| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/03238/И |
| Дугаар | 102/ШШ2020/03412 |
| Огноо | 2020-11-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2020/03412
| 2020 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2020/03412 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Э-ын С /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, С овогт Ж-ы Б /РД: 00000000/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.С би Ж.Б-тэй 2011 онд танилцан үерхэж байгаад улмаар хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Б.А, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.М нар төрсөн. Э.С, Ж.Б бид 2018 оноос таарамжгүй харилцаатай байх болсон бөгөөд 2019 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Биднийг тусдаа амьдрах болсноос хойш охин Б.А, хүү Б.М нар эх Э.С миний асрамжинд өсөн хүмүүжиж байна. Одоо Ж.Б нь өөр хүнтэй гэр бүл болж, дахин хүүхэдтэй болсон тул цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул би хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд төрсөн эцэг Ж.Б-ээс охин Б.А, хүү Б.М нарт Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.С, Ж.Б нар нь 2011 онд танилцан үерхэж байгаад улмаар хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Б.А, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.М нар төрсөн. Э.С, Ж.Б нар нь 2018 оноос таарамжгүй харилцаатай байх болсон бөгөөд 2019 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Э.С, Ж.Б нарыг тусдаа амьдрах болсноос хойш охин Б.А, хүү Б.М нар эх Э.Сгийн асрамжинд өсөн хүмүүжиж байна. Ж.Б нь өөр хүнтэй гэр бүл болж, дахин хүүхэдтэй болсон тул цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон. Иймд төрсөн эцэг Ж.Бээс охин Б.А, хүү Б.М нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ж.Б нь нэхэмжлэгч Э.Сгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Охин Б.А, хүү Б.М нар нь миний хүүхдүүд мөн учраас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Миний бие Ж.Б нь Оюу толгой ХХК-д 14 хоног ажиллаад 7 хоног амардаг тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.С, хариуцагч Ж.Б нар 2011 онд танилцаж, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр охин Б.А, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүү Б.М нар төрсөн ба хариуцагч Ж.Б нь охин Б.А, хүү Б.М нарыг өөрийн хүүхдүүд гэдгийг зөвшөөрсөн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд 21.5 дахь хэсэгт ...Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж хуульчилжээ.
Хариуцагч Ж.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцэг хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжилж буй нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Ж.Б-ээс хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардах эрхтэй гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Э.С нь хүүхдийн асрамжийн талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ба хариуцагч энэ асуудлаар маргаагүй тул охин Б.А, хүү Б.М нарыг эх Э.С-гийн асрамжинд үлдээж, эцэг Ж.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.А /РД: 00000000/, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.М /РД: 00000000/-нарыг эх Э.С /РД: 00000000/-гийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.А /РД: 00000000/, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.М /РД: 00000000/-нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Ж.Б-ээс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР