Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/68

 

 

 

 

 

 

 

 2024        01         11                                     2024/ШЦТ/68

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч М.Очбадрах,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б.Б холбогдох эрүүгийн 2306 04764 3565 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” олон улсын худалдааны төвийн өргөтгөлд байрлах “Э.Х” худалдааны төвийн гадна иргэн Б.Т биед халдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн шанаа, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүл саруул хүүхэд байсан. Миний сэтгэл зүй дарамттай байна. Тухайн үед манай хүүхдийн толгойг аймаар болгосон байсан намайг зах дээр явж байхад намайг дуудсан. Нэгэнт миний хүү өнгөрсөн юм чинь яах вэ.  Босож ирэхгүй нь үнэн, би энэ хүнээс болж хүүхдээ алдсан. Энэ залууг бодоод хохиролоо барагдуулчихвал гомдол, саналгүй байна. Энэ хэрэг санамсар болгоомжгүйгээс болжээ. Би хохирлоо барагдуулвал гомдол саналгүй” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-23/,

Хохирогч Б.Тмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би ажил дээрээ буюу Н захын “Э.Х.Т”-ийн гадна тэрэг түрээд явж байхад 13 цагийн орчимд худалдааны төвийн урд талд 2 тэрэг байсан. Би нэг түрдэг тэргийг нь хөдөлгөөд хажуугаар нь явах гэтэл дотроос нэг үл таних эмэгтэй хүн гарч ирээд “чи яагаад тэрэг хөдөлгөөд байгаа юм, чи энүүгээр явахгүй” гэж хэлсэн. Тэгээд чи цаашаа яв гээд намайг шууд ирээд баруун гар талын хацар луу алгадаж авсан, тэгэхээр нь дахиад тэрэгтэйгээ хажуугаар нь явах гэтэл дахиж ирээд намайг алгадаж авахаар нь би тэр эмэгтэйн цээжин тус газар түлхээд би тэргээ түрээд явж байтал араас 2 эрэгтэй хүн ирээд нэг юм хэлээд байсан би ойлгоогүй, тэгсэн саарал өнгийн хувцастай, малгайгүй эрэгтэй хүн нь намайг хоолойноос боосон. Нөгөө малгай өмссөн байсан эрэгтэй нь миний зүүн гap талын шанаа хэсэгт 4-5 удаа гараараа цохиж авсан. Би тэгээд газар унаад өгсөн. ...Малгайтай залуу нь надад гэмтэл учруулсан. Таны үзүүлсэн зураг дээр байгаа хүн миний биед халдаж тухайн гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/, 

Гэрч Б.Н: “...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед би Н захын өргөтгөлийн өөрийн ажиллуулдаг “Е” бөөний төвийн лангууны гадаа тэргэн дээр ачигч нарын хамт ундаа, ус зэрэг бараа ачаад байж байтал тэрэг түрдэг залуу тэргээ түрээд ачаатай тэрэгний хажуугаар гарах гээд багтахгүй байхаар нь би түүнд хандаж “чи энүүгээр явж болохгүй, арын явдаг замаараа яв эсвэл хүлээж бай гэтэл “энүүгээр яагаад явж болдоггүй юм, чи энэ газрыг өмчлөөд авчихсан юм уу” гээд ачаатай байсан том тэргийг хөдөлгөөд, ачаатай байсан ундаа зэрэг зүйлсийг унагаах гээд байсан юм. Тэгэхээр нь хажуугаас нь “Чи наадхаа унагалаа болиоч ээ гэсэн чинь шууд намайг пизда, гичий минь” гэх зэргээр үгээр харааж доромжлоод байхаар нь “чи одоо болио, юу гээд хүн хараагаад байгаа юм гээд мөр лүү нь хоёр удаа түлхээд холдуулах” гэсэн чинь шууд над руу дайраад ачаатай байсан түрдэг тэрэгний бариул хэсгээрээ намайг 2 удаа гэдэс рүү түлхэж миний гарнаас бариад намайг тэрэгтэйгээ цуг татаад зам руу гарсан. Тэгэхээр нь би зөрүүлээд ачиж явсан барааг нь аваад газар шидэхэд, газар унасан байсан хайрцагтай зүйлээ аваад миний зүүн талын толгой, хэсэг рүү шидээд намайг гараараа баруун шанаа хэсэгт 2 удаа цохиж авахад би хэсэг шооконд ороод байж байтал манай ачаа зөөж тусалдаг ажилтан болох Б гарч ирээд шууд намайг цохисон залуутай барьцалдаад тэр 2 маргалдаад байх шиг байсан. ...Тэрэг түрдэг залуу болон манай ажилтан Б нар хоорондоо барьцалдаж байхад манайд ажилладаг Г., Д, У гэх залуучууд ирээд салгах гэсэн чинь салахгүй байсан, тэгээд арай ядаж салгаад нөгөө залуу манай гадаа утсаар яриад зогсоод байсан. ...Хэсэг хугацааны дараа нэг цагдаа ирээд хяналтын камерын бичлэг шүүгээд намайг хэлтэс рүү яв гэсэн би мэдүүлэг тайлбар өгсөн. Би шүүх эмнэлэгт 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажил дээрээ буюу Н захын өргөтгөлийн ус, ундааны бөөний төв дээрээ падаан бичээд сууж байхад 14 цагийн үед гэж санаж байна, бөөний төвөөс гараад иртэл Н зах дээр Д гэх эзэнтэй хүнсний бөөний төв ажиллуулдаг хүний ачигч залуу нь манай захирал Нарантуяа эгчийг нүүр лүү хайрцагтай зүйл авч шидээд баруун талын шанаа хэсэгт нэг удаа цохиж авсан. Бөөний төвөөс манай ажлын газрын залуу Б гарч ирээд цохиж байхыг нь хараад салгах гэж очтол Б нүүр лүү тэр К залуу нэг удаа цохиж авахаар нь Б зөрүүлээд нүүр лүү нь цохиж аваад, барьцалдаж авахаар нь манай ажлын газрын хүн болох Д бид хоёр очоод салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би Н зах дээр ус, ундааны бөөний төвд Н гэх хүний ажиллуулдаг газар ачигчаар ажилд орсон. ...14 цагийн үед гэж санаж байна, бөөний төв дотор ус, ундаа гаргаж байгаад Б гэх ачигч залуу бөөний төвөөс гарсан, дараа нь ачигч Г бид хоёр араас нь гартал манай захирал Н эгчийг нэг үл таних эрэгтэй хүн нүүр лүү миний харснаар нэг удаа баруун талын шанаа хэсэгт цохиж байсан. Тэгэхэд Б барьж явсан ундаагаа хаяад тэр залуу дээр яваад очтол Бг цохиод авсан, зөрүүлээд Б цохиж аваад хоорондоо зууралдаж байхад нь Г бид хоёр очоод салгасан. Манай захирлыг цохисон залуу тэргэн дээрээ түрж байсан зүйлээ газраар тарааж шидээд, зогсоолын хаалт төмрийг аваад бид хэд рүү далайгаад төмрөө тавиад өөдөөс салаавч өгөөд Кр баахан юм яриад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44/, 

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаартай дүгнэлтэд: 1. Б.Тбиед тархи доргилт, зүүн шанаа, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 56-57/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 105/, эд мөрийн баримтаар сидиг тооцсон тогтоол /хх-ийн 24/, Шүүгдэгч Б.Бн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/, үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 98/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 97/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 96/, хохирогчийн өгсөн баримт /хх-ийн 107-109/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” олон улсын худалдааны төвийн өргөтгөлд байрлах “Э.Х” худалдааны төвийн гадна иргэн Б.Тбиед халдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн шанаа, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Хохирлын тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс асууж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардал буюу 148.000 төгрөг төлсөн баримт гаргаж өгсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтдээ нийт 10.387.500 төгрөг төлүүлэх хүсэлтийг гаргасан. Эдгээр баримтуудаас 148.000 төгрөгийн баримт давхардсан байгаа. Харин давхардаагүй сэтгэцэд урчуулсан хохирол 7,144,500 төгрөг, орчуулагчийн төлбөр 3,000,000, унааны зардал 50,000 төгрөг, эмийн хэрэгслийн үнэ 45,000 төгрөг тус тус нэхэмжилсэн үнийн дүн байна. Үүнээс сэтгэцэд учруулсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Харин орчуулагчийн хөлс болон унааны зардал, эмийн хэрэгслийн үнэ зэрэг хохирлын баримт байхгүй тул нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээх саналтай байна. Харин 7.144.500 төгрөгийг бол тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгоно уу гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй санал нэг байна, хэлэх зүйл алга” гэв.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” олон улсын худалдааны төвийн өргөтгөлд байрлах “Э.Х” худалдааны төвийн гадна иргэн Б.Тбиед халдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн шанаа, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн Газрын Цагдаагийн хэлтэс -1, шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

 

Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би ажил дээрээ буюу Н захын “Э.Х.Т”-ийн гадна тэрэг түрээд явж байхад 13 цагийн орчимд худалдааны төвийн урд талд 2 тэрэг байсан. Би нэг түрдэг тэргийг нь хөдөлгөөд хажуугаар нь явах гэтэл дотроос нэг үл таних эмэгтэй хүн гарч ирээд “чи яагаад тэрэг хөдөлгөөд байгаа юм, чи энүүгээр явахгүй” гэж хэлсэн. Тэгээд чи цаашаа яв гээд намайг шууд ирээд баруун гар талын хацар луу алгадаж авсан, тэгэхээр нь дахиад тэрэгтэйгээ хажуугаар нь явах гэтэл дахиж ирээд намайг алгадаж авахаар нь би тэр эмэгтэйн цээжин тус газар түлхээд би тэргээ түрээд явж байтал араас 2 эрэгтэй хүн ирээд нэг юм хэлээд байсан би ойлгоогүй, тэгсэн саарал өнгийн хувцастай, малгайгүй эрэгтэй хүн нь намайг хоолойноос боосон. Нөгөө малгай өмссөн байсан эрэгтэй нь миний зүүн гap талын шанаа хэсэгт 4-5 удаа гараараа цохиж авсан. Би тэгээд газар унаад өгсөн. ...Малгайтай залуу нь надад гэмтэл учруулсан. Таны үзүүлсэн зураг дээр байгаа хүн миний биед халдаж тухайн гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Гэрч Б.Н: “...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13 цагийн үед би Н захын өргөтгөлийн өөрийн ажиллуулдаг “Е” бөөний төвийн лангууны гадаа тэргэн дээр ачигч нарын хамт ундаа, ус зэрэг бараа ачаад байж байтал тэрэг түрдэг залуу тэргээ түрээд ачаатай тэрэгний хажуугаар гарах гээд багтахгүй байхаар нь би түүнд хандаж “чи энүүгээр явж болохгүй, арын явдаг замаараа яв эсвэл хүлээж бай гэтэл “энүүгээр яагаад явж болдоггүй юм, чи энэ газрыг өмчлөөд авчихсан юм уу” гээд ачаатай байсан том тэргийг хөдөлгөөд, ачаатай байсан ундаа зэрэг зүйлсийг унагаах гээд байсан юм. Тэгэхээр нь хажуугаас нь “Чи наадхаа унагалаа болиоч ээ гэсэн чинь шууд намайг пизда, гичий минь” гэх зэргээр үгээр харааж доромжлоод байхаар нь “чи одоо болио, юу гээд хүн хараагаад байгаа юм гээд мөр лүү нь хоёр удаа түлхээд холдуулах” гэсэн чинь шууд над руу дайраад ачаатай байсан түрдэг тэрэгний бариул хэсгээрээ намайг 2 удаа гэдэс рүү түлхэж миний гарнаас бариад намайг тэрэгтэйгээ цуг татаад зам руу гарсан. Тэгэхээр нь би зөрүүлээд ачиж явсан барааг нь аваад газар шидэхэд, газар унасан байсан хайрцагтай зүйлээ аваад миний зүүн талын толгой, хэсэг рүү шидээд намайг гараараа баруун шанаа хэсэгт 2 удаа цохиж авахад би хэсэг шооконд ороод байж байтал манай ачаа зөөж тусалдаг ажилтан болох Б гарч ирээд шууд намайг цохисон залуутай барьцалдаад тэр 2 маргалдаад байх шиг байсан. ...Тэрэг түрдэг залуу болон манай ажилтан Б нар хоорондоо барьцалдаж байхад манайд ажилладаг Г, Д, У гэх залуучууд ирээд салгах гэсэн чинь салахгүй байсан, тэгээд арай ядаж салгаад нөгөө залуу манай гадаа утсаар яриад зогсоод байсан. ...Хэсэг хугацааны дараа нэг цагдаа ирээд хяналтын камерын бичлэг шүүгээд намайг хэлтэс рүү яв гэсэн би мэдүүлэг тайлбар өгсөн. Би шүүх эмнэлэгт 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

 

Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажил дээрээ буюу Н захын өргөтгөлийн ус, ундааны бөөний төв дээрээ падаан бичээд сууж байхад 14 цагийн үед гэж санаж байна, бөөний төвөөс гараад иртэл Н зах дээр Д гэх эзэнтэй хүнсний бөөний төв ажиллуулдаг хүний ачигч залуу нь манай захирал Н эгчийг нүүр лүү хайрцагтай зүйл авч шидээд баруун талын шанаа хэсэгт нэг удаа цохиж авсан. Бөөний төвөөс манай ажлын газрын залуу Б гарч ирээд цохиж байхыг нь хараад салгах гэж очтол Б нүүр лүү тэр К залуу нэг удаа цохиж авахаар нь Б зөрүүлээд нүүр лүү нь цохиж аваад, барьцалдаж авахаар нь манай ажлын газрын хүн болох Д бид хоёр очоод салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

 

Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би Н зах дээр ус, ундааны бөөний төвд Н гэх хүний ажиллуулдаг газар ачигчаар ажилд орсон. ...14 цагийн үед гэж санаж байна, бөөний төв дотор ус, ундаа гаргаж байгаад Б гэх ачигч залуу бөөний төвөөс гарсан, дараа нь ачигч Г бид хоёр араас нь гартал манай захирал Н эгчийг нэг үл таних эрэгтэй хүн нүүр лүү миний харснаар нэг удаа баруун талын шанаа хэсэгт цохиж байсан. Тэгэхэд Б барьж явсан ундаагаа хаяад тэр залуу дээр яваад очтол Бг цохиод авсан, зөрүүлээд Б цохиж аваад хоорондоо зууралдаж байхад нь Г бид хоёр очоод салгасан. Манай захирлыг цохисон залуу тэргэн дээрээ түрж байсан зүйлээ газраар тарааж шидээд, зогсоолын хаалт төмрийг аваад бид хэд рүү далайгаад төмрөө тавиад өөдөөс салаавч өгөөд Кр баахан юм яриад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44/, 

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12446 дугаартай шинжээчийн: “1. Б.Тбиед тархи доргилт, зүүн шанаа, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 56-57/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч Б.Т эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Мөн шүүгдэгч нь хохирогч Б.Тнүүрэн тус газар гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “биед тархи доргилт, зүүн шанаа, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бат-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурсан байна.

Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б нийт 10,387,500 төгрөг нэхэмжилснээс Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаартай шинжээчийн: “1. Б.Тбиед тархи доргилт, зүүн шанаа, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлтийг /хх-ийн 56-57/, үндэслэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бт учирсан хохирлыг 2023 онд үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550,000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 7,144,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар, мөн хохиролд баримтаар авагдсан 148,000 төгрөгийн хохирол  шүүгдэгч Б.Б нь төлөөгүй байх тул 148,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Харин орчуулагчийн зардал 3,000,000 төгрөг, унааны хөлс 50,000 төгрөг, эм эмийн хэрэгслийн үнэ 45,000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг Сиди бичлэгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргах саналтай байна” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Байхгүй” гэх дүгнэлтийг

ШүүгдэгчХэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг удирдлага болгож,

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг оногдуулсан ялыг шүүгдэгч Б.Б нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлаж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэв.

Хэрэв зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Бд санууллаа.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б. Б.г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг Улаанбаатар хотын 0 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Бд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэс 7,292,500 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бт олгосугай.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б нь орчуулагчийн зардал болон бусад хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар Б.Бэс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.СОЛОНГОО