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 5,003,000 төгрөгийг бэлнээр төлсөн гар бичвэр (4-р хх-ийн 116-р хуудас), амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ид 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 4,600,000 төгрөгийг (4-р хх-ийн 119-р хуудас), хууль ёсны төлөөлөгч Ю.Ж-д 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 4,600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт (4-р хх-ийн 120-р хуудас) хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

.... зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000400176 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.П- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газрын засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ... ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хужиртын давааг уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц-, Т.А- нарын амь нас хохирч гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Э-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.П-гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 10-р хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 12-21-р хуудас), зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 22-р хуудас), эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 23-33-р хуудас), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 92-93, 97-99, 103-104, 108-110-р хуудас), иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ө.У-ийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Ж-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 42-43-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 94-95-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 105-106-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 121-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 124-р хуудас), Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн оношлогч инженер Х.Б-ийн гаргасан дүгнэлт (1-р хх-ийн 128-129-р хуудас), Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Мөнхдалайн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 688 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 134-146-р хуудас), “Ихэр Мөрөн-Аудит” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 147-149-р хуудас), Мөрдөгчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн магадлагаа (2-р хх-ийн 57-59-р хуудас), мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт магадалгаа (3-р хх-ийн 106-р хуудас),  Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Т.Бүрэнхааны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 173 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 178-179-р хуудас), Монгол Улсын Шинжлэх ухааны академи Газарзүйн-Геологиэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын дарга А.С-н 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/482 дугаартай  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 200-203-р хуудас), гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 213-р хуудас), шинжээч эмч Т.Бүрэнхааны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 215-р хуудас),  гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 225-р хуудас), гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 227-р хуудас), гэрч Ө.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 79-р хуудас), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 83-86-р хуудас), фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 89-90-р хуудас), техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 11/18 дугаартай дүгнэлт (3-р хх-ийн 221-224-р хуудас), Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа (2-р хх-ийн 56-р хуудас), шүүгдэгч Б.П-гээс амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д-д хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5,750,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 189-р хуудас), шүүгдэгч Б.П-гээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-д шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 5,003,000 төгрөгийг бэлнээр төлсөн гар бичвэр (4-р хх-ийн 116-р хуудас), амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ид хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 230,000 төгрөг шилжүүлсэн зарлагын баримт, Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 188-р хуудас), 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 4,600,000 төгрөгийг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт (4-р хх-ийн 119-р хуудас), хууль ёсны төлөөлөгч Ю.Ж-д 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 4,600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт (4-р хх-ийн 120-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн,  замын тэгш бус байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Б.П- нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.П- нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэний улмаас Ю.Ц-, Т.А- нарын амь нас хохирсон, хохирогч Ч.Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.У-ийн эд хөрөнгөнд хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол  бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба иргэний хариуцагч Ө.У- нь өөрийн эзэмшлийн ... ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу явахдаа уг тээврийн хэрэгслээ шүүгдэгч Б.П-д жолоогоо шилжүүлж, жолоодуулах явцад  тээврийн хэрэгслийг жолоодох үүрэг хүлээсэн Б.П- нь зам тээврийн осол гаргаж, 2 хүний амь нас хохирсон, хохирогч Ч.Э-гийн биед хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ө.У-ийн эд хөрөнгөнд хохирол учирсан ба тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч буюу иргэний хариуцагч Ө.У-, шүүгдэгч Б.П- нараар гэм хорын хохирлыг хариуцуулан нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

  1. Иргэний нэхэмжлэгч Ө.У-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба түүний эзэмшлийн ... ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 5,641,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ихэр Мөрөн-Аудит” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хх-ийн 147-149-р хуудас)-аар тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.П- нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5,461,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.У-эд өгсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүх хуралдаанд гарган өгчээ.

Иргэний нэхэмжлэгч Ө.У- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжилж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

  1. Хохирогч Ч.Э-гийн биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...би гомдолгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 42-43х) өгсөн байх тул шүүгдэгч Б.П-г хохирогч Ч.Э-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
  2. Амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д- нь оршуулгын зардал 20,024,979 төгрөг, цалингийн зээл 5,470,399 төгрөг, мөн амь хохирогчийн хүүхэд А.Нандинзулын тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтуудыг судлаад нотлох баримтын шаардлага хангасан гэх зардлуудыг гаргуулахаар шийдвэрлэв. Үүнд:

Эрхэс ХҮТ-2 дэлгүүрээс авсан хүнсний үнэ 12,550 төгрөг, Бүтэн Оргил дэлгүүрийн хүнсний үнэ 17.820 төгрөг, Оргил ХХК-аас дэлгүүрээс авсан барааны үнэ 16,200 төгрөг, Номин Хөвсгөл салбараас авсан барааны үнэ 10,695 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 51,810 төгрөг, Номин Хөвсгөл салбараас авсан барааны үнэ 10,818 төгрөг, МТ шатахуун түгээх станцаас авсан шатахуун 19,400 төгрөг, Сод монгол групп шатахуун түгээх станцаас авсан шатахууны үнэ 20,000 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 61,300 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 55,400 төгрөг, Номин Хөвсгөл салбараас авсан барааны үнэ 23,157 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 152,000 төгрөг (1-р хх-ийн 245х), Очирт дэлгүүрээс 63,000 төгрөгийн бараа, Эрхэс-1 дэлгүүрээс бохь 1100 төгрөг, Anu супер маркетаас авсан бараа 5,900 төгрөг, Тотал бөөний төв барааны үнэ 3,000 төгрөг, Total бөөний төвөөс авсан бараа 7,950 төгрөг, Эрхэс-1 бөөний төвөөс авсан хүнс, барааны 28,768 төгрөг, Шунхлай бензин түгээх газраас авсан бензин 70,000 төгрөг, супермаркетаас авсан хүнс, бараа 28,350 төгрөг, Очир дэлгүүрээс авсан барааны 120,000 төгрөг, Очир дэлгүүрээс  авсан барааны үнэ 130,000 төгрөг, Тусч буян ХХК-аас авсан эсгий хайрцаг, хөшөөний чулууны үнэ 830,000 төгрөг, (1-р хх-ийн 250х), Бүтэн оргил дэлгүүрээс авсан барааны үнэ 21,800 төгрөг, Оргил ХХК-аас авсан хүнсний үнэ 70,800 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 9,500 төгрөг, Монос Хөвсгөл ХХК-аас авсан эмийн үнэ 20,330 төгрөг, Титаник ХХК-аас авсан хүнсний үнэ 75,000 төгрөг, Аяны жолоо бейкери хүнсний үнэ 13,000 төгрөг, дэлгүүрийн нэр тодорхойгүй хүнсний үнэ 60,600 төгрөг (7 дугаартай баримт), Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 16,560 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 42,000 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 11,000 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 2,250 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 10,000 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 14,100 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 20,200 төгрөг, Номин Хөвсгөл салбараас авсан барааны үнэ 8,578 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 397,400 төгрөг, Титаник ХХК-аас авсан хүнсний үнэ 43,200 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 142,150 төгрөг, Доктор автосүлжээ барааны үнэ 8,500 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 13,000 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 25,650 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний үнэ 18,100 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 18,200 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 81,042 төгрөг (2-р хх-ийн 1х), Мөрөнгийн хүрээ Гандандаржаалан хийдэд ном хуруулсан 2,121,000 төгрөг, (2-р хх-ийн 167х), Магнай трейд ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбар шатахуун түгээх станц 63-аас буяны ажилд зориулж 468,000 төгрөг, (2-р хх-ийн 168х), Аянчин оршихуй ХХК-наас авсан махны үнэ 1,595,000 төгрөг, (2-р хх-ийн 169х), Мөрөнгийн хүрээ гандан даржаалан хийдэд ном хуруулсан 2,737,500 төгрөг (2-р хх-ийн 170х) зэрэг нийт 13,348,853 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч Б.П- нь амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д-д хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5,750,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 189-р хуудас), 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 5,003,000 төгрөгийг хүлээн авсан гар бичвэр (4-р хх-ийн 116х), шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1,671,750 төгрөгийг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн, нийт 12.424.750 төгрөгийг төлсөн, иргэний хариуцагч Ө.У-ээс  үлдэх хохирол болох 924.103 төгрөгийг гаргуулж амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

  Харин оршуулгын зардалд нэхэмжилсэн үнийн дүнгээс үлдэх 6,676,126 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тооцоо хийх боломжгүй байна.

  2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А-ын Нандинзулд тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794 төгрөг, банкны зээл 5,470,399,48 төгрөгийг нэхэмжилж байх боловч тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүний тухайд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.4.4-т зааснаар хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх эрхтэй байх боловч нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, нас барагчийн найман нас хүрээгүй хүүхдийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр –ийн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн банкны зээл 5,470,399,48 төгрөгийн нэхэмжлэлийн тухайд түүнд холбогдох зээлийн гэрээг хэрэгт ирүүлээгүй байх тул амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д- нь банкны зээл 5,470,399,48 төгрөг, оршуулгын зардал 6,676,126 төгрөг, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.П-, иргэний хариуцагч Ө.У- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.

Амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн хохирлын баримтаас 1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар хуудаст авагдсан 3 дугаартай хохирлын баримт, 7 дугаартай хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 1 дугаар хуудаст авагдсан  20 дугаартай хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 1 дугаар хуудаст авагдсан 24, 25 дугаартай хохирлын баримтуудыг хэн хаанаас юунд зарцуулж авсан нь тодорхойгүй, бичвэр арилсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

  1. Амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-, Ж.Ө- нар нь оршуулгын зардал 24.914.096 төгрөг, мөн амь хохирогчийн хүүхэд Л.А-ын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж, нотлох баримтуудыг гаргаж өгснийг шинжлэн судлаад:

Хөвсгөл Өргөө ресторанд хийсэн буяны цагаалга 1,800,000 төгрөг, Номин агуулах худалдаанаас авсан барааны үнэ 1,577,900 төгрөг, Таван сүмбэрлэн шашны байгууллагаас авсан буяны бараа, хүнсний барааны үнэ 538,600 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 624,600 төгрөг, Хөвсгөл Монос ГХБ ХХК-аас авсан эмийн үнэ 7,500 төгрөг, Номин дэлгүүрээс авсан бараа 19,950 төгрөг, Total бөөний төвөөс авсан бараа 104,550 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 420,000 төгрөг, Номин дэлгүүрээс авсан бараа 16,886 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 120,050 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 16,450 төгрөг, Номин дэлгүүрээс авсан барааны үнэ 1,939 төгрөг, Барааны үнэ 1,324 төгрөг, Номин дэлгүүрээс авсан бараа 769,944 төгрөг, Номин дэлгүүрээс авсан бараа 108,524 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 16,050 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 100,000 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 143,500 төгрөг, Монос эмийн сангийн эмийн үнэ 4300 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 6,662 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан барааны үнэ 174,820 төгрөг, New Mart-аас авсан хүнсний үнэ 10,750 төгрөг, Есөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрээс авсан хүнсний үнэ 10,200 төгрөг, Жаст ундрам дэлгүүрээс авсан хүнсний үнэ 118,000 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 98,636 төгрөг, Монос эмийн сангийн эмийн үнэ 4,500 төгрөг, Номин хүнсний дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 3,039 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 192,003 төгрөг, хүнсний дэлгүүрээс авсан хүнс 10,500 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 51,721 төгрөг, Булаг шанд эх дэлгүүрийн хүнсний үнэ 14.000 төгрөг, Монос эмийн сангийн эмийн үнэ 4,900 төгрөг, Тэвхэн  Хүт хүнсний дэлгүүрээс 38,340 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 26,390 төгрөг, Өсөх дэлгүүрээс авсан хүнсний үнэ 75,000 төгрөг, Аяны жолоо барааны үнийн 50,700 төгрөг, Ник ХХК-аас авсан бензиний үнэ 100,000 төгрөг, Эрхэс бөөний төвөөс авсан хүнс барааны үнэ 108,190 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 74,819 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 49,159 төгрөг, Бүтэн оргил дэлгүүрээс авсан барааны үнэ 21,500 төгрөг, Эрхэс бөөний төвөөс авсан хүнсний барааны үнэ 4,300 төгрөг, Эрхэс бөөний төвөөс авсан хүнсний барааны үнэ 44,310 төгрөг, МТ шатахуун түгээх станцаас авсан бензин 2,300,000 төгрөг, Далай ээж захаас авсан махны үнэ 838,250 төгрөг, Үхэр, хонины махны үнэ 612,200 төгрөг, Оргил жимс дэлгүүрийн жимсний үнэ 213,500 төгрөг, Ундрам дэлгүүрээс авсан хүнсний барааны үнэ 2,431,800 төгрөг, Сийлбэрчин Нямдоржийн хөшөө чулуу хийхэд авсан 400,000 төгрөг, Мөрөнгийн Хүрээ Гандан Даржаалан хийдэд ном хуруулсан үнэ 1,750,000 төгрөг, Оршуулгын зардал 1,560,000 төгрөг, Есөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрээс авсан хүнсний үнэ 14,700 төгрөг, Гэтэлгэгч эх Итгэлт шашны байгууллагад ном хуруулсан 244,000 төгрөг, Тэвхэн Хүт дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 106,116 төгрөг, Хаан банкны постоор уншуулсан барааны үнэ 3,800 төгрөг, Номин дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 82,521 төгрөг, Тэвхэн ХҮТ дэлгүүрээс авсан хүнс, барааны үнэ 56,650 төгрөг, Тэвхэн Хүт дэлгүүрээс авсан хүнс барааны үнэ 99,487 төгрөг, Гэтлэгч эх төвөөс авсан барааны үнэ 131,000 төгрөг, Гэтлэгч эх төвөөс авсан барааны үнэ 110,000 төгрөг, Мөрөнгийн хүрээ хийд гандан даржаалан хийдэд ном хуруулсан үнэ 1,154,500 төгрөг, Есөн-Эрдэнэ хүнсний дэлгүүрээс авсан барааны үнэ 16,400 төгрөг,  

Гэтэлгэгч эх итгэлт шашны байгууллагад ном хуруулсан үнэ 60,000 төгрөг, Барааны үнэ 9,000 төгрөг, Хөвсгөл тэвхэн ХХК-ийн зарлагын баримт 104,238 төгрөг, нийт 20,059,313 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч Б.П- нь 19,244,660 төгрөгийн хохирлыг хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-, Ю.Ж- нарт төлж барагдуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.П-гээс амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ид хохирол төлсөн тухай Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 230,000 төгрөг шилжүүлсэн зарлагын баримт, Хаан банкны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт (1-р хх-ийн 188х), 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 814,660 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримтаар, шүүгдэгч Б.П- нь сайн дурын үндсэн дээр иргэний хариуцагч Ө.У-ээс хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-, Ж.Ө- нарт төлж барагдуулах хохирол 9,200,000 төгрөгийг амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ид 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 4,600,000 төгрөгийг, хууль ёсны төлөөлөгч Ю.Ж-д 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 4,600,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны шилжүүлгийн баримт (4-р хх-ийн 119-120х)-аар тогтоогдсон ба хохиролд нийт 19,244,660 төгрөгийг төлж барагдуулсан, иргэний хариуцагч Ө.У-ээс хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Ю.Ж-д 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 814,657 төгрөгийг төлж барагдуулсан Хаан банкны шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн байна.

Харин үлдэх хохирлоос оршуулгын зардал 4,854,783 төгрөгийн хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тодорхой тооцоо хийх боломжгүй байна.

 Мөн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Л-ийн А-ын  тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсанаар амь хохирогч Ю.Ц-гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодохойлолт, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ...тэжээгчээ алдсаны тэтгэвэр 500.000 төгрөг авдаг гэх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаартай дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.1-т заасны дагуу цалингийн дундажийг тооцож /15.159.492:14=1.082.820/ төгрөг,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо амь хохирогчийг сарын 1.082.820 төгрөгийн орлоготой байсан гэж үзэхэд  нас барагчид өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад төлбөр авагчид  гаргуулах /1.082.820:3=360.940/ 360.940 төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр 500.000 төгрөгийг хасч тооцох бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-, Ж.Ө-, Ю.Ж- нар нь 4,854,783 төгрөг болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.П-, иргэний хариуцагч Ө.У- нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас 2 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан 8 дугаартай хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудаст авагдсан 10 дугаартай хохирлын баримт, 2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст авагдсан 1, 2, 4, 6, 7, 9, 11, 13, 14 дугаартай хохирлын баримтын бичиг арилсан хэн юу авсан нь тодорхойгүй, 2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудаст авагдсан 4  дугаартай хохирлын баримтын огноо дугаар, бичиг арилсан, 2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудаст авагдсан 2, 3, 4, 7 дугаартай хохирлын баримтын огноо дугаар, бичиг арилсан, 4 дугаартай баримтын огноо 2020 оны баримт, 2, 3, 7 дугаартай баримтын огноо дугаар, бичвэр арилсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.П- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, эрүүл мэндийн салбарт эмчийн ажил эрхэлдэг, цаашид эмч мэргэжлээрээ ажиллах бололцоотой зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.П- урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 190-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.П- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газрын засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ... ХӨВ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон “Хужиртын даваа”-г уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц-, Т.А- нарын амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Э-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Прокуророос шүүгдэгч Б.П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс дээш хүний амь нас хохирсон бол” гэж гэмт хэргийг хүндрүүлэх шинжийг хуульчилсан.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүндрүүлэн үзэх гурван өөр шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд хуульчилж зохицуулсан байна. Шүүгдэгчид холбогдох хамгийн хүнд шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс дээш олон хүний амь нас хохирсон” үйлдэл байхаар эрх зүйн зохицуулалттай.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл. “Шударга ёсны зарчим” мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан.        Тиймээс нэг гэмт хэргийн хүндрүүлэх шинж хангагдсан тохиолдолд хамгийн хүнд шинжээр нь гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцож, тухайн шинжид хамаатуулан оногдуулахаар заасан ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.П-гийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хужиртын даваа” гэх газрын засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ... ХӨВ улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон “Хужиртын даваа”-г уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц-, Т.А- нарын амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Э-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан ба шүүгдэгч Б.П-гийн гэмт үйлдэл нь 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ ... заасан “гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хасах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Б.П-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрх хасах нэмэгдэл ял нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж байна.

Эрүүгийн 2138000400176 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд болон хойд дугуй, архины хагархай шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.П-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялаас 2 (хоёр) жилийн хорих ялыг өршөөн хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ө.У-ээс 924.103 (есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун гурав) төгрөгийг гаргуулж амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д-д олгосугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,  499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.4-т зааснаар амь хохирогч Т.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Д- нь нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардал 6.676.126 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794 төгрөг, банкны зээл 5,470,399,48 төгрөг, сэтгэл санааны хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.П-, иргэний хариуцагч Ө.У- нараас нэхэмжлэх эрхтэйг,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг,  499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-, Ж.Ө-, Ю.Ж- нар нь оршуулгын зардал 4.854.783 төгрөг, сэтгэл санааны хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.П-, иргэний хариуцагч Ө.У- нараас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн 2138000400176 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.П- нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-д хохиролд 12.424.750 төгрөгийг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-, Ю.Ж- нарт хохиролд 19,244,660 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ө.У-эд 5.641.000 төгрөгийг, иргэний хариуцагч Ө.У- амь хохирогч Ю.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч Ю.Ж-д 814.657 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Ч.Э- нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Ө.У- нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.П-гээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн 2138000400176 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд болон хойд дугуй, архины хагархай шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР