| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/03439/И |
| Дугаар | 102/ШШ2020/02997 |
| Огноо | 2020-10-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2020/02997
2020 10 12 102/ШШ2020/02997
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: БГД, 0 дугаар хороо, 00-000 тоот хаягт оршин суух, эмэгтэй, И м овогтой Г-ын О-Э /РД: АА00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СХД, 00 дугаар хороо, 00 байрны 00 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Т овогтой Б-ийн Б /РД: АА00000000/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.О-Э, нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О-Э миний бие 2015 онд Б.Бтой танилцаж, 2016 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд ******* оны******* дүгээр сарын*******-нд охин Б.Г, 2019 оны 04 дүгээр сарын 14-нд Б.Т нар төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй ч охидууд эцгээрээ овоглодог. Цаашдаа зан харилцааны тааламжгүй байдлаас үүдэн хамтран амьдрах боломжгүй болсон тул Б.Г, Б.Т нарт Б.Б-оос тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.О-Э нь хариуцагч Б.Б-ид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Г.О-Э, Б.Б нарын дундаас ******* оны******* дүгээр сарын*******-нд охин Б.Г, 2019 оны 04 дүгээр сарын 14-нд охин Б.Т нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд ******* оны******* дүгээр сарын*******-нд төрсөн охин Б.Г, 2019 оны 04 дүгээр сарын 14-нд төрсөн Б.Т нарыг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг Б.Б-оор тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэх бөгөөд хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн хувийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гардан авч, шүүхэд тайлбар, нотлох баримт ирүүлээгүй, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Б-ид 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр утсаар болон мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч талаас хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-д тус тус заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан ******* оны******* дүгээр сарын*******-нд төрсөн охин Б.Г, 2019 оны 04 дүгээр сарын 14-нд төрсөн охин Б.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Б-оос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 48,020 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 118,020 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ