| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/03399/И |
| Дугаар | 102/ШШ2020/02920 |
| Огноо | 2020-10-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2020/02920
| 2020 оны 10 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2020/02920 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Э овогт Т-н М /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, Г овогт П-ийн Д /РД: 00000000/-д холбогдох,
Хүүхдийн сургалтын төлбөрт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М, хариуцагч П.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ны өдрийн 101/ШШ2017/00441 дүгээр шийдвэрээр бид гэрлэлтээ цуцлуулсан. Бидний дундаас охин Д.Ж, Д.Ц, Д.А нар төрсөн. Бага хүү Д.А Э.Эерөнхий боловсролын дунд сургуулийн 0 ангид суралцдаг. 2019-2020 оны сургалтын төлбөр нь 5,900,000 төгрөг ба үүнээс 4,000,000 төгрөгийг төлсөн. Иймд эцэг П.Д-гаас төлсөн төлбөрийн 50 хувь буюу 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Д-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Бид гэрлэлтээ цуцлуулахад 3 хүүхдээ эх Т.М-ын асрамжид үлдээ, 3 өрөө орон сууц, зуслангийн байшин, газраа түүнд шилжүүлж амьдрах нөхцлийг хангасан. Мөн хүүхдийн тэтгэмжээ тогтмол төлсөн. Орон сууцны 8 хувийн зээлээ тогтмол төлсөн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03175 дугаар шийдвэрийн дагуу хүүхдүүдийн сургалтын төлбөрт 4,950,000 төгрөгийг төлөх, 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, мөн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2019/03253 дугаар шийдвэрээр 1,400,000 төгрөг төлөх, 2,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Миний бие нь 880,000 төгрөгийн цалинтай, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолын дагуу цалингийн 50 хувиа суутгуулдаг. Би одоо банкны зээл төлдөг, хүүхдийн тэтгэмж, сургалтын төлбөр төлдөг тул дахин төлбөр төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч П.Д-д холбогдуулан хүүхдийн сургалтын төлбөрт 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Т.М, хариуцагч П.Д нар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 101/ШШ2017/00441 дүгээр шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг, дундын эд хөрөнгийн талаар шийдвэрлүүлсэн, мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/03175 дугаар шийдвэрээр хүүхдүүдийн сургалтын төлбөрт 4,950,000 төгрөгийг П.Д-гаас гаргуулж Т.М олгох, мөн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2019/03253 дугаар шийдвэрээр 1,400,000 төгрөгийг П.Д-гаас гаргуулж Т.М-д олгохоор шийдвэрлэсэн. Хүү Д.А нь Э.Э бүрэн дунд сургуулийн 0 ангид суралцдаг, түүний төлбөрт 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.М төлсөн болох нь эцэг, эхтэй байгуулах гэрээ, Хас банкны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. Хариуцагч П.Д нь сургалтын төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу төлж байгаа гэж маргасан боловч нэхэмжлэгч Т.М нь хүү Д.А-ын 2019-2020 оны сургалтын төлбөрийн 50 хувийг нэхэмжилсэн ба тус шүүхийн 2018, 2019 оны дээр шийдвэрүүдээр 2017-2020 оны сургалтын төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн, өөрөө хэлбэл сургалтын төлбөрийг давхардуулан нэхэмжлээгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж зааснаар хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн 4,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг хариуцагч П.Д-гаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан сургалтын төлбөрт 2,000,000 төгрөгийг хариуцагч П.Д-гаас гаргуулж, нэхэмжлэгч Т.М-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 47,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР