| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 188/2018/0126/Э/001/2019/0351 |
| Дугаар | 71 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 10.1.2.5., 10.1.2.11., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж, Шүүгч Ц.Урангуа, Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
Иргэдийн төлөөлөгч Б.Ядамдорж,
Улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц-, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,
шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д заасан гэмт хэрэгт Э.Ө, Т.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн ********** дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, ****** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл 6, ****** хамт ******* дүүрэг, *** дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,
Б овогт Т-ын М /РД:**********/,
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ******* аймгийн ********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, ****** ажилтай, ам бүл 6, ******** хамт Сонгинохайрхан дүүргийн * дүгээр хороо, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,
Б овогт Э-ын Ө /РД:************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ө нь 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-ийн эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр түүний “Нокиа” маркийн гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч үйлдэл санаа зорилгоороо Т.М-тэй нэгдэж, улмаар иргэн Ц.Б-ийн цээжин тус газар гараараа цохиж амь хохирогч нь газарт савж унасны улмаас баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт бүхий гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэргийг Т.М-тэй бүлэглэж үйлдсэн,
шүүгдэгч Т.М нь 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-ийн эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр, Нокиа маркийн гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч санаа зорилгоороо Э.Ө-тай нэгдэж, улмаар Ц.Б-ийг газарт унасан байхад нь нүүр, толгойн тус газар нь цохисны улмаас амь хохирогчид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай , эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт бүхий гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэргийг Т.Өтай бүлэглэж үйлдсэн тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 393 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Т.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй. Ө бид явж байсан. Цагийг нь сайн санахгүй байна. Шөнө, орой. Нарангийн голд таарсан. Би тухайн үед Хөдөө Аж Ахуйн Их сургуульд сурдаг байсан. Гандангийн хойд талын Сэрүүлэг гэдэг нэртэй оюутны дотуур байранд байдаг байсан. Ө хөдөөнөөс ирчихсэн байна. Уулзахгүй юм уу гэсэн. Тэгээд би оюутан ангийн найз Бтэй хамт явж Дархан нэхийгийн гадаа уулзсан. Ө-ынх Нарангийн голд байдаг байсан. Найз охиныг нь Яармагт хүргэж өгөөд Нарангийн голд очоод бид хоёр 1 ширхэг пиво хувааж уусан. Тухайн үед Бгийн машинтай явж байсан. Пивоо хувааж уугаад хотын төв рүү оръё гэсэн чинь Ө миний куртикний суга урагдчихсан гэсэн. Тэгээд ер нь анх санаа гарсан. Тэгээд талийгаачтай таарсан. Талийгаачтай тараад Ө цээжин тус газарт нь цохиж унагаасан. Би куртикийг нь авсан. Би талийгаачид ерөөсөө гар хүрээгүй. Куртикийг нь авсан. Нокиа маркийн гар утас авсан байсан. Тэрийг нь би дараа мэдсэн. Тийм зүйл байгаагүй. Хэрэг болсны маргааш нь Ө эмийн сан орж өвчин намдаах эм авч ууя гээд байсан. Ө найз охиндоо утсаа өгсөн. Тэгээд Ө миний утсыг авсан. Би утасгүй болчихоор нь тэр утсанд сим картаа хийгээд барьсан. Хэрэг гарах үед Б байгаагүй. Хэрэг болоод дууссаны дараа ирсэн. Би дуудсан. Автобус зогссон байсан учраас Б-г дуудсан. Машинд хоносон. Хэрэг үйлдэхэд бид 2 л байсан. Түүнээс өмнө пиво ууж байхад Өгийн дүү гээд нэг хүүхэд писинээс гарч ирээд хамт пиво уусан. Тэгээд бид хоёрыг бууж явахаас өмнө яваад өгсөн. Талийгаач ямар нэгэн үг хэлээгүй. Хохирогчийн куртикийг тайлж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Ө-ын араас явж байсан. Ө гүйцэж очоод цохисон. Тухайн үед хохирогч 1.70 сантиметрийн өндөртэй байсан. Би 1.90 сантиметрийн өндөртэй байсан. Тэгээд Өд куртик хэрэгтэй байсан болохоор Ө очиж цохисон. Талийгаач хойшоо саваад уначихсан байсан. Ө тухайн үед байгаагүй. Зохиож яриад байна. Ө куртикний суга урагдсан. Би цохиж унагаая. Чи куртикийг нь ав гэж хэлсэн. Би анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Би зүүн гараараа бичдэг.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Шүүгдэгч Э.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн үед би Мтэй хорооллын Дархан нэхийгийн үүдэнд уулзсан. М Приүс-20 маркийн автомашинтай уулзсан. Б, Ц нартай уулзсан. Цийг Нисэхэд хүргэж өгөөд М, Б бид 3 Толгойтын цэнхэр дэлгүүр лүү явсан. Цийг Нисэхэд хүргэж өгөөд байж байсан чинь Б, М нар дээрэм хийдэг талаараа яриад байсан. Тэгээд “хамт дээрэм хийх үү, цуг явъя” гээд байсан. Тэгээд Ө-ыг Писинээс дуудаж гаргаж ирээд уулзсан. Би Ө-т 10,000 төгрөг өгөөд дэлгүүрээс 2,5 литрийн пиво авхуулаад түүнийгээ уусан. Тухайн пивыг ууж байхад миний баруун гар хавдартай байсан. Би тамхи асааж чадахгүй байсан. Ө-, М, Б нар надад тамхи асааж өгч байсан. М тэр үед арчаагүй юм, гар хөлөө гэмтээгээд гэж хэлсэн. Тэрийг Ө-, Б 2 сайн сонссон. Тэгээд тэр авсан пивыг уучхаад М “дээрэм хийе, намайг дагаад нэг нь буучих” гээд байсан. Б машин барьж байсан болохоор согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тэгээд Амаагийн зам гэх дэлгүүрийн урд талд пивоо уучхаад наашаа хөдлөөд 32-ын гүүрний ард 25-30 орчим насны 1 хүн дээрэмдсэн. Тэгэхэд М, Ө- бид гурав хамт байсан. М тэр хүнийг зодож байхад Ө- орилоод гүйгээд явчихсан. Тэгээд бид 2 шууд 21-р хороолол руу алхсан. Б рүү яриад Б 21-р хорооллоос ирж авсан. Дараагийн дээрэм нь Толгойтын цэнхэр дэлгүүрийн автобусны буудлын хавьцаа зогсож байхад Б тэр улаан куртиктэй хүн явж байна гэж М-д зааж өгсөн. Тэгсэн М “Ө-аа 2-уулаа буучихъя” гэсэн чинь Ө- “үгүй ээ би даараад байна” гэсэн. Тэгсэн М “Ө 2-уулаа ханиндаа буучихъя” гэхээр нь би хамт буусан. Машинаас буугаад харахад тэр хүн нэлээн хол явж байсан. М ардаас нь хурдан алхсан. Хурдан алхаж байгаад гүйгээд хашааны булан тойрсон. Намайг булан тойроод харахад талийгаачийг унагаачихсан, энгэр хэсгээс нь татаж өндийлгөж байгаад баруун гараараа нүүр хэсэг рүү нь цохисон. Энгэр хэсгийг нь тайлсан байсан. Куртикийг нь тайлаад М надад “май чи энэ куртикийг нь авах уу” гэхээр нь би “үгүй” гэсэн. Тэгээд машиндаа суусан. Машинд Ө, Б нар сууж байсан. М машины урд суугаад “Ө би сая гоё цохиж унагаасан, чи харсан уу” гэж хэлсэн. Бид 4 тэр шөнө ерөөсөө салаагүй. Тэгээд М-2 гээд баарны ард талд бас нэг хүн дээрэмдсэн. Маргааш өглөө нь бид 3 Шөлөндөөд ороод 5 шарын автобусны буудлын тэнд хөдөө явах унаатайгаа уулзсан. Би баруун гараараа бичдэг. Цагдаа нар намайг хэргээ хүлээ, М хэргээ хүлээсэн гэж хэлсэн. Талийгаачийн куртикийг хүртэл гаргаж ир гээд манай гэрт шөнө аваачсан. Надад тэр куртик нь байхгүй. Эсхүл намайг М-тэй уулзуулчих, М худлаа хэлээд байна гэж хэлсэн. Тэгсэн эрүүгийн төлөөлөгч нар чамд байгаа гээд байсан. Тэр шөнө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст авч хоносон. Анх би мэдүүлэг өгөхдөө Жамъяндорж өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн. Би анх удаа хэрэгт холбогдсон байсан болохоор нэлээн айж сандарсан байсан. Тэр өмгөөлөгч надад ахын дүү үгсэн тохиролцсон, машин механизм ашигласан бол бүлэг гэмт хэрэг гээд хэрэг чинь хүндэрдэг юм шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг машинаас буусан хэргийн процессоо ярьсан. М тэр хүнийг цохиж унагаасан. Би 3-4 алхмын зайд ойртож очсон. Унагаасныг нь би хараагүй. Баруун гараараа нүүр хэсэг рүү нь 1 удаа цохихыг нь харсан. Миний куртик урагдаагүй байсан.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Энэ хэрэг 2017 онд болсон. Энэ хэрэг гарснаас хойш 7 жил өнгөрлөө. Энэ хэргийн үнэнийг олохын тулд та нарыг ажиллаж байгаа гэдгийг би ойлгож байгаа. Хэн энэ гэмт хэргийг үйлдсэнийг тогтоож чадаагүй. Миний хань одоо 80 нас хүрч байна. Хүний гарт орсон. Эд залуу насандаа алуулсанд нь маш их гомдож явдаг. Хэрвээ одоо амьд сэрүүн байсан бол ээжийгээ асрах байсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсэж байна. Оршуулгын зардалд 7 сая гаран төгрөг төлсөн.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц-гийн: “Би хэрэг болсон явдлын талаар мэдэхгүй. Талийгаач хүү маань нас барж оршуулгын зардал 9 сая 200,000 гаруй төгрөгийг яллагдагч талаас гаргаж өгсөн. Өмгөөлөгч авсан 1,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 40,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Зүгээр явж байсан хүнийг дээрэмдэх зорилгоор алсанд нь маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 124 дэх тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-гийн “...Манай бага эмэгтэй дүү Бо залгаад “Бэ ах гэмтлийн эмнэлэгт ухаангүй ирээд хагалгаанд орчихжээ” гэж хэлсэн. Хагалгааны дараа ч ухаан орохгүй байсаар нас барсан. Будсүрэн гэх залуугийн гэрээс эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан. Тэднийд шөнө орж ирэхдээ куртикгүй, утасгүй, “найз нь дээрэмдүүлээд зодуулчихлаа” гээд орж ирсэн юм байна лээ...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Үзлэгийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 50 минутад эхлүүлэв. Цогцос нь 176 см урттай эрэгтэй хүний цогцос байв...уруулын баруун доод хэсэг, дээд уруулын дотор хэсэгт цус хуралттай ...Нас бараад 4-6 цаг болсон байна...” гэх баримт гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 15, 17-19 дэх тал),
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2017.12.07-ны өдрийн 2264 дугаар дүгнэлтэд: “Онош: 1.Толгойн битүү гэмтэл: Баруун зулайн шугаман хугарал. Баруун зулай чамархайн хатуу хальс доорх цус харвалт. Зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт. Зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт. Зүүн хажуугийн ба гурав дөрөвдүгээр ховдол руу иврэлт. Баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт. Зүүн зулай чамархайн хатуу хальс доорх цусан хураа, эд доторх цусан хураа, баруун зулайн хатуу хальс доорх цусан хурааг авах мэс засал 2017.11.13. 2. Суман хөндийн цусан бүлэн. Тархины их хаван. Тархи дарагдал, шахагдал. Гүүрэн дэх хоёрдогч, голомтлог цус харвалтууд. Уушгины хаван... Дүгнэлт: “1.Талийгаачид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүснэ. 2.4. Баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хурааны улмаас суман хөндийд цусан бүлэн үүсэж, тархи хавагнаж гүүрэнд хоёрдогчоор цус хуран үхэлд хүргэжээ... Шинжээч эмч Ц.Ганболд” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 89-92 дахь тал),
Шинжээч Ц.Ганболдын: “Энэ гэмтлийн авснаас хойш баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа үүсэж тархийг дарах хүртэл ухаантай байж байгаад ухаан алдана. Ухаан алдаад комын байдалд байж байгаад мэс засал болон эмийн эмчилгээ хийгдсэн тул нас барах процессыг удаашруулсан байна. Талийгаачийн биед баруун зулайн хугарал үүссэн байсан ба энэ гэмтэл нь цохих үед үүснэ. Талийгаачид учирсан гэмтлийг үзэхэд 2-3 удаа цохих үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл юм. Толгойд учирсан хугарал нь мэс заслын үед шинэ гэсэн байсан. Цусан хураа, зөөлөн эдийн гэмтлүүд нь задлан шинжилгээгээр шинэ болох нь тогтоогдож байна... Баруун зулайн хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, хуйхны цус хуралт нь нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байж болно. Зүүн талын бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, эд доторх цусан хураа толгойн зүүн талд цохих үед үүснэ. Баруун талын гэмтлээс тусдаа гэмтэл байна. Талийгаачид дээд уруулын салст, доод уруулын буланд цус хурсан. Үүнээс өөр гэмтэл нүүрэнд байхгүй. Энэ гэмтлээс болж тархины гэмтэл үүсэхгүй. Толгойн зүүн талд цохих үед уг гэмтэл үүснэ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 86-87, 5 дугаар хавтаст хэргийн 105-108 дахь тал),
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2021.06.23-ны өдрийн 539 дүгээр дүгнэлтэд: “1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2264 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.8. Талийгаач Ц.Б-ийн цогцост баруун зулайн шугаман хугарлын улмаас баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт учирсан байх ба эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Талийгаачид учирсан баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн талын бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 4. Дээрх тархины хатуу бүрхүүлийн доор цусан бүлэн нь тархийг дарж тархины дарагдал үүсэх хүртэл ухамсарт ухаантай байх ба энэ нь хэдэн цагаас хэдэн хоног хүртэл хугацаанд үргэлжилж болно. 5. Дээрх гэмтлийг аваад толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, бөөлжих мэт гавал тархины гэмтлийн ерөнхий шинж тэмдгүүд илэрнэ. 6. Согтууруулах болон мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд дээрх илэрсэн шинжүүдийг анзаарахгүй, бүдэг илрэх боломжтой. 7. Тархины баруун зулайн шугаман хугарал гэмтэл нь газарт савж унах үед үүсэхгүй. 9. Өвчний түүхэн дэх мэс заслын тэмдэглэлд “...Баруун зулайн орой хэсгээс хуучин трепенаци хүрсэн шинэ шугаман хугаралтай” гэсэн байх бөгөөд шугаман хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. 10.11. Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь нэг цаг хугацаанд, нэг удаагийн үйлчлэлээр хамт үүссэн байх боломжтой. 12. Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 13. ГССҮТ-ийн 13408 тоот өвчний түүхэн дэх мэс заслын тэмдэглэлээс харахад талийгаач нь өмнө тархины мэс засалд орж байсан ба энэ нь тухайн шинэ гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. 14. ГССҮТ-д хийгдсэн оношилгоо, эмийн болон мэс заслын эмчилгээ стандартын дагуу зөв хийгдсэн байна. Талийгаачийн амь насыг аврах боломжгүй. Шинжээч эмч М.Э, Б.Ариунзул, Н.Туяа” гэжээ (5 дугаар хавтаст хэргийн 202-207 дахь тал),
хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2023.3.22-ны өдрийн 257 дугаар дүгнэлтэд: “1.Урьд гаргасан 2017-12-07-ны 2264 дугаартай дүгнэлт, 2021-06-24-ний 539 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2022-04-22-ны 329 дугаартай дүгнэлтээс 1-р хариултын №539 дугаартай дүгнэлтийн 2.3,8,10,11 дугаар хариултын нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэсэн, 7-р хариулттай санал нийлэхгүй гэсэн, 3, 8-р хариултын гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэсэн болон 7,9,12,13,14-р хариултын гавал тархины гэмтэл нь савж унаснаас үүсэх боломжтой гэсэн хариултууд нь үндэслэлгүй байна. 2.Талийгаач Ц.Б-ийн цогцост баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн доторх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны дотор талын цус хуралт, дээд, доод уруулын цус хуралт гэмтлүүд учирсан ба тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гавал тархинд үүссэн гэмтэл буюу баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн доторх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны дотор талын цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Талийгаач нь уг гавал тархины гэмтлийг аваад гэрэлт үеийн хугацаа буюу тархины хатуу хальсан доорх цусан хураа нь тархи дарагдал үүсгэх хүртэл ухаантай байх ба энэ нь хэдэн цагаас хэдэн хоног хүртэл үргэлжилж, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх, орчинтойгоо харилцах, бусадтай маргалдах, эсэргүүцэл үзүүлэх боломжтой. 5.Дээрх гэмтлийг авсан хүнд толгой өвдөх, эргэх, дотор муухайрч огиулах, бөөлжих, түр ухаан балартах зэрэг гавал тархины гэмтлийн ерөнхий шинжүүд илрэх ба тархи дарагдал үүссэн үед, тодорхой хугацааны дараа ухаан алдана. 6.Согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдолд гавал тархины гэмтлийн шинжүүд бүдэг илэрч болно. 7, 14.Талийгаачид учирсан баруун зулай ясны шугаман хугарал гэмтэл нь хязгаарлагдмал бус, хатуу гадаргуутай зүйл дээр толгойн баруун хэсгээр хүчдэлтэй унах үед үүсэх боломжтой. 8.Баруун зулайн шугаман хугарал гэмтлийн улмаас тархины баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн доторх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны дотор талын цус хуралт гэмтлүүд учирсан ба мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 9.2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Толгойн КТГ-д: баруун чамархай ясанд 3,6х4,6см хэмжээтэй трепенацийн нүхтэй гэсэн байх ба ГССҮТ-н 13408 дугаартай өвчний түүхэн дэх мэс заслын тэмдэглэлд...баруун зулайн орой хэсгээс хуучин чамархай ясны трепенаци хүрсэн шинэ хугаралтай гэсэн байгаагаас харахад дээрх хугарал нь баруун зулайгаас баруун чамархай руу чиглэлтэй байсан байна. Хугарлын хэмжээг мэс заслын тэмдэглэлд бичээгүй тул тогтоох боломжгүй байна. 10.Баруун зулайн хугарал, хуйхны цус хуралт, хатуу хальсан доорх цусан хураа нь гараар цохих үед үүсэхгүй, хөлөөр өшиглөх үед үүсэх боломж багатай. 11, 12, 15.Тархины зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн цусан хураа, няцрал гэмтэл нь тусдаа үүсээгүй бөгөөд баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэлтэй хамт нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Баруун зулай ясанд хүч үйлчлэхэд эсрэг цохилтын гэмтэл буюу зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн цусан хураа, няцрал гэмтлүүд үүснэ. 13.Талийгаачийн нүүрэнд болон цээжин тус газарт хүчтэй цохих, түлхэхэд газарт толгойн баруун хэсгээр унах үед гавал тархины гэмтэл нь үүсэх боломжтой. 14.Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь савж унах буюу гэдрэг огцом унахад үүсэхгүй. 16.Гавал тархинд учирсан гэмтэл нь нийтдээ болон тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 17.ГССҮТ-ийн 13408 дугаартай өвчний түүхийн мэс заслын тэмдэглэлээс харахад талийгаач өмнө нь тархины мэс засалд орж байсан байх ба энэ нь тухайн шинэ гэмтэлтэй шалтгаант холбоогүй болно. 18.ГССҮТ-д хийсэн оношилгоо болон мэс заслын эмчилгээ нь стандартын дагуу хийгдсэн ч талийгаачийн амь насыг аврах боломжгүй байжээ.” гэжээ. (7 дугаар хавтаст хэргийн 166-173 дахь тал),
Гэрч Л.Б-гийн 2017.12.20-ны өдөр өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...бид гурав Нарангийн гол руу явсан. Дэлгүүрээс тэр хоёр пиво аваад уусан. М ууж байгаа харагдаагүй. Ө уугаад байсан. 2,5 литрийн пиво уучхаад тэр хоёр тэндээ буугаад би халтууранд явсан. 20-21 цагийн хооронд л байсан байх. ...Шөнө 23-24 цагийн орчим М залгаад “хүрээд ирээч” гэхээр нь Нарангийн голд очиход тэр хоёр байсан. Тэгээд гурвуулаа миний машинтай 5 шар орж тамхи авчхаад автобусны буудал дээр унтсан. ...Намайг шөнө дахин дуудах үед М, Ө хоёр нэг улаан куртик барьчихсан машинд суусан. Би Ө-ын куртик гэж бодсон. Ө пиво ууж байгаад салахдаа хувцсаа солино, куртикний суга урагдсан гэж ярьж байсан. М, Ө хоёр надтай цуг явж байхдаа ямар нэгэн гэмт хэргийн талаар юм яриагүй...
2020.01.14-ний өдөр дахин өгсөн: “...Тэр өдөр Ө, М хоёр миний машинд пиво уухдаа Ө нэг хүүхэд дагуулж орж ирсэн. Пивоо нөгөө хүүхдээр аягалуулсан. Тэр хүүхэдтэй би тухайн үед танилцаж байсан. ...Пиво ууж дууссаны дараа тэр хүүхэд машинаас буугаад явсан. Таван шарын автобусны буудал дээр М, Ө бид гурав хоносон. ...Таван шарын автобусны буудал дээр хонох үед Ө-ын гар нь зүгээр, ямар нэгэн байдлаар гар өвдөж байна гэж ярьж байсан зүйл байхгүй. Тэр өдөр гар өвдсөн, гэмтсэн талаар ямар ч яриа болоогүй. “Би тэр хүнийг гоё цохиж унагаасан. Чи харсан уу” гэх зүйл яриагүй. Тийм зүйл ярьсан бол би юу болсон талаар асуух байсан. Хэрэг болсон талаар огт яриагүй...
2021.05.31-ний өдөр дахин өгсөн: “...Шабиг нь тухайн үед хамт Таван шар ороогүй болохоор худлаа мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Шабиг нь Ө-ын дүү нь гэж танилцуулж байсан учраас ахыгаа өмөөрсөн юм байлгүй гэсэн бодол төрж байна. Би болсон үйл явдлыг тухайн үед мэдүүлэхдээ хэлж байсан одоо ч өөрийнхөө санаж байгаа зүйлийг ярьж байна. Шабиг машинд пиво тойруулж өгчхөөд Нарангийн гол дээрээ буугаад үлдсэн. Машинд байхдаа тэд нар хэн нэгнийг цохисон талаар ямар нэгэн зүйл яриагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-51, 4 дүгээр хавтаст хэргийн 62-65, 5 дугаар хавтаст хэргийн 157-158 дахь тал),
Гэрч Н.Ө-ын 2020.01.17-ны өдөр өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...тоглоомын газар тоглож байхад Ө орж ирээд “намайг гараад ир” гэж дуудсан. Намайг гарахад цагаан өнгийн Prius-20 маркийн машины жолоочийн хүрдэн дээр Л.Б, жолоочийн хажууд М байсан. Ө бид хоёр арын суудалд суусан. ...намайг машинд ороход “дүү нэг пиво тойруулаад аягалаад өгчих” гэсэн. Пивыг М, Ө хоёр уусан. Тэр үед Ө-ын гар хавдчихсан, тамхи асааж чадахгүй нөгөө гараараа асааж байсан. Пиво ууж дуусаад цэнхэр дэлгүүрийн автобусны буудал дээр очиж зогссон. М Ө-ыг “бууя” гээд дагуулаад буусан. Ө, М хоёр буугаад цэнхэр дэлгүүрээс зүүн зүгт гудамж руу алхаад явсан. Б бид хоёр машинд үлдсэн. 20-30 минут хүлээж байхад Ө, М хоёр явсан гудамжныхаа доод талын гудамжаар гүйж ирээд машинд суухдаа М улаан өнгийн куртик барьчихсан ирсэн. Тэгээд М Ө-т “Би сая гоё цохиж унагаасан, харсан уу” гэж асууж байсан. Тэндээс... машинтайгаа хөдлөөд Таван шарын автобусны буудал дээр очиж ...бид 4 хоносон. Ө-ын баруун гар өмнөх өдөр нь хүнтэй маргалдаад гэмтсэн гэж хэлж байсан. Сарвуу, товгор ястай хэсгээрээ хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 58-61 дэх тал),
Гэрч Б.Б-гийн: “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өглөө ...09 цагийн орчим Бэ, У бид гурав архи уусан. Бэ, У-тай хамт гэр лүүгээ явлаа гээд явсан. 17 цагийн үед Бэ “архи олдохгүй байна” гээд ирсэн. Бид хоёр хоол идэж, нэг шил архи уусан. Орой нь гадаа гарч тамхи татчихаад ирье гээд алга болсон. Шөнийн 02 цагийн үед ...куртик нь байхгүй, хамар ам нь цус болчихсон, чихнээс нь жоохон цус гоожсон болохоор нь би “хаана, хэнтэй зодолдсон юм” гэтэл “маргааш ярья, найз нь хөлдөж үхлээ” гээд газраар унтаад өгсөн. Үүрээр Бэ “найз нь хөлдөж үхлээ” гээд миний өвөрт ороод ирсэн. Өглөө 08 цагийн үед би галлах нүүрс оруулж иртэл Бэ орондоо шээчихсэн. Юу болж байна гэтэл Бэ ухаангүй болохоор нь 103 дугаар луу дуудлага өгсөн. Бэ улаан өнгийн юүдэнтэй, богино куртиктэй байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-45 дахь тал),
Гэрч С.Ц-ийн: “2017 оны 11 сарын 13-ны өдөр ...сургуулийн гадна 10 цаг 10 минутын үед зогсож байхад М, Т, Б ах 3 зогсож байсан. Намайг тэд нар дээр очиход М нэг улаан өнгийн куртик барьчихсан “ахын дүү энийг авах уу, сайхан угаагаад цэвэрлээд өмсчих” гээд өгсөн. Ямар нэгэн зүйл асуугаагүй, “за баярлалаа” гээд авсан. ...Уг куртик нь улаан өнгийн, урдуураа цахилгаантай, юүдэнтэй малгайтай, Tiger Force гэсэн бичиглэлтэй байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-48, 66-68 дахь тал),
Гэрч Ө.Б-ийн: “...Ө-тай 2017 оны 10 сарын сүүл, 11 сарын эхээс үерхэж байсан. Миний санаж байгаагаар 2017 оны 11 дүгээр сард ...3, 4 дүгээр хорооллын эцсээс Ө-ын найзын Prius-20 маркийн машинд сууж намайг Яармагт гэр лүү хүргэж өгчхөөд явсан. Маргааш нь өглөө 10 цагийн үед нөгөө хүргэж өгсөн машинтайгаа ирж уулзсан. ...Надтай 3, 4 дүгээр хороололд уулзаад явахдаа бид хоёр хөтлөлцөөд явж байсан. Тэгэхэд гар нь зүгээр, ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйл байгаагүй. Харин хамгийн сүүлд Ө надад гар утас өгчхөөд явахдаа гар нь зүгээр явчхаад хөдөө очоод мориноос унаад гараа гэмтээчихсэн гэж над руу утсаар ярьж байсан. Тэрнээс өмнө надтай уулзахдаа гараа гэмтээсэн гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 99-101 дэх тал),
Гэрч Б.Э-гийн: “...Ө гэдэг хүүхдийг сайн таньдаггүй байсан. Гэтэл Ө-ын аав нь “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын Цэнхэр дэлгүүрийн үүдэнд нүүрс зардаг ах нь байна гэж миний утсанд одоогоос 2 жилийн өмнө (байх санагдаж байна) залгаад “Н.Ө-ыг насанд хүрээгүй болохоор цагдаагаас мэдүүлэг авахад чи хамт оролцох байх, тэгэхээр хүүхдээрээ Ө-ыг цохиогүй, Ө-тай хамт явж байсан хүн түрүүлж цохисон” гэж хэлүүлээд өгөөч гэсэн. Би “хүүхдээ цагдаагийн газарт мэдүүлэг өгүүлэхгүй, тийм юм байхгүй” гэж хэлсэн. Ө-ын аав нь гэх хүн удаа дараа залгаж энэ асуудлаар ярьж байсан. ...Ө-ын хамт гэмт хэрэг үйлдсэн гэх нөгөө хүүхдийн аав манай гэрт ирж уулзахдаа Ө, М хоёр нь хамаатны хүмүүс, ах, дүү нарын хүүхдүүд болохоор “хүүхдээ мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр нь өгүүлээрэй” гээд явсан. Манай хүүхэд надад “Тэр хүмүүстэй тааралдаад салсан гэж” хэлсэн...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 95-96 дахь тал),
Гэрч Б.Түвшинбаярын: “2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр миний хүү Т.М-д холбогдох хэргийн шүүх хурал хойшилсон. Урд өмнө болсон шүүх хурал дээр Ө-ын ах Шинэбаяр “Шаабиг хочтой Ө-” гэж хүний талаар ярьж эхэлсэн. ...Тэгэхээр нь Ө- гэж хүүхдийг олж уулзахаар Толгойтод амьдардаг хүнээр дамжуулж хайж байгаад ...Ө-ын ээжийн утсыг олоод ...очиж уулзсан. ...Би ээжид нь “Ө-тай уулзаж үнэн бодит байдлаар нь мэдүүлэг өгөөрэй гэж хэлэх гэж ирсэн юм аа” гэхэд тэрээр “Ө-ын аав цэнхэр өнгийн портер машинтай ирээд Ө-тай уулзаад явсан. Уулзахдаа Мг 2 удаа цохисон гэж хэлээд өгөөч гэж” хэлээд явсан гэдгийг надад хэлсэн. Тэгэхээр нь би “...хүүгээ үнэн зөвөөр нь мэдүүлэг өгүүлээрэй” гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал),
Шүүгдэгч Т.М-гийн 2017.11.18-ны өдөр сэжигтнээр өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны ...өдөр Ө...бид хоёр шоудах санаатай хотын төв рүү Ө-ын гэрийн гудамжнаас зүүн зүгт 1 гудамж өнгөрөөд дараагийн гудамжинд явж байтал урдаас 170 см орчим өндөртэй, улаан өнгийн малгайгүй нимгэн куртиктэй, бараан өнгийн өмдтэй, ...эрэгтэй зөрсөн. Ө эргээд тэр хүн дээр очоод ямар нэгэн зүйл ярилгүй шууд цээж рүү нь цохиж унагаасан. Би гүйгээд очиход Ө халаасыг нь ухаж байхаар нь би куртикийг зүүн гарын ханцуйнаас нь татаж тайлж авч байх үед Ө гудамж уруудаад гүйсэн. ...Ө гудамжинд цохиж унагаасан хүний халааснаас Nokia гар утас авсан гэж хэлсэн. ...Би тэр хүнийг цохиж зодоогүй, Ө тэр хүний цээж рүү нь баруун гараараа 1 удаа цохисон тэгэхэд газар мөстэй халтиргаатай байсан болохоор тэр хүн газар унасан. ...Тэр хүн биеийнхээ ар хэсгээрээ савж унасан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 134-139 дэх тал),
2017.11.20-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Ө гүйж очоод цээж рүү нь цохисон. Яагаад цохисныг нь мэдэхгүй, цохиод унагаасных нь дараа очиход тэр хүн баруун хажуугаараа харсан байдалтай хэвтэж байсан. Ө өмднийх нь халаасыг ухаад би куртикийг тайлж авсан. ...улаан өнгийн куртикийг би Ц-т өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 140-142 дахь тал),
2017.12.19-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...Би тэр хүнийг цохиогүй. Тэр хүнийг Ө цохиод би куртикийг нь авсан. Гар утсыг Ө авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 146-147 дахь тал),
2018.04.13, 09.11-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ө-ын гэрээс гараад хот руу чиглэлтэй Сонгинохайрхан дүүргийн хорооны буудлын тэнд алхаад явж байтал улаан куртиктэй, 170см орчим өндөртэй хүн зөрж өнгөрсөн. Ө куртик хэрэгтэй гээд түрүүлж гүйж очоод цохиж унагасан, би араас нь очиж куртикийг нь зүүн талаас нь эхэлж тайлж авсан. Тэр хүн эсэргүүцэл үзүүлэхээр нь толгой хэсэгт цохисон. Намайг куртикийг тайлж авч байхад Ө халаасыг нь ухаад гар утсыг авсан байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 160, 3 дугаар хавтаст хэргийн 19-21 дэх тал),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.12.19-ний өдрийн 1073 дугаар дүгнэлтэд: “1.Т.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон гэмт хэрэг үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. 2.Т.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.М нь гэмт хэргийн үйлдлээ хариуцах чадвартай байна. 3.Т.М нь гэмт хэргийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэжээ (1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал),
Шүүгдэгч Э.Ө-ын 2017.11.20-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...М залгахаар нь 17 цаг өнгөрч байхад уулзаж Толгойт руу явсан. Сүмийн урд гадаа пиво ууж дуусгаад Цэнхэр дэлгүүр дээр нүүрс, мод зарж борлуулдаг аав Э дээр очих гээд гудамжаар М-гийн хамт явж байтал улаан куртиктэй эрэгтэй хүн явж байсан. М надад юу ч хэлэлгүй тэр хүнийг чиглээд гүйсэн. Би яаж байгаа юм бол гэж бодоод харж байгаад араас нь гүйгээд очихын завдалгүй тэр улаан куртиктэй хүнийг унагаачихсан энгэр хэсгээс нь дээш бага зэрэг татаж өндийлгөж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Би очоод “болиоч” гэхэд М тэр хүний улаан куртикыг тайлж аваад, өмдний халааснаас Nokia маркийн товчлууртай өнгийг нь мэдэхгүй утас авсан. Би гэр лүүгээ алхаад харьсан. М салаад явсан. Би тэр хүн рүү ойртоогүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 150-153 дахь тал),
2017.12.19-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...М цуг явж байгаад юу ч яриагүй тэр хүний араас ганцаараа очсон. Би булан тойроод араас нь очиход унагаачихсан дээрээс нь нэг удаа цохиж байсан. Тэгээд куртикийг нь аваад хүрээд ирсэн. Би маргалдаад шууд салаад явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 157-158 дахь тал),
2018.04.13, 09.11, 2019.02.12-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...манай найз охиныг Яармагийн 2 дугаар буудал орж ..хүргэж өгөөд ...Л.Б, ...М бид гурав ... “Оюу” төвийн компьютер тоглоомын газраас Н.Ө-ыг аваад ...Цэнхэр дэлгүүрээс ...шар айраг авч уусан. Л.Б уугаагүй. 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би хүүхдүүдтэй маргалдаж байгаад баруун гарынхаа дунд савхан ясыг хугалсан байсан. ...шөнө 24 цагийн цагийн үед Цэнхэр дэлгүүрийн үүдэнд зогсож байхад Л.Б хамгийн түрүүнд улаан куртиктэй хүн явж байна гэж М-д зааж өгсөн. ...Тэр үед хохирогч руу очиж байхад халтиргаатай, далан маягийн газар байсан. М хашаа тойроод түрүүлж яваад, би хашааны булан тойроод харахад тэр хүнийг газар унагасан, нүүрэн хэсэгт нь цохиж байсан. ...Машин дээр очоод М машины ард Н.Ө-тай зэрэгцэж суугаад би урд Л.Б-тэй суусан. Тэгэхэд М “Ө-аа би тэр хүнийг гоё цохиж унагасан чи харсан уу” гэж надад хэлсэн. ...Тэгээд бид дөрөв хамт хоносон...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 160, 3 дугаар хавтаст хэргийн 15, 137 тал),
2020.01.06-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17-18 цагийн орчим ...107 дугаар сургуулийн ард Эрдэнэбат, Анхбат нарын хамт явж байгаад үл таних 4 залуутай хальт муудалцаж маргалдаж ганц нэг цохилцсон. Тэр үед Сэрчмаа гэж манай гэрийн ойролцоо амьдардаг охин маргаан болоход хараад зогсож байсан. ...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Л.Б, М, Н.Ө- нар миний гар хавдсан байхыг мэднэ...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 75-77 тал),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017.12.19-ний өдрийн 1074 дүгээр дүгнэлтэд: “1.Э.Ө нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон гэмт хэрэг үйлдэхийн өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. 2.Э.Ө нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Ө нь гэмт хэргийн үйлдлээ хариуцах чадвартай байна. 3.Э.Ө нь гэмт хэргийн үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэжээ (1 дүгээр хавтаст хэргийн 107-108 дахь тал),
Шүүгдэгч Э.Ө-ын мэдүүлгийг газар дээр нь 2017.11.20-ны өдөр шалгасан тэмдэглэлд: “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ...55 дугаар гудамжны баруун жалгаар хойд зүгт явж ...Нарангийн голын цэнхэр дэлгүүрийн автобусны буудлаас харалдаа хэсгээс ертөнцийн зүгээр зүүн хэсэгт байх далан дээр улаан куртиктэй согтуу хүн явж байхыг М хараад надад ямар нэг зүйл хэлэлгүй гүйгээд явчихсан. ...Уг газрын далан өгсөөд Мг араас нь дагахад Баянхайрхан 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хойд гудамжинд “А” шонгийн зүүн хойд хэсэгт жалганы үзүүр дээр М улаан куртиктэй хүнийг унагаагаад цохиж байсан...” гэжээ (1 дүгээр хавтаст хэргийн 20-26 дахь тал),
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017.11.16-ны өдрийн яаралтай тусламжийн 18 цаг 40 минутын 20176887 дугаар хуудаст: “...Э-ын Ө... гэмтсэн цаг хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12 цаг 00 минут, ...хаана “Орхонтуул сум” ...гол зовуурь “янгинаж өвдөнө. Мориноос унасан.” ...хэсэг газрын үзлэг “Баруун сарвуу хавдсан III дугаар хурууны шивнүүр хугарсан...” гэжээ (4 дүгээр хавтаст хэргийн 88-92 дахь тал),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг (1 дүгээр хавтаст хэргийн 7-14 дэх тал), түргэн тусламжийн дуудлагын хуудас (2 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, 4,6,9 дүгээр гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 15-19 дэх тал), эд зүйл хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ (1 дүгээр хавтаст хэргийн 29-33, 160 дахь тал), гэрч Э.Шинэбаярын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дахь тал), гэрч Х.Мишигмаагийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 81-83 дахь тал), гэрч Н.Анхбатын мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 71-73 дахь тал), Тагнуулын ерөнхий газрын полиграцын сорилын үр дүн (4 дүгээр хавтаст хэргийн 110-112, 113-116 дахь тал), гэрч Л.Б, яллагдагч Т.М нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 162-166 дахь тал), гэрч Л.Б, Н.Ө- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 171-174 дэх тал), рентген зураг (6 дугаар хавтаст хэргийн 72 дахь тал), “Скайтел” ХХК-ийн албан бичиг (6 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал), “Мобиком корпораци” ХХК-ийн албан бичиг (хавтаст хэргийн 74 дэх тал), Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн лавлагаа, магадалсан тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 77-78 дахь тал), өмгөөлөгч Д.Чинзоригоос шүүхэд гаргаж өгсөн Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13Д 2/13 дугаар албан бичиг,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
- шүүгдэгч Э.Ө-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэврийн хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 15-27 дахь тал), шүүгдэгч Т.М-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, шагналын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 219 - 2 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Т.М, Э.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “Шүүгдэгч нарыг цагаатгах” тус тус байр суурьтай оролцсон бөгөөд иргэдийн төлөөлөгчөөс “Шүүгдэгч Т.Мг гэм буруутай, Э.Ө-ыг гэм буруугүй” гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.М, Э.Ө нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт амь хохирогч Ц.Б-ийг газарт унагааж толгойн тус газар нь цохиж, “Нокиа” маркийн гар утас, куртик зэргийг авч, улмаар Ц.Б-эд баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай , эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт бүхий гавал тархины хүнд гэмтэл учруулж, түүнийг алсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Тодруулбал, хавтаст хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-гийн “...Манай бага эмэгтэй дүү Бо залгаад “Бэ ах гэмтлийн эмнэлэгт ухаангүй ирээд хагалгаанд орчихжээ” гэж хэлсэн. Хагалгааны дараа ч ухаан орохгүй байсаар нас барсан. Будсүрэн гэх залуугийн гэрээс эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан. Тэднийд шөнө орж ирэхдээ куртикгүй, утасгүй, “найз нь дээрэмдүүлээд зодуулчихлаа” гээд орж ирсэн юм байна лээ...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал),
цогцост үзлэг хийсэн “...талийгаачийн доод уруулын баруун доод хэсэг, дээд уруулын дотор хэсэгт цус хуралттай...” гэх тэмдэглэл, 4,6,9-р гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтат хэргийн 15-19 дэх тал),
гэрч Б.Б-гийн “...шөнө 02 цагийн үед Бэ куртик байхгүй, хамар ам нь цус болчихсон, чихнээс нь жаахан цус гоожсон болохоор нь би “хаана хэнтэйгээ зодолдсон юм” гэтэл “маргааш ярья, найз нь хөлдөж үхлээ” гээд газраар унтаад өгсөн. Өглөө 08 цагийн үед би гэрээ галлах гээд нүүрс оруулж иртэл Бэ орон дотроо шээчихсэн байсан. Би “Бэ юу болж байна” гэтэл ухаангүй болохоор нь 103 дугаар руу дуудлага өгсөн...“ гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-45 дахь тал),
гэрч Ц.Бын “...Би Будсүрэнгээс юу болов гэж асуухад “2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бид хоёр архи ууж байгаад 21 цаг болоход Бэ манай гэрээс гарч явснаа шөнө 02 цагийн үед хүнд зодуулсан байдалтай ирсэн, хэнд зодуулснаа хэлээгүй” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал),
гэрч Л.Б-гийн “...М, Ө хоёр 2,5 литрийн хуванцар савтай пиво уугаад тэндээ буугаад би халтуурт явсан. Тэр хоёр 20-21 цагийн хооронд буусан байх, шөнө 23-24 цагийн орчим намайг халтууранд явж байхад М над руу дахин утасдаад “хүрээд ирээч” гэсэн. Нарангийн голд очиход М, Ө нар нэг улаан өнгийн куртик барьчихсан машинд суусан. Тэгээд бид гурав миний машинтай Таван шар орж автобусны буудал дээр унтсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-51, 4 дүгээр хавтаст хэргийн 62-65, 5 дугаар хавтаст хэргийн 159 дэх тал),
гэрч С.Цийн “...М нь манай сургуулийн гуравдугаар курсийн оюутан бөгөөд манай ах Б-гийн ангийн хүүхэд. 2017 оны 11 сарын 13-ны өдөр 1 дүгээр паар завсарлаад сургуулийн гадна зогсож байхад М, Төрөө, Б ах гурав зогсож байсан. Тэд нар дээр очиход М нэг улаан өнгийн куртик барьчихсан “ахын дүү үүнийг авах уу, сайхан угаагаад ав” гэхээр нь баярлалаа гээд авсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дахь тал),
цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2264 дугаартай “1. Талийгаачид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүснэ. 2.4.Баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун зулайн хатуу хальс доорх цусан хурааны улмаас суман хөндийд цусан бүлэн үүсэж, тархи хавагнаж гүүрэнд хоёрдогчоор цус хуран үхэлд хүргэжээ...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 89-92 дахь тал),
хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 539 дугаартай “1.Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2264 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.8.Талийгаач Ц.Б-ийн цогцост баруун зулай ясны шугаман хугарлын улмаас баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл учирсан байх ба эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Талийгаачид учирсан “баруун зулай ясны шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 6.Согтууруулах болон, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн тохиолдолд дээрх илэрсэн шинжүүдийг анзаарахгүй, бүдэг илрэх боломжтой. 7. Тархины баруун зулайн шугаман хугарал гэмтэл нь газарт савж унах үед үүсэхгүй. 10.11. Талийгаачид учирсан “Гавал тархины гэмтэл” нь нэг цаг хугацаанд, нэг удаагийн үйлчлэлээр хамт үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (5 дугаар хавтаст хэргийн 202-207 дахь тал),
хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 257 дугаартай “Урьд гаргасан 2017-12-07-ны 2264 дугаартай дүгнэлт, 2021-06-24-ний 539 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. ...Талийгаач Ц.Б-ийн цогцост баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн доторх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны дотор талын цус хуралт, дээд, доод уруулын цус хуралт гэмтлүүд учирсан ба тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гавал тархинд үүссэн гэмтэл буюу баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн доторх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны дотор талын цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Талийгаач нь уг гавал тархины гэмтлийг аваад гэрэлт үеийн хугацаа буюу тархины хатуу хальсан доорх цусан хураа нь тархи дарагдал үүсгэх хүртэл ухаантай байх ба энэ нь хэдэн цагаас хэдэн хоног хүртэл үргэлжилж, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх, орчинтойгоо харилцах, бусадтай маргалдах, эсэргүүцэл үзүүлэх боломжтой. 5.Дээрх гэмтлийг авсан хүнд толгой өвдөх, эргэх, дотор муухайрч огиулах, бөөлжих, түр ухаан балартах зэрэг гавал тархины гэмтлийн ерөнхий шинжүүд илрэх ба тархи дарагдал үүссэн үед, тодорхой хугацааны дараа ухаан алдана. 6.Согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдолд гавал тархины гэмтлийн шинжүүд бүдэг илэрч болно. 7, 14.Талийгаачид учирсан баруун зулай ясны шугаман хугарал гэмтэл нь хязгаарлагдмал бус, хатуу гадаргуутай зүйл дээр толгойн баруун хэсгээр хүчдэлтэй унах үед үүсэх боломжтой. 8.Баруун зулайн шугаман хугарал гэмтлийн улмаас тархины баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн доторх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны дотор талын цус хуралт гэмтлүүд учирсан ба мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 9.2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Толгойн КТГ-д: баруун чамархай ясанд 3,6х4,6см хэмжээтэй трепенацийн нүхтэй гэсэн байх ба ГССҮТ-н 13408 дугаартай өвчний түүхэн дэх мэс заслын тэмдэглэлд...баруун зулайн орой хэсгээс хуучин чамархай ясны трепенаци хүрсэн шинэ хугаралтай гэсэн байгаагаас харахад дээрх хугарал нь баруун зулайгаас баруун чамархай руу чиглэлтэй байсан байна. Хугарлын хэмжээг мэс заслын тэмдэглэлд бичээгүй тул тогтоох боломжгүй байна. 10.Баруун зулайн хугарал, хуйхны цус хуралт, хатуу хальсан доорх цусан хураа нь гараар цохих үед үүсэхгүй, хөлөөр өшиглөх үед үүсэх боломж багатай. 11, 12, 15.Тархины зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн цусан хураа, няцрал гэмтэл нь тусдаа үүсээгүй бөгөөд баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэлтэй хамт нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Баруун зулай ясанд хүч үйлчлэхэд эсрэг цохилтын гэмтэл буюу зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн цусан хураа, няцрал гэмтлүүд үүснэ. 13.Талийгаачийн нүүрэнд болон цээжин тус газарт хүчтэй цохих, түлхэхэд газарт толгойн баруун хэсгээр унах үед гавал тархины гэмтэл нь үүсэх боломжтой. 14.Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь савж унах буюу гэдрэг огцом унахад үүсэхгүй. 16.Гавал тархинд учирсан гэмтэл нь нийтдээ болон тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. 17.ГССҮТ-ийн 13408 дугаартай өвчний түүхийн мэс заслын тэмдэглэлээс харахад талийгаач өмнө нь тархины мэс засалд орж байсан байх ба энэ нь тухайн шинэ гэмтэлтэй шалтгаант холбоогүй болно. 18.ГССҮТ-д хийсэн оношилгоо болон мэс заслын эмчилгээ нь стандартын дагуу хийгдсэн ч талийгаачийн амь насыг аврах боломжгүй байжээ.” гэсэн дүгнэлт (7 дугаар хавтаст хэргийн 166-173 дахь тал),
шүүгдэгч Т.М-гийн “...Тэгээд явж байхад хажуугаар 170 см орчим өндөртэй хүн зөрөөд өнгөрсөн. Ө гүйж очоод цээж рүү нь цохиод унагаасан. Тэр хүн баруун хажуугаараа харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд Ө өмднийх нь халаасыг ухаад, би гадуур куртикийг нь тайлж авсан. Ө халааснаас нь Нокиа маркийн ар таг нь байхгүй гар утас авсан байна лээ. Тухайн үедээ авч байхыг нь хараагүй, дараа нь надад үзүүлсэн. Би куртикийг нь авчхаад буцаж очоод ноосон малгайг нь өмсүүлсэн, тэр хүнээс архи үнэртэж байсан, ер нь согтуу байсан. Тэр хүн хөөе хөөе гэж дуугарсан, надаас түрүүлээд Ө түрүүлээд гүйгээд явчихсан учраас би араас нь гүйсэн. Хохирогчоос авсан утсыг би аваад 2017 оны 11 сарын 13-ны өдөр өөрийнхөө сим картыг хийгээд хэрэглэж байгаад санамсаргүй байдлаар гээгдүүлсэн. Улаан өнгийн куртикийг нь би аваад Ц-ид өгсөн...” гэсэн мэдүүлэг,
шүүгдэгч Э.Ө-ын “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...пиво ууж дуусгаад аав Э дээр очих гээд гудамжаар М-гийн хамт алхаж байтал улаан куртиктэй эрэгтэй хүн явж байсан. Тэр үед М надад юу ч хэлэлгүй тэр хүнийг чиглээд гүйсэн, тэгэхээр нь би араас нь яаж байгаа юм бол гэж бодоод харж байгаад, араас нь гүйгээд очихын завдалгүй тэр улаан куртиктэй хүнийг М унагаачихсан энгэр хэсгээс нь дээш бага зэрэг татаж өндийлгөж байгаад нүүр хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгэхэд тэр хүн гараараа өөрийгөө хаахгүй, ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй байсан. Тэгээд би очоод Мг “болиоч ээ” гээд дөхөөд очиход М тэр хүний улаан куртикийг тайлж аваад, өмдний халааснаас нь Нокио маркийн, товчлууртай, өнгийг нь мэдэхгүй гар утас аваад, миний урдаас явъя гээд ирсэн. Ингээд М надаас “тэр хүнээс авсан улаан өнгийн куртикийг авах уу” гэж асуухаар нь би үгүй гэсэн…” гэсэн мэдүүлэг зэрэгт нотлох баримтууд авагдсан байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Т.М, Э.Ө нар нь гэрч Л.Б-гийн тээврийн хэрэгсэлд согтууруулах ундаа хэрэглэж, тээврийн хэрэгслээс хамт буусан, Л.Б такси үйлчилгээнд явсан. Үүний дараагаар Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явж байсан Ц.Б-ийг шүүгдэгч Э.Ө нь цээжин тус газар гараараа цохиж амь хохирогчийг газарт савж унагаан, шүүгдэгч Т.М нь амь хохирогчийг газарт унасан байхад нь нүүр буюу толгойн тус газарт цохиж, “куртик, гар утас” зэрэг эд зүйлийг авч зугтаан гэрч Л.Б-г дуудаж, түүний тээврийн хэрэгсэлд унтсан,
харин шүүгдэгч нарт зодуулж, гавал тархины хүнд гэмтэл авсан амь хохирогч Ц.Б-э нь гэрч Б.Б-гийн гэрт очиж унтсан ба улмаар бие нь муудаж түргэн тусламж авч, эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч, тухайн гэмтэл амь нас нь аврагдах боломжгүй гэмтэл тул нас барсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, бүлэглэн гүйцэтгэх нь шүүгдэгч нарыг тодорхой гэмт хэрэг үйлдэхээр тохиролцсон байх бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ бие биенээ дэмжиж, үйл ажиллагааг нь хөнгөвчилж байна гэдгээ ухамсарласан байхыг ойлгоно.
Энэ хэргийн тухайд хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд ганцаараа, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай явж байсан Ц.Б-э нь Т.М, Э.Ө нарын эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй, харин шүүгдэгч нар нь амь хохирогчид хүч хэрэглэж, эд зүйлийг авч явж, улмаар гэрч Л.Б-гийн тээврийн хэрэгсэлд унтсан үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг бүлэглэж гүйцэтгэсэн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Түүнчлэн шүүгдэгч Т.М, Э.Ө нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ дээрмийн гэмт хэрэг үйлдэж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал олгохоор харилцан тохиролцож амь хохирогчийн биед халдсан нөхцөл байдал тогтоогдов.
Дээрмийн гэмт хэрэг нь өмчлөх эрхийг эсрэг, цаашилбал, хүний эрүүл мэнд, амь насанд аюултай гэмт үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Т.М, Э.Ө нь амь хохирогч Ц.Б-ийг дээрэмдэх явцад, түүний амь насанд халдсан үйлдэл буюу Э.Ө нь хохирогчийг цохиж унагаах, Т.М нь хохирогчийг унасан байхад нүүр буюу толгойн тус газар нь цохисон үйлдлээрээ нэг санаа зорилготойгоор энэ гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байна.
Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М нь “Амь хохирогч Ц.Б-ийг Э.Ө цохисон” гэж,
шүүгдэгч Э.Ө нь “Амь хохирогч Ц.Б-ийг Т.М цохисон” гэж тус тус мэдүүлсэн, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 257 дугаартай шинжилгээнд “Хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтлийг 1 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой” гэж дүгнэсэн хэдий ч, дээрх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн гүйцэтгэсэн шинжийг үгүйсгэх нотлох баримт болохгүйн зэрэгцээ, тэдний бүлэглэж хүнийг алсан, гэмт хэрэг эхлэхээс төгсөх хүртэл, түүнээс хойших ч цаг хугацаанд хамт байсан болох нь шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б-, гэрч Л.Б нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.
Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М-гийн мэдүүлэгт“...Ө куртик хэрэгтэй гээд түрүүлж гүйж очоод цохиж унагасан, би араас нь очиж куртикийг нь зүүн талаас нь эхэлж тайлж авсан. Тэр хүн эсэргүүцэл үзүүлэхээр нь толгой хэсэгт цохисон. Намайг куртикийг тайлж авч байхад Ө халаасыг нь ухаад гар утсыг... Би зүүн гараараа бичдэг...”,
шүүх эмнэлгийн 2023.3.22-ны өдрийн 257 дугаар дүгнэлтэд “...Талийгаачийн нүүрэнд болон цээжин тус газарт хүчтэй цохих, түлхэхэд газарт толгойн баруун хэсгээр унах үед гавал тархины гэмтэл нь үүсэх боломжтой...”,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...уруулын баруун доод хэсэг, дээд уруулын дотор хэсэгт цус хуралттай ...” гэх гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Т.М нь амь хохирогчийг аль хэсгээр унасан буюу хохирогч баруун талаараа унаж, шүүгдэгч Т.М нь зүүн гар талаас куртикийг тайлсан, газарт унасан байхад нь амь хохирогчийг зүүн гараараа цохисон үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Гэрч Э.Ө-ын мэдүүлэг, шүүгдэгч Э.Ө-ын “...Миний гар гэмтэлтэй байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нь гэрч Л.Б-гийн мэдүүлэг, Ө.Б-ийн “Ө-тай 2017 оны 10 сарын сүүл, 11 сарын эхээс үерхэж байсан. Миний санаж байгаагаар 2017 оны 11 дүгээр сард ...3, 4 дүгээр хорооллын эцсээс Ө-ын найзын Prius-20 маркийн машинд сууж намайг Яармагт гэр лүү хүргэж өгчхөөд явсан. Маргааш нь өглөө 10 цагийн үед нөгөө хүргэж өгсөн машинтайгаа ирж уулзсан. ...Надтай 3, 4 дүгээр хороололд уулзаад явахдаа бид хоёр хөтлөлцөөд явж байсан. Тэгэхэд гар нь зүгээр, ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйл байгаагүй. Харин хамгийн сүүлд Ө надад гар утас өгчхөөд явахдаа гар нь зүгээр явчхаад хөдөө очоод мориноос унаад гараа гэмтээчихсэн гэж над руу утсаар ярьж байсан. Тэрнээс өмнө надтай уулзахдаа гараа гэмтээсэн гэж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 100-101 дэх тал), Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017.11.16-ны өдрийн яаралтай тусламжийн 18 цаг 40 минутын 20176887 дугаар “...Э-ын Ө... гэмтсэн цаг хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 12 цаг 00 минут, ...хаана “Орхонтуул сум” ...гол зовуурь “янгинаж өвдөнө. Мориноос унасан.” ...хэсэг газрын үзлэг “Баруун сарвуу хавдсан III дугаар хурууны шивнүүр хугарсан...” гэсэн хуудас (4 дүгээр хавтаст хэргийн 88-92 дахь тал), гэрч Б.Э-гийн: “...хүүхдээрээ Ө-ыг цохиогүй, Ө-тай хамт явж байсан хүн түрүүлж цохисон” гэж хэлүүлээд өгөөч гэсэн...Ө-ын хамт гэмт хэрэг үйлдсэн гэх нөгөө хүүхдийн аав манай гэрт ирж уулзахдаа Ө, М хоёр нь хамаатны хүмүүс, ах, дүү нарын хүүхдүүд болохоор “хүүхдээ мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр нь өгүүлээрэй” гээд явсан...”гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 95-96 дахь тал), гэрч Б.Түвшинбаярын: “...Шаабиг хочтой Ө-” гэж хүний талаар ярьж эхэлсэн...Ө-ын аав цэнхэр өнгийн портер машинтай ирээд Ө-тай уулзаад явсан. Уулзахдаа Мг 2 удаа цохисон гэж хэлээд өгөөч гэж” хэлээд явсан гэдгийг надад хэлсэн. Тэгэхээр нь би “...хүүгээ үнэн зөвөөр нь мэдүүлэг өгүүлээрэй” гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал)-ээр үгүйсгэгдсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус хуульчилсан бөгөөд дээрх байдлаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-, З.Ц-, гэрч Б.Б-, Ц.Б, Л.Б, С.Ц, Ө.Б- нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч нарын мэдүүлгийн зохих хэсгийг тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудтай уялдуулан авч үзэж, эх сурвалжтай, хэргийн үйл баримтыг харилцан нотолсон, үнэн зөв, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүх үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосныг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.М-ий өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн дүгнэлтэд: ...”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйл нь гэм буруутай этгээд дээр зүйлчлэгдэж гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчид тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэн бол зөрж гүйцэтгэх гэнэ. Гүйцэтгэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй гэсэн энэ журамлалт явсан бол зөв байсан юм болов уу. Иймээс миний үйлчлүүлэгч анхнаасаа хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруу байхгүй...”
Шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн дүгнэлтэд: Шүүгдэгч нарын хэн нь үнэн яриад байгааг шүүх үнэлэх боломжтой. 257 дугаартай шинжээчийн дүгнэлт өмнөх шинжээчийн дүгнэлтүүдийг үгүйсгэж байгааг заахдаа мөн 2 өөрөөр заасан. Ийм учраас бүхий л нотлох баримтыг шалгасан байхад эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдвол сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтад ашигтайгаар шийднэ гэсэн нөхцөл байдал үүссэн байгаа учраас миний үйлчлүүлэгчийг эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтэд тусгасан энэ үйлдлийг хэрэгсэхгүй...”
Шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Д.Чинзориг дүгнэлтэд: “...Зөрж гүйцэтгэсэн гэдэг зүйл энэ дээр яригдахгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлийг Ө учруулаагүй. Магадгүй гэм буруутай гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэрэг үгсэн тохиролцсон гэдгээр журамлаад зүйлчлэхэд буруудах зүйл байхгүй. Харин хүнийг алах гэмт хэрэг яагаад ч нотлогдохгүй байна...” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Т.М, Э.Ө-ын өмгөөлөгч нарын хэн аль 2017 оны 11 дүгээр сарын 12-13-ны шилжих шөнө 01 цагийн үед шүүгдэгч нар нь амь хохирогч Ц.Б-ийн өмчийг авах зорилгоор халдсан, харин хүн алах санаа зорилгогүй, амь хохирогчийг харилцан бие биенээ цохисон, түлхсэн зэргээр мэтгэлцэх бөгөөд шүүгдэгч нар нь амь хохирогчийн биед халдаж өмчийг авах зорилгоор халдсан бөгөөд харин тохиролцоогүй үйлдлийг хийж хүний алах гэмт хэргийг үйлдсэн талаар маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй буюу дээрмийн гэмт хэргийг зөвхөн хохирогчийн өмчлөх эрх байхаас гадна хүч хэрэглэж довтолж, түүний үр дүнд бий болсон хохирлоос хамаарч Эрүүгийн хуульд заасан тохирох зүйлчлэлээр зүйлчилнэ.
Тодруулбал, шүүгдэгч нар нь хохирогчийн эд зүйлийг авах зорилгоор довтолсон боловч санаа, зорилгоо туйлд нь хүргэхээр хохирогчид хүч хэрэглэсэн довтолсон нь хүнийг алах гэмт хэргийг бүрдлийг хангасан байна.
Дээрх байдлаар тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт үндэслэлгүй буюу гэм буруутайд тооцсон нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул тэдний дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 329 дүгээр дүгнэлтийн “...мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ...цохиулаад савж унах үед үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлтийг,
шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2264 дүгээр дүгнэлт, шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 539 дүгээр дүгнэлт “...нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...гэмтэл нь газарт савж унах үед үүсэхгүй...”, шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 257 дугаар дүгнэлт “...мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...савж унах буюу гэдрэг огцом унахад үүсэхгүй...талийгаачийн нүүрэнд болон цээжин тус газарт хүчтэй цохих, түлхэхэд газар толгойн баруун хэсгээр унах үед гавал тархины гэмтэл үүсэх боломжтой”-ээр амь хохирогчид учирсан гэмтлийг 1 удаагийн үйлчлэлээр толгойн баруун хэсгээр унах үед гавал тархины гэмтэл үүссэн тул шинжээчийн 329 дүгээр дүгнэлт няцаагдаж байна.
Дээрх байдлаар тогтоогдсон нөхцөл байдал болох шүүгдэгч Т.М, Э.Ө нарын бүлэглэж, хохирогчийн амь насыг хохироож, гар утас, куртик зэрэг эд зүйлийг авсан үйлдэлд улсын яллагчаас хүнийг алах гэмт хэргийг “бүлэглэж, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” үйлдсэн гэж дүгнэсэн хэргийг зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.М, Э.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д заасан хүнийг алах гэмт хэргийг өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Иргэдийн төлөөлөгчөөс “Шүүгдэгч Т.Мг гэм буруутай, Э.Ө-ыг гэм буруугүй” гэж дүгнэсэн болно. Иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Т.Мг гэм буруутай” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, харин шүүгдэгч Э.Ө-ыг гэм буруугүй гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн боловч, давхар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн гүйцэтгэх” шинжийг журамласан нь үндэслэлгүй гэж үзэн, зөвтгөж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-ийн амь нас хохирсон бөгөөд гэм хорын төлбөрт шүүгдэгч Т.М 3,850,000 төгрөг (2 дугаар хавтаст хэргийн 121, 3 дугаар хавтаст хэргийн 7 дахь тал), шүүгдэгч Э.Ө 3,995620 төгрөг (3 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал)-ийг оршуулгын зардалд, шүүгдэгч Т.М куртик, утасны үнэ 155,000 төгрөг (2 дугаар хавтас, 123 дахь тал)-ийг тус тус төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц-гийн хохирогч Ц.Б-ийн амь нас хохирсонтой холбоотой хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Ө, Т.М нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч Т.М, Э.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Т.М, Э.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5, 2.11 дэх хэсэгт зааснаар тус бүр 16 жилийн хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна.”,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан: “...Гэмт хэрэгт хандаж байгаа хандлага, мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг бусад бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж байж ялыг ялгамжтай оногдуулах талаар зохицуулсан. Эдгээрийг шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзээч гэж хүсэж байна...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: “...Миний үйлчлүүлэгч би тэнд байсан учраас би буруутай гэж уучлалт гуйсан, оршуулгын зардал болох хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээч...” гэсэн тус тус санал гаргасан.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг, шүүгдэгч Э.Ө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын хэн алинд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Т.М, Э.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал би болгох зорилгоор, бүлэглэж хүнийг алсан), гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (шүүгдэгч Т.М 33 настай, ам бүл 6, эхнэр, 2 хүүхэд, эх, дүүгийн хамт амьдардаг, шүүгдэгч Э.Ө 26 настай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүүгийн хамт амьдардаг), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний амь нас хохирсон, баримттай хохирлыг төлсөн), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Т.М, Э.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д тус тус зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.М урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан байх бөгөөд энэ нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул өршөөн хэлтрүүллээ.
Түүнчлэн шүүгдэгч Т.М-гийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 751 хоног, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 226 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 133 хоног, нийт 1,110 хоног цагдан хоригдсоныг,
шүүгдэгч Э.Ө-ын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 743 хоног, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 226 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 133 хоног, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 125 хоног, нийт 1196 цагдан хоригдсоныг тус тус эдлэх ялаас нь хасаж тооцов. (1 дүгээр хавтаст хэргийн 115, 122, 125, 133 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 31 дэх тал, 5 дугаар хавтаст хэргийн 128 дахь тал),
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн куртик 1 ширхгийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, компакт диск 2 ширхэг, рентген зураг 1 ширхэг зэргийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М, Э.Ө нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Т-ын М, Б овогт Э-ын Ө нарыг хүнийг алах гэмт хэргийг өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Т.М, Э.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д зааснаар 16 (арван зургаа) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус заасныг журамлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар Т.М-д оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.М, Э.Ө нарын эдлэх 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.М-гийн цагдан хоригдсон 1110 (нэг мянга нэг зуун арав) хоногийг, Э.Ө-ын цагдан хоригдсон 1196 (нэг мянга нэг зуун ерэн зургаа) хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн куртик 1 ширхгийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, компакт диск 2 ширхэг, рентген зураг 1 ширхэг зэргийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М, Э.Ө нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Өт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.М-д авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах тус тус таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М, Э.Ө нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР
ШҮҮГЧИД Г.ЭНХЦЭЦЭГ
Ц.УРАНГУА