Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 53

 

  

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0060/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Б.Цагаанхүү, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир, 
Шүүгдэгч ***ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа, 
Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Н.Баярмаа, 
Хохирогч ***, ***,  
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт *** овогт *** ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт *** овогт *** *** нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000507 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ***, /РД:***/, ***-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 1,  *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч уг хаягт оршин суудаггүй, оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-2003 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
-2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 21 хоногийн хорих ял эдлэхээс өршөөн хэлтрүүлсэн, 

 2.Монгол Улсын иргэн, ***, /РД:***/, ***-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр,

хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч уг хаягандаа оршин суудаггүй, оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:  
-1996 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 65 дугаартай тогтоолоор эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэгдэн 1996 оны 07 дугаар сарын 26-ны өдөр  ялын хугацаа дуусч суллагдсан, 
-2000 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэн 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 3 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэн хянан харгалзсан,
-2001 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэн 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3 сар 14 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, 
-2004 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 96 дугаартай тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн, 
-2004 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 96а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 
-2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 50000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
        
Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шинэ-Орчин” төвд үйл ажиллагаа явуулах “Ганга-Эгмо” хүнсний дэлгүүрийн орчимд хамтран амьдрагч ***г өмөөрсний улмаас ***ыг архины шилээр хүзүүн тус газар нь зүсэж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан,  
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шинэ-Орчин” төвд үйл ажиллагаа явуулах “Ганга-Эгмо” хүнсний дэлгүүрийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан архины шилийг зэвсгийн чанартай ашиглан ***гийн эрүүн тус газар нь зүсэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө ажлаасаа хөлөө үзүүлэхээр Дарханд ирсэн байсан. Өмнөх өдөр нь би ажлынхаа нэг манаачтай хамт явж байгаад ***тэй тааралдаад муудалцахдаа утсаа алга болгосон байсан бөгөөд тэр өдөр ээжийгээ хүлээгээд зах дээр зогсож байсан. Тэгээд би гар утсаа асуух гэхэд *** бид хоёр буруу ойлголцож, би ***гийн эрүүг нь халаасандаа хийсэн байсан шипрээр цохичихоод яваад өгсөн. *** бид хоёрын хооронд хувийн таарамжгүй харьцаа байсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр согтуу байсан хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. *** бид нарын хооронд өс хонзонгийн зүйл байхгүй. Би ***г өмөөрч ***ыг гэмтээсэн. Би *** дээр очиход эрүүнээс нь цус гарсан байсан. Наад эрүүгээ яасан бэ гэж ***гээс асуухад *** *** намайг хатгачихлаа гэж хэлсэн. Би ***ын гүрээнд хатгана гэж бодоогүй, айлгах зорилготой очсон боловч ийм юм болчихлоо, *** *** ахаас уучлалт гуйж байна. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Уучлаарай *** ахаа” гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би ***г шипрээр цохичихоод зах дээрээс явж микрт байдаг дүүгийнхээ гэрт нь очиж хоол идсэн. Тэгээд буцаж зах ороод явж байхад *** хажууд ирээд татах шиг болоход миний хоолойг зүссэн байсан. Ямар нэгэн гомдол саналгүй, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…*** бид хоёрын хувьд танилын харьцаатай, өөр ямар нэгэн харилцаа байхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр *** бид хоёр захын хажууд сууж байгаад замын эсрэг талд гараад ээжээсээ үс засуулах гэж 5000 төгрөг авсан. Тэгээд би 1000 төгрөгийн архи авч ганцаараа уучихаад модны сүүдэрт хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Гэтэл гэнэт халаас тэмтрээд байхад нь сэрээд хартал *** миний хажууд сууж байсан. Би халаасаа үзсэн чинь миний мөнгийг авсан байсан. Тэгэхээр нь би ***ыг “мөнгө аваад ир” гэтэл “хоёулаа архи аваад ууя” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөө авах гэтэл “сүртэй шүү дээ” гэж намайг цохичихоод яваад өгсөн. Тэгтэл миний нүүр халуу дүүгээд байхаар нь үзтэл эрүүнээс цус гарсан байсан. Би босоод ойр хавиа хартал ***, *** хоёр сууж байхаар нь би тэр хоёр очоод “*** *** намайг архины шилээр зоочихоод яваад өглөө” гэж хэлэхэд тэр хоёр харин тэгэх шиг боллоо гэж байсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг, 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-5/, 

-Хохирогч ***ын яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх /хэргийн 26-
49, 58-64/, 

-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хэргийн 50-56/, 

-Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...модны сүүдэрт намайг согтуу унтаж байхад нэг хүн миний халаасыг ухах шиг болсон. Сэргээд хартал *** *** байсан. Тэгэхээр нь би *** ***гаас чи яахаараа хүний халаас ухаж байдаг юм, би өөрөө ухаантай байна шүү гэхэд *** надад “сүртэй шүү дээ, зайл банди минь” гэсэн. Чи “надад нэг гомбоо /найруулсан архи/ аваад өгчих” гэсэн. Тэгэхээр нь би *** руу чамд би бандиараа дуудуулчихаад архи авч өгдөг юм уу?” гэхэд *** намайг баруун гараараа эрүү рүү зүгээр байгаарай, банди минь” гэж хэлээд цохих шиг болоод шинэ захын тийшээ яваад өгсөн. Тэгсэн миний эрүүний орчмоор халуу оргиод нойтон зүйл мэдрэгдэхээр нь гараараа эрүүгээ дартал эрүүнээс маань цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 66/,

-Хохирогч ***гийн яаралтай тусламжийн хуудас /хэргийн 68-70/,

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…өнөөдөр 17 цагийн үед санагдаж байна захын урдуур нөхөр болох ***ын хамт явж байхад *** гэх миний зүс таних эмэгтэй *** гэх залуутай ирж “гар утсаа өгч байгаач” гээд манай нөхөр ***ын гар утсаар нэг эмэгтэй хүнтэй ярьж байсан, ярихдаа “би одоо *** ***г алнаа харж байгаарай” гээд байсан тэгэхээр нь би гарыг нь харахад гартаа шилний үзүүр барьсан байсан. Харин ***гийн эрүү хэсэг нь цус болсон байсан, *** ***гийн хамт захын урд байх павилион руу яваад павилионы урд явж байсан *** ***г араас нь зүүн мөр хэсгээс нь татаад гартаа байсан шилээр хүзүү хэсгийг нь зүсэх шиг болсон тэгтэл *** ***гийн хүзүүнээс цус цацраад газар унасан, тэгээд би хараад зогсож байхад цагдаа болон түргэн ирж авч явсан юм. 
…Тэнд байсан хүмүүс ярихдаа ***, *** нар мөнгөний маргаан болоод *** зүссэн гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 72/,
 -Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…захын гадна явж байгаад Шинэ-Орчины хажууд байх павилионы гадаа *** хочит *** буюу ***тай таарсан. *** нилээд согтуу *** гэж дууддаг залуутай хамт явж байсан. Тэгж байгаад хүнсний павилионы тэнд би *** ***тай өөд өөдөөсөө хараад хэдэн үг солиод байж байтал ***ын *** нөхөр ***гийн хамт миний хойд талаас ирээд яах ийхийн зуургүй *** *** ***гийн хүзүүний баруун хэсэгт шилний хагархайгаар зүссэн. Тэгсэн *** ***гийн хүзүүнээс цус олгойдож гарч эхлэхээр нь би цус олгойдож гараад байгаа хүзүүний хэсэгт нь гараараа дараад эмнэлэг дуудаач гэж орилсон. Тэгсэн *** түрүүлээд зугтаад явсан. ***руу харахад ***гийн эрүүний зүүн доод хэсэгт бас зүсэгдсэн шархтай, тэр шархнаас нь бага зэрэг цус гарч байсан. Удалгүй эмнэлэг болон цагдаа ирсэн. Түргэний эмч машинаараа *** болон *** *** хоёрыг хамт аваад явсан. Би бас эмнэлэгийн машинд тэр хоёртой хамт суугаад нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд хүлээн авахын эмч ***д оёдол тавьж, ***г дээш нь хэвтүүлэх гэж байгаа бололтой аваад явсан.  *** надад эмнэлэг дээр байхдаа оёдол тавиулсан эрүүнийхээ шархыг заагаад үүнийг *** *** шилээр зүссэн юм гээд байсан. Миний бодлоор намайг ***тай захын орчим юм яриад өөд өөдөөсөө хараад байж байхад *** бол ***г шилээр зүсээгүй, хүрч чадаагүй өөрөө ***т хүзүүгээ шилээр зүсүүлсэн. Харин ***г ***т зүсүүлээд цус нь хүзүүүнээс нь олгойдож байхад ***гийн эрүүний доороос цус гарч байсан. Тэгэхээр хэрэв ***гийн хэлээд байгаа *** ***г зүсэж гэмтээсэн бол надтай *** таараад захын тэнд ярихаас өмнө ***г *** гэмтээсэн болж таарах гээд байгаа юм. 
... ***г зүссэн шилээ *** хаанаас авсан, эсхүл барьсан ирсэн үү би мэдэхгүй байна. 
...Би тухайн хэрэг болох явдал болох үед халамцуу боловч болсон үйл явдлыг ойлгох чадвартай байсан. *** *** ***г шилээр зүсээд зүссэн шилээ тэндээ ойрхон хаячихаад явсан. Цагдаа нар тэр зүссэн шилийг нь гялгар уутанд хийгээд явч байх шиг харагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 81-82/, 
 
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатан өгсөн: “…2016 оны 9 дүгээр сарын сүүлээр өдрийг нь тодорхой санахгүй байна. Орой 16-17 цагийн үед байх намайг шаг зардаг ***гийн хамт Шинэ орчин төвийн гаднах павилионы тэнд хайсан дээр сууж байхад *** Буян зах талаас эрүүгээ барьсан, эрүүнээс нь цус гарсан ирсэн. Тэгээд надаас “*** ***д зүсүүлчихлээ цус гараад тогтдоггүй, цус арччих юм байна уу?” гэж асууж ирсэн. Тэгэхээр нь би халаасандаа байсан 00-ийн цаас гаргаж өгтөл тэр цаасаар эрүүнээсээ гарч байгаа цусаа арчаад байж байсан. Тэгсэн цаанаас *** хогийн бункерийн тэнд байсан архины шилийг авч бункерт шилээ цохиж хагалаад хагархай шилний орой /архины шилний хүзүү хэсгийг нь/ гартаа барьж ирээд *** *** хаана байна, яахаараа хүнийг цус нөжтэй нь хольчихдог юм гээд орилоод ирсэн. Хэсэг хугацааны дараа цагдаагийн машин тэрэг ирээд л пижигнээд ирэхээр нь хэрэгт дурлаад би яваад очтол эмнэлгийн машин ***г аваад явж байсан, павилионы урдах цементэн дээгүүр зөндөө цус болсон байсан.  ***ийг цагдаа нар цаанаас авч ирж байсан. Энэ хэрэг болохоос өмнө ***, *** 2 сууж байгаа гээд хамт яваад байсныг нь би мэднэ. 
…Энэ бүх хугацаанд *** бид 2 хамтдаа л явж байсан. *** миний харсныг л харсан байх. *** ***, ***, *** 3 гурвуулаа согтуу байсан. *** архи ууддаггүй тул эрүүл байсан. Би халамцуу байсан боловч ухаан мэдрэлээ алдтал согтуу байгаагүй, харж үзсэн зүйлээ ойлгох, эргэж санах чадвартай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 83-84/, 

     -Гэрч Д.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 9 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. Намайг биржийн орчим чёрны ***той юм яриад зогсож байтал 16 цаг өнгөрч байхад *** намайг *** *** эрүүрүү цохичихлоо гээд эрүүгээ дараад цусаа гоожуулаад ирсэн. Тэгсэн *** *** ***гийн энэ яриаг сонсчихоод “*** *** хаана байна, яахаараа хүнийг цус нөжтэй нь хольдог юм” гэж хашгираад тэгснээ хажууханд байгаа хогийн бункерийн хавьд газарт унасан байсан архины хоосон шилийг аваад шилээ хогийн бункерийн ирмэгт цохиж хагалаад, шилний толгойн хэсгийн хагархайг барьж цаашаа павилионы тийшээ явахдаа “*** *** хаана байна” гээд орилоод явсан. Тэгсэн *** ***ийн араас хараад хэсэг зогсож байгаад араас нь явсан. Удалгүй цагдаа эмнэлэг гээд хүмүүс дуудаад байхаар нь яваад очтол павилионы тэнд *** ***гийн хүзүүнээс цус гарч байсан ба цементэн шалан дээгүүр зөндөө цус болсон байсан. Эмнэлэг цагдаа дуудсан байсан. Тэгээд эмнэлэг ирээд ***г аваад явсан, цагдаа нар тэр газар нь хэмжилт хийгээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 85-86/, 

    -“…***ын биед хүзүүн дэх хөндий венийн салаа судас болон булчинг тасалж гүн гэмтээсэн хүзүүний болон баруун хацрын доод хэсгийн шархнууд тогтоогдлоо. Дээрх шархнууд нь хурц ир үзүүртэй багажийн олон удаагийн /2/ хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8, 3.3.1, 3.3.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.” гэх 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1055 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 91/, 

    -“….Шинжилгээнд авсан ***ын цусанд 1.4 промиль этилийн спирт илэрсэн болно. *** нь хөнгөн зэргийн согтолттой болно.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 220 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 96/, 

    -“…Шинжилгээнд авсан *** ***ын цусны бүлэг нь ОI байна.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 97/,

    -“…***гийн биед доод эрүүн дэх шарх тогтоогдлоо. Дээрх шарх нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 1066 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 104/, 

    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 138, 184/, 

    -Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 140-141/,

    -Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 200-202/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  *** нь ялтай байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шинэ-Орчин” төвд үйл ажиллагаа явуулах “Ганга-Эгмо” хүнсний дэлгүүрийн орчимд хамтран амьдрагч ***г өмөөрсний улмаас ***ыг архины шилээр хүзүүн тус газарт нь зүсэж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч ***ын өвчний түүх /хэргийн 27-49, 58-64/, амбулториор эмчлүүлэгсдийн карт /хэргийн 50-56/, гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** нь ***гийн /***гийн/ хамт захын урд байх павилион руу яваад павилионы урд явж байсан *** ***г араас нь зүүн мөр хэсгээс нь татаад тэгээд гартаа байсан шилээр *** ***гийн хүзүү хэсгийг нь зүсэх шиг болсон тэгтэл *** ***гийн хүзүүнээс цус цацраад газар унасан.” гэх мэдүүлэг /хэргийн 72/, гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** *** ***гийн хүзүүний баруун хэсэгт шилний хагархайгаар зүссэн. *** ***гийн хүзүүнээс цус олгойдож гарч эхлэхээр нь би гараараа дараад эмнэлэг дуудаач гэж орилсон.” гэх мэдүүлэг /хэргийн 81-82/, гэрч ***ын мөрдөн байцаалтын шатан өгсөн: “…цаанаас *** хогийн бункерийн тэнд байсан архины шилийг авч бункерт шилээ цохиж хагалаад хагархай шилний орой /архины шилний хүзүү хэсгийг нь/ гартаа барьж ирээд *** *** хаана байна, яахаараа хүнийг цус нөжтэй нь хольчихдог юм гээд орилоод ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 83-84/, гэрч Д.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***яриаг сонсчихоод *** *** хаана байна, яахаар хүнийг цус нөжтэй нь хольдог юм гэж хашгираад тэгснээ хажууханд байгаа хогийн бункерийн хавьд газарт унасан байсан архины хоосон шилийг аваад шилээ хогийн бункерийн ирмэгт шилээ цохиж хагалаад, шилний толгойн хэсгийн хагархайг барьж цаашаа павилионы тийшээ явахдаа *** *** *** хаана байна гээд орилоод явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 85-86/, “…***ын биед хүзүүн дэх хөндий венийн салаа судас болон булчинг тасалж гүн гэмтээсэн хүзүүний болон баруун хацрын доод хэсгийн шархнууд тогтоогдлоо. Дээрх шархнууд нь хурц ир үзүүртэй багажийн олон удаагийн /2/ хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8, 3.3.1, 3.3.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.” гэх 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1055 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 91/ зэрэг бичгийн баримтуудаар,
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шинэ-Орчин” төвд үйл ажиллагаа явуулах “Ганга-Эгмо” хүнсний дэлгүүрийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан архины шилийг зэвсгий чанартай ашиглан ***гийн эрүүн тус газарт нь зүсэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** намайг баруун гараараа эрүү рүү зүгээр байгаарай, банди минь” гэж хэлээд цохих шиг болоод шинэ захын тийшээ яваад өгсөн. Тэгсэн миний эрүүний орчмоор халуу оргиод нойтон зүйл мэдрэгдэхээр нь гараараа эрүүгээ дартал эрүүнээс маань цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 66/, яаралтай тусламжийн хуудас /хэргийн 69/, “…***гийн биед доод эрүүн дэх шарх тогтоогдлоо...” гэх 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 1066 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 104/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч ***ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын биемахбодид хөнгөн гэмтэл санаатай гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 4 сар 10 хоног хорих ял  шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 551-Ө дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 21 хоногийг  хорих ялаас өршөөн хэлтрэгдэж суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар ялтай байдал дуусаагүй байна.

Мөн шүүгдэгч *** нь урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 50000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2015 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байдал дуусаагүй байна.
    
    Шүүгдэгч нар нь ялтай байхдаа, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Харин шүүгдэгч ***ын хувийн болон ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэлээ.

    Шүүгдэгч ***ийн энэ хэрэгт 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 139 хоног, шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний хүзүү хэсгийн хагархайг устгах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт *** ***ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч *** овогт *** ***ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч *** овогт *** ***т 5 жил 1 сарын /таван жил нэг сар/ хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч *** овогт *** ***д 5 жил 10 хоногийн /таван жил арав хоног/ хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 5 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 5 жил 10 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч ***ийн энэ хэрэгт 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/, шүүгдэгч ***ын энэ хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний үзүүрийн хагархайг шийтгэх
тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 
 
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч ***, *** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс  эхлэн тоолсугай. 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ

ШҮҮГЧИД                         Т.БАТЖАРГАЛ

Г.ГЭРЭЛТ-ОД