Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч А.Дөлгөөн даргалж, ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэбат,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.н Ц.шид холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ******** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Г.Гтэй маргалдаж түүнийг цээжин тус газар хутгалж, хүнийг санаатай алах  гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн *********** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ******** сумын ******** 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Г.Гтэй маргалдан, зодолдож, түүнийг цээжин тус газар нь хутгалж,  хэвлий, зүүн чихний дэлбэнд хутгаар зүсэж амь насыг нь хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй.. гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн өгсөн: “...2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр миний биеийн байдал сайнгүй байна. Шүүх хурал дээр цочирдож, тэвдэж, тайлбар мэдүүлэг өгч чадахааргүй байна. Би ганц хүүгээ цэл залуу 32 настайд нь бэр Д.Цийн гарт  амь нас нь хохирсонд туйлын их харамсаж, гомдолтой байна. Хүү минь надад ганц түшиг, тулгуур болж явсан юм. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаад хүүгийн минь амь насыг бэр Д.Цийг хохироосон болохыг тогтоосон байна. Хэргийн материалтай танилцсан. Би оршуулгын зардалд 3,411,000 төгрөг мөн хуульд зааснаар миний сэтгэцэд учирсан нөхөн төлбөрийн хамт бэр Д.Цаас гаргуулж өгөх, хүний амь насыг санаатайгаар хохироосон хүнд хуульд зааснаар чанга хариуцлага хүлээлгэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна...” гэх хүсэлт тайлбар,

   Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 26-нь өглөөний 08 цагийн үед манай бэр Ц.Ш утсаар залгаад ярихдаа Алдарт эхийн медаль угаах гэж байна. Ээж минь ир гэсэн. Тэгээд хүргэн Батнямаар хүргүүлсэн. .. Тэнд байсан хүмүүс медаль угааж хоол унд, архи ууцгаасан. Би архинаас бага зэргийн бол уусан байсан. Нар уулын цаагуур даваагүй байхад хүмүүс гадуур зөндөө л байсан. ... Би ганцаараа хүмүүс хараад сууж байхад талийгч хүү харагдахгүй байсан. Тэгээд хараад байж байхад Ц.Ш гэрээс гарч ирээд цагаан савтай зүйл гэрийн зүүн  талын дунд хэсэг рүү цацаж байснаа цааш гэр рүү харж зогсож байхад гэр шатаж эхэлсэн. Тэр үед хүүгээ хараад байхгүй байсан болохоор гэрт нь байгаа юм биш үү гээд хашхирсан чинь хэн гэр рүү орсныг хараагүй. Нэг харсан чинь талийгаачийг чирээд гаргаад ирчихсэн шатаж байсан гэрийн үүдэнд хэсэгт л байсан. Талийгаачийг харахад цээжин хэсэгт цус болчихсон байхыг нь харсан, тэгсэн хажууд модон  иштэй, ир хэсэг нь цустай байсныг хараад хутгыг нэлээн зайтай газарт хатсан  арга доогуур хийсэн. Би хүү минь үхчихлээ л гэж орилж байгаад ухаан алдчихсан байсан. Нэг мэдсэн Баттөрийн гэрт орчихсон л сууж байсан. Тэгээд Мөнхүүш гэдэг хүн ирээд цагдаад өгсөн байсан. .. хоёулаа архи уудаг болсон байсан.  Гэрээс Ц.Ш л гарч яваа харагдсан. Өөр  хүмүүс бол  гарч яваагүй..гүйгээд гарч ирээд савтай бензин цацсан... гэрийг шатаж байхад  л талийгаачийг гэрээс гаргасан. Хувцас хунар бие нь шатаагүй. .. Би гэр шатаж эхлэх үед шатаж байгаа  гэрийн зүүн талд буюу 100-150 метр орчим зайд  цайлганд ирсэн хүмүүстэй хамт зогсож байсан. ..  гэр шатахаас өмнө би Баттөрийн гэрт очсон. Баттөрийн гэрт хүүхдүүд байсан. Бас  хүмүүс орж гарч л байсан байх. Одоо хэн орж гарсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би Баттөрийн гэрт ороод гэрээс гараад сууж байхад л Ц.Ш гэрээс гүйж гарч ирээд бензин цацаж гэрээ шатаасан. Би шатсан гэрийн зүүн талаас хараад сууж байсан. Тэр хавиар бол хүмүүс байж л байсан. Гэр шатахад бүгдээрээ босоцгоосон. Санаатайгаар амь насыг нь хөнөөсөн энэ хэргийг хуулийн дагуу шалгаж өгнө үү гомдолтой байна. Би оршуулгын зардлын мөнгийг гаргуулж авна. Өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 46-47, 50,  52 тал),

  Гэрч Р.Хурцын өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр .. зам дагуу байх А.Б-ийн 19 цагийн үед очсон. Тэднийд одонгийн найр болж байгаа гээд гаднаас 5, 6 хүн ирсэн сууцгааж байсан. Г.Р Ц.Ш нар өөрсдөө бас байсан.  Хүүхдүүд нь гадуур тоглож гүйлдэж байсан. Тэднийд ороод ганц цай уугаад Нямбаатар  ганц хоёр хундага архи уугаад би хэсэг унтъя гээд хэвтсэн. Би тэд нартай хэсэг сууж архи ууж байгаад гэрээс нь гараад 20-иод метр зайд очиж суугаад Нямбаатарыг хүлээж хэвтэж байгаад тэндээ унтсан байсан. Унтаж байхад хүмүүс шуугилдаад байх чимээгээр сэрээд харсан чинь Г-ийн гэр шатаж байсан. Хүмүүс галыг нь унтраах  гээд гүйлдэж байгаа харагдсан. Би сэрээд тэнд байсан хүмүүс дээр очоод яав гэж асуусан. Гал бол унтрах аргагүй аймар их асаад гэр нь тэр чигтээ шатсан.  Тэнд байсан Чулуунбаатар гэдэг залуу надад Ц.Ш нөхрөө алсан байна гэж хэлэхээр нь би арай үгүй байлгүй дээ гэсэн. Тэгээд харахад Г-ийг  гэрээс нь зайтай юмаар бүтээгээд хэвтүүлчихсэн байсан. Чулуунбаатар надад хандаж "Нямбаатар та хоёр мөрөөрөө явж байсан улс, одоо та хоёр энд  байгаад яахав, явахгүй юу дөө" гэж хэлсэн. Тэгээд Нямбаатар бид хоёр тэндээс явж Ганбаатар гэдэг айлд очиж хоносон. Тэгээд өглөө тэднийд байж мотоциклтой хүн ирээд цагдаа нар ирсэн байна. Та хоёрыг ирж уулзаарай гэж байна гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг очиход л нэлээн согтуу  байцгаасан. Бид хоёрыг очихоос өмнө хэдэн шил хэр их архи дарс уусныг мэдэхгүй байна. Намайг очоод хэсэг сууж байгаад тэднийхээс гарч унтах хүртэл бол тэдний гэрт хүмүүс хоорондоо маргалдаж хэрүүл зодоон болоогүй. Намайг унтаж байх хооронд юу болсныг би мэдэхгүй. Сэрээд харахад гал гарсан байсан. Г-ийг эхнэр нь алчихлаа гэсэн яриа өгүүлэл болсон байсан.  Ц.Ш тэр хавиар уйлаад орилолдоод л гүйж яваа харагдсан. Тэрнээс надтай юу болсон яасан талаар юм яриагүй. ..Гэрээс зайтай унтаж байсан. Сэрээд харахад хүн дөхөхийн аргагүй аймаар шатаж байсан. Босоод гүйгээд очиход эр эмгүй орилолдож уйлалдаж байсан. Эхлээд Чулуунбаатартай уулзаад юу болж байна. Яачихсан бэ гэж асуухад “тэр айлын авгайг нөхрөө алаад гэрээ шатаачихлаа” гэж хэлсэн. Үгүй  байлгүй дээ яаж байгаа юм бэ гэж хэлэхэд үнэн үнэн тэр байна даа гэж хэлэхээр нь харахад талийгчийг дээлээр хучаад тавьчихсан байсан. Шатаж байсан гэрээс нилээн зайтай тавьчихсан байсан. Сүүлд нь Чулуунбаатар надад хэлэхдээ нөхрөө алаад гэрээ шатаачихлаа гэж хэлэхээр нь л мэдсэн. Тэгээд тэнд хэсэг болж байтал Чулуунбаатар та хоёр мөрөөрөө явж байсан хүмүүс явж бай гэж хэлэхээр нь Нямбаатарыг аваад явсан ...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 53-55, 57 тал),

    Гэрч Т.Нямбаатарын өгсөн: “..2023 оны 06 дугаар сарын  сарын 26-ны өдөр .. бид хоёр нөгөө одонгийн найр  болж байгаа айлд очсон. Бид хоёрыг тэр айлд очиход бараг 10 гаруй хүн байсан. Тэр хүмүүс архи ууж байсан бид хоёрыг гэрт ороход архи хийж өгсөн тэр архинаас нь  би нэг хундага л архи уугаад ах одоо уухгүй гээд гэрийнх нь баруун талын орон дээр  унтсан. Намайг унтаж байхад нь хүмүүс нь орилоод хашхираад байхаар нь  харсан чинь  тэр айлын гэр нь зүүн талаасаа шатаж байхаар нь би хувинд ус байгаа  юм болов уу гэж сав суулга онгойлгож үзсэн чинь ус байгаагүй. Тэгээд гэр  шатаад утаа болоод байсан болохоор би гэрээс нь шууд  гарсан чинь гэрийнхэн хажууд нэг машин байсныг нь бид нар түрж холдуулаад байж байсан чинь хүмүүс хүн үхчихлээ гээд байсан тэнд байсан хүмүүс уйлаад байсан.  Талийгч болох А.Б-ийн ээж нь уйлаад миний хүүг алчихлаа гээд байхаар нь би очиж тайвшруулах санаатай очсон чинь Г-ийн ээж нь хүүг минь алчхаад дээрээс нь гэрийн шатааж байна гэж хэлээд байсан. А.а эгчийг тайвшруулах гэсэн чинь тайвшрах шинж байхгүй байхаар би тэндээс  яваад доод талд нь байсан Гангаа гэдэг ахын гэрт Хурц бид хоёр очиж хоносон. Хурц бид 2 тэр айлд орой болж байхад очсон миний бодлоор бол бараг 19 цаг өнгөрч байсан байхаа. ... Талийгчийн ээжийг бол А-г бол танина.  Одонгийн найр  болж байгаа газарт очихдоо л талийгчийг  нөхөр нь юм байна.  Одонгийн  найр хийж байгаа хүүхнийг талийгчийн эхнэр нь юм байна гэдгийг л мэддэг  болсон. Унтаж байхад хүн орилохоор нь сэрэхэд гэрийн зүүн талын хатавчнаас шатаж ханын толгой хүрчихсэн байхад сэрсэн. Сэрээд харахад гэрт нь  хүн байхгүй болчихсон байсан. Би бас хүүхэд багачууд байна гэж харж, тэр хавиар гал унтраах  санаатай ус бетон  саваар байхад юу ч байхгүй болохоор нь гараад гүйсэн. Гэр  дотор бол нээх аймар утаагүй байсан ямарч байсан битон сав, хүн байна уу  гэдэг нь  бол харагдаж байсан. Тэрнээс эвдэрсэн зүйл, бохирлогдсон зүйлийг  харах  боломж байгаагүй  сандраад л  гэрээс  гарсан. Ер нь хүмүүс цуглачихсан, орь дуу болчихсон хүмүүс л байсан. Хүмүүсийн орилоон дуунаар сэрээд харахад талийгчийн эхнэр хүн алчихлаа гэж хэлээд  гэрээс гарсан. Талийгчийн эхнэр болохоор гэрийн үүдэн хэсгийн зүүн талаас  гараад гүйсэн. Би болохоор баруун талын орон дээр унтаж байгаад сэрээд унтраах санаатай ус хайгаад олдохгүй болохоор нь гэрээс гарсан. Талийгаачийн ээж нь хямраад уйлаад нь байхаар нь тайтгаруулах санаатай очиход урьд өмнө нь ч гэсэн хүүг минь алах гээд байсан юм. Дөрвөн хүүхэдтэй болохоор нь салгаж чадаагүй хүүхдүүдийг нь бодож байсан. Одоо хүслээ биелүүлээд хүүг минь алчихаад гэрээ шатаачихлаа гэж хэлсэн. Талийгаачийн эхнэр бол хүн алчихлаа гээд гэрээс гараад гүйсэн...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 57,63 тал),

Гэрч Ц.Баттөрийн өгсөн: “..2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Г-ийнх одон угаана гэхээр нь би эхнэр Байгалмаагийн хамт очсон. Тэнд олон хүмүүс цуглаж архи хэрэглэцгээсэн. Би их хэмжээгээр архи ууж тасарсан байсан, нэг мэдэхэд л би маргааш  өглөө нь гэртээ сэрсэн. Би Г-ийнхөөс гэртээ яаж хэдэн цагт харьснаа  юу ч мэдэхгүй, санахгүй байна. Манайх Г-ийн гэртэй  ойрхон зайд байдаг  айл. 2023 оны 06 дугаар сарын 27-ны өглөө хониндоо явах гээд гэрээсээ гараад харахад Г-ийн гэр шатчихсан аймар болчихсон харагдаж байсан. Би тийшээ нь явж очоогүй цагдаа  нар болон өөр хүмүүс зөндөө оччихсон байсан, би шууд хонь руугаа явсан.  Анх намайг ороход лав 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи тавьсан байсан.  Нийт 8 хүн  хувааж уугаад эхэлж л байсан, би яг сайн мэдэхгүй байна. Бүгд л архи ууж байсан.  Намайг тасраагүй байхад лав хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдаагүй. ...  Г.Р, Ц.Ш нар сайн хүмүүс, энэ хоёр хоорондоо эвтэй байсан хүмүүс..” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 65 тал),

Гэрч Б.Янжмаагийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 12 цагийн үед  Ц.Ш нь утсаар холбогдож найранд ир гэж ярьсан.  Нөхөр хүүхдүүдийн хамт очсон.  Манай 2 гэр ойрхон учраас шууд очсон. Очиход манай хажуу айлын хүн болох Баттөр эхнэр Байгаль 2 хүүхдийн хамт очсон хөзөр тоглоод хоол унд идээд  байж байсан.  Манай нутгийн хүн Чулуун эхнэр 3 хүүхдийн хамт,  Нямбаяр нөхөр 3 хүүхдийн хамт ирсэн. Тэгээд 15 цагийн үед би нөхөр 3 хүүхдийн хамт гэр  рүүгээ харьсан.  Найранд  ирсэн бусад хүмүүс Ц.Шийнд үлдсэн. Гэртээ  харьсны дараа нөхөр удалгүй малдаа явсан. Тэгээд би орой хонь ирэхгүй байхаар нь  хонио харах  гээд хонь руугаа яваад замаараа Баттөр гэдэг айлд очсон. Манай ойролцоо зусдаг   айл юм. Намайг ороход Нямбаяр, А.а хоёр сууж байсан. Удалгүй хүмүүс гал гарлаа  гээд орилолдоод байсан. Тэгээд намайг гарч харахад Г-ийн гэр шатаж байсан. Би Нямбаяр, А.а хоёртой цуг Г-ийнх рүү очсон. Очиход гэр нь  нилээд шатсан байдалтай байсан. Тэнд байсан хүмүүс галыг нь унтраах гээд ус цацаж байсан, мөн гэрийнх ойролцоо байсан мотоцикль зэргийг нь холдуулсан.  Намайг очиход Г-ийг гэрийнх нь урд үүдэнд нь гаргаад  тавьчихсан байсан.  Тэгээд би 3 хүүхдээ гэртээ үлдээсэн байсан болохоор гэр рүүгээ сандраад шууд явсан. 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр намайг явахаас өмнө 2-3 шил архи  тойруулж ууж дууссан. Тэгээд би нялх хүүхдүүдтэй учраас нөхрийн хамт гэр рүүгээ явсан. Намайг очоод явах хүртэл ямар нэг маргаан болоогүй.  Намайг байх хугацаанд огт маргалдаагүй. Ямар шалтгааны улмаас гэрээ шатаасныг  сонссон зүйл байхгүй. Миний сонссоноор бол хүмүүс ярихдаа хоорондоо хааяа маргалддаг гэж байсан. Талийгч бол манай нөхөр Ренчиндоржтой эгч, дүүсийн  хүүхдүүд юм.  Ц.Шийг  бол талийгчийг эхнэр гэдгээр л мэднэ. Ц.Штай бол  ойр дотно биш малаа л хааяа асуудаг байсан. Би хонио харангаа  найр хийж байсан айлаас  жаахан холхон зайтай цуг зусаж байсан.  Баттөрийн гэрт нь орсон. Гэрт  ороход хүүхдүүд байсан. Мөн А.а, Нямбаяр нар байсан. Би  тэр айлд цай уугаад сууж байхад А.а, Нямбаяр нар бол гэрээс гар ч ороод л  А.а  Нямбаяр гадаа байсан. Б.рийн хүүхдүүд  борц нүдээд хоол хийх гэж байсан. Би хүүхдүүдийн хамт гэрт сууж байхад гадаа хүмүүс гал гарлаа гэсэн. Би гэрээс гарч ирэхэд талийгчийн гэр шатаад хүмүүс тойрч гүйгээд байсан Намайг гарч ирэхэд бол Нямбаяр, А.а нар байхгүй болчихсон байсан.  Би шатсан гэр рүү очиход А.а, Чулуун, Нямбаяр, Хандаа, Хурц тэр хүмүүс л харагдсан. Шатаж байгаа гэрийг юмаар  саваад унтраах гэж байсан. Талийгч бол гэрийн үүдэнд доошоо харчихсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би гурван хүүхдээ гэртээ үлдээчихсэн байсан хүүхдүүддээ санаа зовоод хаяад л гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг (1 хх-ийн 68-70,72-73 тал),

   Гэрч Б.Рэнчиндоржийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай хамаатан дүүгийн эхнэр алдарт эхийн 2 дугаар одон  авсан гээд тэр одонгоо найр хийж мялаана гээд найр болсон би 12 цагийн үед дүүгийнд  ирээд хоол унд идээд хөзөр тоглоод дараа нь архи ууцгаасан юм. Тэгээд би 16 цагийн үед эхнэр хүүхдээ гэрт нь хүргэж өгөхөөр явсан хүргэж өгчхөөд буцаад 17 цагийн үед найр болсон ирсэн тэр үед хүмүүс нэлээн архи уусан согтсон байсан.  Тэгээд би зарим нэг  хүмүүстэй гадаа архи уусан тэр үед найранд ирсэн хүмүүс нэгээрээ хоёроороо энэ тэр хэсэг хэсэг газар бөөн бөөндөө сууцгааж байсан ерөнхий дөө  найр тарж  байсан гэж  хэлж болно тэгтэл талийгаач эхнэртэйгээ маргаад л хүн болгон руу агсраад дайраад л байсан. Тэгээд над дээр ирээд намайг чи баян хүн намайг тоодоггүй хүн гээд үгээр идээд эхэлсэн  тэгэхээр нь би чи одоо боль согтсон байна гэж хэлсэн тэр үед Ганболд ах ирээд талийгаачийг тэгээд би ч унаагаа  асаагаад хөдлөх гэж байхад талийгаач гэртээ эхнэртэйгээ маргаж байсан тэгээд би ч унаагаа асаагаад хөдлөөд явсан удаа ч үгүй гэр шатлаа гээд хүмүүс хашхираад эхэлсэн юм тэгээд би давхиж ирсэн чинь шатаад дуусаж байсан. Тэгтэл Ц.Ш өнгөрдөгийн толгойг барьсан орилсон байж  байсан. Би тэнд байсан хүмүүсээс яасан талаар асуутал нагац эгч А.а надад хэлэхдээ манай бэр хүүг минь хутгалж алчихаад гэрээ шатаачихлаа гэж хэлсэн тэгээд цагдаад мэдэгдсэн. ...Хоорондоо их эвтэй байдаг байсан. Чулуун ах, Хурц ах хоёр ааруул тавьдаг сөрний хажууд, гэрийн хажуу талд Хандаа эгч, Баттөр ах хажууд нь тасарчихсан бололтой хэвтэж байсан. Ганболд ах гэрийн урд талд мотоциклийнхоо хажуу талд зогсож байсан. А.а, Нямбаяр 2 болохоор Баттөрийн гэр рүү явчихсан байсан. Байгаль эгч болохоор холдуу тасраад уначихсан байсан. Хүүхдүүд Баттөр ахынд тоглож л байх шиг байсан. .. Талийгч хүн болгон руу үсчээд агсраад байсан гадна эхнэртэйгээ маргалдаж байгаад хоёулаа гэр рүүгээ орсон мотоциклоо унаад хөдлөх гэж байхад гэртээ бол маргалдаад байсан. Талийгчийн ээж А.а эгч Ц.Шийг гэр шатааж нөхрөө алсан гэж байсан....” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 75-76, 79-80 тал),

Гэрч Б.Ганболдын өгсөн: “...Би нутгийн дүүгийн эхнэрийн алдарт эхийн 2 дугаар одонгийн найрт уригдаж  ирсэн юм.  Тэгээд хоол унд идчихээд архи ууцгаасан манайхан уугаад л байсан би орой 17 цагийн үед хонины хашааны хажууд тасраад унасан байсан. Тэгээд сэрэх үед гэр шатаад дууссан талийгаач гэрийн зүүн урд зүгт хэвтэж байсан.  хүмүүс нас барчихлаа гээд уйлалдаад байсан.  Би сэрээд удаагүй архи гараагүй согтуу байсан болохоор яг юу болоод байгааг төдийлөн  сайн ойлгоогүй байсан. Талийгаач Ренчиндорж хоёр бол гэрийн гадаа маргалдаж байхад бол салгасан. Юуны талаар  маргалдсаныг бол мэдэхгүй байна. Би тэнд малын хашааны хажууд очиж унтаж байгаад гэнэт сэрсэн чинь гэр шатаж байсан.  Тэгсэн хүмүүс уйлалдаад,  талийгчийн багачууд хүүхдүүд уйлаад байсан. Би тэнд байж байгаад л гэртээ харьсан. Би талийгаачтай маргалдаагүй. ..Шатаж байгаа гэрийн гадаа очиход А.а эгч Цэндээг хүүхдийг минь алаад гэрээ шатаалаа гэж хэлж байсан. Ц.Ш болохоор талийгаачийн хажууд оччихсон уйлчихсан сууж байсан. Хажуугаар нь хүүхдүүд нь уйлалдаад л байсан...” гэх мэдүүлэг (1  хх-ийн 82-83, 85 тал),

Гэрч Т.Хандармаагийн өгсөн: “...Би тэр өдөр мал хайж яваад 2 дүүгийндээ очих гээд явж байгаад найранд яваад орчихсон юм. Олон өдөр нойргүй явсан байсан болохоор  хэдэн пиво уугаад нойр хүрээд байхаар нь хонины хашааны тэнд унтчихсан байсан.  Тэгтэл хүмүүс шуугилдаад байхаар нь сэрээд харахад талийгаачийн гэр шатаад  дуусаж байсан.   Би гэрийн зүүн урд зүгт байсан юу болсон талаар асуухад  Г.Р нас барсан гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүсээс  нэг нь  эхнэр рүү нь заагаад нөхрийгөө  хутгалсан гэж загнаж  байсан...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 87-88 тал),

 Гэрч М.Байгалмаагийн өгсөн: “...Талийгаачийн эхнэр 2023 оны 06 дугаар  сарын 01-ны өдөр алдарт эхийн одонгоор шагнуулсан  одонгийн найраа  хийх гэж байна гээд манайхан урьсан.  Би 13 цагийн үед орж хоол цай уугаад  хөзөр тоглоод дараа нь архи ууцгаасан юм. Би нилээн согтоод бараг тасарсан.  Нэг мэдэхэд гэрээсээ нилээн зайтай судаг дотор унтаж байсан. Тэгтэл манай 2 хүүхэд ирж намайг сэрээсэн. Надад хэлэхдээ нагац ахын гэр шатчихлаа гэж хэлсэн.  Би тэр үед босох гэж байтал манай нөхөр Баттөр ирээд  Г.Р нас барчихлаа гэр нь шатчихсан гэж хэлэх шиг болсон. Тэгээд босоод бид  4 гэр рүүгээ  харьсан юм.  ... Орой Мөнхбаатар ах ирээд цагдаад дуудлага өгөхөөр нь  талийгчийг нас барсныг мэдсэн. Эхлээд бол бид нарыг байж байхад бол зүгээр л тогоо шанага бариад гүйж л байсан. Би архи уусан тасраад унтсан байсан. Хээр очоод унтаж байхад л ийм хэрэг болсон байна. ..Энэ жил цуг зуссан юм. Тэрнээс хэрэлдэж байдаггүй. дандаа л хоёулаа л цуг явж байдаг байсан..” гэх мэдүүлэг (1 хх-ийн 90-91,93 тал),

Гэрч П.Энхболдын өгсөн: “..Энэ өдрийн  14 цагийн үед эхнэр Нямбаярын хамтаар очсон. Очиход Чулуун ах эхнэртэйгээ, Рэнчиндорж эхнэртэйгээ, гадаа айлын Баттөр, Байгаль нар байсан. Намайг очсоноос хойш Мөнхбаатар ах эхнэр Цолмонгийн хамт ирсэн. Иймэрхүү л хүмүүс байсан. Тэнд хоол цай идээд, архи гаргаж  тойруулж байсан. Би бол архи уугаагүй хөзөр тоглосон. Тэгээд байж байтал талийгч Г-ийн ээж, дүү нар нь нэмэгдэж ирэхээр нь Рэнчиндоржийн гэрт Рэнчиндоржтой хөзөр тоглож байж байгаад  буцаж ирсэн. Буцаж ирээд гэрт  хальт орчихоод гадуур нь  байж байгаад Бямба гэдэг айл руу ганцаараа  мотоциклоор явсан. Энэ очсон айлаасаа гэр рүүгээ очсон. Манайх эзэнгүй байсан. Тэгэхэд манайд Рэнчиндорж, Хандармаа гэдэг хоёр хүн ирчихсэн байсан.  Тэгээд гал гарчихлаа гээд бид нар очиход гэр шатаад бараг дуусаж байсан. Гадуур хүмүүс бужигнасан хүн өнгөрчихсөн тийм л байдалтай байсан. Би гэр шатаж байхад гэртээ байсан Рэнчиндорж, Хандармаа нар ирээд нэг цаг орчим болсон байх.  Юунаас болж өнгөрснийг мэдээгүй. Найран дээр  Г.Р, Ц.Ш намайг байхад бол маргалдаагүй..” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 95-96 тал),

Гэрч Г.Нямбаярын өгсөн: “...Г-ийг  танина. Бид нар саахалт айлууд. Би өчигдөр 13 цагийн орчим талийгаачийнд одонгийн найранд ирсэн юм. Тэгээд тэндээ хоол цай идэж уугаад архи уусан хэтрүүлэн хэрэглээгүй.Тэгээд тэр найрнаасаа тараад би хойд айл Баттөрийнд байсан юм. Тэгтэл гэнэт гэр шатаад байна гэж хүмүүс хашхираад байхаар нь гараад очсон чинь талийгаачийн гэр нилээн шатсан байсан. Тэгээд би гэрийн хажууд байсан хөрөө цахилгаан моторыг холдуулж тавьсан.  Талийгаач шатсан гэрийн үүд хэсэгт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би гэр шатаж байхад  Баттөрийн  гэрт  байсан. Баттөрийн  гэрт  багачууд  орилдоод байхаар нь  босож  ирээд  гэрээс  гарч харахад  гэр ар талаасаа шатаж байсан. Би гүйж очоод  гэрийн араас шатаж байсан  галыг  цамцаараа  цохисон боловч  хөл нүцгэн гүйж очсондоо хөлөө түлчхээд тэрүүгээр орилж гүйж байхдаа  гэрийн үүдэнд  очиход  талийгч  Г.Р  гэрийн гадна талд хэвтэж байсан.  Гэрийн гадна баруун талд цахилгаан хөрөө, цахилгаан мотор хоёр  байхаар нь  холдуулсан. Би тэр хөрөө болон мотор холдуулсан. Тэгж байхад  гэрийн  хажууд  байсан машиныг холдуулсан. Тэнд бол  Чулуун ах л хэвтэж байсан. Намайг гэрээс гарч гүйж байхад  ертөнцийн зүгээр зүүн урд талаар  Янжмаа ирж байсан.   Мөн  А.а  эгч  үхрийн  хашааны ар  талд  гүйж явсан.  Бодвол  талийгаачийн  хүүхдүүд  хаана  байгааг л  харж явсан байх. Гэр шатсаны дараа л би мэдсэн. Талийгч Г-ийн ээж А.а Ц.Ш  бензин цацаад гэрээ шатаасан. Ц.Ш хүүхдийг минь алчхаад мөрөө баллахаар гэрээ шатаачихлаа гэж байсан. .. Гэр шатсаны дараагаар Ц.Ш нь өөрийнхөө ээжтэй утсаар ярьж байхдаа: Ганаа үхчихсэн байна. Тэгээд намайг алсан гээд байна гэж хэлээд утас тасарсан. Тэр үед хажууд зогсож байсан болохоор чи юу яриад  байгаа хүн бэ гээд дал руу хоёр удаа түлхсэн чинь урдаас уйлаад намайг Нямбаяр эгчээ Ганаа намайг янхан гэсэн. чиний ээж ч янхан гээд хутга бариад ирэхээр нь  хутгийг барьж аваад буцаагаад яасан гэлээ булааж авсан гэж гэлүү авлаа л гэж хэлсэн энэ үед талийгчийн хүүхэд багачууд нь орилдоод өөр зүйл асууж чадаагүй юм...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 97, 99 тал),

 Гэрч Д.Чулуунбаатарын өгсөн: “....Талийгчийг танина нэг нутгийн хүмүүс. Талийгчийн эхнэр нь алдарт эхийн 2 дугаар зэргийн одон авсан байсан.  Тэр өдөр 13 цагийн үед тэднийд ирээд цай уугаад архи дарс ууцгаасан. Тэгээд 18 цагийн орчим бараг тарахаар болоод Баттөр гэх айлд сууж байхад гэр шатлаа гээд хүмүүс гадна хашхираад байсан. Тэгэхээр би гүйгээд очсон. Гэрийн хаалга татахад юм авч болохооргүй их гал асаж байсан юм.  Тэгээд гэрийн тэгээд гэрийн араар тойрч очиж  талийгчийн машиныг  түр холдуулсан юм. Талийгч шатаж байсан гэрийн урд хэсэгт цустайгаа холилдсон байдалтай хэвтэж байсан.Тэгээд би талийгчийг чирээд  гэрийн үүднээс нилээн зайтай холдуулсан. Талийгч архи  үе үе  ууна  тэгэхдээ  ямар  нэгэн  муухай ааш зан  гаргаж байгаагүй, тэр 2 тэгж маргалдаж байхыг би хараагүй хоорондоо эвтэйхэн байдаг байсан. Баттөрийнд байсан. Баттөрийн гэрт бол хүүхдүүд л байсан. Би шатаж байсан гэр  рүү бол ороогүй шагайж харахад гал униар нэг дүрэлзэж байсан. .. Би гэрээс цогцсыг гаргаагүй. Би цогцсыг шатаж  байсан гэрийн гадна талаас л холдуулсан. Би цогцсыг гаргасан бол гаргаснаа хэлнэ. .. Гэрийг Ц.Ш шатаасан гэсэн. Би бол яг шатаасныг үзээгүй. ..Нас барсныг мэдээгүй байж байтал гэрийн үүдэнд байхад л нас  барсныг харсан. Талийгчийн ээж А.а, Ц.Шийг хутгалаад алчихлаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 104 тал),

 Гэрч Д.Мөнхбаатарын өгсөн: “...Өчигдөр  буюу 2023 оны 06 дугаар сарын 26-ны  өдөр  манай малчин  А.Б-ийн  эхнэрийн  алдарт эхийн одонгийн найр болсон. Тэгээд би 14 цаг өнгөрч байх үед би эхнэрийн хамт  талийгчийнд ирсэн. Эхнэр бид 2 гарын бэлэг өгчихөөд буцаад яваад өгсөн, энд ирэх үед найр дундаа өрнөж байсан. Орой 19 цаг өнгөрч байх үед танай малчны гэр шатаад байна гэж хүн хэлсэн. Тэгээд би Хөххүү гэх хүнтэй 2-лаа ирэхэд гэр шатсан, хүмүүс уйлсан байдалтай байж байсан юм. Юу болсон талаар асуухад талийгчийн эхнэр гэрээ шатаасан нөхөр нь нас барсан байдалтай байсан. Манай 2 малчин хоорондоо хэрүүл маргаан хийдэггүй эвтэй 2 байсан. Хэн хэнд нь гэр бүлээс гадуурх харилцаа байгаагүй. Талийгчийн гэр шатаж байхад Чулуунбаатарын авгай  Ууганбаяр утсаар хэлэхдээ: Мал харж байгаа айлын тэндээс утаа гараад аюул боллоо очоорой гэж хэлэхээр нь очсон. Гэр орон яагаад шатсан гэж асуухад тэнд байсан хүмүүсээс хэн нь хэлснийг мэдэхгүй байна. Ц.Ш шатаасан гэж байсан. ...ер нь даруу гэм зэмгүй төлөв даруу л хүн байсан.  Түргэн шуурхай л хүн байсан даа. Ц.Ш бол цочмог харьцаатай, ажил төрөлд сайн. Ааш араншин  зүгээр дажгүй ахаа эгчээ гээд л гүйж байдаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 106 тал),

Гэрч С.Цолмонгийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 25-ны оройн 19 цагийн үед манай охин утсаар залгаад ярихдаа: Ганаа маань гэртэйгээ шатчихлаа ирээч гэсэн. Тэгэхээр нь гэрээсээ машинаар нөхөр Доржсүрэн, хүү Уламбаяр, жолоочоор  Ганзориг, Ц.Шийн гэртээ байхад гарсан охины хамтаар Соёо багаас гарсан. ******** сумын төв орж ирээд охин Ц.Штай утсаар ярихад: Ганааг би алчихсан гэж байна гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ, наанаа чи байж байгаарай гэж хэлсэн. ******** сумаас багийн дарга Пүрэвдаваа, цагдааг нь аваад гарч шөнийн 3 цаг 30 минутад ирсэн. охин маань хүрч ирээд бид нартай уулзаад юм хэлэхгүй байсан. Би ч юу ч асууж чадахгүй байсан. Цагдаа нартай уулзсаны дараа Ц.Ш би гэрээ шатаачихсан байна гэж хэлсэн. Мөн тэнд байсан Байгаль гэдэг хүүхэн болохоор хоёулаа л гэртээ үлдсэн ш дээ хүмүүс тарчихсан байсан гэж хэлсэн. Нэг ярихдаа болохоор шатсан гэрийн цаана тасраад уначихсан байсан. Манай нөхөр гэртээ тасраад уначихсан байсан гэж хэлсэн. Тэр  хүмүүс тэгсэн ингэсэн гэж бол хэлээгүй, тэр хүмүүсийг харахаар хоорондоо хувилдаад байх шиг санагдсан. Тэр ээж нь тэнд байсаар байж юу ч харж байсан юм. Тэр ээж нь юм яриагүй. Манай охин гэр бүлийн дарамтад их л байсан юм шиг байна лээ. Одоогоос  гурван жилийн өмнө нөхөр нь мотоциклийн гинжээр цохисон гээд цагдаагийн асуудалтай болсон байсан. Мөн жаахан архи дарсанд ч дуртай хүн шиг байсан. Тэр талын хүмүүс хувилдаад байгаа юм шиг санагдаад байх юм. 2013 онд айл гэр бүл болоод 3 жил нь бол манай тэнд байсан.  Сүүлийн 7 жил талийгчийн ээжийн нутагт байгаа юм. Гэр бүл болсноос хойш зодоон нүдээнтэй л байсан байх. Талийгч их мунхаг ууртай тийм хүн, талийгч хүүхдээ зоддог тийм л хүн байсан. Би Ц.Шийн дагавар охиныг гэртээ авч үлдсэн. Тэр хүнтэй суугаад 4 хүүхэдтэй болсон. ..Талийгчийг зодлоо гэж ярьдаг байсан хойш манайд тэнд 3 жил болоход бол зодлоо гэдэг л байсан. Наашаа ирснээс хойш зодлоо гээд салаад Ц.Ш гэртээ ирчихсэн байхад манайд ирээгүйгээр утсаар ярьсаар байгаад аваад явчихдаг байсан. Наана ирээд ч гэсэн зодож байна гэж хэлдэг л байсан. ...Бага насандаа гэртээ байсан, цэцэрлэгт явдаггүй байсан....” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 121 тал),

 Гэрч Д.Пүрэвдоржийн өгсөн: “...Ц.Шийг бол 2003 оноос хойш л мэддэг болсон. Айлын том охин бага байхаасаа гэрийнхээ  хамаг зүйлийг л хийдэг охин байсан. Манай эхнэр Цогзол надад хэлэхдээ Ц.Шийг нөхөр нь мотоциклийн гинжээр зодоод бие нь эрээн алаг болчихсон байна гэж ээж нь манай эхнэрт хэлсэн байсан. Дараа нь Ц.Шийн талийгч нөхөр нь гуйсаар байгаад гэрээс аваад  явлаа гэж сонсогдож байсан. .. Нэг хоёр удаагийнхийг бол би өөрөө харсан.  2016 онд  ******** баг руу нүүхээсээ өмнө манай хадмын гадаа гэртэйгээ амьдарч байсан.  Маргалдаад хэрэлдээд нэг удаа Ц.Шийн нүд рүү цохиод хавдаад хөхөрчихсөн байсан. Ямар шалтгаанаас маргалддаг байсныг  мэдэхгүй байна. ..Талийгчийг харахад их даруухан хүн заримдаа тийм дүүнги ч юм шиг болчихсон байж байдаг юм...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 127 тал), Эгч маань жилд төрсөн гэртээ зодуулсан, цохиулсан, айсандаа, хөөгдсөндөө 2-3 удаа гуйж очдог байсан. Тэр үед бие нь хөх болсон, мөн эгчийн толгойтой үсийг нь зулгааж, хуйх нь гарсан,  мотоциклийн гинжээр нуруу хэсэгт нь ороолгож хөх алаг болсон гэрт ирж байсан. Тэр үед эгчийг сал гэдэг байснаас талийгаач хүргэн ахтай хэрүүл хийдэггүй байсан. Тэгж байтал талийгаач хүргэн ах өөрөө гэрт ирээд уучлалт гуйж, эсвэл нууцаар эгчийг аваад явдаг байсан. Манай аав, ээж, ах Ц.Ш эгчийг өмөөрч хүргэн ахтай юм хэлж байгаагүй. Олон хүүхэдтэй болохоор хүүхдүүдээ бодоод зодохгүй, цохихгүй байх гэж боддог байсан. Ц.Ш эгч маань нөхөртөө зодуулснаас болж огцом ууртай болсон харагдсан байсан. Тэрнээс эгч маань нээх хөөрхөн ааштай, халамжтай сайн эгч, ээж, хань байсан. Би Ц.Ш эгчийг хүргэн ахыг алсан гэхэд итгэхгүй байна. Миний эгчээс ийм сэтгэл муу зүйл гарахгүй байх учиртай хүн. Манай гэр бүлд аав, ээж, ах, дүү нар  маань хэрүүл маргаан, зодоон, цохион байхгүй. Бид нар бүгд тайван орчинд, энгийн малчин гэр бүлд өссөн. Би яг ямар хэрэг болсон талаар сайн мэдэхгүй байна. Талийгаач ах эгчийг олон удаа зодсон асуудалд бид нар болчих байх гэж бодоод хэлдэггүй байсан...” гэх мэдүүлэг ( 1 хх-ийн 130-131 тал), 

  Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаартай: А.Б-ийн цогцост цээжний хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн, зүүн чихний дэлбэнд шарх, хүзүүнд цус хуралт, дух  хамар, хоёр хацар, уруул, хүзүү, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нас барах үед үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. А.Б-ийн цогцост үүссэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь 2.0 см багагүй өргөнтэй, ажлын хэсэг нь 15,0 см ихгүй урттай ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэвлий, зүүн чихний дэлбэнгийн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь үхэлд шууд нөлөөлсөн учир гэмтлийн зэрэг тогтоохгүй. Харин хэвлийн,  зүүн чихний дэлбэнгийн шарх нь тусдаа бусад гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. А.Б-ийн биед үүссэн цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь үхэлд хүргэсэн байна. Амь хохирогчийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна. А.Г.Р нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас нас барсан байна. Энэ нь цээжний зүүн хэсэг, 3-4-р хавирганы завсар, цээжний хөндий, үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуур, баруун уушги руу нэвтэрсэн зүсэгдсэн шарх, цээжний хөндийд 1000 мл,  үнхэлцгийн хөндийд 400 мл цус зэрэг шинжээр батлагдаж байна. А.Б-ийн цуснаас 2,6% промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ хүчтэй зэргийн согтолтой байжээ...” гэх дүгнэлт /1 хх-ийн 134-135 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  4038 дугаартай: ... Амь хохирогч А.Б-ийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Иргэн Д.Цийн хумснаас цус илэрсэн. ДНХ-ийн тогтцыг тогтоов. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь амь хохирогч ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх-ийн 157-158 тал/,

Хөвсгөл аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжпийн газрын шинжээчийн Сэтгэл зүйн:  “...Сэтгэл зүйн уулзалт, ярилцлага болон тестийн үр дүнд дараах дүгнэлтэд хүрч байна. үйлчлүүлэгч Д.А.а нь сэтгэн бодох, хэл яриа, оюуны чадамжийн хувьд хэвийн. Сэтгэл санааны таагүй байдлаас үүссэн стресс, айдас, түгшүүрийн түвшин өндөр, сэтгэл санаа гутралын байдлаас болж депресстэй. Өөрийн үнэлэмж ихээр унасан мөн итгэл алдрах, анхаарал төвлөрөлт суларч, уймраа, мартамхай болсон. Хоол идэх дургүй, чичрэх, салганах, амьсгаа давчдах болсон. Нойргүйдэл үүсэж, хар дарж зүүдлэх болсон. Мөн зарим үед амиа хорлох бодол төрдөг болсон нь сэтгэл гутрал, сэтгэл зүйн хямралаас үүдэлтэй. Иймээс сэтгэл  зүйн мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээнд хамрагдаж, ирээдүйд үүсэж болох эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй...” гэх дүгнэлт / 1 хх-ийн 168-169 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 3261 дугаартай: .. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутга дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Амь хохирогч А.Б-ийн  гэх хуруу шилтэй  цусны ДНХ –ийн тогтцыг тогтоов...” гэх дүгнэлт /1 хх-ийн 175-178 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай: “...  Шинжилгээнд ирүүлсэн хар улаан өнгийн оруулгатай цамцанд 3.5х, 2мм хэмжээтэй гэмтэл, хөх өнгийн өмдөнд 2.5х2 мм хэмжээтэй гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь зах ирмэгийн хэсэг нь тэгшхэн утаснууд жигд тасарсан, хөврөлтгүй, хоёр үзүүр хэсгээрээ нарийссан шинж тэмдэгтэй, гэмтлүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байх тул гэмтэл нь хурц, иртэй хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 182-183  тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 360 дугаартай: “... Д.Цийн биед зүүн нүд, зүүн гарын долоовор хуруу, баруун гарын чигчий хуруунд зулгаралт, өвчүү, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба гэмтлийн зэрэг 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (1 хх-ийн 192  тал),

  Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай: “... Шинжилгээнд ирүүлсэн гарын дардасууд шинжилгээнд тэнцэнэ.  Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутганаас гарын мөр илрэхгүй байх  харьцуулан шинжилгээ хийх боломжгүй... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх-ийн 144-150 тал ),

  Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт, шинжилгээ: “...Д.Ц нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй, ... Д.Ц нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй тул цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ... Д.Ц нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Д.Ц нь сэтгэцийн өвчнөөр өвчилж болон эмчлүүлж байгаагүй болно. Д.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай дүгнэлт (1 хх-ийн 208-209 тал ),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 хх-ийн 15 тал),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 16-30 тал), 

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хх-ийн 31-33 тал),

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хх-ийн 33-39 тал),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 42-43 тал), 

Шүүгдэгч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2023 оны  06 дугаар сарын 26-ны өдөр одонгийн угаалга болсон. Хүмүүс ирээд хоол унд идээд архи дарс уугаад хүмүүс согтоод эхэлсэн.  Нөхөр  Г.Р  согтоод хүмүүс рүү агсраад тэгэхээр нь боль гэж хэлэхэд намайг чам шиг банзал янхан гэж хэлээд бөгсөн бие рүү өшиглөсөн. Нүүр рүү цохиж, үс гэзэгнээс чирч намайг алаад өгье, буудаад өгье гээд үснээс чирсэн. Хоолны шүүгээ рүү чирээд хутга аваад чамайг алаад өгье гэж хутгаараа  дарахаар нь боль гээд босож ирээд өндийхөд хутгатай гарнаас нь барьж авахад миний цээж рүү өшиглөхөд хойшоо унасан. Дахиж үснээс зулгааж босгож ирээд баруун талын орон дээр өөрөө намайг татаад дээрээс нь би өөрөө унасан. Тэр үед хүн амжиж салгасан. Би гэрээ тойрч гүйгээд савтай бензинийг асгаад тамхи татах гэж байгаад асаагуур асаасан чинь гал дүрэлзсэн. Тойроод гарч ирэхэд талийгаачийг хүн чирч байхыг хараад яасан талаар асуухад чи алчихсан гээд байсан. Тэгээд талийгаачийг тэвэрч байсан тэрнээс цааш мэдэхгүй байна. 2011 онд гэр бүл болсон талийгаа ч дандаа намайг хүнтэй харддаг, зоддог байсан. 2019 онд намайг  мотоциклийн гинжээр ороолгоод цагдаад өгч байсан. Мөн бэлгийн харьцаанд орохдоо шулуун гэдэс рүү хэд хэдэн удаа хийж байсан. Намайг байнга зодохоос гадна хутга тулгаж, буу барьж тулгадаг байсан. Мөн мотоциклоор хөөдөг байсан.  Аав ээжид хүртэл хэлэхээс айдаг байсан. Ер нь өдөр болгон намайг дарамталдаг байсан. Хүн гэрт ороод гарсан ч харддаг байсан. Би хүнд хэлдэггүй байсан намайг хүнд хэлвэл ална шүү гэж айлган сүрдүүлдэг байсан.  Найранд  Чулуун эхнэртэйгээ, Ренчин  эхнэртэйгээ,  Энхболд эхнэртэйгээ,  Мөнхүүш эхнэртэйгээ Ганболд эхнэртэйгээ,  Рагчаа эхнэртэйгээ,  саахалт айлын Баттөр эхнэртэйгээ,  Хандаа эгч хадам ээж А.а  нар ирсэн байсан.  Энэ хүмүүсээс Мөнхүүш эхнэрийн хамт  Рагчаа эхнэрийн хамт явсан бусад нь байсан. Мөн  Хурц тэр хүнтэй танихгүй нэг хүн байсан.   Г.Р уусан байсан би бол нилээн согтолттой байсан. Ренчиндорж Ганболд хоёрт талийгч агсраад байсан. Эхлээд Ренчиндоржтой гэрт маргалдаад дараа нь Ганболдтой маргалдаад байхаар нь боль  гэж хэлэхэд намайг үснээс зулгааж чирсэн энэ үед гэрт байсан Ренчиндорж, Ганболд, Чулуун,  Хурц, Нямбаяр, Хандаа нар гэрээс гараад явсан. Гэрт талийгч бид хоёр үлдсэн. .. Баруун гартаа хутга барьсан байсан би өөрийгөө баруун гараараа барьж хориглосон. Тэр үед намайг цээж рүү өшиглөсөн. Намайг босгож ирээд тэр чигт нь намайг татаад орон  дээр суухад би  дээрээс нь дарж унасан.  Энэ үед намайг ар нуруунаас  хүн татсан.  Тэр хүн Чулуун байсан.  Би гэрээс шууд гарсан талийгч орон дээр хэвтээд үлдсэн.  Би гэрээс гарахад Чулуун гэрт үлдсэн. Талийгч намайг чирэхэд би урдаас нь маажсан. Бусад гэмтлийг яаж үүссэнийг мэдэхгүй байна. .. Зүүн гараараа үснээс татсан энэ үед талийгч хутгатай байсан. Би дээрээс нь дараад унасан. Намайг хойноос Чулуун татах хүртэл 10 минут бол болсон. Талийгчийн цогцсыг Чулуун л гаргасан байх гэж бодож  байна. Бусад хүмүүс гэрийн үүднээс  3-4 метрийн хол байсан. Би айгаад тамхи татахаар тайвширдаг гэж бодоод би суухдаа л бензин асгасан. Миний карманд ганц ширхэг тамхи байсан. Хүн  өгсөн байх...” гэх мэдүүлэг (2 хх-ийн 6-11 тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл зэргийг  хэргийн шинжлэн судалснаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэбат гаргасан дүгнэлтдээ:“...Архидалт, хардалт, дарамтаас болсон байна. Архидалттай холбоотой  4 хүүхдийг нь бодож  ял шийтгэлээс  нь хөнгөрүүлж  болох уу гэм буруутай юм байна.. “ гэжээ.

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ******** сумын 2 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нөхөр А.Г.Ртэй хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний цээжин тус газар хутгалж хүнийг санаатай алах гэм хэрэг үйлсэн болох нь тогтоогдож байна. хэрэгт авагдсан нотлох баримтаар  гэм буруутай нь хангалттай нотлон тогтоогдож байна....” гэх дүгнэлтийг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч Д.А-гийн төрсөн хүү А.Б-ийн цээжин тус газар санаатайгаар хутгалж хүнийг санаатайгаар хөнөөсөн гэмт хэргийг үйлдсэн. Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн хувьд авч үзвэл хамтран архидсан явдал байгаа. Нөхрөө хутгалж амь насыг нь хохироож . Амь насанд бодит аюул учруулж болохоор гэр орноо гардан шатааж санаатай устгасан. Хууль ёсны гэрлэлтийн баталгаатай байсан. 10 жил хамтран амьдагч байсан. Иргэн н.Мөнхүүгийн малыг 4 жил харж байсан. Согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Хадам эх Д.А.а болон төрөл саднаас нь уучлалт гуйгаагүй.  Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан гэдгийг эргэлзээтэй гэж үзэж байгаа.. Оршуулгын зардалд 3,500,000 төгрөг гардаж авлаа. Д.А нь уг үйл явдлаас хойш хорлох бодол төрдөг болсон. Ухаан алдаж унадаг болсон. Стрессийн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Д.Агийн сэтгэл санаанд учирсан хор уршгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс үр хүүхдүүдийг нь бодоод хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэж байгаа гэв....” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа. Миний үйлчлүүлэгч 2011 онд айл гэр болсон. Хэргийн үйл баримт  6 дугаар сарын 25-ны өдөр болдог. Амь хохирогчтой ханилаад нийт 4 хүүхэд гарсан.  Хамгийн бага нь 02 настай. Хамгийн том нь 10 настай байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад  шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж байсан нь харагдаж байна. Амь хохирогч Д.Цийг зодож, цохидог, дарамталдаг, хөөдөг байсан. Төрсөн гэртээ зодуулсан, цохиулсан, айсандаа, хөөгдсөндөө 2-3 удаа гуйж очдог байсан. Тэр үед бие нь хөх болсон, мөн эгчийн толгойтой үсийг нь зулгааж, хуйх нь гарсан,  мотоциклийн гинжээр нуруу хэсэгт нь ороолгож хөх алаг болсон гэрт очиж байсан ийм зүйлүүд байдаг. Хөдөөний хүмүүсийн хэнэггүй зангаас болоод шалгуулаагүй, гомдол гаргаагүй уучлаад яваад байсан нь өнөөдрийн энэ харамсалтай зүйл болоход хүргэж байгаа. Энэ улсуудын хайхрамжгүй нөлөөлсөн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх бүр нь цагдаад мэдэгдээд шийдвэрлүүлээд явсан бол өнөөдрийн энэ байдал болохгүй байсныг үгүйсгэхгүй. Тус хэрэг 2022 оны  6 дугаар сарын 25-ны өдөр болдог.  Эхийн 2  дугаар одон угаах цайллагад хоёр талын ах дүү, нутгийн улсуудаа урьж авчирсан байсан.  Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  амь хохирогчоос илэрдэг. Тэнд байсан бусад хүмүүстэй маргалддаг. Хавтаст хэргийн 192 талд дурдагдсан гэмтлийн зэрэг гараагүй ч шүүгдэгчид гэмтэл үүссэн байдаг. Үүгээр зодсон нь, маргаан үүссэн нь нотлон тогтоогддог. Шүүгдэгчийн зүгээс уучлалт хүсэж байна. Хохирогчид миний зүгээс хэлсэн байдаг. Өөрөө хэлье гэсэн боловч шоконд орсон байдал нь бүрэн арилаагүй. Мөн юу гэж хэлэхээ мэдэхгүй байна гэж байсан. Иймд өмгөөлөгч миний зүгээс уучлалт хүсэж байна....” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Улсын яллагчийн гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтийг шүүгдэгч Д.Ц болон түүний өмгөөлөгч нар, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс  хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, гэрч Р.Хурц, Т.Нямбаатар,  Ц.Баттөр, Б.Янжмаа, Б.Рэнчиндорж, Б.Ганболд, М.Хандармаа, М.Байгалмаа, Б.Энхболд, Г.Нямбаяр, Г.Чулуунбаатар, Д.Мөнхбаатар, гэрч С.Цолмон, Д.Пүрэвдорж, Д.Ундрахбаяр нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 122 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  4038 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Сэтгэл зүйн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 3261 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 23 дугаартай дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 360 дугаартай дүгнэлт,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт, шинжилгээ, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд,  цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл баримт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  Д.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн ******** сумын ******** 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Г.Гтэй маргалдан, зодолдож, түүнийг цээжин тус газар нь хутгалж, хэвлий, зүүн чихний дэлбэнд хутгаар зүсэж, амь насыг нь хохироосон “хүнийг санаатай алах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цогцост тогтоогдсон цээжний хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн, зүүн чихний дэлбэнд шарх, хүзүүнд цус хуралт, дух  хамар, хоёр хацар, уруул, хүзүү, баруун өвдөгт зулгаралт бүхий  гэмтэл тогтоогдож, улмаар цээжний хөндий нэвтэрч, цээжний зүүн хэсэг, 3-4-р хавирганы завсар, цээжний хөндий, үнхэлцэг хальс, зүрхний зүүн тосгуур, баруун уушги руу нэвтэрсэн зүсэгдсэн шархны улмаас нас барсан нь шүүгдэгч Д.Цийн цээжин тус газар хутгалсан, хэвлий, зүүн чихний дэлбэн тус газар хутгаар зүссэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Д.Ц нь хүйтэн зэвсэг /хутга/ хэрэглэж хохирогчийн цээж, хэвлийн хөндий, зүүн чихний дэлбэн рүү хатгахад хохирогчийн бие махбодод үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Шүүгдэгч Д.Цийн хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл нь гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Цийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл, гэмт хэргийн шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Цийн гэм буруутай үйлдлийн улмаас А.Б-ийн амь хохирч, хүнд хохирол, хор уршиг учирчээ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон  шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн оршуулгын зардалд 3.500.000 төгрөг, мөн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг   шүүгдэгч Д.Цаас нэхэмжилсэн байх боловч  “... оршуулгын зардал 3.500.000 төгрөгийг авсан ...” гэх тайлбар, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл ...” зэрэг баримтыг шүүх хуралдаанд гаргаж ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Цийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад оршуулгын зардалд 3.500.000  төгрөгийг төлсөн гэж дүгнэлээ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А  нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч Д.Цаас нэхэмжилж байх боловч дээрх нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь  дээрх нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэйг дурьдаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Тодруулбал шүүх шийдвэр гаргахдаа хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно гэх заалтын дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А  нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн талаарх нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

  Иймд  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

   Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар:

   Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч   Д.Цийг  “хүнийг  алах“  гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн   хуулийн  ерөнхий  ангийн   6.1 дүгээр  зүйлийн  1 дэх  хэсэгт   “Шүүх   гэмт  хэрэг  үйлдсэн хүнд энэ  хуулийн  ерөнхий  ангид  заасан  үндэслэл  журмын дагуу тусгай ангид заасан  төрөл,   хэмжээний   дотор  эрүүгийн  хариуцлага  хүлээлгэнэ”  гэж   заасны  дагуу шүүгдэгч  Д.Цид  Эрүүгийн   хуулийн  тусгай   ангийн  10.1 дүгээр зүйлийн  1 дэх  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Цид нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэргийн хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга, хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай...” гэх санал дүгнэлт,

 Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Түмэндэмбэрэл эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Хөнгөрүүлж ял оногдуулах хүлээн зөвшөөрөхгүй..” гэх санал дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:  “... Улсын яллагчийн гаргасан хөнгөрүүлэх байр суурийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа. .. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ байдаг. Амь хохирогчийн 4 хүүхэд байна. Шүүгдэгчийн аав, ээжийн асрамжид байгааг дурдаж байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангид заасны дагуу 8-15 жил хорих ялтай. Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл тохирч байна. Уг гэмт хэргийг ял шийтгэлийг 11 жил гэж  тогтоосон ч  5 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэхээр шийдвэр гаргаж өгөөч гэж хүсэж байна....” гэх санал дүгнэлт,

Шүүгдэгч Д.Цийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар  эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Цид  эрүүгийн   хариуцлага  хүлээлгэхэд  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5  дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасан  “...анх  удаа  гэмт  хэрэг  үйлдсэн”-г, мөн хэсгийн 1.4-т заасан “ хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх  нөхцөл байдалд  тооцож,  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  6.6  дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй  болохыг  дурдах  нь зүйтэй байна.

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна нөгөө талаас шүүгдэгч Д.Ц нь хувийн байдлын хувьд, 4 хүүхдийн хамт мал маллан амьдардаг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цийг 5 жил 6 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь  үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ц нь 51 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шинжилгээнд зориулан хураан авч бэхжүүлсэн Б үсгээр тэмдэглэсэн газрын хөрсөн дээрээс улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс шороотой дээжийг шинжилгээнд зориулан бэхжүүлэн авсан  биологийн дээж 1 ширхэг,  В үсгээр тэмдэглэсэн газрын хөрсөн дээрээс улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс шороотой дээжийг шинжилгээнд зориулан бэхжүүлэн авсан биологийн дээж 1 ширхэг, Г үсгээр тэмдэглэсэн газрын хөрсөн дээрээс улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс шороотой дээжийг шинжилгээнд зориулан бэхжүүлэн авсан биологийн дээж 1 ширхэг, 1 тоон цифрээр дугаарлан газрын хөрсөн дээрээс “ЕSSЕ” гэсэн бичиглэл бүхий 3 ширхэг янжуур тамхи, 2 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс “Улаан шонхор ” гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаг 1 ширхэг, уг хайрцаг дотроо улаан шонхор гэсэн бичиглэл бүхий тамхи 5 ширхэг, 2 ширхэг “ЕSSЕ” бичиглэлтэй тамхи, 3 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс 1 ширхэг шилэн жижиг архины хундага, 4 тоон цифрээр дугаарласан газрын хөрснөөс 1 ширхэг шатсан хуванцар савны хайлсан хэсэг, 5 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс улаан өнгийн дутуу шатаж үлдсэн даавуу, 7 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс “Хараа” гэсэн бичиглэл бүхий архины шил 1 ширхийг, 8 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс 1 ширхэг “Хараа” гэсэн бичиглэл бүхий архины шил дотроо тал шингэн тунгалаг зүйлтэй шинжилгээнд дээжлэн хураан авсан, 9 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс “ЕSSЕ” гэсэн бичиглэл бүхий тамхины  хайрцаг хайрцаг дотор нь 3 ширхэг “ЕSSЕ” гэсэн бичиглэлтэй тамхи, 10  тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс ногоон өнгийн асаагуур шинжилгээнд дээжлэн хураан авсан, 11 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс ажлын хэсэг нь 16 см  бариул хэсэг нь 10 см нийт 26 см урттай ахуйн хэрэглээний хутга 1 ширхгийг шинжилгээнд  дээжлэн хураан авсан, 12 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс цус мэт зүйлээр бохирлогдсон 00 цаасыг шинжилгээнд зориулан тус тус хураан авч бэхжүүлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  хар өнгөтэй, хоёр ханцуй хэсгээр улаан хүрэн өнгийн оруулгатай  бэлтгэлийн  цамц 1 ширхэг, хар алаг өнгийн эрэгтэй подвалк, уг подвалкийн зүүн талын мөрний урд хэсэгт, 05x2 сантиметрийн хэмжээтэй цооролтой подвалк 1 ширхэг, хар хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар алаг өнгийн эрэгтэй хүний дотуур хувцас 1 ширхэг, хар өнгийн урт түрүүтэй эрэгтэй хүний 1 хос гутал, саарал өнгийн хос оймс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг  шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт  хавсаргахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв. 

Эрүүгийн *********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.  Шүүгдэгч ***** овогт Д.н Ц.шийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.н Ц.шийг  5 (тав)  жил, 6 (зургаа) сарын  хугацаагаар  хорих  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.н Ц.шид оногдуулсан 5 (тав)  жил, 6 (зургаа) сарын  хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч цагдан хоригдсон 51 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар шүүгдэгч Д.Ц нь оршуулгын зардалд 3.500.000  (гурван сая таван зуу) төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад төлсөн болохыг дурьдаж,  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Цаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан шинжилгээнд зориулан хураан авч бэхжүүлсэн Б үсгээр тэмдэглэсэн газрын хөрсөн дээрээс улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс шороотой дээжийг шинжилгээнд зориулан бэхжүүлэн авсан  биологийн дээж 1 ширхэг,  В үсгээр тэмдэглэсэн газрын хөрсөн дээрээс улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс шороотой дээжийг шинжилгээнд зориулан бэхжүүлэн авсан биологийн дээж 1 ширхэг, Г үсгээр тэмдэглэсэн газрын хөрсөн дээрээс улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хэсгээс шороотой дээжийг шинжилгээнд зориулан бэхжүүлэн авсан биологийн дээж 1 ширхэг, 1 тоон цифрээр дугаарлан газрын хөрсөн дээрээс “ЕSSЕ” гэсэн бичиглэл бүхий 3 ширхэг янжуур тамхи, 2 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс “Улаан шонхор ” гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаг 1 ширхэг, уг хайрцаг дотроо улаан шонхор гэсэн бичиглэл бүхий тамхи 5 ширхэг, 2 ширхэг “ЕSSЕ” бичиглэлтэй тамхи, 3 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс 1 ширхэг шилэн жижиг архины хундага, 4 тоон цифрээр дугаарласан газрын хөрснөөс 1 ширхэг шатсан хуванцар савны хайлсан хэсэг, 5 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс улаан өнгийн дутуу шатаж үлдсэн даавуу, 7 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс “Хараа” гэсэн бичиглэл бүхий архины шил 1 ширхийг, 8 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс 1 ширхэг “Хараа” гэсэн бичиглэл бүхий архины шил дотроо тал шингэн тунгалаг зүйлтэй шинжилгээнд дээжлэн хураан авсан, 9 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс “ЕSSЕ” гэсэн бичиглэл бүхий тамхины  хайрцаг хайрцаг дотор нь 3 ширхэг “ЕSSЕ” гэсэн бичиглэлтэй тамхи, 10  тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс ногоон өнгийн асаагуур шинжилгээнд дээжлэн хураан авсан, 11 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс ажлын хэсэг нь 16 см  бариул хэсэг нь 10 см нийт 26 см урттай ахуйн хэрэглээний хутга 1 ширхгийг шинжилгээнд  дээжлэн хураан авсан, 12 тоон цифрээр дугаарласан газрын хөрсөн дээрээс цус мэт зүйлээр бохирлогдсон 00 цаасыг шинжилгээнд зориулан тус тус хураан авсан болон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  хар өнгөтэй, хоёр ханцуй хэсгээр улаан хүрэн өнгийн оруулгатай  бэлтгэлийн  цамц 1 ширхэг, хар алаг өнгийн эрэгтэй подвалк, уг подвалкийн зүүн талын мөрний урд хэсэгт, 05x2 сантиметрийн хэмжээтэй цооролтой подвалк 1 ширхэг, хар хөх өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар алаг өнгийн эрэгтэй хүний дотуур хувцас 1 ширхэг, хар өнгийн урт түрүүтэй эрэгтэй хүний 1 хос гутал, саарал өнгийн хос оймс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд  мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.

7. Энэ  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

8.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                          

 

              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ           А.ДӨЛГӨӨН

 

    ШҮҮГЧИД                           М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

                                                             Б.БЭЭЖИН