| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/03890/И |
| Дугаар | 102/ШШ2020/03353 |
| Огноо | 2020-11-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2020/03353
2020 11 09 102/ШШ2020/03353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,
Нэхэмжлэгч: Г-А аймаг, Т сум, Г 0 дугаар баг хаягт оршин суух, эрэгтэй, Б овогтой П-гийн Д /РД: АА00000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД, 00 дугаар хороо, 0 хороолол, А гудамж, 00а байр, 000 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Ц овогтой А-гийн Н /РД: АА00000000/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Д, хариуцагч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... П.Д миний бие 2014 оны 10 сард А.Н-тэй танилцаж, ******* оны******* дүгээр*******-нд охин Д.А төрж охинтой болсон. 1 жилийн өмнөөс тусдаа амьдарч байгаа болно. Би архи уугаад байдгийн улмаас байнгын зөрчилтэй, хэрүүл маргаантай байдаг болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй ... гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А.Н миний бие П.Д-тэй 2014 оны 10 сард танилцаж ******* оны******* дүгээр сарын*******-нд охинтой болсон. Тэрээр энэ хугацаанд байнгын архи дарс ууж хэрүүл маргаантай байсны улмаас 1 жилийн өмнөөс тусдаа амьдарч байгаа болно. Охин маань 2 ой гарантай болж байгаа бөгөөд хүүхдийн тэтгэмжийн мөнгө эцгээс нь гаргуулмаар байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, охиноо өөрийнхөө асрамжид үлдээж өөрөө авах болно. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна ... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Д нь хариуцагч А.Н-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
П.Д, А.Н нар нь 2016 оны 10 дугаар сарын*******-ний өдөр гэр бүл болсныг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 1107001641 дугаарт бүртгүүлсэн, ******* оны******* дүгээр сарын*******-ны өдөр охин Д.А-г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Мөн охин Д.А-г эх А.Н-ийн асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон, хүүхдийн асрамжийн талаар маргаангүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй.
Хүүхдийн тэтгэлгийн талаар нэхэмжлэлээр шаардаагүй хэдий ч хариуцагч тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр нэхэмжлэгч П.Д-гээс тэтгэлэг гаргуулан охин Д.Аг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт нийцнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг, мөн талууд эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогтой П-гийн Д /РД: ДЗ93081310/, Ц овогтой А-гийн Н /РД: АА00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар ******* оны******* дүгээр сарын*******-ны өдөр төрсөн охин Д.А-г эх А.Н-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар ******* оны******* дүгээр сарын*******-ны өдөр төрсөн охин Д.А тухайн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11 нас хүртэл, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд/ хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг П.Д-гээс сар болгон тэтгэлэг гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Д-д олгох, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 29,110 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш хувийг ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ