Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1414

 

 

 

 

 

 

 

 

    2023           11            28                                        2023/ШЦТ/1414 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Шинжээч Б.Сэргэлэн,

хохирогч С.Н,

            гэрч Э.О,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *********** дүгээр хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******** оны * дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *, ***** нарын хамт **** дүүргийн ** дугаар хороо, **8 байр, ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ы А /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” хүнсний дэлгүүрийн худалдагч С.Н-тай маргалдаж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гараас нь татан цааш түлхэж унагаан, түүнийг газраас босож ирэхэд нь гэдэснийх нь баруун хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд умайн булчингийн чангарал, зүүн бугалганы цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол саН-тай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 766 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...12 дугаар сарын 09-ний өдөр би ажлаа тараад манай найз охины сарын тэмдэг нь ирсэн байсан. Тэгээд бид хоёр хойд талын эмийн сан орж өвчин намдаах эм аваад хохирогч НамууН-гийн дэлгүүр орж ариун цэврийн хэрэглэл авах гэж орсон. Авах гэсэн ариун цэврийн хэрэглэл байхгүй байсан болохоор тухайн дэлгүүрийн хойд талын хаалгаар гарч байхдаа “маргаашийн буух цалингаараа идэж уух юм хүнсээ авъя” гэж ярьж байсан. Тэгээд би “мэдэж байгаа шүү дээ” гэж хэлэх явцад НамууН-гийн нөхөр “хаалгаа сайн хаагаарай” гэж хэлэх үг хоёр давхцсан. Бид хоёрын араас НамууН- гарч ирээд “халтайсан хар пиздаанууд, юм авч чадахгүй хар гөлөгнүүд чинь дэлгүүрээр ороод юм авч чадахгүй бол дуугүй гар” гэсэн. Би найз охиныхоо хажууд доромжлуулахыг хүсээгүй. Би “араас гарч ирээд битгий олон юм яриад бай” гэж хэлсэн. Тэгээд л шууд гарч ирээд “халтайсан хар пиздаанууд” гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр нь хажууд нь байсан. Тэр хоёр хоёулаа араас гарч ирсэн. Тэгээд манай найз охин намайг аваад лифтэнд суусан. Лифтэнд сууж байхад араас салаавч гаргаад байсан. Тэгээд би гэр лүү орж найз охиноо гэрт нь оруулаад дүүгийнхээ гэр лүү явах гэж гарсан. Тэгэхэд би лифтэнд ганцаараа явж байсан. 8 давхарт хохирогч болон гэрч Отгонтуяа нар хамт явж байсан. Тэгээд НамууН- намайг хараад “өст хүн өлийн даваан дээр гэх шив дээ, цагдаа чинь ирсэн байна, одоо гарч цагдаатайгаа уулз” гэсэн. Тэгээд би гараад цагдаатай уулзсан чинь намайг цохисон гэсэн байсан. Найз охинтойгоо явж байхад Отгонтуяа таараагүй. Би найз охинтойгоо хамт лифтэнд суугаад дээшээ  гэр лүүгээ орсон. Тухайн үед гэрч Отгонтуяатай хамт гараагүй. Би ганцаараа гарсан. Манай  найз охины бие өвдөөд байсан болохоор гэртээ үлдсэн. 8 давхарт гэрч болон хохирогч хоёр намайг хүлээгээд зогсож байсан. Манай гэр 9 давхарт байдаг...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогч С.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 12 сарын 09-ний өдөр 21 цаг өнгөрч байсан. Манай дэлгүүрт орж ирж байхыг би хараагүй. Би хойд талын өрөөнд байсан. Би дамжаад гараад явж байна гэж бодсон. Манай нөхөр “хаалгаа сайн хаагаарай” гэж  хэлсэн чинь “мэдэж байна пизда минь” гээд аймар хэрүүл өдөөд хэлсэн. Би “чи одоо ямар сүртэй юм бэ, зүгээр хэлж байна” гэж эргэж гараад хэлсэн. Би буцаад өрөө рүүгээ ороод суусан байсан. Тэгэхэд А араас ахиж хаалга онгойлгоод “та хоёр юу гээд байгаа юм бэ, та нарын насан дээр ингэдэггүй юм” гээд баахан хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би өрөөнөөсөө гарсан. Би гараад “чи ер нь яагаад байгаа юм бэ, чамд зүгээр л хаалгаа хаагаарай гэж хэлсэн” гэсэн. Тэгэхэд гараад миний гараас татаад миний гэдэс рүү түлхэж, цохиж унагаасан. Тэгээд манай нөхөр цааН-с босож ирээд “чи жирэмсэн хүн яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд гараад явсан. Би орж ирээд “цагдаа дуудна” гээд цагдаа дуудсан. Байранд амьдардаг гэдгээр нь танина. Манай дэлгүүрээр орж ирж юм авдаг байсан. А гэдэс рүү цохисон үйлдэл хурдан болсон. Миний гараас татаад цааш нь цохиж унагаасан. Эргээд хойд талын хаалганы булан байгаа. Яг тэр камерт харагдахгүй хэсэгт болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй. Надад 80.000 төгрөг өгсөн. Төлж барагдуулсан. Баруун гараараа татаад, угзраад тэгээд цохиж унагаасан. Би одоо төрөөд 8 сар болж байна. Баруун гараараа түлхэж унагаасан. Намайг гараараа татаж, өөр рүүгээ угзраад, тэр үед нь би А луу болох үед гараараа цохиж унагаасан. Бугалга хэсгээс татаад тэгээд цохиж унагаасан. Гарын бугалга хэсгээс  өөр рүүгээ татаад тэгээд гэдэс рүү цохиж унагаасан. Үйл явдлын дараа би ерөөсөө тааралдаагүй. Дээшээ гараагүй. Би доор дэлгүүр дотроо нөхөртэйгөө “цагдаа дуудах уу” гэж яриад уйлаад байж байсан. Тухайн үед нөхөр кассны ард сууж байсан. Намайг орилоод босож ирэхээр кассны ардаас босож ирсэн. Манай нөхөр мэдүүлэг өгөхдөө би цохиж унагааж байгааг нь хараагүй гэж мэдүүлсэн. Намайг уН-д орилоод босохоор “чи жирэмсэн хүн цохьчихлоо шүү дээ” гэж босож ирсэн. Нөхрийн урд бохины тавиур байгаа. Том шилэн дунд нь нил бараа өрчихсөн. Завсраар нь юу ч харагдахгүй. Гэрч манай дэлгүүрт орж ирсэн. Энэ үйл явдал дууссаны дараа орж ирсэн. Би 6 сар гарантай, 7 сар хүрэх гэж байсан. Гэхдээ би мэдүүлэг өгөхдөө 7 сартай гэж хэлсэн. Би газарт унасан. Хажуу талд хана байгаа. Тухайн тэр ханаН-с түшээд босоод ирсэн. Миний гарт хөхрөлт байсан. Түүнийг би шинжээч эмчид үзүүлсэн. Миний зүүн гарт үүссэн. Би өмнө нь хэлэхдээ баруун гэсэн байсан. Тухайн үед аль гар гэдгээ санахгүй байсан юм. Зүүн гараас татсан. Тэгээд гар луу цохиогүй, гэдэс рүү цохисон...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Шинжээч Б.Сэргэлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Умайн булчингийн чангарал гэж нэрлэдэг. Умайн булчин маань эмэгтэй хүний биед байгаа хамгийн зузаан бөгөөд хамгийн урт сунаж чаддаг мэдрэг булчин байдаг. Уг булчин яагаад чангараад байдаг вэ гэхээр умай дотор ураг бүрэлдсэн байх үед гадН-с ямар нэгэн байдлаар цочролт өгөх, эсхүл сэтгэл зүйн ямар нэгэн хүчтэй цочролд орох үед умайн булчин агшдаг. Их хүчтэйгээр агших, эсхүл ойр ойрхон агшиж сулраад байж болно. Хохирогчийн хувьд хэрэг болохоос өмнө эход харуулж байсан үеийн эмчийн бичгүүдийг харахаар умайн хүзүүний чангарал, тонус ихтэй байна гэсэн зүйл огт байхгүй байсан. Хэрэг болсон гэх 12 сарын 09-ний өдрөөс хойш 12 сарын 14-ний өдөр үзүүлсэн “Гоод хатан мед” эмнэлэгт эход харуулах үед их хэмжээний тонус ихтэй гэсэн байсан. Үүнээс харахад умайн тонус ихтэй байгаа юм байна. Энэ уг хэрэгтэй шууд холбоотой байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарна. Ер нь бол жирэмсний хяналтад байх хугацаанд ямар нэгэн умайн хүзүүний чангарал, тонус ихтэй байх юм бол эрсдэлтэй. Яагаад гэвэл тонус ихтэй байж байгаад эхэс ховхрох, ураг хүчил төрөгчийн дутагдалд ороод ураг эндэх аюултай учраас ямар ч эхоны эмч тонус ихтэй байхыг хараад заавал дүгнэлт  хэсэгтээ тусгаж өгөх ёстой байдаг. Тэгээд өмнө нь үзүүлж байсан эхоны бичгүүд дээр тонус ихтэй, тонустай байна гэсэн зүйл байхгүй. Хэрэг болсноос хойш 4 хоногийн дараа үзүүлсэн эхоны бичиг дээр тонус ихтэй байна гэж гарч ирсэн тул тухайн хэрэг болсноос үүдэлтэй гэж үзэж байна. Умайн булчингийн чангарал гэж тонусыг хэлээд байгаа юм. Яг заавал гэдэс рүү нь цохиод авсан үед үүснэ гэсэн ойлголт биш. Тухайн хүн сандал дээр хүчтэй суух, бөгс хэсгээрээ унах, эсхүл сэтгэл зүйн маш хүчтэй цочролд орсон үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Гэрч Т.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэрээсээ хогоо асгах гээд орой 22 цагийн үед дээрээс шатаар эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд бууж ирсэн. 1 жилийн өмнөх явдал болохоор буруу ярих вий. Тэгээд хогоо асгаж байхад шатаар бууж ирээд ирж таарсан тэр хоёр хүүхэд. Тэгээд би доошоо дэлгүүр орох гэж лифт хүлээсэн. Тэгээд энэ залуу нэг охинтой хамт бид гурав нэг лифтэнд суусан. Тэгэхэд энэ хоёр “цохьчихсон юм биш үү, жирэмсэн байсан юм биш үү” гээд хоорондоо яриад байсан. Тэгээд би доошоо буугаад дэлгүүрт орсон чинь дэлгүүрийн охин уйлсан сууж байсан. Ийм л зүйл болсон. 8 давхраас лифтэнд  суусан. Тэр хүмүүс 9 давхраас бууж ирсэн. Лифтэнд суугаад доошоо 1 давхарт буусан. Гэрээсээ гараад хогоо хаях гэж байхад дээрээс шатаар хоёр хүн бууж ирсэн. Хог хаяж байхад бууж ирж байгаа хүмүүсийн яриа хальт сонсогдоно. Хогоо хаячхаад лифтээр доошоо буухад хальт ярьсан. Тэгээд 1 давхарт буугаад  дэлгүүрт ороход дэлгүүрийн охин уйлчихсан сууж байсан. Манай байр 1 лифттэй. Тэр лифтээр 8 давхраас 1 давхар луу хамт буусан. Хохирогчийг зүс мэднэ. Манай гэрийн доор тухайн дэлгүүр байдаг. Юу болсон, яасан юм бэ гэж асуухад нэг хүн миний гэдэс рүү цохисон, би цагдаа дуудсан гэж надад хэлсэн. Дэлгүүр лүү буухаас өмнө хохирогч НамууН- бид хоёр 8 давхарт Атай таараагүй. Арай хүчтэй цохьчихов уу, жирэмсэн байсан юм биш үү гээд яриад байсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Хохирогч С.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булган оюу гэх хүнсний дэлгүүртээ сууж байсан юм. Тухайн үед гадН-с үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн манай дэлгүүрээр цааш дамжин байрны орц руу гарсан. Тэгэхэд нь би өвөл хүйтэн салхитай, мөн би жирэмсэн байсан болохоор “хүйтэн байна шүү, хаалга сайн хаагаад гараарай” гэж хэлсэн. Тэгтэл ногоон эрээн өнгийн ажлын хувцастай залуу нь гэнэт уурлан над руу “мэдэж байна писда минь” гээд хараагаад байсан. Тэгэхээр нь би хэрүүл болж магадгүй юм байна гэж бодоод хаалгаа хаах гээд нөгөө залууг “юу гээд байгаа юм” гээд дэргэд нь очиход надад хандан “мэдэж байхад битгий олон юм яриад бай” гээд миний баруун дээд бугалга хэсгээс татаад гэдэс рүү маань түлхээд унагаачихсан. Тухайн үед манай нөхөр кассны ард сууж байгаад босч ирээд “яаж байгаа юм бэ, жирэмсэн хүн түлхээд унагаачихлаа” гээд над руу ирэхэд нөгөө үл таних залуу “танай дэлгүүрийг шатаана” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би босоод цагдаагийн байгууллагад хандсан. Би танихгүй. Тухайн үед дэлгүүрт маань орж ирээд надтай маргалдаж миний биед халдсан хүн. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Харин миний баруун гарН-с аль гараараа гэдгийг мэдэхгүй нилээн чанга барьж байгаад газарт гэдэс рүү түлхээд унагаасан. Тухайн үед миний баруун гарны бугалга хэсэгт хөхөрч, үтрээ хэсэг доргилтын улмаас чангарч янгинаж, нуруу, хэвлий хэсэг рүү хатгаж өвдсөн. Би ерөөсөө цохиж зодоогүй. Тэр үед надад эмчилгээний зардал гэж ямар ч мөнгө өгөөгүй, мөн уулзаагүй. Харин би эмнэлэгийн байгууллагад эход 70,000 төгрөгөөр харуулж, шүүх шинжилгээний байгууллагад 8,000 төгрөгөөр үзүүлсэн. Энэ мөнгө төгрөгөө энэ хүнээс нэхэмжилж авмаар байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

            - Хохирогч С.Н-гийн дахин өгсөн: “Тийм тухайн үед намайг Б.А нь коридорт хэвлий хэсэгт маань цохиж унагаасны дараагаар би дэлгээртэй эргэн ороод цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд кассныхаа ард уйлаад сандал дээр сууж байтал орцоор дамжин Оогий /Т.О-/ гэх үйлчлүүлэгч орж ирээд, намайг уйлж байгааг харсан бололтой “Юу болсон бэ, яагаад уйлсан юм эгчийн дүү” гэж надаас асуусан юм. Тэгэхэд нь би эгчид хандан “сая нэг залуу орж ирээд хэрүүл хийгээд, миний гэдэс рүү орцонд цохиж унагаагаад яваад өгсөн, би цагдаад хандсан” талаараа хэлсэн. Тэгтэл Оогий эгч надад хандан “Эрээн алаг ажлын хувцастай залуу юу, надтай сая лифтэнд суугаад цуг бууж ирсэн” гэж хэлэхээр нь “тийм, эрээн алаг хувцастай залуу байсан” гэж хэлэхэд “өө сая намайг хогоо хаяад лифт хүлээгээд зогсож байтал надтай лифтэнд суух гэж байсан эрээн алаг хувцастай эрэгтэй, эмэгтэй 2 хүн доод талын дэлгүүрийн охин жирэмсэн байсан байна шүү дээ, гэдэс рүү нь цохьчихсон гэж хоорондоо ярьж байсан” гээд надад хэлж байхад удалгүй миний утас дуугараад цагдаа ирсэн дуудаад дэлгүүрээс гарч цагдаа нартай уулзсан. Тухайн үед дэлгүүрийн гадаа Б.А зогсож байсан бөгөөд би цагдаатай шууд очиж уулзсан...” гэсэн мэдүүлэг (улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн нэмэлт ажиллагааны материал),

            - Гэрч Ж.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орчлон хорооллын 44-р байрны 110 тоотод байрлах Булган Оюу гэх нэртэй хүнсний дэлгүүртэй эхнэр С.Н-гийн хамт ажиллуулаад сууж байсан юм. Тухайн үед эхнэр маань складандаа ороод би лангуунд сууж байтал гадН-с эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд үйлчлүүлэхгүйгээр хойд орцны хаалга руу дамжин гарсан юм. Тэгэхэд нөгөө хоёр үл таних хүмүүс хаалга хаалгүй гарчихаар нь “хаалгаа хаагаад явчихаарай” гэж хэлэхэд ажлын эрээн хувцастай эрэгтэй нь “мэдэж байна писда минь” гээд над руу уурлаад цаашаагаа гараад явчихсан. Тэгэхэд нь би нээх юм бодолгүй сууж байтал эхнэр маань арын өрөөнөөс гарч ирээд нөгөө хоёр хүний араас хойд хаалгаар гарч “юу гээд байгаа юм бэ чи” гээд хэлчихээд хаалга хаачихаад эргээд орж ирээд залуугийнх нь хэлсэн үгийг надад хэлээд инээгээд зогсож байтал араас нь нөгөө ажлын хувцастай залуу хүрч ирээд дахиж хэрүүл өдөөд хаалга онгойлгож орж ирээд эхнэртэй маань маргалдаж байгаад хамт орц руу гарсан. Тухайн үед би эхнэрийгээ “Н-д хүнтэйгээ хэрэлдэхээ больчих хаячих” гэж хэлсэн. Тэгтэл гэнэт эхнэр маань миний нэрийг дуудаад орилох шиг болсон. Тэгэхээр нь би гүйгээд очиход гарах хаалганы хажууд газарт уначихсан байсан. Тэгээд би нөгөө залуу руу уурлаж, “яагаад жирэмсэн хүн унагаачихаж байгаа юм бэ” гэж хэлэхэд надтай хэрүүл маргаан болоод “чи Н-д нөхөртөө ч гэсэн хэл лалар минь” гээд хэл амаар доромжилж байгаад хажууд нь байсан найз охин нь бололтой эмэгтэй татаж чангааж байгаад нөгөө залууг дагуулаад авч явсан. Би тухайн хүнийг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тэр үед намайг хаалга хаачихаарай гэж хэлсний улмаас маргаан болсон. Үгүй тэр үед би харж чадаагүй. Харин эхнэр маань миний нэрийг дуудсаны дараа явж очиход газарт уначихсан байдалтай байсныг санаж байна. Мөн “миний гэдэс рүү цохьчихлоо” гээд их айж сандарсан байдалтай надад хэлээд тухайн өдөр бид хоёр эмнэлэг орж эход харуулсан. Тэгээд хувийн эмнэлэгт үзүүлсэний дараагаар эмч хэлэхдээ их айж сандарсаны улмаас болон унасны улмаас умайн чангарал үүсэн байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дахь тал),

            - Гэрч Т.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед гэж санаж байна. Тухайн үед гэрийнхээ хогийг хаях гээд өөрийн гэрийн 8 давхрын хогийн саванд хогоо хийх гээд бариад явж байсан юм. Тэгэхэд дээд давхараас цайвар шаргал эрээн өнгийн десант цамц болон ажлын хослол өмд өмчихсөн 20-22 орчим насны залуу эмэгтэй хүнтэй лифтээр бууж ирж байсан юм. Тэр үед хоорондоо эрэгтэй нь “энэ саяны түлхэж унагаадаг хүүхэн чинь жирэмсэн байсан байна шүү” гээд доод дэлгүүрийн охин чинь гэж хоорондоо яриад надтай хамт 1 давхарт буусан юм. Тухайн үед би гайхаад байрныхаа доор байдаг “Булган оюу” гэх нэртэй хүнсний дэлгүүрт ороход худалдагч жирэмсэн охин уйлчихсан сууж байсан. Тэгэхэд нь би юу болсон талаар асуухад “эрээн хувцастай залуу намайг түлхээд унагаачихсан, цагдаа дуудчихсан байгаа” гэж надад хэлсэн. Тэгээд би гэр лүү ороод амарсан бөгөөд одоо ингээд цагдаагийн байгууллагад ирж байна. Би Б.А гэх залууг бол танихгүй лифтэнд л царайг нь харсан нэрийг нь бол мэдэхгүй байсан. Харин С.Н- гэх охиныг манай доод талын дэлгүүрт худалдагчаар суудаг гэдгийг байнга дэлгүүрээр нь орж хүнсээ авдаг болохоор мэднэ. Тухайн үед надтай хамт бууж байсан залуу нь онигор нүд, туранхай өндөр биетэй, цайвар, шаргал эрээн өнгийн десант өмд, цамцын хослолтой залуу байсан. Тийм би харвал танина...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

            - Гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай гэр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 41 дүгээр байр, 188 тоотод байдаг юм. Тэр өдөр би өөрийн найз залуу болох Б.Атай хамт ажлаа тараад гэр лүүгээ ороод буцаж хамт гараад эмийн сан орчихоод Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, 41 дүгээр байрны ******* гэх дэлгүүр лүү ариун цэврийн хэрэглэл авах гээд орсон. Тэр дэлгүүрт миний хэрэглэдэг ариун цэврийн хэрэглэл байхгүй байсан. Тэгэхээр нь бид хоёр тэр дэлгүүрийн арын хаалгаар гарах гэж байтал худалдагч залуу “хаалгаа сайн хаагаарай” гэж хэлсэн. Тухайн үед манай найз залуу болох А бид хоёр хоорондоо би Ат хандаж “маргаашийн цалингаар хоол хүнсээ авна шүү” гэхэд А надад хандаж “мэдэж байна шүү дээ” гэх яриатай давхцсан. Бид 2 хаалгаа хаагаад гарсан. Тэгтэл бид 2-ын араас нэг жирэмсэн эмэгтэй хүн гарч ирээд “та хоёр дуугүй хаалгаа хаагаад гараач халтайсан юмнууд чинь” гэж орилоод буцаад орсон юм. Тэгтэл манай найз залуу болох Б.А “битгий олон долоо юм яриад байгаарай” гэж хэлчихээд бид 2 лифт рүү алхаж байсан. Тэгтэл тэр дэлгүүрийн жирэмсэн эмэгтэй найз залуутайгаа хамт араас гүйж гарч ирээд “та хоёр хэдэн настай юм бэ, дэлгүүрээр үйлчлүүлсэн бол чимээгүй хаалгаа хаагаад гарч сур, ширхгийн тамхиа авч татаж чадахгүй хаана ажилладаг юм, ийм халтар хувцастай байж” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тэр дэлгүүрийн хүүхнээс уучлалт гуйчихаад өөрийн найз залуу болох Б.Аыг аваад лифт рүү явсан. Тэгтэл тэр дэлгүүрийн хүүхэн араас “хэдэн настай юм бэ чи” гэхээр нь манай найз залуу “би 22 настай” гэсэн тэр дэлгүүрийн эмэгтэй “түй май” гэж хэлээд бид 2 луу салаавч гаргачихаад буцаад явсан. Удалгүй лифт ирээд би өөрийн найз залуу болох Б.Аыг дагуулаад гэр лүүгээ орсон өөр зүйл болоогүй. Тухайн үед бид нарын хооронд зодоон цохион нэг нэгний биед халдсан зүйл болоогүй. Тэр дэлгүүрийн эмэгтэй манай найз залуу болох Аын куртикнээс 1 удаа гараараа татсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дахь тал),

            - Гэрч Т.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн орчим би өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, 41 дүгээр байр, 56 тоотод байх гэртээ орохоосоо өмнө манай орцны ******* гэх дэлгүүрээс юм худалдаж авах гээд ортол дэлгүүрийн худалдагч залуу нэг залуутай маргалдаж байсан. Намайг ороход ******* гэх дэлгүүрийн орц руу гардаг хаалгыг онгойлгож зогсоод нэг залуу уурлаад дэлгүүрийн залууд хандаж “муу тэнэг бацаан, пизда минь чи надад заадаг хэн юм бэ, хачин жоохон тэнэг бацаан минь гараад ир хоёулаа зодолдъё” гэхэд нь дэлгүүрийн худалдагч залуу нилээд гайхсан шижтэй “хаалгаа хаачих л гэсэн шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр хэрүүл хийж байсан залуу хаалгаа хаагаад гарсан. Тэгтэл тэр дэлгүүрийн бараа хадгалдаг болов уу гэмээр өрөөнөөс нэг эмэгтэй хүн гарч ирээд тэр хэрүүл хийж байсан залуугийн араас гарсан. Гадаа коридорт дэлгүүрийн эмэгтэй “чи юу гээд байгаа юм бэ, жалга довны лалар минь чи хэдэн настай юм бэ” гэж нөгөө хэрүүл хийж байсан залууд хандаж хэлээд, хоорондоо хэрүүл маргаан хийгээд байхаар нь дэлгүүрийн худалдагч эрэгтэй араас нь гараад нөгөө дэлгүүрийн эмэгтэйг өмөөрөөд тэр хэрүүл хийж байсан эрэгтэй хүнтэй маргалдаад байсан. Тэгтэл дэлгүүрийн эмэгтэй “ийм лалартай юундаа харьцдаг юм бэ” гээд нөгөө дэлгүүрийн худалдагч залууд хандаж хэлсэн. Тэгтэл хэрүүл хийж байсан залуу дэлгүүрийн эрэгтэйд хандаж “хүрээд ир, хоёулаа зодолдъё” гээд орилоод байсан. Тэгээд дэлгүүрийн эмэгтэй хэрүүл маргаан хийж үлдээд дэлгүүрийн эрэгтэй нь буцаад дэлгүүртээ орж ирээд надад хандаж “та юу хайж байгаа юм бол, юу авах гэсэн юм бол” гэсэн. Тэгээд миний хайж байгаа зүйлийг “байхгүй дууссан” гэж хэлэхээр нь би гарах гэж байтал тэр дэлгүүрийн эрэгтэй надад хандаж “уучлаарай уг нь ийм байдал үүсгэе гэж бодоогүй юм, би яагаа ч үгүй байхад энэ залуу уурлаад байх юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “битгий маргалдаарай, битгий тоогоорой” гэж хэлээд гараад явсан юм. Өөр зүйл болоогүй. Тухайн үед тэр залуу дэлгүүрийн арын орц руу гардаг хаалгаар гарахдаа хаалгаа хаагаагүй гарсН-с болоод хэрүүл маргаан үүссэн гэж би ойлгосон. Тухайн үед тэр хүмүүс хоорондоо хэрүүл маргаан хийж байсан, зодолдож нэг нэгнийхээ биед халдсан зүйл би хараагүй хэрүүл маргаан хийж байхдаа хоорондоо зодолдож нэг нэгнийхээ биед халдсан талаар тухайн үед намайг байхад яриагүй. Тийм зүйл би сонсоогүй. Тэр дэлгүүрээр үйлчлүүлж байсан хэрүүл хийж байсан гэх эрэгтэй хүн дэлгүүрийн худалдагч эрэгтэйг “хоёулаа зодолдъё” гээд өдөөн хатгаад байсан. Тухайн үед тэр дэлгүүрийн эмэгтэйн биед ил харагдах гэмтэл харагдаагүй өвдсөн, шаналсан, зовиурласан зүйл надад ажиглагдаагүй, хашгираад хэрүүл хийгээд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал),

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 315 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...С.Н--н биед умайн булчингийн чангарал, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасН-р гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Амь насанд аюулгүй гэмтэл болно...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 95-96 дахь тал),

            - Шинжээч Т.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хохирогчийн умайн булчингийн чангарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь аль ч үед /унах, цохих, дохойдох/ үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал),

            - Жирэмсний 2, 3 дахь 3 сарын хэт авиа оношлогоо, ургийн гэрэл зураг (хавтаст хэргийн 101-102 дахь тал),

            - Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 14-19, 20-32 дахь тал),

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 849 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 315 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Жирэмсэн үеийн холбогдох тусламж үйлчилгээний баримтуудад гэмтэл авахаас өмнө жирэмслэлтэй холбоотой умайн булчингийн чангарал эмгэг тогтоогдсонгүй. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хэт авиан шинжилгээнд илэрсэн умайн тонус ихтэй гэсэн нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэмтэлтэй холбоотой эмнэлзүйн хувьд умайн булчингийн чангарал ба энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасН-р эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн нэмэлт ажиллагааны материал),

            - Хохирогч С.Н-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн нэмэлт ажиллагааны материал),

            - Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн нэмэлт ажиллагааны материал),

            - Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз охины биеийн юм ирээд бид хоёр эмийн сан ороод тус дэлгүүрээс ариун цэврийн хэрэглэл авах гээд орсон. Дэлгүүрийн арын хаалгаар гарах үед найз охинтойгоо ярьж байгаад “мэдэж байна ш дээ” гэсэн үгэн дээр, дэлгүүрийн залуу “хаалга сайн хаагаарай” гэсэнтэй нь таараад буруу ойлголцсон. Бид хоёр лифт рүү орох гээд явж байсан чинь араас эмэгтэй нь гарч ирээд бид хоёрыг доромжилсон. “Н-д хаалгаа хаагаад явчихаж болдоггүй юм уу, 2 жаахан хүүхэд байхын та хоёр хэдэн настай юм бэ” гээд байхаар нь би “22 настай” гэж хэлээд явах гэтэл над руу салаавч гаргаад “түй май чам шиг ийм халтар хувцастай, ширхгийн тамхины мөнгө олж чадахгүй юм ингэж ярихгүй” гэсэн. Тэгээд намайг дэлгүүр лүү ор гээд татахаар нь би “яах гээд байгаа юм, би юм авахаа больсон” гэсэн. Тэгсэн чинь найз залуу нь гарч ирээд аваад орсон. Найз залуу нь “чам шиг бацаан ингэхгүй шүү” гээд орилоод байсан. Ийм юм болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-68 дахь тал),

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед тэр залуу дэлгүүрийн хүүхэн хоёр ямар учраас хэрүүл маргаан хийж байсныг би мэдээгүй тэр дэлгүүрийн хүүхэн тэр залууг халтайсан навсайсан юм худалдаж авч чадахгүй байж гэх мэт үгээр доромжилж дээрэнгүй өнгө аястай үг хэлж байсан тэр хэрүүл хийж байсан залуу нилээд ууртай мөн адил дэлгүүрийн хүүхэн рүү орилоод хэрүүл маргаан хийгээд байсан /ямар үг хэлж байсныг нь би сайн санахгүй байна гэх/ тэр залуутай хамт явж байсан эмэгтэй нь тэр хэрүүл хийж байсан залууг татаад боль боль явья гээд дагуулаад явсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 87-89 дэх тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 117 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 116 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.А-ыг цагаатгаж шийдвэрлэлээ.

Прокуророос шүүгдэгч Б.А-ыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” хүнсний дэлгүүрийн худалдагч С.Н-тай маргалдаж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж гараас нь татан цааш түлхэж унагаан, түүнийг газраас босож ирэхэд нь гэдэснийх нь баруун хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд умайн булчингийн чангарал, зүүн бугалганы цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагч: шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс яллах талын байр суурьнаас, хавтаст хэргээс хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага мэдээлэл өгсөн хуудас /хх-10/, хохирогч Н-гийн мэдүүлэг /хх-45/, хохирогч Н-гийн дахин өгсөн мэдүүлэг, гэрч Е-ийн мэдүүлэг /хх-65/, гэрч О-гийн мэдүүлэг /хх-70/, ******** дугаартай шинжээч эмч Сэргэлэнгийн гаргасан дүгнэлтүүд, шинжээч эмч Амартүвшиний мэдүүлэг /хх-92/, хохирогч Н-гийн жирэмсний хэт авиан оношилгоо болон ургийн дүрс бичлэг /хх-94-95/ зэргийг шинжлэн судалж,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нар цагаатгах байр суурьН-с, хавтаст хэргээс камерын бичлэг /хх-15/, камерын бичлэгийн секундийн зөрүү /хх-29/, хохирогчийн мэдүүлэг /хх-54/, хохирогчийн мэдүүлэг /хх-56/, хохирогчийн мэдүүлэг /хх-58/, гэрчийн мэдүүлэг /хх-63/, гэрч Еийн мэдүүлэг /хх-74/, гэрч Отгонтуяагийн мэдүүлэг /хх-76-77/, гэрч Энхгэрэлийн мэдүүлэг /хх-80/, гэрч Солонгын мэдүүлэг /хх-82/, гэрч Хонгорзулын мэдүүлэг /хх-84,86/, гэрч Батсуурийн мэдүүлэг /хх-88,91/, гэмтлийн зэргийг тодруулж асуусан шинжээч эмчийн мэдүүлэг /хх-99/ зэргийг шинжлэн судалж оролцохоо илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Прокурорын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 766 дугаар яллах дүгнэлтэд хэргийн нөхцөл байдлыг тогтоохдоо гэрч Ж.Е-э, Т.О-, хохирогч С.Н- нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Н: “...үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн манай дэлгүүрээр цааш дамжин байрны орц руу гарсан. Тэгэхэд нь би өвөл хүйтэн салхитай, мөн би жирэмсэн байсан болохоор “хүйтэн байна шүү, хаалга сайн хаагаад гараарай” гэж хэлсэн. Тэгтэл ногоон эрээн өнгийн ажлын хувцастай залуу нь гэнэт уурлан над руу “мэдэж байна писда минь” гээд хараагаад байсан. Тэгэхээр нь би хэрүүл болж магадгүй юм байна гэж бодоод хаалгаа хаах гээд нөгөө залууг “юу гээд байгаа юм” гээд дэргэд нь очиход надад хандан “мэдэж байхад битгий олон юм яриад бай” гээд миний баруун дээд бугалга хэсгээс татаад гэдэс рүү маань түлхээд унагаачихсан. Тухайн үед манай нөхөр кассны ард сууж байгаад босч ирээд “яаж байгаа юм бэ, жирэмсэн хүн түлхээд унагаачихлаа” гээд над руу ирэхэд нөгөө үл таних залуу “танай дэлгүүрийг шатаана” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би босоод цагдаагийн байгууллагад хандсан...” гэж, (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

гэрч Ж.Е-э: “...хоёр үл таних хүмүүс хаалга хаалгүй гарчихаар нь “хаалгаа хаагаад явчихаарай” гэж хэлэхэд ажлын эрээн хувцастай эрэгтэй нь “мэдэж байна писда минь” гээд над руу уурлаад цаашаагаа гараад явчихсан. Тэгэхэд нь би нээх юм бодолгүй сууж байтал эхнэр маань арын өрөөнөөс гарч ирээд нөгөө хоёр хүний араас хойд хаалгаар гарч “юу гээд байгаа юм бэ чи” гээд хэлчихээд хаалга хаачихаад эргээд орж ирээд залуугийнх нь хэлсэн үгийг надад хэлээд инээгээд зогсож байтал араас нь нөгөө ажлын хувцастай залуу хүрч ирээд дахиж хэрүүл өдөөд хаалга онгойлгож орж ирээд эхнэртэй маань маргалдаж байгаад хамт орц руу гарсан. Тухайн үед би эхнэрийгээ “Н-д хүнтэйгээ хэрэлдэхээ больчих хаячих” гэж хэлсэн. Тэгтэл гэнэт эхнэр маань миний нэрийг дуудаад орилох шиг болсон. Тэгэхээр нь би гүйгээд очиход гарах хаалганы хажууд газарт уначихсан байсан...” гэж, (хавтаст хэргийн 72 дахь тал),

гэрч Т.О-: “...8 давхрын хогийн саванд хогоо хийх гээд бариад явж байсан юм. Тэгэхэд дээд давхараас цайвар шаргал эрээн өнгийн десант цамц болон ажлын хослол өмд өмчихсөн 20-22 орчим насны залуу эмэгтэй хүнтэй лифтээр бууж ирж байсан юм. Тэр үед хоорондоо эрэгтэй нь “энэ саяны түлхэж унагаадаг хүүхэн чинь жирэмсэн байсан байна шүү” гээд доод дэлгүүрийн охин чинь гэж хоорондоо яриад надтай хамт 1 давхарт буусан юм. Тухайн үед би гайхаад байрныхаа доор байдаг “Булган оюу” гэх нэртэй хүнсний дэлгүүрт ороход худалдагч жирэмсэн охин уйлчихсан сууж байсан. Тэгэхэд нь би юу болсон талаар асуухад “эрээн хувцастай залуу намайг түлхээд унагаачихсан, цагдаа дуудчихсан байгаа” гэж надад хэлсэн...” гэж (хавтаст хэргийн 76-77 дахь тал) тус тус мэдүүлсэн.

Түүнчлэн улсын яллагчийн дээрх яллах талын нотлох баримтаас гадна хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б.С-гийн: “...******* гэх дэлгүүр лүү ариун цэврийн хэрэглэл авах гээд орсон. Тэр дэлгүүрт миний хэрэглэдэг ариун цэврийн хэрэглэл байхгүй байсан. Тэгэхээр нь бид хоёр тэр дэлгүүрийн арын хаалгаар гарах гэж байтал худалдагч залуу “хаалгаа сайн хаагаарай” гэж хэлсэн. Тухайн үед манай найз залуу болох А бид хоёр хоорондоо би Ат хандаж “маргаашийн цалингаар хоол хүнсээ авна шүү” гэхэд А надад хандаж “мэдэж байна шүү дээ” гэх яриатай давхцсан. Бид 2 хаалгаа хаагаад гарсан. Тэгтэл бид 2-ын араас нэг жирэмсэн эмэгтэй хүн гарч ирээд “та хоёр дуугүй хаалгаа хаагаад гараач халтайсан юмнууд чинь” гэж орилоод буцаад орсон юм. Тэгтэл манай найз залуу болох Б.А “битгий олон долоо юм яриад байгаарай” гэж хэлчихээд бид 2 лифт рүү алхаж байсан. Тэгтэл тэр дэлгүүрийн жирэмсэн эмэгтэй найз залуутайгаа хамт араас гүйж гарч ирээд “та хоёр хэдэн настай юм бэ, дэлгүүрээр үйлчлүүлсэн бол чимээгүй хаалгаа хаагаад гарч сур, ширхгийн тамхиа авч татаж чадахгүй хаана ажилладаг юм, ийм халтар хувцастай байж” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тэр дэлгүүрийн хүүхнээс уучлалт гуйчихаад өөрийн найз залуу болох Б.Аыг аваад лифт рүү явсан. Тэгтэл тэр дэлгүүрийн хүүхэн араас “хэдэн настай юм бэ чи” гэхээр нь манай найз залуу “би 22 настай” гэсэн тэр дэлгүүрийн эмэгтэй “түй май” гэж хэлээд бид 2 луу салаавч гаргачихаад буцаад явсан. Удалгүй лифт ирээд би өөрийн найз залуу болох Б.Аыг дагуулаад гэр лүүгээ орсон өөр зүйл болоогүй. Тухайн үед бид нарын хооронд зодоон цохион нэг нэгний биед халдсан зүйл болоогүй. Тэр дэлгүүрийн эмэгтэй манай найз залуу болох Аын куртикнээс 1 удаа гараараа татсан...” гэсэн (хавтаст хэргийн 81-82 дахь тал),

гэрч Т.Х-ын: “...Намайг ороход ******* гэх дэлгүүрийн орц руу гардаг хаалгыг онгойлгож зогсоод нэг залуу уурлаад дэлгүүрийн залууд хандаж “муу тэнэг бацаан, пизда минь чи надад заадаг хэн юм бэ, хачин жоохон тэнэг бацаан минь гараад ир хоёулаа зодолдъё” гэхэд нь дэлгүүрийн худалдагч залуу нилээд гайхсан шижтэй “хаалгаа хаачих л гэсэн шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр хэрүүл хийж байсан залуу хаалгаа хаагаад гарсан. Тэгтэл тэр дэлгүүрийн бараа хадгалдаг болов уу гэмээр өрөөнөөс нэг эмэгтэй хүн гарч ирээд тэр хэрүүл хийж байсан залуугийн араас гарсан. Гадаа коридорт дэлгүүрийн эмэгтэй “чи юу гээд байгаа юм бэ, жалга довны лалар минь чи хэдэн настай юм бэ” гэж нөгөө хэрүүл хийж байсан залууд хандаж хэлээд, хоорондоо хэрүүл маргаан хийгээд байхаар нь дэлгүүрийн худалдагч эрэгтэй араас нь гараад нөгөө дэлгүийн эмэгтэйг өмөөрөөд тэр хэрүүл хийж байсан эрэгтэй хүнтэй маргалдаад байсан. Тэгтэл дэлгүүрийн эмэгтэй “ийм лалартай юундаа харьцдаг юм бэ” гээд нөгөө дэлгүүрийн худалдагч залууд хандаж хэлсэн. Тэгтэл хэрүүл хийж байсан залуу дэлгүүрийн эрэгтэйд хандаж “хүрээд ир, хоёулаа зодолдъё” гээд орилоод байсан. Тэгээд дэлгүүрийн эмэгтэй хэрүүл маргаан хийж үлдээд дэлгүүрийн эрэгтэй нь буцаад дэлгүүртээ орж ирээд надад хандаж “та юу хайж байгаа юм бол, юу авах гэсэн юм бол” гэсэн. Тэгээд миний хайж байгаа зүйлийг “байхгүй дууссан” гэж хэлэхээр нь би гарах гэж байтал тэр дэлгүүрийн эрэгтэй надад хандаж “уучлаарай уг нь ийм байдал үүсгэе гэж бодоогүй юм, би яагаа ч үгүй байхад энэ залуу уурлаад байх юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “битгий маргалдаарай, битгий тоогоорой” гэж хэлээд гараад явсан юм. Өөр зүйл болоогүй. Тухайн үед тэр залуу дэлгүүрийн арын орц руу гардаг хаалгаар гарахдаа хаалгаа хаагаагүй гарсН-с болоод хэрүүл маргаан үүссэн гэж би ойлгосон. Тухайн үед тэр хүмүүс хоорондоо хэрүүл маргаан хийж байсан, зодолдож нэг нэгнийхээ биед халдсан зүйл би хараагүй хэрүүл маргаан хийж байхдаа хоорондоо зодолдож нэг нэгнийхээ биед халдсан талаар тухайн үед намайг байхад яриагүй. Тийм зүйл би сонсоогүй. Тэр дэлгүүрээр үйлчлүүлж байсан хэрүүл хийж байсан гэх эрэгтэй хүн дэлгүүрийн худалдагч эрэгтэйг “хоёулаа зодолдъё” гээд өдөөн хатгаад байсан. Тухайн үед тэр дэлгүүрийн эмэгтэйн биед ил харагдах гэмтэл харагдаагүй өвдсөн, шаналсан, зовиурласан зүйл надад ажиглагдаагүй, хашгираад хэрүүл хийгээд байсан...” гэсэн (хавтаст хэргийн 83-84 дэх тал) тус тус мэдүүлэг цугларсан байна.

            Гэтэл прокуророос шүүгдэгч Б.А, гэрч Б.С, Т.Х нарын “Шүүгдэгчийн хохирогчийн биед хүч хэрэглээгүй, хэрэглэснийг хараагүй” талаар өгсөн мэдүүлгүүдэд дүгнэлт хийлгүй, гагцхүү хохирогч С.Н-гийн мэдүүлгийг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй.

Хэдийгээр улсын яллагч гэрч Ж.Е-э, Т.О- нарын мэдүүлгийг үндэслэсэн боловч, гэрч Ж.Е-ийн “...Тухайн үед би эхнэрийгээ “Н-д хүнтэйгээ хэрэлдэхээ больчих хаячих” гэж хэлсэн. Тэгтэл гэнэт эхнэр маань миний нэрийг дуудаад орилох шиг болсон...” гэсэн, гэрч Т.О-гийн “Хохирогч С.Н- надад “Шүүгдэгчийг намайг түлхсэн” гэж хэлсэн” гэсэн тус тус мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэх цаг хугацаанд, тэдгээр гэрч нарын хэн аль нь байгаагүй, хэргийн нөхцөл байдлыг хараагүй, дамжмал нотлох баримт гэж үзнэ.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан боловч дамжмал нотлох баримт болох гэрч Ж.Е-э, Т.О- нарын мэдүүлгийг хохирогч С.Н-гийн мэдүүлгийн эх сурвалж гэж дүгнэн, хэргийн нөхцөл байдлыг тогтоох нь учир дутагдалтай.

Өөрөөр хэлбэл, хохирогч С.Н- нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч Б.Аыг гарН-с татаад түлхсэн, гэдэс рүү зангидсан гараар цохьсон, түлхэж унагаасан, намайг цохиогүй гэх хэргийн үйл баримтын талаар өөр хоорондоо харилцан адилгүй мэдүүлэг өгсөн нь шүүгдэгчийг хүч хэрэглэсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хохирогчийн зүй бус байдлаа нуух, дамжмал болон анхдагч нотлох баримтын эх сурвалжийн найдвартай, маддаггүй, магад үнэний шалгуурыг хэргийн үйл баримтыг тогтооход онцгой анхаарсан болно.

            Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар 2022 оны 12 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” хүнсний дэлгүүрт Б.А, С.Н- нар “дэлгүүрийн хаалга хаасангүй” шалтгаанаар маргалдсан болох нь шүүгдэгч Б.А, гэрч Б.С, Т.Х, Ж.Е-э нарын мэдүүлгээр тогтоогдсон, харин шүүгдэгчээс хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсН-с дүгнэхэд шүүгдэгчийн мэдүүлгийг давхар бусад нотлох баримтуудаар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар үнэлэхээр хууль тогтоогчоос зохицуулсан тул шүүгдэгч Б.Аын “Хохирогчийн биед халдаагүй” гэсэн мэдүүлэг нь давхар гэрч Б.С, Т.Х, Ж.Е нарын “Шүүгдэгчийн хохирогчид биед халдсаныг хараагүй, халдаагүй” гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдсон гэж дүгнэлээ.

Тухайлбал, “*******” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгээр хэрэг учралын газарт буюу дэлгүүрийн дотор хаалганы цаана шүүгдэгч Б.А, хохирогч С.Н- нартай хамт байсан гэрч Б.С, дэлгүүрийн дотор талд үйл баримтыг харж байсан гэрч Т.Х нарын мэдүүлгээр хохирогчийг түлхэж унагаах, гэдэс рүү нь цохьсон гэх үйл баримт тогтоогдохгүй буюу дээрх гэрч нарын мэдүүлэг нь хэргийн талаар бодитой бөгөөд хуульд заасан журмын дагуу авч, бусад нотлох баримтаас хүлээн зөвшөөрөгдөхүйц гэж үзлээ.

   Түүнчлэн хавтаст хэрэгт Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 315 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...С.Н--н биед умайн булчингийн чангарал, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасН-р гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Амь насанд аюулгүй гэмтэл болно...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 95-96 дахь тал),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 849 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 315 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Жирэмсэн үеийн холбогдох тусламж үйлчилгээний баримтуудад гэмтэл авахаас өмнө жирэмслэлтэй холбоотой умайн булчингийн чангарал эмгэг тогтоогдсонгүй. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хэт авиан шинжилгээнд илэрсэн умайн тонус ихтэй гэсэн нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэмтэлтэй холбоотой эмнэлзүйн хувьд умайн булчингийн чангарал ба энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасН-р эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн нэмэлт ажиллагааны материал),

Шинжээч Т.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хохирогчийн умайн булчингийн чангарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь аль ч үед /унах, цохих, дохойдох/ үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал) зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

            Шинжээч Б.Сэргэлэн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Умайн булчингийн чангарал гэж нэрлэдэг. Умайн булчин маань эмэгтэй хүний биед байгаа хамгийн зузаан бөгөөд хамгийн урт сунаж чаддаг мэдрэг булчин байдаг. Уг булчин яагаад чангараад байдаг вэ гэхээр умай дотор ураг бүрэлдсэн байх үед гаднаас ямар нэгэн байдлаар цочролт өгөх, эсхүл сэтгэл зүйн ямар нэгэн хүчтэй цочролд орох үед умайн булчин агшдаг. Их хүчтэйгээр агших, эсхүл ойр ойрхон агшиж сулраад байж болно...яг заавал гэдэс рүү нь цохиод авсан үед үүснэ гэсэн ойлголт биш. Тухайн хүн сандал дээр хүчтэй суух, бөгс хэсгээрээ унах, эсхүл сэтгэл зүйн маш хүчтэй цочролд орсон үед үүсэх боломжтой...” гэж мэдүүлсэн (шүүх хуралдааны тэмдэглэл),

            Тодруулбал, гэмт хэрэг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн гэх боловч, 5 хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Гоо титэм мед” эмнэлэгт “С.Н- нь тонус ихтэй /умайн булчингийн чангаралтай/” гэж оношлогдсон байна.

            Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх өдрөөс “Гоо титэм мед” эмнэлэгт үзүүлэх 5 хоногийн хугацаанд бусад хүчин зүйлийн улмаас хохирогч умайн булчингийн чангарал гэмтлийг авсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, баримт хавтаст хэрэгт авагдаагүйн зэрэгцээ, шинжээчээс ганц цохигдох үед үүсэхгүй, сандал дээр хүчтэй суух, сэтгэл саН- хүчтэй цочирдсоноор үүсэх боломжтой гэж дүгнэснээс үзэхэд шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан хохирогч дээрх гэмтлийг авсан гэж хэлбэрийн төдий дүгнэх боломжгүй юм.

            Мөн хохирогчоос “шүүгдэгч 1 удаа цохисон, тохойдсон, түлхсэн” гэж мэдүүлсэн хэдий ч, шинжээч Т.Амартүвшин нь “2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл” гэж дүгнэсэн нь шүүгдэгчийг хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал гэж үзнэ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэхийн зэрэгцээ, хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх зарчмын хүрээнд дээрх хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/1784 дүгээр захирамжаар “хохирогчид дахин шинжилгээ хийлгэх, мэдүүлэг авах, хэргийн газрын үзлэг дахин хийх” зэрэг нэмэлт ажиллагааг хийлгэсний эцэст, шүүгдэгчийг хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь эргэлзээтэй гэж дүгнэсэн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх гэм буруугийн зарчимтай.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч Б.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Хохирлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих” гэж заасан тул хохирогч С.Н-гийн нэхэмжлэлтэй холбоотой асуудалд шүүх дүгнэлт хийлгүй, хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Б.А нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эд мөрийн баримтаар хураагдан компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 36.9 дүгээр зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.А-ыг цагаатгасугай.

2.Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц, шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Эд мөрийн баримтаар хураагдан компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР