| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2024/0104/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/112 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/112
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ***********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2308000002171 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********** нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хувиараа такси үйлчилгээ эрхэлж яваад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчлүүлэгч хохирогч ***********хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, нүүрэнд цохиж эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хохирогч араас гар татаад байсан. Тэгээд маргалдаад цохисон. Хохиролд 2,7 сая төгрөг шилжүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 2308000002171 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ***********: “2023 оны 11 дүгээр сарын 04-ний 01 цагийн үед би танил ***********, ***********, *********** нартай бааранд уулзаад 1 шил архи уусан. Бүжиглэж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 04-ний 04 цагийн үед баарнаас гараад би үеэл дүү ***********ын хамт таксинд суугаад би “Авто сургуулийн үүдэнд бууя” гээд жолоочид хэлтэл зогсохгүй яваад байсан. Тэгэхээр нь би жолоочийн зүүн мөрөөс нудраад “хөөе чи зогс л доо, яах гээд байгаа юм бэ” гэтэл тухайн залуу зогсоод намайг “машинаас буугаад ир” гэсэн. Буутал тухайн залуу миний хамар руу гараараа нэг удаа цохитол би хойшоо саваад унасан. Тухайн үед үеэл дүү жолоочид “чигээрээ яв” гээд үл ойлголцох асуудал болсон. Би гомдолтой, өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023.11.08-ны өдрийн 14085 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. *********** биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэжээ (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
Гэрч Б.***********ын: “2023 оны 11 дүгээр сарын 04-ний 01 цагийн үед ***********, ***********, *********** нарын хамт бааранд ороод 1 шил архи уусан. 04 цагийн үед үеэл ах ***********ийг гэртээ хонуулах гээд аваад гарсан. Такси бариад 21 дүгээр хорооллоор Толгойт руу эргээд явж байтал ах *********** таксины жолоочид “энд зогс” гээд Шөнийн захын урд талд зогсоох гэхээр нь би таксины жолоочид “зогсох хэрэггүй, чигээрээ явчих” гэсэн. Тухайн үед *********** таксины жолоочийн зүүн талын гараас нудраад “чи наанаа зогсчихооч дээ пизда минь” гэтэл жолооч зогсоод *********** ахыг буугаад ир гэсэн. *********** ах дөнгөж буутал жолооч нэг удаа гараараа цохичихсон. *********** ах хойшоо толгойгоороо саваад унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),
Шүүгдэгч ***********яллагдагчаар өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хувийн машинтай таксинд явж байсан. 21 дүгээр хорооллын ойролцоо байх “***********” баарны үүднээс нэг эмэгтэй, нэг эрэгтэйн хамт “65 дугаар сургууль орно” гэж суусан. Явж байтал залуу нь намайг “эргэ” гээд 21 дүгээр хорооллын гэрлэн дохионы баар луу заагаад байсан. Эмэгтэй нь “ахаа зогсоод хэрэггүй, чигээрээ явчих” гэсэн. Би зогсолгүй чигээрээ явж байтал тухайн залуу зогссонгүй гэж уурлаад жолоо барьж байсан миний гарыг хөдөлгөөд байсан. Тэгэхээр нь би уурлаад тухайн хүнийг “буугаад ир” гээд машинаа зогсоотол тухайн залуу буугаад ирсэн. Би тухайн залуутай барьцалдаад нүүр /хамар/ хэсэгт нь нэг удаа гараараа цохичихсон. Тэгтэл залуу газарт дагз хэсгээрээ уначихсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал),
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2), дуудлагын лавлагааны хуудас (хх-3), хохирогчид “2,700,000 төгрөг шилжүүлсэн” гэх баримт (хх-78),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-32), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-26), төрсний бүртгэлийн лавлагаа (хх-29), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-30), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-31), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-33), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-34-36), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хх-37), дансны хуулга (хх-38-58), хохирогч, шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-77, 82), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-83), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-84) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хувиараа такси үйлчилгээ эрхэлж яваад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчлүүлэгч хохирогч ***********хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, нүүрэнд цохиж эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч *********** мэдүүлэг (хх-10-12), шүүх эмнэлгийн 14085 дугаар дүгнэлт (хх-22-23), гэрч Б.***********ын мэдүүлэг (хх-20), шүүгдэгч ***********мэдүүлэг (хх-73-74) зэрэг хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ***********таксигаар нь үйлчлүүлж байсан хохирогч ***********маргалдаж нүүрэнд нэг удаа цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 2,700,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Гомдолгүй” гэх хүсэлт (хх-77)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр таксигаар нь үйлчлүүлж байсан хохирогч ***********хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, зодон эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон...” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч таксигаар нь үйлчлүүлж байсан хохирогчтой таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэнд нэг удаа цохиж унагах үйлдлээр эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 2,700,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдолгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************ овогт *************ын **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР