Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/037

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батдорж

Улсын яллагч: Э.Гантулга

Шүүгдэгч*******,

Шүүгдэгч: *******,тэдгээрийн өмгөөлөгч: Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, шүүгдэгч******* нарт холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******, / ВП 97102612 Регистрийн дугаартай /

Шүүгдэгч Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* . / ВД 99021315 Регистрийн дугаартай/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй шүүгдэгч *******тай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны шөнө

23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сум Номгон 1 дүгээр баг 5 дугаар байрны 7 тоотод ыг дүү дээрэлхлээ гэж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүр, цээж, гуя хэсэгт нь гар болон хөлөөрөө зодож, ын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Насанд хүрээгүй шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ*******тэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сум Номгон 1 дүгээр баг 5 дугаар байрны 7 тоотод иргэн ыг*******тэй маргалдан зодолдох үед нь дундуур нь орж, салгахад нь өөрийг нь мөргөсөн үйлдэлд нь дургүйцэн хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүр, цээжин тус газар нь гараараа цохиж, зодон ын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 10 дугаар сарын 26 ны өдөр 17 цагийн үед , *******, , С.Соронзонболд бид нар ийн гэрт ороход гэртэй ганцаараа байсан ба араас Г.Отгонбаатар орж ирсэн. Тэгээд С.Соронзонболд нэг шил 0.75 литрийн багтаамжтай архи авчирч том өрөөнд нь уусан. эмнэлэгт хоол өгнө гээд явсан. Араас нь ******* хүргэж өгнө гээд гарсан. *******ын араас утсаар дуудсан чинь удалгүй ирсэн. Тэгээд том өрөөнд *******, С.Соронзонболд, Г.Отгонбаатар нартай архи ууж дуусаад дахиад 2.5 литрийн багтаамжтай хоёр пиво авчирч ууж байгаад ******* нь бие засах өрөөнд орсон. бид хоёр жижиг өрөөнд ортол хичээлээ хийгээд сууж байх үед нь чи ахтайгаа дуугарахгүй их зантай юм бэ гээд толгой руу нь цохиж авах шиг болохоор нь би ыг чи бага насны хүүхэд цохиж авлаа чи одоо боль гэж хэлсэн. бид хоёр хоорондоо зодоон хийж байтал ******* бие засах өрөөнөөс гарч ирээд юу болоод байгаа юм гээд салгах гэтэл нь *******ыг мөргөж авахаар нь ******* нь зөрүүлээд ыг цохиж авсан. Би ыг бас наад талаас нь цохиж аваад ******* бид хоёр ыг хоёр талаас нийлж, зодсон. одоо зодолдохоо болъё намайг уучлаарай гэхээр нь зодолдохоо больсон. ын хамраас цус гарсан нүүр нь хавдсан байсан... ийн гэрт байж байтал цагдаа нар ирээд бид нар баригдаад явсан. Тухайн үед бид нар архи уусан байсан.

...******* бид хоёр нийлж, ыг цохиж авсан. ******* бид хоёр хэдэн удаа цохиж авсан талаар санахгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 101-105/

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй

Насанд хүрээгүй шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би...хэрэг болдог өдөр гэртээ байж байхад манай найз манайд ирсэн. Тэгээд бид хоёр тэднийд очсон. ий эхнэр нь төрчихсөн хоол унд өгнө гэж байсан. Бид хоёр хоол нь болоогүй байхаар нь гараад мотоцикльтой явж байсан чинь замд*******, хоёртой таарсан.******* өнөөдөр миний төрсөн өдөр болж байна гэхэд бид хоёр баяр хүргэсэн.******* ийнд оръё гэхээр нь бид хоёр дагаад гурван шар байрны 5-р байрны 3 давхарт нэг айлд*******, , , Г.*******ийн дүү гээд нэг танихгүй банди байсан бид тав ороход “Номун далай” сургуульд нэг ангид хамт сурч байсан манай ангийн байсан.

... бид хоёр эмнэлэгт хоол цай хүргэж өгөхөөр явсан...Би тавдугаар байрны гадаа хүргүүлээд ийнд ортол*******, нар 2,5 литрийн багтаамжтай шар айраг задалчихсан сууж байсан. Би шар айрагнаас уусан. Шар айраг нь дуусахад нэг шил 0.75 литрийн багтаамжтай архи гаргаж,*******, , гээд тавуулаа уусан... Би жижиг өрөөнд ороод байж байтал гэнэтхэн хүмүүс орилохоор нь гүйгээд ортол*******, хоёр хоорондоо маргаад зодолдсон. Тэгэхээр би боль гээд дундуур нь ороход миний хамрыг мөргөхөд хамраас цус гарсан. Би ын цээж рүү нь гараараа цохисон чинь надруу дайрсан...ын зүүн шанаа хэсэгт шалбарсан шарх үүссэн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 93-95/

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн учир мэдүүлэг аваагүй

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт байдаг "Цагаан цахир" гэх алтны газар ажиллаж байгаад аймагт ирсэн. 17 цагийн үед аймгийн Холбооны газар*******тэй таараад******* хоёулаа Баянхонгор сумын 1-р багийн нутагт байрлах гурван шар нэртэй байрны тэнд очоодох уу гэхээр нь даргаасаа 15.000 төгрөг аваад би дагаад явсан. Тэгээд гурван шар байрны хамгийн арын байранд танихгүй айлд очсон.******* манай дүүгийнх гээд байсан. Байрны гадаа ******* гэдэг залуу мотоцикльтой ирсэн тэгээд*******т төрсөн өдрийн мэнд хүргэсэн тэгэхээр би*******ийн төрсөн өдөр юм байна гэж бодоод баяр хүргэж, 10.000 төгрөг нэг тамхитай өгсөн.*******ийн дүү гээд нэг танихгүй банди байсан.******* 0.75 литрийн багтаамжтай нэг шил архи авчирсан. Тэнд*******,*******ийн дүү гээд нэг банди байсан ******* түүнтэй хамт явсан гэдэг залуу бид нар байсан. Тэгээд нэг шил архи уусан тэр хооронд явсан. Архи дуусаад дахиад хоёр 2.5 литрийн Боргио нэртэй шар айраг авч нэгийг нь уусан нэг шар айраг нь талдаа орж байхад******* дүүтэйгээ муудалцаад цохиж аваад байхаар нь би*******т чи боль гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гээд надруу дайрсан тэгээд бид хоёр маргалдаад байж байтал******* миний нүүр рүү гараараа цохисон. Мөн нуруу руу өшиглөсөн би нүүрээ дараад байшингийн буланд суутал*******, ******* хоёр, хоёр талаас нүдсэн тэр үед дүү нь салгах гэтэл******* дүүгээ зайлаарай гээд ойртуулахгүй, намайг хоёр талаас өшиглөн зодсон. Би аргаа бараад... миний буруу гээд гуйсан тэр үед миний хамраас цус гараад нүүр цус болчихсон байсан. Тэгсэн*******, ******* хоёр зодохоо болиод намайг наад цусаа угаа гэж хэлсэн тэгээд би бие засах өрөөнд ороод цусаа угааж байхдаа яаж гарах талаар бодсон.*******, ******* нар одоо яаж ганц юм олж уух вэ гээд хоорондоо яриад байх шиг байсан. Би нүүрээ угаачихаад гараад ирсэн чинь*******, ******* хоёр чи бид хоёрт юм бодоогүй биз дээ уучлаарай гэхээр нь би зүгээрээ гэж хэлээд найз нь ганц юм аваад ирье гэхэд тэг гэсэн. Тэгээд ганцаараа гараад явахаар араас барьж аваад зодчих байх гэж бодоод*******ийн дүү гээд байгаа танихгүй бандийг хамт явъя гэхэд тэг тэг гэсэн.******* хурдан ирээрэй гэсэн. ******* чи явчихваа гэхээр нь би тийм юм байхгүй гэж хэлээд нэг танихгүй хүүхэдтэй гэрээс нь гараад Юнител төвийн хажууд ирээд нөгөө хүүхдээ чи гэртээ харь ах нь гэрлүүгээ явлаа гэж хэлээд таксинд суугаад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-17-16 тоотод эгчийндээ очиж болсон явдлаа хэлж цагдаад мэдэгдсэн. Миний биед учирсан гэмтлийг*******, ******* хоёр, хоёулаа учруулсан.******* нь нүүр рүү гараараа цохиод, өшиглөхөд ******* нь хажуугаас нь бас нүүр рүү гараараа цохиод өшиглөөд байсан.

... Би*******, Б. нарт гомдолтой байна. Эмчилгээ хийлгэхэд 50000 төгрөгийн болсон. 50 000 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг. / хх-ийн 36-40 /

...Надад одоо гомдол, санал гээд байх юм байхгүй гэх мэдүүлэг./хх-ийн 40-41/

Насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хичээлээсээ ирээд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-5-7 тоот гэртээ хичээлээ хийгээд байж байтал 21 цагийн орчим******* ах над руу залгаад хаана байгаа юм гэхээр нь гэртээ байна гэхэд ах нь танайд ороод дулаацаадах уу гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн.******* ах, *******, зодуулдаг гэдэг ах, танихгүй хоёр залуутай тавуулаа орж ирсэн. Тэгээд орж ирж сууцгааж байгаад******* ах надад ахынх нь төрсөн өдөр ах нь ганц юм уучих уу гэхээр нь удахгүй ээж ирнэ гэж хэлсэн.******* ах нь удахгүй гэж хэлээд тэд нар шууд манай том өрөөнд орж, архи уусан гаднаас орж ирэхэд Б.Ариунболд гэдэг ах даргатайгаа нэг шил архи уусан гэж яриад байсан би тэрнийг согтуу байгаа юм болов уу гэж бодсон гэхдээ гуйвж дайвсан зүйл байгаагүй. Тэгээд байж байснаа******* хамт явсан танихгүй хоёр залуугийн нэгийг нь цохиод алгадаад байсан. Намайг жижиг өрөөнд хичээлээ хийж байхад гэдэг ах,******* ах хоёр орж ирээд гэдэг ах нь амандаа нэг юм хэлээд миний толгой руу гараараа нудархад******* ах чи яагаад бага насны хүүхэд нудраад байгаа юм гээд хоорондоо маргаад хэрэлдээд барилцаад авсан. Тэгээд хоорондоо зодоо хийсэн.Тэр үед ******* бие засах өрөөнөөс гарч ирээд тэр хоёрыг салгах гэхэд гэдэг ах *******ын нүүр рүү нь мөргөсөн. ******* ахын хамраас цус гарсан.*******тэй нийлээд гэдэг ахыг хоёр талаас нь зодсон хамт явсан хоёр залуу нь салгах гэхэд салахгүй хоёр талаас нь зодоод байсан. Тэр үед манай гэрийн том өрөөнд буланд шахчихсан нь газар уначихсан*******, ******* хоёр, хоёр талаас нь зодоод байсан. Би айгаад ойртож чадаагүй... гэдэг ахын нүүрний зүүн тал хавдаад хөхөрсөн, хамраас нь цус гарч байсан биед нь ямар гэмтэл учирсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /44-45/

Гэрч ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2016 оны 10 сарын 26-ны өдөр ******* нь хамт гараад гурван шар ороод ирье*******, Б.Ариунболд хоёр байгаа гэнэ.*******ийн төрсөн өдөр гэхээр нь удахгүй биз дээ гээд хамт гарсан. Би мотоциклиор *******ыг сундлаад гурван шард очиход*******, ,*******ийн дүү гэсэн танихгүй залуу гурав гурван шарын 5-р байрны 3-р давхарт байж байсан. Тэнд нэг айлд ороход 15 насны орчим нэг эрэгтэй хүүхэд байсан. Тэднийд тавуулаа орсон. Тэнд 2,5 литрийн багтаамжтай шар айраг гаргаж ирээд бид нар хувааж уусан....Эмнэлэгийн хоол цай хүргэж өгөх ажилтай байсан учраас *******ын хамт гарсан...Эмнэлэгээс гараад ирэхэд ************** дээр очихоор явсан байсан гэх мэдүүлэг./ хх-ийн 47-48 хуудас/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2016 оны 10 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед гэртэй байж байтал манай төрсөн дүү нь манай гэрт орж ирэхэд хоёр нүд нь хөхөрсөн нүүр нь хавдсан нуруу хөл хэсэгтээ шархтай байхаар нь би ыг юу болсон талаар асуутал******* нь дүүгээ зодоод байхаар нь би өмөөрсөн чинь******* чамд ямар хамаатай юм гээд намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохиод авсан. Намайг******* нь ******* гэх залуутай нийлээд зодсон гэж надад хэлсэн тэгээд бид хоёр цагдаад дуудлага өгсөн..” гэх мэдүүлэг. / хх-ийн 55-56/

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “2016 оны 10 дугаар сарын 26-ны орой би ахындаа байж байтал******* ах над руу утсаар яриад миний төрсөн өдөр болж байна Гурван шарын байранд хүрээд ир гэхээр нь би ганцаараа орой Гурван шард байх гэх хүүхдийн байранд очтол *******,******* ах, , Г.Отгонбаатар, нар 2.5 литрийн багтаамжтай пиво уугаад сууж байхаар нь******* ахад төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн. нь чи яагаад муухай хараад байгаа юм гээд толгой хэсэг рүү нэг нудраад авахаар нь******* ах өмөөрч чи яагаад бага насны хүүхэд дарамтлаад байгаа юм гээд хоорондоо маргалдсан. нь******* ахыг цохиод авсан. Тэр хоёр хоорондоо зодолдоод байхад ******* нь бие засах өрөөнөөс гарч ирээд та нар юу болж байна боль гээд салгах гээд дундуур нь ортол нь *******ыг мөргөсөн. *******ын хамраас цус гарсан. ******* уурлаад ыг гараараа 3-4 удаа цохиж авсан.******* ах ыг цохиод*******, ******* нар нь нийлж, ыг зодсон... ын хамраас цус гарсан нүүр нь улайсан байсан... бид хоёр архи авахаар гараад “Юнител” төвийн хажууд явж байснаа би явлаа гээд яваад өгсөн... ыг******* ах толгой, нүүр, цээж хэсэг рүү нь хөл, гараараа цохиж авч байсан. Харин ******* нь гараараа цохиж байсан..."..гэх мэдүүлэг. / хх-ийн 61-63/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 02-ны өдрийн №548 дугаартай шинжээчийн

1.ын биед баруун, зүүн нүдэнд цус хуралт, цээжинд сорви, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.”

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-ийн 68/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 05-ны өдрийн №598 дугаартай нэмэлт шинжээчийн

1.ын биед баруун, зүүн нүдэнд цус хуралт, цээжинд сорви, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдсон ба дээрх нүд, цээж, гуя хэсэгт учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

2.ын биед үүссэн нүд, цээж, гуя хэсгийн гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болох үед шинээр үүссэн байх боломжтой.

3.ыг биед үүссэн цээжний хэсгийн сорви нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болох үед авсан байх боломжтой гэх дүгнэлт. / хх-ийн 79/,

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 23-24/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-32 / эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 33/, хохирогч ын мэдүүлэг /хх-ийн 36-40/, насанд хүрээгүй гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч ий мэдүүлэг /хх-ийн 47-48/, гэрч М.Батсуурийн мэдүүлэг /хх-ийн 49-50/, гэрч Л.******* мэдүүлэг / хх-ийн 51-25/, гэрч М.Батсуурийн мэдүүлэг/ хх-ийн 53-54/, гэрч ийн мэдүүлэг/ 55-56/, гэрч Х.******* мэдүүлэг /хх-ийн 57-58/, гэрч Х.Равжирын мэдүүлэг /хх-ийн 59-60/, гэрч мэдүүлэг /61-63/, гэрч Г.Отгонбаатарын мэдүүлэг /64-65/, Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар / хх-ийн 69-70/, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг/хх-ийн 93-105/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар тодорхойлолт /хх-ийн 107/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 985 дугаар тодорхойлолт /хх-ийн 108/, шүүгдэгч *******ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 109/, шүүгдэгч*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 110/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 111-112/, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 113-117/, шүүгдэгч *******ын сургууль төгссөн тухай мэдээлэл, тодорхойлолт /хх-ийн 132-135/,улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн *******ын төрсөний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *******,******* нар нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сум Номгон 1 дүгээр баг 5 дугаар байрны 7 тоотод той маргалдан зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******,******* нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 93-105/, хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-40/, насанд хүрээгүй гэрч Б.Мөнхсайханы мэдүүлэг /хх-ийн 44-46/, гэрч ий мэдүүлэг /хх-ийн 47-48/, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 55-56/, насанд хүрээгүй гэрч мэдүүлэг/ хх-ийн 61-63/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 02-ны өдрийн №548 дугаартай шинжээчийн ын биед баруун, зүүн нүдэнд цус хуралт, цээжинд сорви, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.” Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-ийн 68/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 сарын 05-ны өдрийн №598 дугаартай нэмэлт шинжээчийн ын биед баруун, зүүн нүдэнд цус хуралт, цээжинд сорви, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдсон ба дээрх нүд, цээж, гуя хэсэгт учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.ын биед үүссэн нүд, цээж, гуя хэсгийн гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болох үед шинээр үүссэн байх боломжтой.ыг биед үүссэн цээжний хэсгийн сорви нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болох үед авсан байх боломжтой гэх дүгнэлт / хх-ийн 79/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 145, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.      

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй болно.

Аймгийн прокурорын газраас Шүүгдэгч *******, шүүгдэгч******* нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******, шүүгдэгч******* нар нь бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 8 сар 13 хоногтой байсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө буюу 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 18 насанд хүрсэн болох нь төрсөний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч *******ыг урьд нь 2016 оны 09 сарын 19- ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж шийдвэрлэсэн бөгөөд уг арга хэмжээ дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн боловч хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ нь ялын төрөл биш байх тул шүүгдэгч *******ыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч*******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул шүүгдэгч*******ийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тус тус дүгнэв.

Шүүгдэгч *******, шүүгдэгч******* нарыг бүлэглэн, согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин тэдгээрт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дугаар зүйлийн 99.2-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар 2017 оны 01 сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэлд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******, шүүгдэгч******* нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Шүүгдэгч *******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч*******ийн эзэмшлийн Nokia 2730 маркийн, шүүгдэгч *******ын эзэмшлийн Nokia 3500 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч ын гэмтлийг харуулсан рентген зураг нэг ширхэгийг эзэнд буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298, дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******, шүүгдэгч Бай Баян овогт ******* нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч*******ийг гурван зуун цагийн, шүүгдэгч *******ыг хоёр зуун наян цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дүгээр зүйлийн 50.1-д зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан гурван зуун цагийн, шүүгдэгч *******ад оногдуулсан хоёр зуун наян цагийн албадан ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан гурван зуун цагийн, шүүгдэгч *******ад оногдуулсан хоёр зуун наян цагийн албадан ажил нь нэг өдөрт гурван цагаас доошгүй хугацаагаар үргэлжилэхийг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч*******, ******* нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож, солихийг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч*******, шүүгдэгч ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч ын гэмтлийг харуулсан рентген зураг нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохиргч од буцаан олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн эзэмшлийн Nokia 2730 маркийн, шүүгдэгч *******ын эзэмшлийн Nokia 3500 маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи зүйлсийг эзэмшигч*******, ******* нарт буцаан олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч*******, шүүгдэгч ******* нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******, шүүгдэгч ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ