Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/105

 

 

 

 

 

 

 

     2024          02                                              2024/ШЦТ/105   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч Ч.Батбаатар,

шүүгдэгч З.*******, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр,

хохирогчийн өмгөөлөгч И.Чимэдбадам,

шинжээч Д.******* /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230503771******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол 2 дугаар байр, 198 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн *******д /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч З.******* нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Ахмадын хөгжлийн төвийн урд замд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 11 цаг, 52 минутын орчимд "Toyota Prius-30” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалийг сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зерчсэний улмаас эсрэг урсгалд орж "Toyota prius-30" маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгслийн жолооч У.гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баатарцогт мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... ”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Д.******* мэдүүлэхдээ: “...Хүзүүний 5, 6 дугаар нугалмын мөгөөрсөн цагаригын урагдалт нь 6, 7 дугаар нугалмын цүлхийлт нь хүзүү хүчтэй савагдах болон доргилтын үед урагдалт, цүлхийлт нэг дор үүсэж болно, тус тустаа үүсэж болно. Хүзүүний 5,6 дугаар мөгөөрсөн цагиргийн урагдалт нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, туст тустаа ч гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн гэмтлүүдийн хувьд маш хүчтэй өвдөлт мэдрэгдэнэ, хөдөлгөөн хязгаарлагдана, зовуурь маш их илэрнэ. Хүзүүний 5, 6 дугаар нугалам хүчтэй савагдах, доргих үед үүсдэг. Хүзүү толгойны хөдөлгөөн хүндийн жингээр савагдаж доргих үед үүсдэг. 6, 7 үеийн нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл нь шинэ үү, хуучин уу гэдгийг дүрслэл оношилгооны эмчээр оношлуулаад ялгагдана. Энэ хүний хувьд зовуурь нь нуруу өвдөнө, толгой өвдөнө гэж байгаа, шинэ гэмтэл байх боломжтой. Урагдалт, цүлхийлт үүсээд маш удаан хугацаагаар явах боломжгүй зовуурь хүчтэй илэрнэ.

Дүгнэлтдээ үзүүлж байгаа хүний бүх эмнэлгийн бичиг баримтуудыг тусгасан байгаа. СД-г авч дахин уншуулсан. Монгол-Японы эмнэлгийн дүгнэлтийг дурдаж өгсөн. Үндсэн онош дээр хэвлий зоо, нуруу ба аарцгийн олон ургац гэмтэл гэж амбулаторийн эмчийн дүгнэлтийг дүгнэлт хэсэг дээр тусгаагүй.

2023 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн Медтравма эмнэлгийн хүзүүний МRI болон Нийслэлийн шүүх шинжилгээний газрын дүрслэл оношилгооны эмчийн хариу дээр дүрслэл соронзон оношилгоог дахин уншуулж, Медтравма эмнэлгийн хариу дээр хүзүүний 5,6 дугаар нугалмын түвшинд жийргэвч арагш цүлхийсэн бөгөөд нугасны суваг нарийсалгүй, мэдрэлийн язгуур дарагдалгүй, мөгөөрсөн цагираг ар хэсэгтээ урагдсан гэж бичигдсэн байгаа. Нийслэлийн шүүх эмнэлгийн дүрслэл оношилгооны эмчийн хариу дээр хүзүүний 5, 6 дугаар нугалмын түвшинд мөгөөрсөн цагариг ар хэсэгтээ ташуу урагдсан, 6, 7 дугаар түвшинд жийргэвч цүлхийлттэй гэж бичигдсэн байна. Хүний биеийн гадна ил харагдах шарх илрээгүй хэдий ч МRI шинжилгээний хариуг үндэслэж дүгнэлтээ гаргасан...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч У.гийн өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 11:30 цагийн үед Т.Приус маркийн - дугаартай машинаа жолоодоод Сонсголонгийн замаас Улаанбаатар их дэлгүүр орохоор явж байсан. 10-р хорооллын арын туслах замаар явж байтал урдаас цагаан шугам даваад нэг машин гарч ирсэн. Яаж байгаа юм бол гэж гайхаад тоормосоо гишгэтэл нөгөө машин шууд ирээд мөргөсөн. Доргилтын улмаас утас 102, 103-руу залгах уу гээд автомат тохиргоо нь ажиллаад эхэлсэн. Нөгөө машины жолооч эмэгтэй хүүхдээ тэвэрч бууж ирээд цонх нүдээд яанаа уучлаарай зүгээр үү гэхээр нь дуудлага өг гээд шууд холбоод өгсөн.

Түргэн тусламж ирээд гадуур гэмтэл алга байна. Цээжинд цус амтагдаж байгаа бол гэмтэл орж үзүүл, даралт чинь унасан байна энэ эмийг уу гээд эм уулгасан. Тайван сууж бай гээд би буцаж машиндаа орж суусан.

Тэгээд гэмтэл ороод эхний эмчийн үзлэгт ороод рентгенээ хүлээгээд сууж байхдаа ухаан алдаад унасан. Тэгээд яаралтайгаар рентгендээ ороод дахиж эмчдээ үзүүлэхэд хоёр цаг хүлээж байгаад дахиад үзнэ гэсэн. Тухайн үед миний хүзүү хөдлөхгүй байсан. Яс энэ тэрд гэмтэл байхгүй байсан. 01 цаг 30 минут суугаад үзүүлэх гээд эмч рүү ортол дахиад 30 минут хүлээ гэсэн. Тэгээд эмчийн өрөөнөөс гарахдаа ухаан алдаад унасан. Тэгэхэд эмч ийм аюултай байдаг шүү дээ. Чи тархины MRI шинжилгээ хийлгэ гэсэн. Тэгээд доор нэг давхарт нь ороод 2-3 цаг хүлээж байж MRI хийлгэсэн. Тухайн үед цагдаагийн газраас 2-3 удаа хүн залгасан. Би үзүүлж байгаагаа хэлсэн. MRI хийлгээд гарч ирэхэд нөгөө машины жолооч ирсэн байсан. Зүгээр үү гэхээр нь эмч энд үзүүл гэхээр нь үзүүлээд гараад ирлээ гэсэн. Би буцаж эмчдээ үзүүлээд миний хүзүүнд юм зүүх өгсөн. Хэвтрийн дэглэм сахиарай гээд дараагийн ээлж авсан эмчдээ энэ хүний тархины шинжилгээг гарахаар нь зөвлөгөө өгөөрэй гэж хэлсэн. 2 цагийн дараа тархины MRI шинжилгээний хариугаа аваад эмчдээ үзүүлэхэд хүзүүний MRI хийлгэ. Дүүргийн эмчийн хяналтанд ороорой. Хүзүүний MRI зургаа буцаж ирж үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.гийн өгсөн:

“...У. миний төрсөн ганц охин. Япон улсад ажилж амьдардаг байнгын оршин суух зөвшөөрөлтэй хүн. 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр япон улсруу явсан одоо манай охин 5 сар хүртэл тэнд ажиллах визтэй. Тухайн осол бол үед нь би байгаагүй гийн өөрийнхөө амнаас сонсохоор эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээтэй замаар өөрийнхөө эгнээгээр явж байхад нь эсрэг урсгалд явж байсан машин урсгал сөрж ирээд унаж явсан машиныг нь мөргөсөн гэж хэлж байсан. Тухайн осол болсон өдөр нь гэмтлийн эмнэлэгт үзүүлээд гэртээ ирхэд хүзүүндээ цагаан өнгийн бэхэлгээ хийцэн ирсэн хэдэн өдөр хөдөлж чадахгүй дотор нь муухайраад, нуруу нь өвдөөд байна гээд гэртээ хэд хоног хэвтэж байгаад эмнэлгээр явсан. Тухайн осол болсны дараа 2 удаа ухаан алдаж унасан, тэгээд 10 хоног бариачаар бариулсан. Тэр ослоос болж 2 нисэлгийн тийзээ хойшлуулж байгаад сая явсан. Ямар нэгэн хууч өвчин байхгүй байсан, осолд орохоосоо өмнө ямар нэгэн бэртэл гэмтэл биедээ авч байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.ын өгсөн:

“...2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тухайн осол болох үед би байгаагүй тэр өдөр бүр орой болсон хойно гэртээ ирээд манай охин явж байхад эсрэг урсгалд явж байсан машин ирээд мөргөсөн гэмтлийн эмнэлэгт үзүүлээд ирлээ гэсэн.

Тэр ослоос болж миний машины урд хэсэг нь их хэмжээгээр эвдрэлтэй тухайн ослын дараа үнэлгээ хийлгэсэн үнэлгээнд дээр бүх эвдрэл гэмтлүүд нь байгаа. Үнэлгээгээр 7,800,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Машинд учирсан хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэний өгсөн:

“...Дээрх гэмт хэргийн улмаас У.д 328,000 төгрөг гарсныг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Д.*******гийн өгсөн:

“...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр У.гийн биед үзлэг хийхэд нуруу, толгой өвдөнө, дотор муухайрна гэсэн зовиуртай ба биед ил харагдах гэмтэл шархгүй байсан. Харин гэмтлийн эмнэлгийн бичиг баримт, Монгол, Япон эмнэлгийн эмчиийн үзлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн толгойн КТГ, Мед траума эмнэлгийн МRI хариунуудыг ирүүлсэн ба Мед траума эмнэлгийн хүзүүний МRI шинжилгээний хариуг өөрийн дүрслэл оношлогооны эмчээр ахин уншуулж хариуг үндэслэн гаргасан. Эмч С.ээр Мед траума эмнэлгийн хүзүүний МRI шинжилгээний Сидийг дахин уншуулахад хүзүүний 5,6 нугалмын мөгөөрсөн цахирган ар хэсэгт тал руу урагдалттай, 6,7 нугалмын түвшинд жийргэвч арагш цүлхийлттэй гэж уншсан ба манай байгууллага өөрийн дүрслэл оношлогооны эмчийн хариуг үндэслэн гаргадаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 162 дугаар хуудас/,  

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрий Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №13050 тоот: “...1.У.гийн биед гэмтэл хүзүүний 5-6-р нугалмын мөгөөрсөн цагирагын урагдал, 6-7-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай “...А.Тоёота Приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг  урсгалыг сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Б. Тоёота Приус маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/,

 

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

- зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

- хохирлын баримтууд /хавтаст хэргийн 34-44 дүгээр хуудас/,

- Мастер үнэлгээ ХХК үнэлгээ хийсэн баримт /хавтаст хэргийн 92 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 138 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 147 дугаар хуудас/,

            - нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 148 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч З.******* нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Ахмадын хөгжлийн төвийн урд замд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 11 цаг, 52 минутын орчимд "Toyota Prius-30” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалийг сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зерчсэний улмаас эсрэг урсгалд орж "Toyota prius-30" маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгслийн жолооч У.гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч З.*******г Эрүүгийн хуулийн ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгчийн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож өгнө үү...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх үндэслэл гарч байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн гэмтлийн зэрэг тогтоох журмын шинжилгээний байгууллагын алба хаагч гэсэн тодорхойлолт байдаг. Шинжээч эмч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр манай байгууллагын эмч гэсэн тайлбар гаргаж байна. Шинжилгээг өөр өөр мэргэжлийн багаар хийлгэсэн тогтолцоо гарсан байна. Шинжээч тус бүр өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийнэ гэсэн. шинжээчийн хувиар оролцож байгаа юм уу, аль эсвэл эмнэлгийн бичиг баримт боловсруулж байгаа гадны хүний журмаар болж байгаа юм уу энэ байдал тодорхойгүй. Медтрама эмнэлгийн оноштой зөрсөн байхад хавтаст хэрэгт тусгаж, дүгнэлт гаргасан нь хууль зүйн шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр дахин дүгнэлт гаргах үндэслэл болж байна. ******* эмч гэмтлийн зэргийг сарниулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байхад өвдөлт байсан бол эрүүл мэндийг сарниулсан гэж ярьдаг. Өвдөлт янз бүр байдаг. Ямар нэгэн байдлаар энэ хүнийг сарниулсан гэж үзэх дүгнэлт нь эргэлзээтэй гэх үндэслэл болж байна. Шинжилгээг зөвхөн “Шүүхийн шинжилгээний тухай хууль”-ийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан шинжилгээний байгууллагад ажиллаж буй шинжээч болон зохих журмын дагуу томилогдсон этгээд хийх ба өөр байгууллага, этгээдээр энэ төрлийн шинжилгээг дангаар нь хийлгэж, дүгнэлт гаргуулахыг хориглоно гэж заасан тул шинжээр оролцоно, эсвэл оролцохгүй байх ёстой хууль бус гэж үзэж байгаа тул дахин шинжээч томилж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч З.******* нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Ахмадын хөгжлийн төвийн урд замд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 11 цаг, 52 минутын орчимд "Toyota Prius-30” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалийг сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зерчсэний улмаас эсрэг урсгалд орж "Toyota prius-30" маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгслийн жолооч У.гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Д.*******гийн өгсөн: “...Хүзүүний 5, 6 дугаар нугалмын мөгөөрсөн цагаригын урагдалт нь 6, 7 дугаар нугалмын цүлхийлт нь хүзүү хүчтэй савагдах болон доргилтын үед урагдалт, цүлхийлт нэг дор үүсэж болно, тус тусдаа үүсэж болно. Хүзүүний 5,6 дугаар мөгөөрсөн цагиргийн урагдалт нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, тус тусдаа ч гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн гэмтлүүдийн хувьд маш хүчтэй өвдөлт мэдрэгдэнэ, хөдөлгөөн хязгаарлагдана, зовуурь маш их илэрнэ. Хүзүүний 5, 6 дугаар нугалам хүчтэй савагдах, доргих үед үүсдэг. Хүзүү толгойны хөдөлгөөн хүндийн жингээр савагдаж доргих үед үүсдэг. 6, 7 үеийн нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл нь шинэ үү, хуучин уу гэдгийг дүрслэл оношилгооны эмчээр оношлуулаад ялгагдана. Энэ хүний хувьд зовуурь нь нуруу өвдөнө, толгой өвдөнө гэж байгаа, шинэ гэмтэл байх боломжтой. Урагдалт, цүлхийлт үүсээд маш удаан хугацаагаар явах боломжгүй зовуурь хүчтэй илэрнэ.

Дүгнэлтдээ үзүүлж байгаа хүний бүх эмнэлгийн бичиг баримтуудыг тусгасан байгаа. СД-г авч дахин уншуулсан. Монгол-Японы эмнэлгийн дүгнэлтийг дурдаж өгсөн. Үндсэн онош дээр хэвлий зоо, нуруу ба аарцгийн олон ургац гэмтэл гэж амбулаторийн эмчийн дүгнэлтийг дүгнэлт хэсэг дээр тусгаагүй.

2023 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн Медтравма эмнэлгийн хүзүүний МRI болон Нийслэлийн шүүх шинжилгээний газрын дүрслэл оношилгооны эмчийн хариу дээр дүрслэл соронзон оношилгоог дахин уншуулж, Медтравма эмнэлгийн хариу дээр хүзүүний 5,6 дугаар нугалмын түвшинд жийргэвч арагш цүлхийсэн бөгөөд нугасны суваг нарийсалгүй, мэдрэлийн язгуур дарагдалгүй, мөгөөрсөн цагираг ар хэсэгтээ урагдсан гэж бичигдсэн байгаа. Нийслэлийн шүүх эмнэлгийн дүрслэл оношилгооны эмчийн хариу дээр хүзүүний 5, 6 дугаар нугалмын түвшинд мөгөөрсөн цагариг ар хэсэгтээ ташуу урагдсан, 6, 7 дугаар түвшинд жийргэвч цүлхийлттэй гэж бичигдсэн байна. Хүний биеийн гадна ил харагдах шарх илрээгүй хэдий ч МRI шинжилгээний хариуг үндэслэж дүгнэлтээ гаргасан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

хохирогч У.гийн өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 11:30 цагийн үед Т.Приус маркийн - дугаартай машинаа жолоодоод Сонсголонгийн замаас Улаанбаатар их дэлгүүр орохоор явж байсан. 10-р хорооллын арын туслах замаар явж байтал урдаас цагаан шугам даваад нэг машин гарч ирсэн. Яаж байгаа юм бол гэж гайхаад тоормосоо гишгэтэл нөгөө машин шууд ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.гийн өгсөн: “...У. миний төрсөн ганц охин. Тухайн осол бол үед нь би байгаагүй гийн өөрийнхөө амнаас сонсохоор эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээтэй замаар өөрийнхөө эгнээгээр явж байхад нь эсрэг урсгалд явж байсан машин урсгал сөрж ирээд унаж явсан машиныг нь мөргөсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

 

иргэний нэхэмжлэгч С.ын өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тухайн осол болох үед би байгаагүй тэр өдөр бүр орой болсон хойно гэртээ ирээд манай охин явж байхад эсрэг урсгалд явж байсан машин ирээд мөргөсөн гэмтлийн эмнэлэгт үзүүлээд ирлээ гэсэн.

Тэр ослоос болж миний машины урд хэсэг нь их хэмжээгээр эвдрэлтэй тухайн ослын дараа үнэлгээ хийлгэсэн үнэлгээнд дээр бүх эвдрэл гэмтлүүд нь байгаа. Үнэлгээгээр 7,800,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Машинд учирсан хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Д.*******гийн өгсөн:

“...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр У.гийн биед үзлэг хийхэд нуруу, толгой өвдөнө, дотор муухайрна гэсэн зовиуртай ба биед ил харагдах гэмтэл шархгүй байсан. Харин гэмтлийн эмнэлгийн бичиг баримт, Монгол, Япон эмнэлгийн эмчиийн үзлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн толгойн КТГ, Мед траума эмнэлгийн МRI хариунуудыг ирүүлсэн ба Мед траума эмнэлгийн хүзүүний МRI шинжилгээний хариуг өөрийн дүрслэл оношлогооны эмчээр ахин уншуулж хариуг үндэслэн гаргасан. Эмч С.ээр Мед траума эмнэлгийн хүзүүний МRI шинжилгээний Сидийг дахин уншуулахад хүзүүний 5,6 нугалмын мөгөөрсөн цахирган ар хэсэгт тал руу урагдалттай, 6,7 нугалмын түвшинд жийргэвч арагш цүлхийлттэй гэж уншсан ба манай байгууллага өөрийн дүрслэл оношлогооны эмчийн хариуг үндэслэн гаргадаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 162 дугаар хуудас/, 

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрий Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №13050 тоот: “...1.У.гийн биед гэмтэл хүзүүний 5-6-р нугалмын мөгөөрсөн цагирагын урагдал, 6-7-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай “...А.Тоёота Приус маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг  урсгалыг сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Б. Тоёота Приус маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 34-44 дүгээр хуудас/, Мастер үнэлгээ ХХК үнэлгээ хийсэн баримт /хавтаст хэргийн 92 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Медтрама эмнэлгийн оноштой зөрсөн байхад хавтаст хэрэгт тусгаж, дүгнэлт гаргасан нь хууль зүйн шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр дахин дүгнэлт гаргах үндэслэл болж байна. ******* эмч гэмтлийн зэргийг сарниулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байхад өвдөлт байсан бол эрүүл мэндийг сарниулсан гэж ярьдаг. Өвдөлт янз бүр байдаг. Ямар нэгэн байдлаар энэ хүнийг сарниулсан гэж үзэх дүгнэлт нь эргэлзээтэй гэх үндэслэл болж байна.” гэх саналыг гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Д.******* нь хохирогчид учирсан хүзүүний 6,7 дугаар нугаламын цүлхийлт үүссэн, үүсээгүй гэх 2 янзын эмчийн оношоос үл хамааран хохирогчийн биед учирсан 5,6 дугаар нугалмын мөгөөрсөн цагаригын урагдалт нь дангаараа ч хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах талаар мэдүүлсэн байх тул шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч З.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч У.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон 4,169,805 төгрөг гаргуулж хохирогч У.д олгож, хохирогч У. нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.*******д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2, .6, .7, .8, .10, .13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар З.*******д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.*******гээс 4,169,805 төгрөг гаргуулж хохирогч У.д олгож, хохирогч У. нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ