Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/154

 

 

 

 

 

 2024         02         08                                    2024/ШЦТ/154

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

улсын яллагч Б.Одонтуяа,

Хохирогч Ө.Э, түүний өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Х.Бд холбогдох эрүүгийн 2303 00693 0550 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 07 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Н худалдааны төвөөс зүүн тийш 18 дугаар байрны урд уулзварт Toyota prius 30 маркийн 0-0 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 19.4 жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Ө.Эыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Х.Б мэдүүлэхдээ: “...Тухайн үед би Н худалдааны төвийн урд 91 дүгээр байрнаас дуудлага аваад явж байх замд болсон хэрэг. Би өөрийгөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хохирогч талаас хамаарал бүхий зүйл байсан болов уу гэж хардаг. Тэр нь юу вэ гэвэл хохирогч маань баруун 4 замаас 7 цаг 40 минутад гэрээсээ гарсан, баруун 4 замаас 4 зам хүртэл Н худалдааны төв хүртэл хэр хурдан явсан бэ гэдэг асуудал байгаа юм болов уу гэж хардаг, бусдаар бол надад урд өгсөн мэдүүлэг үнэн зөв зөрсөн зүйл байхгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Э мэдүүлэхдээ: “...Тухайн үед би 7 цаг 40 минутад гэрээсээ гарсан, осол болсон цаг минут гэвэл 7 цаг 54 минут юм. Би цагаа харсан, яагаад энэ цагийг сайн мэдэж байна гэвэл яг тухайн осол гарахын өмнөхөн Хард рок гээд газрын өмнө очиход миний утас дугарч ажлын газраас дуудлага ирж байсан, тэгээд утасны цагаа хараад уулзвар руу орсон боловч тухайн автомашин намайг мөргөсөн. Онцлог нь гэвэл тухайн автомашин зогсож байсан. Би тухайн автомашиныг зогсож байна гэж хараад уулзвар руу орсон. Гэтэл гэнэт хөдлөөд мөргөсөн. Өөрөө хэлэхдээ маш бага цагийн км цагийн хурдтай бараг л зогсож байсан гэж хэлдэг. Гэхдээ би мөргүүлээд 1 метр гаруй түрж яваад, тухайн үед дугуйнаасаа үсэрээд газар унасан. Тэгээд босох үед зүүн хөлний өвдөг зууралттай, их сонин байдалтай босож ирсэн. Тухайн жолооч зүгээр үү гэхэд яаж зүгээр байхын гээд их бухимдалтай байсан. Цагдаа түргэн дуудах уу гэхэд чи өөрөө мэд гэхээр нь би 103, 102 руу өөрөө залгаж дуудлага өгсөн. Тэр үед дугуйтай зам дээр зорчиж байсан 16 настай хүүхэд тусламж үзүүлж  байхад тухайн хүүхэдтэй чи юугаа мэддэг юм яв гэж уурлаж муухай харилцаж байсан. Надаас уучлалт гуйхын оронд харьцаа хандлага их муухай байсан. Би маш ихээр бухимдаж байсан. Тухайн эмнэлэгээр цугтаа дагуулж явахад тэргэнцэртэй хөл маш их хавдаад гишгэж чадахгүй явж байхад цагдаад мэдүүлэг өгчихөөд гэр рүү хүргээд өгөөч гэхэд намайг буруутайг тогтоогоогүй, ялтан гэж хэлээгүй байхад яахаар аа ингэж хэлдэг юм гээд хаяад гараад явсан. Тэгээд эхнэртэйгээ явж байсан, би явж чадахгүй, эхнэр жолоо барьж чадахгүй байхад орхиод явсанд маш их гомдолтой байна. Тэгээд такси бариад гэртээ харьсан. Түүнээс хойш нэг ч удаа холбогдоогүй. Яаж байна гэж бие асуугаагүй. 3 сарын дараа таягтай цагдаагийн газар мэдүүлэг өгөх гээд очиход даапаалж байгаа юм шиг одоо болтол таягнаасаа салаагүй юм уу гэж хэлсэн. Яг үнэнийг хэлэхэд 2  долоо хоногийн өмнө таягнаасаа салсан. Километр гаруй түүнээс дээш явахад миний өвдөгөөр янгинаж өвддөг. Цаг агаар муудхаар хөл янгинаж өвддөг. Ядаж тухайн үед над руу залгаад одоо яаж байна гэж нэг ч яриагүй, усанд хаясан чулуу шиг хаясан. Эмнэлэгт үзүүлэх үү яах уу гэж асуугаагүй хувь хүний этек талаасаа маш их хүн чанар муутай, ёс зүй муутай хүн гэж харсан, маш их гомдолтой байна.” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Үүнд: Гомдол, мэдээлэл хүлээн авсан дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/,

Хохирогч Ө.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 07 цаг 40 минутын үед баруун 4 замд байх гэрээсээ өөрийнхөө унадаг дугуйг унаад ажил руу гарсан, замдаа явсаар Н худалдааны төвийн хойно явган хүний замаар баруунаас зүүн чигт явж байгаад байрны замтай нийлэх хэсгийн гарцаар дугуйгаа унаад гарах үед ертөнцийн зүгээр хойд талаас миний зүүн гар талаас машин мөргөөд 1 метр орчим түрж яваад төв зам руу ороод зогссон, би түрэгдэж явсаар дугуйнаасаа салаад газарт унасан намайг газраас босоход зүүн хөлийн өвдөг эвгүй зууралдсан юм шиг хөдлөхөд хүндрэлтэй болсон байсан тэгсэн тэр машины жолооч нь гарч ирээд зүгээр үү гэсэн би мөргүүлсэн юм чинь яаж зүгээр байдаг юм бэ гэж хэлээд цагдаа дуудах уу гэхэд өөрөө мэдээ гэхээр нь би цагдаа, түргэнд дуудлага өгсөн эхлээд 103-ын түргэн ирж үзээд ясны гэмтэл байхгүй байна зөөлөн эдийн гэмтэл байна шинжилгээ хийлгүүлээрэй гэж хэлээд яваад өгсөн дараа нь замын цагдаа ирж хэмжилт хийсэн. Тэгээд би тэндээсээ шууд гэмтлийн эмнэлэг орж зураг авахуулахад ясны гэмтэл бол байхгүй байна имрад харуул гэхээр нь харуулах гэхэд очертой байхаар нь өөрийхөө ажлын буюу 0 дүгээр эмнэлэгийн имрад харуулж шинжилгээ хийлгээд тэр өдрийн оройноо шүүх эмнэлэгт үзүүлээд гэртээ харьсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 14/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Э нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 208,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Х.Бээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19/,

Шүүх шинжилгээний үндэсний ерөнхий газрын шинжээч эмч Б.Ан гаргасан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №00 дугаар дүгнэлтэд: “1. Ө.Эын биед зүүн өвдөгний урд чагтан холбоос суналт, дотор саран жийргэвч иврэлт, урагдал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 00 дүгнэлт /хх-ийн 41-45/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000дүгээр магадлагаа: “...Унадаг дугуйгаар зорчигч Ө.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн нь хэргийн материалаар тогтоогдсонгүй. Toyota Prius-ЗО маркийн 0-0 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 19.4 “жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн осол гарах үндсэн шалтгаан болсон байна.” гэх магадлагаа /хх-ийн 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 90/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 85/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 86/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87/, тээврийн  хэрэгслийн лавлагаа /хх-ийн 88/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 89/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94/, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 69/, эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 71-75, 77-78, 80, 82/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч: “...шүүгдэгч Х.Б нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 07 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Н худалдааны төвөөс зүүн тийш 18 дугаар байрны урд уулзварт Toyota prius 30 маркийн 0-0 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 19.4 жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Ө.Эыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгээр тогтоогдож байна.  Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох, хохирол төлбөрийн хувьд 4,176,000 төгрөгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Гэм хорын хохиролд 374,200 төгрөгийг, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зардал 208,000 төгрөгийг төлүүлэх, цаашид гарах зардлыг болон гэм хорын хохирлыг нээлттэй үлдээх саналтай байна” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч: “...Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд нотлох баримтыг шинжлэн судалсан. Шинжлэн судалсантай холбоотойгоор улсын яллагчийн байр суурийн эсрэг байна. Манай үйлчлүүлэгч нь өөрийн холбогдох боломжит баримтыг бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бол мөрдөн байцаагчийн ярьсан хэлсний дагуу “үйлчилгээгээ авсан бол тухайн баримтуудаа авч ирж болно” гэсний дагуу чиглэл өгсөн үүний хүрээнд баримтуудаа өгсөн байдаг. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтууд бол одоогийн нийгэм нь төлбөр тооцооны асуудал цахим болсон байгаа. Энэ талаараа бол манай үйлчлүүлэгч нь өөрийн эмайл хаяг руу үйлчилгээ авсан баримтаа авсан байгаа. Ажлын газрын тодорхойлолт байгаа энэ нэг өдрийн 172.245 төгрөгийн цалинтай гэж тодорхойлсон байгаа.  Энэ нь нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал оруулан тооцсон цалин юм. Үүнийг мөн адил тооцоолоод үзсэн чинь 3.800.000 төгрөгт бол хүрч байгаа. Манай үйлчлүүлэгчийн ажиллаж байгаа газар бол эрүүл мэндийн байгууллага юм. Энэ байгууллага нь эдгээрийг тодорхойлоод өгч байгаа нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзэж байгаа. Улсын яллагч байр суурийг үгүйсгэж манай үйлчлүүлэгчийн хохирсон хохирлыг хэмжээ бол 7.995.000 төгрөг байна. Үүнийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Сэтгэцэд учрах гэм хорын хохирлыг нэхэмжлэхгүй.” гэв.

 

Хохирогч Ө.Э: “...Өмгөөлөгчтэй байр суурь ижилхэн байна.” гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүгдэгч Х.Б: “...гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирол хор уршиг учирсан, хохирол төлж барагдуулсан. Цаашид гарах зардлыг болон гэм хорын хохирлыг төлнө.” гэх ,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул энэхүү нотлох баримтууд нь хууль ёсны байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Х.Б нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 07 цаг 55 минутын орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Н худалдааны төвөөс зүүн тийш 18 дугаар байрны урд уулзварт Toyota prius 30 маркийн 0-0 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 19.4 жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч Ө.Эыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ө.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 07 цаг 40 минутын үед баруун 4 замд байх гэрээсээ өөрийнхөө унадаг дугуйг унаад ажил руу гарсан, замдаа явсаар Н худалдааны төвийн хойно явган хүний замаар баруунаас зүүн чигт явж байгаад байрны замтай нийлэх хэсгийн гарцаар дугуйгаа унаад гарах үед ертөнцийн зүгээр хойд талаас миний зүүн гар талаас машин мөргөөд 1 метр орчим түрж яваад төв зам руу ороод зогссон, би түрэгдэж явсаар дугуйнаасаа салаад газарт унасан намайг газраас босоход зүүн хөлийн өвдөг эвгүй зууралдсан юм шиг хөдлөхөд хүндрэлтэй болсон байсан тэгсэн тэр машины жолооч нь гарч ирээд зүгээр үү гэсэн би мөргүүлсэн юм чинь яаж зүгээр байдаг юм бэ гэж хэлээд цагдаа дуудах уу гэхэд өөрөө мэдээ гэхээр нь би цагдаа, түргэнд дуудлага өгсөн эхлээд 103-ын түргэн ирж үзээд ясны гэмтэл байхгүй байна зөөлөн эдийн гэмтэл байна шинжилгээ хийлгүүлээрэй гэж хэлээд яваад өгсөн дараа нь замын цагдаа ирж хэмжилт хийсэн. Тэгээд би тэндээсээ шууд гэмтлийн эмнэлэг орж зураг авахуулахад ясны гэмтэл бол байхгүй байна имрад харуул гэхээр нь харуулах гэхэд очертой байхаар нь өөрийхөө ажлын буюу 4 дүгээр эмнэлэгийн имрад харуулж шинжилгээ хийлгээд тэр өдрийн оройноо шүүх эмнэлэгт үзүүлээд гэртээ харьсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 14/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Э нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 208,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Х.Бээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19/,

Шүүх шинжилгээний үндэсний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000 дугаар шинжээч эмч Б.Ан: “1. Ө.Эын биед зүүн өвдөгний урд чагтан холбоос суналт, дотор саран жийргэвч иврэлт, урагдал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтмол алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/, Др эмнэлэгийн “зүүн өвдөгний MRI” баримт /хх-ийн 34/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 000дүгнэлт /хх-ийн 41-45/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000дүгээр магадлагаа: “...Унадаг дугуйгаар зорчигч Ө.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн нь хэргийн материалаар тогтоогдсонгүй. Toyota Prius-ЗО маркийн 0-0 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 19.4 “жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн осол гарах үндсэн шалтгаан болсон байна.” гэх магадлагаа /хх-ийн 49/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 85/, тээврийн  хэрэгслийн лавлагаа /хх-ийн 88/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94/, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 69/, эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 71-75, 77-78, 80, 82/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг жолооч зөрчсөн, мөн энэхүү үйлдэл нь болгоомжгүй хэлбэртэй байх ба жолоочийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг байна.

Шүүгдэгч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 19.4-т жолооч хорооллын доторх хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо тэр замаар орохдоо тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэх заалтуудыг зөрчиж хохирогч Ө.Эыг мөргөсөн үйлдлийн улмаас Ө.Эын биед зүүн өвдөгний урд чагтан холбоос суналт, дотор саран жийргэвч иврэлт, урагдал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан байх ба үйлдэл хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.БийгАвтотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж,  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1-1-т “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Ө.Эт гэм хорын хохирол 374,200 төгрөгийг, мөн Эрүүл мэндийн даатгалын санд 208,000 төгрөгийг шүүгдэгч Х.Бээс гаргуулж шийдвэрлэж, харин бусад хохирлын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Х.Бээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хохирогч Ө.Э нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хохирол төлөх ажлын 3 хоногийн завсарлага авсан ба 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Ө.Эын Хаан банкны 0000  тоот дансанд 374,200 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банкны 000 тоот дансанд 208,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь банкны депозит дансны хуулгаар нотлогдож байх тул шүүгдэгч Х.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар оршин сууж байгаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, 4 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ө.Эын цаашид гарах эмчилгээний зардал болон хохиролоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг. Зам тээврийн ослын хэрэг байгаа. Гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, санаатай хэлбэрээр үйлдэгддэггүй нь бусад төрлийн гэмт хэргээс ялгаатай байгаа. Тухайн гэмт хэрэг нь зорчих эрхийн санкцтай. Миний үйлчлүүлэгчээс уучлалт гуйж, харамссан зүйл байхгүй, хүн ёсоор харилцаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь  эргэлзээтэй байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдээ гэртээ хардаг гэсэн байна. Иймд торгуулийн ял хэрэглэх нь өрөөсгөл байна. Прокурорын зорчих эрхийн саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг,

Хохирогч Ө.Э: “...өмгөөлөгч маань миний хэлэх гэсэн бүгдийг хэлсэн. Байр суурь ижил байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Б: “...хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал Х.Бий хувьд тогтоогдож байх ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогч нь нэхэмжлэх зүйлтэй, гомдолтой гэх тайлбар, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэв зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Х.Бд санууллаа.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ховогт Х.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Бд 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг Улаанбаатар хотын 00дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг тус тус хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Бд мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Ө.Э нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Х.Бээс нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.СОЛОНГОО