| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/02281/И |
| Дугаар | 102/ШШ2020/02621 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2020/02621
2020 09 16 102/ШШ2020/02621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: СХД, 0 дүгээр хороо, М к а-ын байр, 0-0 тоот хаягт оршин суух, эмэгтэй, М ш б овогтой Ж-ны Д /РД:АА00000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД, 00 дугаар хороо, БХН, 0 гудамж, 00 дугаар байрны 00 тоот хаягт оршин суух, эрэгтэй, У х овогтой Б-ын Э /РД: АА00000000/-д холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Д, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Д миний бие Б.Этэй 2011 онд танилцсан бөгөөд одоогоос 2 жилийн өмнөөс буюу 2018 оноос дотно харилцаатай болсон. Б.Э хамт амьдарна гэж хэлдэг байсан, мөн олон жил болсон учраас итгэж ******* оны******* дугаар сарын*******-ний өдөр хүү Д-ийн Өтөрүүлсэн. Намайг жирэмсэн болсноос хойш Б.Э надтай холбоогоо тасалсан. Би Б.Эгээс өөр хүнтэй дотно харилцаанд орж байгаагүй тул Б.Э-г хүүхдийн биологийн эцэг нь гэдэгт*******0 хувь итгэлтэй байгаа тул Б.Э-г миний хүү Д.Ө-ын төрсөн эцэг болохыг тогтоож, түүнээс сар бүр хуульд заасан хэмжээний тэтгэлгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өөр тайлбар байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Б.Э-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ж.Д, Б.Э нарын дундаас хүү Д.Ө ******* оны******* дугаар сарын*******-ний өдөр төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын*******-ны өдрийн 3645 дугаар дүгнэлтээр Б.Э нь Д.Ө-ын биологийн эцэг байх боломжтой, эцэг байх магадлал 99.99 хувь болохыг тогтоосон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр хүүхэд, эцэг, эхийн хооронд эрх үүрэг үүснэ.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд ******* оны******* дугаар сарын*******-ний өдөр төрсөн хүү Д.Ө-ын төрсөн эцэг Д.Э мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр эцэг Д.Э-гээр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үргэлжлүүлэх бөгөөд хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан ******* оны******* дугаар сарын*******-ний өдөр төрсөн хүү М ш б овогтой Д-гийн Ө /РД: АА00000000/-ын төрсөн эцэг нь У х овогтой Б-ын Э мөн болхыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан ******* оны******* дугаар сарын*******-ний өдөр төрсөн хүү Д.Ө-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Э-гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 126,987 төгрөгийг, илүү төлөгдсөн 13,413 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ