Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 42

 

        Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Д.Нэргүйбаатарыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын  бие махбодид  хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нэргүйбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сар хорих  ял  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нэргүйбаатарт оногдуулсан  хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй. 

 

           4.Шүүгдэгч Д.Нэргүйбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

           5.Шүүгдэгч Д.Нэргүйбаатарт оногдуулсан 1 жил 6 сарын  хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар  биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай. 

 

            6.Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нэргүйбаатарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

            7.Хэрэгт хавсаргагдан ирсэн 961965 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дорноговь аймгийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсүгэй.

 

 8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нэргүйбаатарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

             9.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                  

 

     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Д.АДЪЯАСҮРЭН