| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0652/З |
| Дугаар | 221/МА2026/0696 |
| Огноо | 2026-09-30 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0696
“МТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г;
Нэхэмжлэгч: “МТ” ХХК
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Тендерийн Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “Д” ХХК;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 727 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Л, П.М,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2026/0652/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ЗТЯ/20260101024 дугаартай Хархорин, Цэцэрлэг чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/ ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №02 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №03 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №04 дүгээр тэмдэглэл /зөвлөмж/-үүдийн “МТ” ХХК-ийн тендерээс татгалзаж, “Д” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “МТ” ХХК-ийн тендерээс татгалзсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай А-1/2954 дугаар шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн 2026 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн А-1/3698 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр болон “Д” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” А-1/2905 дугаар шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн 2026 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” А-1/3699 дүгээр шийдвэр, тус компанитай гэрээ байгуулахыг Зам, тээврийн яаманд мэдэгдсэн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-1/3700 дугаар “Зөвлөмж”-ийг тус тус хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахиж хийж, “Д” ХХК-ийн тендерээс татгалзаж, “МТ” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг тендерийн Үнэлгээний хороо болон Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах”-аар маргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 727 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон Тогтоох хэсгийн
1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “МТ” ХХК-аас хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ЗТЯ/20260101024 дугаартай Хархорин, Цэцэрлэг чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/ ажлын гүйцэтгэгчийг сонгох тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №02 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №03 дугаар тэмдэглэл /зөвлөмж/-үүдийн “МТ” ХХК-ийн тендерээс татгалзаж, “Д” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “МТ” ХХК-ийн тендерээс татгалзсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” А-1/2954 дугаар шийдвэр, “Д” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” А-1/2905 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.1, 26 дугаар зүйлийн 26.4.2, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.5, 48 дугаар зүйлийн 48.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “МТ” ХХК-ийн тендерээс татгалзсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын уг шийдвэрийг хэвээр үлдээсэн 2026 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн А-1/3698 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр болон “Д” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Төрийн худалдан авах ажиллагааны газрын шийдвэрийг хэвээр үлдээсэн 2026 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” А-1/3699 дүгээр шийдвэр, тус компанитай гэрээ байгуулахыг Зам, тээврийн яаманд мэдэгдсэн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-1/3700 дугаар “Зөвлөмж”-ийг тус тус хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахиж хийж, “Д” ХХК-ийн тендерээс татгалзаж, “МТ” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхийг тендерийн Үнэлгээний хороо болон Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зарим шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдсэн нь үндэслэлгүй байх тул дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.1. “МТ” ХХК-ийн тендерээс татгалзсан үндэслэлийн тухайд:
Манай компани Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ЗТЯ/20260101024 дугаартай “Хархорин, Цэцэрлэгт чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зуслан-Батцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл /Архангай/” ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон. Гэтэл, Төрийн худалдан авах ажиллагааны газраас манай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан үндэслэлээр татгалзсан шийдвэр ирүүлсэн. Төрийн худалдан авах ажиллагааны газар манай тендерээс татгалзахдаа “Ажлын тоо хэмжээний дагуу тооцсон төсөв ирүүлсэн боловч норм дүрмийн дагуу материал, тээврийн зардлыг тооцоогүй.” гэж татгалзсан байсан. ТӨХ-н ТШЗ 16.1 дээр: Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: Шаардана. 1.Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ.” гэж заасан бөгөөд Манай компанийн илгээсэн нэгдсэн төсөвтөө, нэгж үнэ/нийт үнийн тооцоондоо дараах байдлаар оруулсан байгаа тул үндсэн шаардлагыг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Ажилчдын цалин 2,968,143,722 төгрөг;
Материалын зардал 9,513,621,338 төгрөг;
Машин механизмын зардал 3,285,524,567 төгрөг;
Тээврийн зардал 3,682,902,974 төгрөгийг тус тус тооцож, нийт төсвийг илгээсэн.
Захиалагч дээрх зардлуудыг заавал тусад нь хавсаргана гэж ТШЗ дээр бичээгүй байна. Тиймээс зөвхөн энэ ТШЗ 16.1-ийг үндэслэвэл: "бүрэн бус төсөв" гэж шууд дүгнэх нь үндэслэлгүй байна. Бүх ажлын тоо хэмжээ орсон, нэгж үнэ оруулсан, нийт үнэ гарсан, шаардсан нэмэлт зардлуудыг тооцсон буюу үнийн саналд бүрэн нийцэх үнэлгээ хийх боломжтой төсөв өгсөн. Уг татгалзсан шийдвэрт: норм дүрмийн дагуу материал, тээврийн зардлыг тооцоогүй гэсэн байгаа нь уг үнийн санал өгч буй төсөвт уг зардлууд огт тусгагдаагүй эсвэл буруу тооцсон гэсэн утгыг илэрхийлж байна. Энэ тохиолдолд уг зардлуудыг тусгасан байгаа нь нотлогдох бөгөөд норм дүрмийн дагуу бус тооцогдсон гэж байгааг ямар шалгуур үндэслэлээр гаргаж ирсэн нь тодорхой бодит бус байна.
Нэгж үнийн зардал буюу ресурс тооцоо, материал/ тээврийн зардлын хүснэгт зэргийг заавал тусад нь хавсаргана гэж ТШЗ дээр огт бичээгүй байна. Тиймээс зөвхөн энэ ТШЗ 16.1-ийг үндэслэвэл: “бүрэн бус төсөв” гэж дүгнэх үндэслэлгүй мөн манай тендерээс татгалзахын тулд ТШЗ-д заагаагүй нэмэлт шаардлагаар татгалзсан гэж харагдаж байна.
Мөн төсвийн задаргаа гэж тусгайлан оруулаагүй тул шаардлагатай гэж үзвэл “тодруулга” авах боломжтой байсан. Тендерийн үнийн санал тооцоход:
Үнэ тодорхой байсан эсэх
*Нийт төсөв ойлгомжтой байсан эсэх
*Үнэлгээ хийх боломжтой байсан эсэхийг хардаг. Энэ тохиолдолд манайх нэгж үнэ, нийт үнэ өгсөн учраас үнэлэх боломжтой материал өгсөн.
ТШЗ 16.1.2 дээр “Техник, технологийн хяналт, зөвлөх үйлчилгээний зардал, Зураг төсвийн үнэ зэргийг тооцож ирүүлнэ” гэсэн 2 төрлийн зардлыг тусгайлан дурдсан байсан бөгөөд уг зардлуудыг тусган оруулсан.
Иймд, манай тендерийг “ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлсэн боловч норм дүрмийн дагуу материал, тээврийн зардлыг тооцоогүй” гэж худал дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Энэ талаар анхан шатны шүүх дараах дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн: 17, 18, 19 ...
ТӨХ-н ТШЗ 16.1 дээр “материал, тээврийн зардлын дэлгэрэнгүйг заавал хавсаргана” гэж тодорхой бичээгүй, харин үнэлгээний шатанд буюу Тендерийн үнэлгээний хороо нь “норм дүрмийн дагуу” гэдэг тайлбар нэмж хэрэглэсэн байна. Манай компани нь мэргэшсэн төсөвчин Б.Нямжаргалаар ажлын төсвийг баталгаажуулан хүргүүлсэн. Гэтэл, манай компанийн тендерийг ямар хуульд заасны дагуу шаардсан, ямар байгууллагаас баталсан норм, нормативыг баримтлаагүй гэж буруутгаж байгаа нь тодорхойгүй байна. Тиймээс, захиалагч болон түүний томилсон тендерийн үнэлгээний хороо нь манай тендерийг үнэлэхдээ тус ТШЗ, ТӨХ-д тус тус заагаагүй “нэмэлт шаардлага”-ыг зөвхөн манай тендерт хэрэглэсэн нь манай компани илгээсэн тендерээ шударгаар үнэлүүлэх эрхийг зөрчиж, хууль зөрчсөн гэж үзэж байна.
Тиймээс, манай компанийн тендерийг шаардлага хангаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна.
3.2. “Д” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон тухайд:
Захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас гэрээ байгуулах эрх олгосон "Д” ХХК нь тендерт гүүр, хиймэл байгууламжийн инженерээр БНХАУ-ын Ma Jianlin, Xiao Bing, Meng Xiangfu нарыг тус тус санал болгосон.
ТӨХ-ийн ТШЗ 17.1-д “Гүүр, хиймэл байгууламжийн инженер” гэж, мөн ТШЗ 19.1-д “Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. а) Тендерт оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх Ѵ бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. в) Тендерт цахим оролцогчийн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг цахим системээр дамжуулан шалгана. Бусад ажилтны буюу тухайн компанид нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй ажилтны хөлсөөр ажиллах гэрээг зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулан байгуулсан байна. Тухайн ажлын гэрээний гүйцэтгэлд дээрх санал болгосон ажилтнаас өөр ажилтнаар ажил гүйцэтгүүлсэн тохиолдолд илт худал мэдээлэл бүхий тендер гэж үзэн эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах нөхцөл болохыг анхаарна уу.” гэж тус тус заасан байна.
Түүнчлэн, тус компанийн тендерийн материалд тухайн гадаад улсын иргэдтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь тухайн төсөл арга хэмжээнд тухайлан зориулж байгуулсан гэрээ биш байхад шаардлага хангасан мэтээр үнэлсэн, МУ-д хөдөлмөр эрхлэх визийг хожим нөхөж авсан байдлыг “тодруулга авсан” мэтээр дүгнэж, тендерийн материалд анхнаасаа байгаагүй баримтыг үнэлсэн зэргээр тухайн компанийн тендер шаардлага хангахгүй, тендерээс татгалзах нөхцөл бүрдсэн байхад тендерийг хүлээн авч, үнэлж, шалгаруулсан нь үндэслэлгүй.
Мөн, энэ асуудлаар Сангийн яам манай компанийн гомдлыг хянаж үзээд үндэслэлтэй байна гэж дүгнэж, “...дээрх санал болгосон ажилчид тухайн ажил гүйцэтгэх хугацаанд хуулийн дагуу ажиллах боломжтой эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулж, үнэлгээ хийж Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллана уу” гэсэн шийдвэр нь Тендерийн тухай хууль болон ТШЗ-г илт зөрчсөн хууль бус агуулгатай байхад хэрэгжүүлэн ажилласан.
Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тул шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн:
“...хамруулах нөхцөл болохыг анхаарна уу гэж тус тус заасан байхад “Д” ХХК-аас ирүүлсэн баримтаар БНХАУ-ын иргэн Meng ХХХ нь Монголд байхгүй, бодитоор тухайн ажлыг гүйцэтгэх боломжгүй ажиллах эрхгүй байгаа нь тендерийн баримт бичигт нийцээгүй... гэж маргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.
23. Яагаад гэвэл, хариуцагч Үнэлгээний хорооноос Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/5869 дугаар албан бичгээр ...санал болгосон ажилчид тухайн ажил гүйцэтгэх хугацаанд хуулийн дагуу ажиллах боломжтой эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулж үнэлгээ хийх гэснийг хэрэгжүүлж,
23.1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А-1/3637 дугаар Тодруулга авах тухай тухай албан бичгээр ...БНХАУ-ын иргэн Ma ХХХ, Meng ХХХ, Xiao ХХХ нарыг тус тус санал болгосон байх бөгөөд эдгээр ажилчдын оршин суух үнэмлэхийн хугацаа 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна. Сангийн яамнаас дээрх инженерүүд холбогдох хуулийн дагуу ажиллах боломжтой эсэх талаарх тайлбар-ыг Гадаадын иргэн, харьяатын газарт хандан тодруулснаар,
23.2. Үүний дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03/1036 дугаар албан бичгээр “Д” ХХК-ийн шугамаар С1 (барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллах) төрлийн оршин суух зөвшөөрөл авсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Meng ХХХ (1993.06.15-нд төрсөн, эрэгтэй, паспортын дугаар EP4326719), Ma ХХХ (1972.11.04-нд төрсөн, эрэгтэй, паспортын дугаар EN9664592), Xiao ХХХ (1991.10.26-нд төрсөн, эрэгтэй, паспортын дугаар ER1158220) нарын оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөр тус тус дуусгавар болсон. Мөн Meng ХХХ нь Ө ХХК-ийн төлөөлөгчийн газрын шугамаар 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдөр С1 ангиллын цахим виз, Xiao ХХХ нь “Д” ХХК-ийн шугамаар 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр С1 ангиллын визийн зөвшөөрөл тус тус авсан байна.
С1 ангиллын виз болон визийн зөвшөөрлийг барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар Монгол Улсад ирэх гадаадын иргэнд олгодог болно.
Харин Ma ХХХ нь 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар виз, визийн зөвшөөрлийн хүсэлт ирээгүй байна гэх хариуг хүргүүлсэн,
23.3. Гуравдагч этгээд “Д” ХХК-аас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ma ХХХ, Meng ХХХ, Xiao ХХХ нарын оршин суур мэдээллийн талаар Харин 2-р ээлжийн 40 ажилчид (Ma ХХХ, Meng ХХХ) нар нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл буюу урилга илгээж, оршин суух зөвшөөрлийн хүсэлтүүдийг илгээсэн бөгөөд хавсралтаар хөдөлмөрийн гэрээ болон Монгол Улсын хилээр нэвтэрсэн паспортын хуулбар /хавсралтад: Xiao ХХХ-ны гадаад паспортын дуусах хугацааг 2025 оны 12 дугаар 30-ны өдрөөс 2035 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуустал/-ыг хавсарган Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн баримтуудыг үнэлэн шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байна.
24. Түүнчлэн тус шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01/6830 дугаартай албан бичгээр Гадаадын иргэн, харьяатын газраас баримт шаардсаны дагуу тус газрын 2026 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03/1512 дугаар албан бичгээр 27 хуудас бүхий нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
25. Иймээс Тендерийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2. тендерийг хянан үзэх, үнэлэх, 50.2.3. захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн Үнэлгээний хороог буруутгах үндэслэлгүй, түүнчлэн мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 48.2.1. худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах, 48.2.3. үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих, 48.2.4. энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах, 48.2.5. тендер шалгаруулалтын үр дүнг тухай бүр цахим системд нийтлэх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар хууль зөрчөөгүй байна. гэж дүгнэсэн нь Тендерийн тухай хууль, ТШЗ-д нийцээгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн: “28. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А-1/2954, А-1/2905 дугаар албан бичиг, хариуцагч Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тэмдэглэл, зөвлөмж нь эрх зүйн үйлчлэлийн хувьд Тендерийн хуулийн 59.10.1-д зааснаар Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/5869 дүгээр шийдвэр гарснаар болон маргаан бүхий дараагийн шийдвэр гарснаар дуусгавар болсон байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэх дүгнэлтийн тухайд: анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актуудын эрх зүйн үйлчлэл, харилцан хамаарлыг зөв үнэлж чадаагүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2026/0727 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА