Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2019/0717/З |
Дугаар | 128/ШШ2019/0894 |
Огноо | 2019-12-16 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2019/0894
*0*9 оны ** сарын *6 өдөр | Дугаар **8/ШШ*0*9/089* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,
Нэхэмжлэгч: ..... дүүргийн ... дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг төлөөлж, хурлын дарга
Хаяг:
Хариуцагч: Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
Хариуцагч: Хорооны иргэдийн Нийтийн Хурал /*0*8.03.*3-ны өдөр шинээр байгуулагдсан/.
Хаяг:
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *0*8 оны 0* дугаар сарын 07-ны өдрийн *** тоот тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг илт хууль бус захиргааны актын дагуу хууль бусаар *0*8 оны 3 дугаар сарын *3-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас батлан гаргасан Тооллогын комисс байгуулах тухай * дүгээр тогтоол, Хурлын даргыг сонгох тухай * дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай 3 дугаар тогтоол, Хорооны Засаг даргыг сонгох тухай * дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... дүүргийн ... дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг төлөөлж, хурлын даргаас шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Т.Б-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *0*8 оны 0* дугаар сарын 07-ны өдрийн *** тогтоолын Тогтоох хэсгийн *-д Хан-Уул дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг хавсралтаар баталсугай... гэж, хавсралтаар хороодын иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг баталсан байна.
Хорооны иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*.3 дахь хэсэгт заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага ба Монгол улсын Үндсэн хуулийн 6* дугаар зүйлийн 6*.* дахь хэсэгт заасан Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно гэх заалтаас үзэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Хорооны иргэдийн нийтийн хурал-ын үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй ба дээрх байгууллагууд нь бие биедээ хамааралгүй нутгийн өөрөө удирдах байгууллага юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн *3 дугаар зүйлийн *3.* дэх хэсэгт заасан Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш *0 хоногийн дотор бүрэн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ... зарлан хуралдуулна гэх зохицуулалтаас үзэхэд Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрх нь Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид-ийн бүрэн эрхэд хамрагдах асуудал байна.
Гэтэл Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *0*8 оны 0* дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоолоор Анхдугаар хуралдааныг товлосон өдөр, товлосон цагт хуралдуулах хуваарийг баталсан нь Нутгийн өөрөө удирдах байгууллага болох Хорооны иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчдийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн *3 дугаар зүйлийн *3.* дэх хэсэгт заасан Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах эрхэд бүдүүлгээр халдсан,
Захиргааны ерөнхий хуулийн *7.*.3, *7.*.6 дахь хэсэгт дурдсан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гаргасан илт хууль бус захиргааны акт байна.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан *0*8 оны 3 дугаар сарын **-ний өдөр хуралдаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн *7 дугаар зүйлийн *7.*.*-*7.*.3-д заасан бүрэн эрхээ эрхээ хэрэгжүүлж Хурлын дарга, тэргүүлэгчдээ сонгож, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлаа хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэхүү *0*8 оны 3 дугаар сарын **-ний өдөр хуралдсан анхдугаар хуралдаан бол өмнөх буюу бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу хуралдсан хүчин төгөлдөр хуралдаан, уг хуралдаанаас гаргасан тогтоолууд нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр захиргааны акт юм.
Ийнхүү Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд * ширхэг иргэдийн Нийтийн Хуралтай, * ширхэг Хурлын даргатай, 8 Тэргүүлэгч бий болж, * хүн Засаг даргад нэр дэвшсэн ийм нөхцөл байдал үүссэн бөгөөд *0*8 оны 3 дугаар сарын *3-ны өдөр хуралдаж байгуулагдсан иргэдийн Нийтийн Хурал нь эрх зүйн чадамжгүй, нэхэмжлэл гаргаж буй иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд халдсан, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож, саад учруулаад, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн *7, *3, *5 дугаар зүйлүүдийг зөрчиж байгаа болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *06 дугаар зүйлийн *06.3.* дахь хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *0*8 оны 0* дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсгийг нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг тус тус зөрчсөн байх тул илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, уг илт хууль бус захиргааны актын дагуу хууль бусаар *0*8 оны 3 дугаар сарын *3-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас батлан гаргасан Тооллогын комисс байгуулах тухай * дүгээр тогтоол, Хурлын даргыг сонгох тухай * дугаар тогтоол, "Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай 3 дугаар тогтоол, Хорооны Засаг даргыг сонгох тухай * дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү. гэв.
Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн *0*8 оны *** тогтоол нь иргэдийн Нийтийн Хурлын эрх хэмжээнд халдсан хууль зөрчсөн гэсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн *3.* дэх хэсэгт ээлжит сонгуулийн санал хураалт явуулснаас *0 хоногийн дотор гэж заасан байгаа нь иргэдийн Нийтийн Хурал нь ээлжит сонгуулийн санал хураалтаар сонгогддоггүй тул энэ заалт хамаарахгүй бөгөөд зөвхөн Аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд хамаарах заалт юм. Бусад хуралдааныг тухайн хурлын Тэргүүлэгчид хуралдаанаас *5 хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж заасан байгаа нь Анхдугаар хуралдаанд хамаарахгүй заалт юм. Тиймээс тус *** тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хорооны иргэдийн Нийтийн Хурлыг зарлаагүй, дарга нарыг сонгоогүй зөвхөн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулалттай, нэгдсэн журмаар зохион байгуулах үүднээс чиглэл хүргүүлсэн болно.
*0*9 оны 3 дугаар сарын *3-ны өдөр 8 дугаар хорооны иргэд хуралдаж хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчээ өөрсдөө сонгосон. Иймээс дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хорооны иргэдийн Нийтийн Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэсэн бүрэн эрхэд халдсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид Анхдугаар хуралдааныг зарлаагүй тохиолдолд хүчингүй гэж тооцох заалт байхгүй бөгөөд хуралдааны хүчин төгөлдөр талаар *3 дугаар зүйлийн *3.*0 дахь хэсэгт *0-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд Хурлыг хүчинтэйд тооцно гэж заасан заалт байдаг юм. Энэ заалтын дагуу тус хороодын ирц хуульд заасан шаардлага хангасан, мөн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэсэн тул эдгээр Анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд хүчин төгөлдөр юм.
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр бие даан, чөлөөтэй саналаа гаргаж, сонгох эрхээ хэрэгжүүлж амьдарч буй хороодын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч, Хурлын дарга, Засаг даргаа сонгосон. Иргэдийн Нийтийн Хурлууд нь өөрийн нутаг дэвсгэрийнхээ хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэсэн байх тул Анхдугаар хуралдаанаас гарсан тогтоолуудыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй юм. гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн өмнөх иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч Р.Д, Л.Т нарын гаргасан нэхэмжлэлтэй, Хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн бөгөөд *0*9 оны 3 дугаар сарын *0-ны өдрийн 80 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон уг иргэдийн Нийтийн Хуралтай холбогдолтой маргааныг хянан шийдвэрлэж дууссан.
Уг шийдвэрийг албадан биелүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хандсан бөгөөд уг үйл ажиллагааг удаашруулахын тулд *0*8 оны 3 дугаар сарын **-ний өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал уг асуудлаар дахин шүүхэд хандан иргэдийн Нийтийн Хурал, цаашлаад төрийн үйл ажиллагаанд саад хийж байгаа улс төрийн явуулга гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ... дүүргийн ... дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг төлөөлж, хурлын дарга тус шүүхэд хандан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *0*8 оны 0* дугаар сарын 07-ны өдрийн *** тоот тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг илт хууль бус захиргааны актын дагуу хууль бусаар *0*8 оны 3 дугаар сарын *3-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас батлан гаргасан Тооллогын комисс байгуулах тухай * дүгээр тогтоол, Хурлын даргыг сонгох тухай * дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай 3 дугаар тогтоол, Хорооны Засаг даргыг сонгох тухай * дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
*. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, *0*8 оны 0* дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдан *** дугаар тогтоолоор дүүргийн Хороодын иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг хавсралтаар батлан, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдах өдрийг *0*8 оны 3 дугаар сарын *3-ны өдрийн **.00 цагт хэмээн тогтоожээ.
Энэ дагуу *0*8 оны 3 дугаар сарын *3-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан зохион байгуулагдаж, * дүгээр тогтоолоор Тооллогын комисс байгуулах тухай, * дугаар тогтоолоор Хурлын даргын сонгох тухай, 3 дугаар тогтоолоор Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай, * дүгээр тогтоолоор Хорооны Засаг даргын сонгох тухай асуудлыг тус тус шийдвэрлэжээ.
*. Хариуцагч нарын дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *0*8 оны *** дугаар тогтоол нь өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар гаргасан илт хууль бус захиргааны акт бөгөөд энэхүү тогтоолыг үндэслэж хуралдсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын *0*8 оны 3 дугаар сарын *3-ны өдрийн *,*,3,* дүгээр тогтоолууд нь илт хууль бус захиргааны акт юм гэх үндэслэлээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гарган, маргаж байна.
3. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн *-т Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно гэж,
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн *3 дугаар зүйлийн *3.*-д Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш *0 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс *5-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж тус тус хуульчилсан.
*. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах бүрэн эрхийг тухайн Хурлын бүрэн эрх нь дуусгавар болж буй Тэргүүлэгчдэд олгосон байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг бүрэн эрх нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчдийн *0*8 оны 0* дугаар сарын *3-ны өдрийн 0* дүгээр тогтоолоор *0*8 оны 3 дугаар сарын **-ний өдрийн *5.00 цагт зарлан хуралдуулахаар тогтоосон,
товлосон өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас 0* дүгээр тогтоолоор Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Р.Д сонгогдсон болохыг баталж, 05 дугаар тогтоолоор иргэдийн Нийтийн Хурлын Тэрүүлэгчдийг сонгон, баталж, 06 дугаар тогтоолоор Хорооны Засаг даргаар Ё.Ц томилуулахаар дүүргийн Засаг даргад санал болгож, 07 дугаар тогтоолоор бүрэн эрх нь дуусгавар болж буй Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгуульт ажлаас нь тус тус чөлөөлж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
5. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн *3 дугаар зүйлийн *3.*-д Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш *0 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс *5-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэх заалтыг зөрчиж, хуулиар өөрийнх нь чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу тус дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааны хуваарийг баталсан хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *0*8 оны *** тоот тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсгийг тус хорооны бүрэн эрх нь дуусгавар болж буй иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хуульд заасан бүрэн эрхэд халдсан, Захиргааны ерөнхий хуулийн *7 дугаар зүйлийн *7.*.3 /тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан/, *7.*.6 /иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй/-д тус тус заасан шинжийг бүрэн агуулсан илт хууль бус захиргааны акт байна гэж шүүх үзлээ.
6. Захиргааны ерөнхий хуулийн *7 дугаар зүйлийн *7.*-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасанчлан, шүүхээс нэгэнт хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *0*8 оны *** тоот тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосонтой холбогдуулан уг илт хууль бус захиргааны актыг үндэслэн *0*8 оны 3 дугаар сарын *3-ны өдрийн хуралдсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааны Тооллогын комисс байгуулах тухай * дүгээр тогтоол, Хурлын даргыг сонгох тухай * дугаар тогтоол, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай 3 дугаар тогтоол, Хорооны Засаг даргыг сонгох тухай * дүгээр тогтоолыг тус тус хууль ёсны, хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх боломжгүй тул илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.*-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.*-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж заасны дагуу хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгч авах эрхийг хангах үндсэн зорилгоор хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлтээр 3 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд шүүхээс шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч *0*9 оны ** дугаар сарын *6-ны өдөр товлогдсон тус шүүх хуралдаанд хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн болон Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7* дүгээр зүйлийн 7*.*-т зааснаар хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй байгаа тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах-ыг хүссэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн *06 дугаар зүйлийн *06.*, *06.3.** дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*. Захиргааны ерөнхий хуулийн *7 дугаар зүйлийн *7.*.3, *7.*.6, *7,*, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн *3 дугаар зүйлийн *3.*-д заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн *0*8 оны 0* дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоолын 8 дугаар хороонд холбогдох хэсэг, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын *0*8 оны 3 дугаар сарын *3-ны өдрийн анхдугаар хуралдааны Тооллогын комисс байгуулах тухай * дүгээр, Хурлын даргын сонгох тухай * дугаар, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай 3 дугаар, Хорооны Засаг даргын сонгох тухай * дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *8 дугаар зүйлийн *8.* дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.*00 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.*00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** дүгээр зүйлийн ***.*-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ** хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.М