| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00693/и |
| Дугаар | 153/ШШ2020/00688 |
| Огноо | 2020-09-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2020/00688
| 2020 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2020/00688 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч ******* хотын ******* дүүрэгт байрлах, ******* ББСБ //-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 9-16 тоотод оршин суух, А //-д холбогдох зээл 281,749 /хоёр зуун наян нэгэн мянга долоон зуун дөчин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 153/2020/00693/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр******* ******* *******-ийн 99549535 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000359391 тоот зээл, зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулсан. Т.А нь уг гэрээний үндсэн дээр 2019 оны 09 сарын 01-ний өдөр 3,4 хувийн хүүтэй 200,000 төгрөгийг зээлээр авсан. Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлөгдөөгүй байна.
Иймд Т.Ааас үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 69,274 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,474 төгрөг, нийт 281,749 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.А нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ-ын нэхэмжилж байгаа 281,749 төгрөгийг төлнө татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ нь Т.А холбогдуулан үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 69,274 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,474 төгрөг, нийт 281,749 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Аг нь нэхэмжлэлийн шаардлага 281,749 төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ-ын 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,102 төгрөгийн тал хувь болох 4,551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4,551 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Агаас тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,551 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ-д олгохоор тогтов.
Хариуцагч Т.Аг нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.А холбогдох зээл 281,749 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Аг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ-ын 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,102 төгрөгийн тал хувь болох 4,551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 4,551 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Агаас тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,551 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Аг нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ