| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/02617/и |
| Дугаар | 102/ШШ2020/02964 |
| Огноо | 2020-10-08 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2020/02964
|
|
|
|
2020 оны 10 сарын 08 өдөр Дугаар 102/ШШ2020/02964 Улаанбаатар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Н.Г ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Н.Шт холбогдох эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч У.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Г ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Г ХХК 2007 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр 3 гишүүнтэйгээр уул уурхай, аялал жуулчлал, гадаад худалдаа эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдаж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 00493 дугаартай Шүүгчийн захирамжаар Н.ГХХК-иас 465.037.016 төгрөгийг гаргуулж, З.Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг.
Улмаар Н.Ш 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Н.Г ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчин явуулж байна.
Тухайлбал, Н.Ш 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17250793, 192800113/04-25 дугаар бүхий “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Тогтоолыг гаргаж, “Нарийн гол гоулд" ХХК-ийн эзэмшлийн МҮ-006364,. МҮ-007700 дугаартай Ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.
Хэдийгээр Н.Г ХХК шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөр 1.072.037.062 төгрөгийн өртэй байгаа боловч арван тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий батлагдсан нөөцтэй, компанийн эзэмшлийн дээрх хоёр тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлж байгаа нь хууль бус бөгөөд Шүүхнйн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Н.Г ХХК, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлэх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Саяболдод гаргахад гомдлыг үндэслэлгүй гэсэн хариуг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 5/40 дугаартай Албан бичгээр өгсөн.
Мөн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Саяболдын 5/40 дугаартай “Тогтоол”-ыг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа А.Над гомдол гаргасан боловч “гомдлыг үндэслэлгүй байна” гэсэн хариуг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04/1934 дугаартай Албан бичгээр өгсөн.
Тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх арга хэмжээ болон гаргасан шийдвэрүүдийг, ахлах, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолыг эс зөвшөөрч байгаа тул "Нарийн гол гоулд ХХК, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо шүүхэд гаргаж байна.
Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт "хуульд заасан бүрэн эрхээ хэтруүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах;” мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “энэ хуулийн 49.1 дэх хэсэгт заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар. гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелуүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно” гэж заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17250793,19280013/04-25 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Тогтоолыг хүчингүй болгож өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00493 дугаартай Шийдвэрээр Н.Г ХХК-иас 467.520.151 төгрөгийг гаргуулж, З.Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Манай байгууллагад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/Ш32017/07914 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Шүүгчийн захирамж, 783 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсын хамт 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр бичигдэн ирсэн.
Нэхэмжлэгч Ж.Баасанханд нэхэмжлэлдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчиж, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Тогтоолыг гаргаж, төлбөр төлөгч компанийн МҮ-006364, МҮ-007700 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэжээ.
Улмаар 10 тэрбумын үнэлгээ бүхий нөөцтэй зөвшөөрлүүдийг нийтэд нь түдгэлзүүлж байгаа нь хууль бус Шүүхийн шийвдэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна, тус компаниас гаргасан гомдпыг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргахад гомдлыг үндэслэлгүй гэсэн хариуг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн бөгөөд гомдпыг эс зөвшөөрч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үндэслэлгүй талаар хариуг өгсөн гэж тайлбарлаж байна.
Иймээс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 17250793,19280013/04-225 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид удаа дараа төлбөрөө төлөхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэртэй төлбөрөөс нэг ч төгрөгийг сайн дураар төлөөгүй шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.
Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Н.Г ХХК-ийн эзэмшил, өмчлөлд хөдпөх болон үл хөдпөх эд хөрөнгийн талаарх холбогдох бүртгэлийн газруудаас тодруулсан албан бичгүүдийг үндэслэн, компаний эзэмшилд бүртгэлтэй тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож, төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр хасалт хийх мэдэгдлийг банкуудад хүргүүлсэн боловч дансандаа үлдэгдэлгүй талаар хариу ирүүлсэн.
Иймд төлбөр төлөгч компанийн эзэмшлийн МҮ-006364, МҮ-007700 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилсэн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг гүйцэтгэсэн тул мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг худалдан борлуулах, хамгаалах зорилгоор эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа хууль зөрчөөгүй ба төлбөр төлөгч компани 3 жилийн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх тухай бүрт шүүхэд хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, ажиллагааг удаашруулж байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэл, шүүхийн байгууллагыг үл хүндэтгэсэн үйлдэл гаргаж байна гэж үзэхээр байгаа тул нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Г ХХК, хариуцагч Н.Шт холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/00493 дугаартай Шүүгчийн захирамжаар, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Н.Г ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 465.037.016 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.ХХХК-д олгохоор шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн MV-00636488, MV-007700 дугаартай Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд нэхэмжлэгч Н.Г ХХК-ийн эзэмшлийнх болох нь талуудын тайлбар, 2020 оны 01 дүгээр сарын 17, 31-ний өдүүдийн 13/548, 13/265 дугаартай Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгүүдээр нотлогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ашигт малтмалын зөвшөөрлүүдийг битүүмжүүлсэн шийдвэрийн талаар маргаж, хариуцагч дараахь ажиллагааг явуулсан нь тогтоогдож байна.
Шүүх хариуцагч Н.Шт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ2017/07914 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” Шүүгчийн захирамжийг мөн өдрийн 783 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлэн, тус байгууллага 181 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ут шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, Шийдвэр гүйцэтгэлийн 7250793 дугаартай хувийн хэргийг нээж, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” Тогтоол гарчээ.
Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч, нэхэмжлэгчийн MV-00636488, MV-007700 дугаартай Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг 2020 оны 4 дүгээр сарын сарын 20-ны өдрийн 17250793, 19280013/04-225 дугаартай “Тогтоол”-оор битүүмжилсэн байна.
Улмаар хариуцагч, нэхэмжлэгчид 2017 оны 6 дугаар сарын 12,28-ны өдөр 17/353, 17/389 дугаартай Шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, 2017 оны 2 дугаар сарын 13, 6 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн захирал С.М, С.Тнартай уулзан “Шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл” хөтөлж мөн “Хас”, “Хаан”, “Голомт”, “Улаанбаатар хотын”, “Төрийн”,”Кредит”,”Ариг”, “Капитал” банкууд, Гааль, татварын Ерөнхий газар, “Хан-Уул, Баянгол дүүргийн Татварын хэлтэст “Дансны хаалт, хасалт хийх тухай” 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1/17310 дугаартай албан бичгийг, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 7/4921 дугаартай Ашигт малтмал, газрын тосны газарт Н.Г ХХК-ийн эзэмшлийн MV-00636488 MV-007700 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлэхийг мэдэгдэн бусад төрийн байгууллагуудад хандан, нэхэмжлэгчийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн талаарх баримтуудыг ирүүлэхийг албан бичгээр мэдэгдэж, эрх бүхий байгууллагууд Н.Г ХХК-ийг дансандаа мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, үл хөдлөх, хөдлөх хөрөнгө байхгүй талаар” албан бичгүүдээр хариу ирүүлсэн нь баримтуудаар тогтоогдож байна.
Тэрээр шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “10 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий батлагдсан нөөцтэй, компанийн эзэмшлийн хоёр тусгай зөвшөөрлүүдийг бүгдийг нь түдгэлзүүлж байгаа нь хууль бус бөгөөд шийдвэр гүйцэтгэгч эрхээ хэтрүүлсэн” гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт “хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах;” гэж зааснаар хариуцагчийг эрхээ хэтрүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эд хөрөнгийг битүүмжилсэн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж, няцааж, нотлож чадахгүй байна.
Иймээс мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “энэ хуулийн 49.1 дэх хэсэгт заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно” гэж заасны дагуу хариуцагч, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийг шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор битүүмжлэх ажиллагааг явуулсан нь хуультай нийцэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл тогтоогдхогүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Шт холбогдох эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА