Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/111

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,  

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч **********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000002212 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: **************

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **********нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч **********маргалдаж нүүр хэсэгт цохиж, мөргөж эрүүл мэндэд “баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний уналт, буйланд цус хуралт, баруун дээд 2, зүүн дээд 2-р шүдний сулрал, эрүү, нуруу, дээд, доод уруулын салст, зүүн хацар, хоншоорт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч **********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Найзуудтайгаа буудалд байсан. Хохирогч эхлээд намайг цохисон. Би зөрүүлээд зодолдсон. Надад гэмтэл учраагүй. Би мөргөж уг гэмтлийг учруулсан. Хохирол төлсөн зүйлгүй. Надаас нэхэмжилсэн зүйл байхгүй” гэв.

Эрүүгийн 2308000002212 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч **********: “2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр найз **********той гэрт нь уулзсан. **********ын гэрт түүний найз охин байсан. Тэр охин утсаараа нэг найзтайгаа дүрсээ харж ярьсан. Би сонирхоод хажуунаас ороод тухайн охиныг хальт харсан. Тухайн ярьж байсан охин **********од “Наадах чинь одоо яадаг гичий вэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь уур хүрээд “Чи Саппоро дээр биеэ үнэлдэг биз дээ” гэхэд “Тиймээ, намайг Саппорогийн бүдүүн ********** гэдэг” гэх зүйлс яриад бид хоёр маргалдсан. Тухайн охин надад “Чи Хархорин дээр ирээд уулзаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь ********** дуудаад бид гурав Хархорин захын замын ард байдаг эмнэлгийн урд талын сааданд ирсэн. Надтай утсаар ярьсан охин, түүний найз **********, **********гийн найз залуу гурав байсан. Тэгээд ********** гэх охин “Намайг Саппорогийн бүдүүн ********** гэдэг. Чи одоо яах юм бэ” гээд намайг биеэрээ түлхээд дайраад байсан. Би “чамд гар хүрэхгүй, одоо зайл” гэж хэлсэн чинь **********гийн найз залуу гэнэт ********** гэх охиныг өмөөрөөд миний зүүн шанаанд баруун гараараа 1 удаа цохисон. Тэр залуу зугтаагаад байсан. Үүнээс хойш нүүр лүү 6-7 удаа цохичихоод зугтаасан. Би хөөгөөд гүйцээгүй. 20 минут орчмын дараа би тухайн залуутай эвлэрээд тэврэлдээд “Одоо больцгооё” гээд юм ярьж байсан чинь гэнэт миний шүд рүү мөргөчихөөд зугтаачихсан. Тэр хавьд байж байтал нөгөө залуу хоёр залуу дагуулаад ирсэн. Тэгэхээр нь би “Хоёулаа гадаа зодолдохгүй, битүү орчинд орж байгаад зодолдъё. Дараа нь хэн хэн нь цагдаад гомдол гаргахгүй шүү” гэхэд тухайн залуу зөвшөөрсөн. Тэгээд **********, ********* бид 3 тухайн залууг найз охиных нь хамт автомашинд суулгаад Алтан-Овоо руу очсон. **********гийн найз залуу автомашинаас буугаад зодолдохоор болсон чинь зугтаад явчихсан. Би хэлсэндээ хүрсэнгүй гэж бодоод цагдаад хандсан. Хохирлоо барагдуулмаар байна. Цаашид гарах зардлыг гаргуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.11.08-ны өдрийн 14025 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. ********** биед баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний уналт, буйланд цус хуралт, баруун дээд 2, зүүн дээд 2-р шүдний сулрал, эрүү, нуруу, дээд, доод уруулын салст, зүүн хацар, хоншоорт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний уналт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. 5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэжээ (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

Гэрч Ч.**********ын: “2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байхад манай найз ********** 23 цагийн орчимд хөдөөнөөс ирээд хоносон. Маргааш нь 16 цагийн орчимд манай найз охин нэг найзтайгаа дүрсээ харж ярьсан. ********** манай найз охины хажуунаас ороод утсыг нь аваад тухайн охинтой ярьсан. Тухайн үед би түлээ оруулахаар гарсан. Ороод ирсэн чинь ********** нөгөө утсаар ярьж байсан хүнтэйгээ хэрэлдчихсэн байхаар дэлгэцийг нь хартал нөгөө охин биш, **********гэх зүс таньдаг охин байсан. Наадах чинь “**********байна шүү дээ” гэж би **********т хэлэхэд ********** “Саппорогийн биеэ үнэлэгч” гэх зэргээр харааж хэрэлдсэн. Тэгсэн чинь **********гийн утсыг нэг эрэгтэй аваад **********тай хэрэлдсэн. Цаанаас нь ********************ыг “хүрээд ир, уулзъя” гэхээр нь бид хоёр гараад явж байсан. ...Тэгээд бид 3 Хархорин орсон. Тэнд уулзъя гэж тохирсон. Хархорины ард байдаг эмнэлгийн үүдэнд байдаг сааданд уулзсан. **********гэх охин, утасны цаанаас хэрэлдээд байсан эрэгтэй, түүний найз охин байсан. Яваад очиход нөгөө **********гээд махлаг охин нь **********тай маргалдаад биеэрээ түлхээд байсан. Хажуунаас нь **********тэй хамт явж байсан эрэгтэй орж ирээд **********ыг заамдаад авахаар нь ********** гараа саваад цохих гэж оролдсон ч цохиж чадаагүй. Нөгөө залуу мөн 2-3 удаа цохих гээд онож цохиогүй. Би салгатал ********** нөгөө залуутай тусдаа юм ярина гээд тэр 2 жаахан зайтай уулзсан. ...********** гүйгээд ирэхээр нь “юу болсон бэ” гэж асуутал “Наадах чинь шүд мөргөчихөөд гүйгээд явчихлаа” гэсэн. ********** араас нь хөөгөөд гүйцээгүй, би цагдаа дуудсан. Тухайн үл таних залуугийн найз охин утсаар ярьж байгаад нөгөө залуу ирсэн. Бид нар машинд суугаад нөгөө залуу **********ын шүдийг янзлуулахаар эмнэлэг хайсан. Би гэнэт харих ажилтай болоод эмнэлгээ хайхаа болиод намайг хүргэхээр Алтан-Овоо яваад намайг гэрийн гадаа буулгасан. Тэгээд цаашаа би мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

Шүүгдэгч **********яллагдагчаар өгсөн: “2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн найз охин **********, түүний найз **********, өөр 2 залуугийн хамт зочид буудлын нэг өрөөнд байсан. Манай найз охины гар утас дуугараад нэг эмэгтэй найз нь залгасан, ярьсан. Би тэр хоёрын юуны талаар яриад байгааг сайн анзаараагүй байтал ********** рүү залгасан байсан эмэгтэйн гар утсыг нэг залуу аваад **********тэй “уулзъя” гээд байсан. ********** “би чамтай уулзаж яах юм бэ” гэхэд “Чи хэзээ ийм байсан юм бэ, гичий минь” гэж манай найз охинд хэлэхээр би “Чи хэн юм бэ” гэж хэлэхэд утсаар хэрэлдэж байсан залуу “Чи дуугүй бай даа алны алчуур минь” гэж хэлсэн. Тэгсэн чинь миний хажуунаас **********орж ирээд тухайн залууг “Чи хэн юм бэ” гэж асуухад тэр залуу “Чи янхан минь дуугүй бай” гэх зэргээр зүй бус авирлаад байсан. Тэр залуу “Та нар хаана байна” гэхээр нь 1 дүгээр хороололд байна гэхэд “Наанаа байж байгаарай, алга болчихов” гээд утсаа тасалсан. Тэгээд **********, **********бид гурав зочид буудлаас гараад Хархорины ард байдаг Жинст эмнэлгийн урд сааданд байсан. 3 залуу ирсэн бөгөөд бусдаасаа арай намхан ********** гэх залуу нь **********тэй хэрэлдсэн. Би тэр хойгуур найз охиныхоо уруул дээр нэг үнссэн чинь ********** гэх залуу уурлаж ирээд миний нүүр лүү 3-4 удаа цохьсон. Би уурлаад зөрүүлээд 3-4 удаа **********ын нүүр лүү цохисон. ...Яваад очтол ********** манай найз охиныг татаж чангаагаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би очоод **********ыг холдуулаад **********г татаж аваад арагш болгосон чинь ********** нүүр лүү цохих гээд дайрсан. Би бултаад цамцаа тайлаад хоёулаа цээж нүцгэн зууралдсан. Би **********ын шилэн хүзүүнээс барьж аваад “одоо хоёулаа больё” гээд найз охин руугаа харж байгаад “Энэ яасан юм бэ” гэж асуусан чинь манай найз охин “үнсэх гэж дайраад байсан” гэсэн. Тэгэхээр нь “яахаараа чи үнсэх гэдэг юм” гэж хэлсэн чинь ********** миний нуруунаас тэвэрч аваад дарж унагах гээд дайрсан. Би хоёр гараараа цээж рүү нь түлхэж зай аваад **********ын шүд рүү мөргөсөн. Шүд нь унасан байхыг хараад эмнэлэгт үзүүлье, шүд хийлгэж өгье гэж хэлтэл “шүдээр яах юм бэ, хоёулаа битүү газар орж байгаад зодолдчихъё” гэж хэлээд байсан, би зөвшөөрөөгүй. Маргааш нь намайг цагдаагаас дуудсан. Би тухайн үед хэрэг хийсэндээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дахь тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-30), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-35), оршин суугаа газрын хаягийн лавлагаа (хх-31), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-32), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-33), үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-34) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зэргийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч **********нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч **********маргалдаж нүүр хэсэгт цохиж, мөргөж эрүүл мэндэд “баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний уналт, буйланд цус хуралт, баруун дээд 2, зүүн дээд 2-р шүдний сулрал, эрүү, нуруу, дээд, доод уруулын салст, зүүн хацар, хоншоорт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч ********** “...Миний зүүн шанаанд баруун гараараа 1 цохисон. Нүүр лүү 6-7 удаа цохиод ...гэнэт шүд рүү мөргөчихөөд зугтчихсан...” гэх мэдүүлэг (хх-8-9), шүүх эмнэлгийн 14025 дугаар “1. ********** биед баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний уналт, буйланд цус хуралт, баруун дээд 2, зүүн дээд 2-р шүдний сулрал, эрүү, нуруу, дээд, доод уруулын салст, зүүн хацар, хоншоорт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-11-12), гэрч Ч.**********ын “...********** буцаад гүйгээд ирэхээр нь “юу болсон бэ” гэж асуутал “Наадах чинь шүд мөргөчихөөд гүйгээд явчихлаа” гэсэн...” гэх мэдүүлэг (хх-26-27), шүүгдэгч **********“...би 2 гараараа цээж рүү нь түлхэж зай авч байгаад **********ын шүд рүү мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-44-46) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч **********хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж хохирогч ********** нүүрэнд хэд хэдэн удаа цохиж, мөргөж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч ********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдолтой, цаашид гарах зардлаа гаргуулна” гэх мэдүүлэг (хх-8-9)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Б.********** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрд**********иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч **********нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч **********маргалдаж нүүр хэсэгт цохиж, мөргөж эрүүл мэндэд “баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний уналт, буйланд цус хуралт, баруун дээд 2, зүүн дээд 2-р шүдний сулрал, эрүү, нуруу, дээд, доод уруулын салст, зүүн хацар, хоншоорт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Хохирогч нотлох баримтаа бүрд**********иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруу дээр маргахгүй байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Нэхэмжлэл тодорхойгүй, баримт гаргаж өгөөгүй. Хохирлоо жич нэхэмжлэх боломжтой. Хохирогчийн зүй бус үйлдэл байж болзошгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгсөн зэргийг харгалзан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж өгнө үү” гэж дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар гудамж талбайд маргалдаж, шүүгдэгч хохирогчийн нүүрэнд хэд хэдэн удаагийн цохих, нэг удаагийн мөргөх үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдаж гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж ч********** (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдолтой” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай гэх боловч нотлогдоогүй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж ч**********, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тус тус заасныг журамлан дээрх байдлаар тогтоогдсон хэргийн үйл баримт, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа шүүгдэгчийн хандлага, 2 шүд унасан, 2 шүд суларсан хохирлын шинж ч**********, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “320 цагаас бага хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт **********гийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч **********цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч ********** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрд**********иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР