Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/045

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнэгэл даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгч Э.*******, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Э.*******, ******* нарт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201705000059 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 02 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

1. Монгол Улсын иргэн,  ******* овогт ******* *******. /******* регистрийн дугаартай/ ,

2. Монгол Улсын иргэн, нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******. / ******* регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цагийн орчим Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

2.Шүүгдэгч Э.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цагийн орчим Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлтэнд хохирогчоор өгсөн:

...2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр найз н.Амгалансүрэнгийн хамт гэртээ хоёр шил 0,5 литрийн багтаамжтай “Ерөөл” архи хувааж уусан. Гэрээсээ 19 цагийн орчим гарч айлд очихоор явж байхад сумын захиргааны баруун урд талын зам дээр өмнө явж байсан “Пургон” автомашин гэнэт огцом тоормослоход би машинаа зогсоож чадалгүй араас нь мөргөсөн. Машинаасаа буугаад урд талын автомашины хаалгыг нээхэд иргэдийн хурлын дарга жолооны ард сууж байсан бөгөөд миний өмнөөс буугаад ирсэн. Тэгээд бид маргалдаж, бие биенийгээ нэг, нэг удаа цохиж аваад барилцаж газар унахад ийн жолоодож явсан автомашинаас манай найз Э.******* бууж ирээд биднийг салгасан.

...Би ”Чи миний найз байж намайг өмөөрсөнгүй” гэж хэлээд маргахад Э.******* миний нүүрэн тус газар нэг удаа цохиод авахад би зөрүүлээд Э.*******ын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Э.******* намайг газар унагаагаад миний нүүр рүү өшиглөсөн... Баруун талын хөмсөгнөөс цус гарсан ба эрээн хувцастай хүн ирж биднийг салгасан.

Э.*******ын эхнэр ирээд түүнийг аваад явсан. Би эмнэлэгт ирж хөмсөгөндөө гурван оёдол тавиулсан.

...Э.*******д зодуулаад миний баруун хөмсөг задарсан. Дух, баруун шанаа, хамар, уруул зулгарсан. Баруун нүдний доод зовхинд цус хурсан. Энэ нь шүүх эмчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах гэмтэл байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан.

...Э.******* бид хоёр найз нөхөдийн харилцаа холбоотой. Би түүнд гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. нь миний хацар руу цохисон түүний энэ үйлдлээс болоод миний биед учирсан гэмтэл байхгүй.

... Миний биед учирсан гэмтэл эдгэрсэн.Эм, тариа авч хэрэглээгүй, оёдлын 15000 төгрөг гарсан байсанг Э.******* өгсөн. Одоо миний биеийн байдал зүгээр болсон. Бид эр хүний ёсоор эвлэрсэн тул Э.*******д ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/,

Шүүгдэгч Э.******* хэрэг бүртгэлтэнд хохирогчоор өгсөн:

 ...2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн орчим манай сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга манайд ирж “Жаргалант сумаас хүмүүс ирж байгаа тэднийг угтаж авах шаардлагатай байна” гэж хэлсэн.

...Тэдэн дээр очихдоо дэлгүүрээс нэг шил “Болор” архи авсан. , н.Од, н.Гантулга бид нар хувааж уусан. Тэндээсээ манай гэрт ирж хоол идээд 19 цагийн орчим сумын захиргаа руу явсан бөгөөд тухайн автомшиныг жолоодож, би хажууд нь сууж явсан.

Захиргааны баруун талын хөндлөн зам дээр хурдаа хасах үед араас машин мөргөсөн.

...******* жолоочийн талын хаалгыг онгойлгон даргыг татаж буулгаад хоорондоо маргалдсан. Тэр хоёр барилцаж аваад газар унасан. Би очиж салгасан. даргыг захиргааны байр руу оруулсан. Түүнтэй маргалдсан ******* манай найз. Би “ Чи цагдаа сэргийлэх гэхээс өмнө машинаа аваад яв” гэхэд ******* “ Араас чинь дагаад явж байхад яахаараа огцом тоомослодог юм, чи надтай найз байж яахаараа намайг өмөөрдөггүй юм” гээд хэрүүл гуйж, миний зүүн нүдэн тус газар нэг удаа цохисон. Би түүний нүүрэн тус газар 2-3 удаа цохиход ******* зөрүүлээд уруул орчимд цохисон. Тэгээд бид салцгаасан.

... *******ын цохилтоос миний зүүн нүдний дээд зовхинд цус хурсан, зүүн дээд нэгдүгээр шүдний сулрал бүхий гэмтэл учирсан. Энэ нь шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн.

Энэ гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал байхгүй. Миний хувьд *******тай найз нөхөдийн холбоотой болохоор түүнд санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид учир зүйгээ олж эвлэрсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 86-87/,

Гэрч ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн:

... Би Э *******, ******* нарыг танина, бид нэг сумын иргэд болохоор бие биенээ сайн таньж мэддэг, хэн хэнтэй нь садан төрлийн харилцаа холбоо байхгүй. Э.*******тай дотно найз нөхөдийн харилцаа холбоотой. 2017оны 01 дүгээр сарын 28-ны орой Жаргалант сумаас ирж байгаа төлөөлөгчдийг хүлээн авахаар болоод дэлгүүрээс нэг шил “Болор” архи аваад түүнийгээ н.Бат-Од, Э.*******, н.Пүрэвсүрэн, н.Гантулга нартай хувааж уусан. Би автомашиныг жолоодоод явж байсан бөгөөд буцаад Э.*******ын гэрт очиж хоол идээд дараа нь сумын тамгын газар руу явсан. Э.******* миний жолоодож явсан машинд сууж явсан. Сумын тамгын газрын баруун талаас нь очиж явтал хөндлөн зам гарахаар хурдаа хасахад миний унаж явсан машины араас машин ирж мөргөсөн.

…Машинаа зогсоож жолоочийн талын хаалгыг онгойлгоход ******* байсан. Тэр намайг машинаас татаж буулгаад нэг удаа цохисон. ******* намайг цохихоор нь би түүнтэй зууралдаж байхдаа зүүн хацарт нь нэг удаа алгадсан. Тэгээд барилцаж газар унахад Э.******* биднийг салгасан. Би яаралтай ажилтай байсан болохоор тэднийг орхиод тамгын газар руу орсон.

…******* надтай ирж зууралдахдаа биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх сорви шалбархай байгаагүй, харин буцаад гараад ирэхэд баруун талын хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай байсан.

…*******, Э.******* нар ямар байдлаар, яаж зодолдсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Э.*******ын зүүн нүдний дээд зовхи хавдсан. Мөн дээд үүдэн шүд нь хөдөлсөн байсан.

…*******ын баруун талын хөмсөг нь язарсан. Түүнээс нь цус гарсан байдалтай байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 81-82, 87-88/

Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлтэнд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

 ...2017 оны 01 дүгээр сарын 28-ны орой Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ найз н.Амгалансүрэнгийн хамт хоёр шил 0,5 литрийн багтаамжтай “Ерөөл” архи хувааж уугаад 19 цагийн орчим гэрээсээ гарсан.

…Сумын захиргааны баруун урд талын зам дээр миний өмнө сумын иргэдийн хурлын даргын “Пургон” автомашин явж байсан ба хөндлөн зам орж ирэхэд огцом тоормослосон. Миний жолоодож явсан автомашин 40 км/цагийн хурдтай явж байсан бөгөөд дөрвөн дугуй нь зуны зориулалттай байсан болохоор гулгаж очоод мөргөсөн.

…Би машинаасаа буугаад пургон автомашин руу очиж, жолоочийн талын хаалгыг нээтэл Баянхонгор аймгийн Галуут сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга сууж байснаа бууж ирээд “ чи тэглээ, би ингэлээ” гэж маргалдаж бид хоорондоо барилцаж авсан. Бид хоёр хоёулаа архи уусан байсан бөгөөд бие биенийхээ үгийг даахгүй, учир явдлаа ололцоод өнгөрөх асуудал дээр маргалдсан. Тэгээд бид хоёр бие биенийгээ нүүрэн тус газар нь нэг, нэг удаа цохисон бөгөөд газар унахад Э.******* биднийг салгаад ийг явуулсан. Тэгэхээр нь би “ ”Чи миний найз байж намайг өмөөрсөнгүй” гэж хэлээд маргахад Э.******* миний нүүрэн тус газар нэг удаа цохиод авахад би зөрүүлээд Э.*******ын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Э.******* намайг газар унагаагаад миний нүүр рүү өшиглөсөн.Тэр үед цоохор хувцастай хүн ирж биднийг салгасан.

Э.*******ын бид хоёрын хооронд болсон зодоон ойролцоогоор 4-5 минут үргэлжилсэн.

Миний Э.*******ыг цохисон үйлдлээс болоод зүүн нүдний дээд зовхинд цус хурсан, зүүн дээд нэгдүгээр шүдний суларсан гэж байсан. Энэ нь шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдож байгаа юм. Энэ дүнэлттэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт байхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 88-89, 90-91/,

Шүүгдэгч Э.*******ын хэрэг бүртгэлтэнд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

...Би Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 01 дүгээр сарын 28-ны орой 17 цагийн орчим намайг гэртээ байж байхад манай сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга манайд орж ирээд “Жаргалант сумаас хүмүүс ирж байгаа тэднийг угтаж авах шаардлагатай байна” гэж хэлсэн.

Аймгийн ардчилсан намаас сонгуулийн хуудас тарааж явж байсан хүмүүс байсан бөгөөд тэднийг сумаас баруун тийш 1 км орчим зайд хүлээж авсан.

...Тэдэн дээр очихдоо дэлгүүрээс нэг шил “Болор” архи авсан. , н.Од, н.Гантулга бид нар хувааж уусан. Тэндээсээ манай гэрт ирж хоол идээд 19 цагийн орчим сумын захиргаа руу явсан бөгөөд тухайн автомшиныг жолоодож, би хажууд нь сууж явсан.

Захиргааны баруун талын хөндлөн зам дээр хурдаа хасах үед араас машин мөргөсөн.

...Жолоочийн талын хаалгыг онгойлгон ийг татаж буулгаад тэд хоорондоо маргалдсан. Тэр хоёр барилцаж аваад газар унасан. Би машинаас буугаад очиж салгасан. даргыг захиргааны байр руу оруулсан. Түүнтэй маргалдсан ******* манай найз. Би “ Чи цагдаа сэргийлэх гэхээс өмнө машинаа аваад яв” гэхэд ******* “ Араас чинь дагаад явж байхад яахаараа огцом тоомослодог юм, чи надтай найз байж яахаараа намайг өмөөрдөггүй юм” гээд хэрүүл гуйж, миний зүүн нүдэн тус газар нэг удаа цохисон. Би түүний нүүрэн тус газар 2-3 удаа цохиход ******* зөрүүлээд уруул орчимд цохисон. Тэгээд бид салцгаасан гэх мэдүүлэг. /хх-ийн 81-82/,

Шүүгдэгч Э.*******, ******* нар шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн учир мэдүүлэг аваагүй.

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ:

Хохирол, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ:

Хохирол, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 76 тоот шинжээчийн

1.*******ын биед баруун хөмсөгт шарх, дух , баруун шанаа , хамар, уруулд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тэл гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 52-53/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 77 тоот шинжээчийн

1.Э.*******ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 59-60/,

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1/, эвлэрлийн хэлцэл /хх-ийн 3-4/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 09-14/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 17-20/, хохирогч Э.*******ын мэдүүлэг /хх-ийн 36-37/, хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 39-40/, гэрч ийн мэдүүлэг / хх-ийн 42-43/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч ын мэдүүлэг / хх-ийн 46-47/, гэрч ын мэдүүлэг / хх-ийн 48-49/, шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 76 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-53/, шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60 /, шүүгдэгч Э.*******ын мэдүүлэг /74-76/, шүүгдэгч *******ын мэдүүлэг / хх-ийн 77-79/, Баянхонгор аймгийн Галуут сумын эрүүл мэндийн төвийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар албан бичин /хх-ийн 92/, Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаар албан бичиг /хх-ийн 93/, шүүгдэгч Э.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 84/, шүүгдэгч Э.*******ын урьд шалгах хуудас /хх-ийн 100/, Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 19 дугаар албан бичиг /хх-ийн 102/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 103/, шүүгдэгч *******ын урьд ял шалгах хуудас / хх-ийн 103/, Сум дундын 3 дугаар шүүхийн 23 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /109-111/, сэжигтний өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цагийн орчим Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэх хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан. Шүүгдэгч Э.******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч *******тай харилцан маргалдаж, түүний биед баруун хөмсөгт шарх, дух , баруун шанаа , хамар, уруулд зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэх хөнгөн зэргийн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 42-43/, шүүгдэгч Э.*******ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37/, шүүгдэгч Э.*******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-85/, шүүгдэгч *******ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40/, шүүгдэгч *******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 86-91/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 76,77 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 52-53, 59-60/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.*******, ******* нарт холбогдуулан эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь 2014 оны 01 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 100000 төгрөг хурааж 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

Шүүгдэгч *******ын ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаа 2015 оны 01 сарын 24-ний өдөр дууссан байх бөгөөд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул ялгүйд тооцогдсон байх бөгөөд түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Э.*******, ******* нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй” тухайгаа бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Э.*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.*******ын эзэмшлийн 78-77 БНА улсын дугаартай “toyoto muso” маркийн авто машин, шүүгдэгч *******ын эзэмшлийн тугалтай үнээг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрхи 78-77 БНА улсын дугаартай “toyoto muso” маркийн автомашиныг эзэмшигч Э.*******, тугалтай үнээг эзэмшигч ******* нарт тус тус буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт шүүгдэгч Э.*******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 297 дугаар зүйлийн 297.4,298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч Э.*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын эзэмшлийн 78-77 БНА улсын дугаартай “toyoto muso” маркийн авто машин, шүүгдэгч *******ын эзэмшлийн тугалтай үнээг битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрхи 78-77 БНА улсын дугаартай “toyoto muso” маркийн автомашиныг эзэмшигч Э.*******, тугалтай үнээг эзэмшигч ******* нарт тус тус буцаан олгосугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч Э.*******, ******* нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3,303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.              

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ