Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/46

 

 

 

 

 

 

 

 

     2024         01           10                                    2024/ШЦТ/46  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,                

улсын яллагч И.Мөнхцэцэг,  

шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 200502560******* тоот дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь Мандалговь суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ******* дүүргийн 33 дугаар хороо Тахилтын эцсийн задгай тоотод оршин суудаг, улсын бүртгэлийн лавлагаагаар ******* дүүргийн ******* дугаар хороо ******* гудамж ******* тоотод бүртгэлтэй/ урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн ******* дүгээр хороо Нарангийн ******* гудамж *******-1 тоот хашаанд Б.тай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Б.гийн нүүр, толгой, цээж хэсэгт нь цохих, ашиглах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун зулай ясны цемерсен хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсны гаднах цус хуралт, тархины галзан бүрхэвчийн доорх цус харвалт, дунд зэргийн тархины эдийн няцрал, баруун зулай, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ “...Манай урд хашааны залуу тухайн үед нь би ийм байна чамайг цагдаад өгье надад мөнгө өг гээд хэлсэн бол тусламж үзүүлэх байсан. 3 жилийн дараа гэнэт над руу нэг эмэгтэй ярьсан. Хэн бэ гэхэд хүний нөөц байна гэхээр нь очтол хажууд нь 2 эрэгтэй цагдаа байсан. Тэгээд би яасан талаар асуухад материал бүрдүүлсэн сууж байсан. Жоохон байж байхад өөрөө орж ирсэн. Би лизингээр утас аваад маргааш нь ломбардад өгөөд 612.0000 төгрөгийг өгсөн. Тэгээд гар бариад салсан чинь ******* дүүргээс хэргийг тань шийднэ гэж  ээж рүү залгасан байсан. Тэгээд энд зогсож байгаа...” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.гийн өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр би ******* дүүргийн *******-р хороо гийн *******-*******/а тоотод оршин суудаг гээд настай ахын гэрт ороход ахын гэрт бүтэн нэрийг нь мэдэхгүй , , , Мөөгий нар ахтай хамт байсан бөгөөд ахын гэрийнх нь хаалганы цүү нь эвдэрчихсэн байсан. Тэгээд би яагаад ахын гэрийн хаалганы цүү нь эвдэрсэн талаар асуухад ах надад “хажуу айлын ******* өчигдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хаалганы цүү хугалаад хаячихаж” гэж хэлсэн. Тухайн үед гаднаас ******* ганцаараа ахын гэрт орж ирж таарсан бөгөөд би *******аас “чи одоо настай хүний гэрийн хаалганы цүү эвдээд байхдаа яадаг юм. Чи ингэж ахын гэрийн хаалгыг онгойлгосон чинь үнэн юм уу” гэж асуухад ******* надад болон тэр гэрт байсан бүх хүмүүст “үнэн” гэж хэлсэн. Тэгээд би *******т “чи настай хүнийг ингэж болохгүй шүү” гэж сануулаад ахын гэрээс гарч гэртээ орж амарсан. Тэр үед ******* надтай хамт ахын гэрээс гарч гэрлүүгээ орсон.

Тэгээд би 2020 оны 8 дугаар сарын 09-ний өглөө 10:00 цагийн үед гэртээ амарч байтал ах дуудахаар нь гэрээсээ гараад хашаанд нь орж уулзсан чинь ах надад “гэрт байсан хоёр ширхэг гар утсаа алдчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би ахаас “танд хардаж байгаа хүн байна уу” гэсэн чинь ах надад манай хажуу талын *******-******* тоотод амьдардаг *******, Эрдэнэсүх нар авсан байлгүй, ер нь тэгсэн байх гэж хэлсэн. Тэр үед би ахад таны гэрийн хаалгыг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ******* эвдчихсэн байсан юм чинь энэ л угаасаа гар утсыг чинь авсан байх гэж ахад хэлээд ахын хашаанаас нь гараад *******ын хашааны гадна очоод хашааных нь хаалгыг тогшсон чинь ******* гэрээсээ баруун гартаа нилээн том хутга барьчихсан гарч ирэхтэй нь халз тулсан. Тэр үед би сандраад *******ын гартаа барьсан хутганаас зүүн гараараа бариад авсан. *******ын гартаа барьсан хутгыг тавиулах гээд *******тай зууралдаж байхад *******ын хашаанаас Эрдэнэсүх гарч ирж байсан бөгөөд би *******, Эрдэнэсүхээ хараад гэнэт цохисон юугаар гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд би нэг сэргэсэн чинь Нарангийн *******-******* тоот болон *******-*******/а тоот хоёр хашааны голд хашаа налаад ганцаараа сууж байсан бөгөөд миний хоёр нүд хоёулаа таглаастай болчихсон, хамраас цус гарсан, уруул нилээн хавдсан, цээжин бие буюу бүсэлхийнээс дээш нил өвчин болсон байсан бөгөөд цамцаа тайлаад харахад миний цээжин бие битүү хөхөрсөн, баруун зүүн талын сүвээний нэг, нэг хавирга маш их хөндүүртэй болчихсон, бас толгой маш их өвдөөд байсан бөгөөд намайг сэргэхэд гадаа бага зэрэг нар жаргах дөхсөн байсан учраас шууд ахын гэрт орсон. Тэгээд ахын гэрт ороод өөрийгөө гэртээ ийм байдалтай орж болохгүй, охин айна гэж бодоод охин руугаа залгаад эгчийнд очоод хоночих гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө би ахын гэрт хоносон. Тэгээд би 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ахын гэрээс гарч гэртээ орж нүүрэндээ хүйтэн махаар жин тавьж биедээ учирсан хаван хавдруудаа арай гайгүй болгосон бөгөөд тэр өдөр уг нь гайгүй болчих байлгүй гэж бодсон боловч толгой маш их өвдөөд зүгээр болохгүй байсан учраас 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр цагдаа дээр ирж өргөдөл гаргасан.

Тухайн үед бид гурвын хажууд өөр хүн байгаагүй, харин манай дээд талд буюу уулан дээр амьдардаг , Гомбо, , худгийн гээд хүмүүс харсан байсан. Мөн бүр ирж бид нарыг салгасан юм байна лээ. Би *******тай зууралдах үедээ Эрдэнэсүхийг гартаа ямар нэгэн зүйл барьсан талаар харж чадаагүй, гартаа хутга барьсан *******тай зууралдаж байсан болохоор би хутганаас өөрийгөө хамгаалж байсан. Тэгэх үед ямар ч байсан Эрдэнэсүх гарч ирж байгаа нь харагдсан.

Миний биед учирсан баруун зулай ясны цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсны гаднах цус хуралт, тархины аалзан бүрхэвчийн доорх цус харвалт, дунд зэргийн тархины эдийн няцрал, баруун зулай, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлийг тухайн хэрэг гардаг өдөр ******* учруулсан. Харин эрүүнд зулгаралт гэмтлийг тэр хоёр намайг газар унасан хойно хашаа руугаа өргөж оруулсан гэсэн бөгөөд тэр үед үүссэн байх. Харин хэвлийн баруун дээд хэсэгт үүссэн цус хуралт бол тэр хоёр намайг хашаандаа оруулаад дээрээс хөлөөрөө дэвсээд байсан гэсэн тэр үед үүссэн байх.

Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-109 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.ийн өгсөн: “...Би тухайн үед гэрлүүгээ харих гээд доод буудлаас алхаад явж байтал *******ын үүдэнд нилээн согтуу *******тай зодолдож байсан. Би тэр хоёрыг салгасан цаанаас нь Эрдэнэсүх ахыгаа салгаж аваад орсон. Би г хашааных нь үүдэнд хүргэж өгөөд гэр лүүгээ явсан. нилээн согтуу байсан болохоор болсон үйл явдлыг бараг санахааргүй байсан. ******* архи уугаагүй эрүүл байсан. ******* гартаа ямар нэгэн юм бариагүй гараараа цохиж байсан. Эрдэнэсүх хашаагаа янзалж байсан юм шиг байна лээ ахыгаа салгахдаа гартаа алх шиг юм барьж гарч ирээд тэрийгээ хашаа руугаа буцааж шидчихээд гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.*******ийн өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ байгаагүй. Сүүлд Эрдэнэсүх надад урд айлын ******* ах бид хоёрыг зодох гэж ирээд ******* тухайн үед согтуу байсан болохоор тай маргалдаад зодолдохоор би салгасан гэж Эрдэнэсүх тэгж байсан. Би *******аас чи тэр тай яах гэж маргалдсан юм гэж асуухад тэр өөрөө согтуу ирээд маргалдаад Эрдэнэсүх бид хоёрыг зодох гэж ирэхээр нь хашаанаас түлхэж гаргаад хэд цохисон нэг их сүртэй юм болоогүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн: “...Манай эхнэр 343 гэх худагт үйлчлэгч хийдэг эхнэр түр юманд явахаар болоод би худагт түр сууж байсан. Манай эхнэрийн суудаг тэр хэдээс жаахан зайтай байдаг хүмүүс ус аваад байж байхад , ******* хоёр хоорондоо маргалдаад зодолдоод байх шиг байсан. Цаанаас *******ын дүү Эрдэнэсүх ахыгаа салгаад аваад орж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: 1.2.Үзүүлэгч Б. гийн биед баруун зулай ясны цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсны гаднах цус хуралт, тархины аалзан бүрхэвчийн доорх цус харвалт, дунд зэргийн тархины эдийн няцрал, баруун зулай, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Үүссэн гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. 5.Баруун зулай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны гаднах цус хуралт, тархины аалзан бүрхэвчийн доорх цус харвалт, дунд зэргийн тархины эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун зулай, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн *******6-*******8 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            -  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 155 дугаар хуудас/,

            - тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 172 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн ******* дүгээр хороо Нарангийн ******* гудамж *******-1 тоот хашаанд Б.тай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Б.ы нүүр, толгой, цээж хэсэгт нь цохих, ашиглах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун зулай ясны цемерсен хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсны гаднах цус хуралт, тархины галзан бүрхэвчийн доорх цус харвалт, дунд зэргийн тархины эдийн няцрал, баруун зулай, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлаж байгаа. Мөрдөн байцаалтын шатнаас үйлдлээ ухамсарлаж мэдүүлж байсан. Хохирогчтой уулзаж хохирол төлбөрйиг төлсөн. Зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. Хохирогч нь гомдол санал байхгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн ******* дүгээр хороо Нарангийн ******* гудамж *******-1 тоот хашаанд Б.тай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Б.ы нүүр, толгой, цээж хэсэгт нь цохих, ашиглах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун зулай ясны цемерсен хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсны гаднах цус хуралт, тархины галзан бүрхэвчийн доорх цус харвалт, дунд зэргийн тархины эдийн няцрал, баруун зулай, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.гийн өгсөн: “...би ахад таны гэрийн хаалгыг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ******* эвдчихсэн байсан юм чинь энэ л угаасаа гар утсыг чинь авсан байх гэж ахад хэлээд ахын хашаанаас нь гараад *******ын хашааны гадна очоод хашааных нь хаалгыг тогшсон чинь ******* гэрээсээ баруун гартаа нилээн том хутга барьчихсан гарч ирэхтэй нь халз тулсан. Тэр үед би сандраад *******ын гартаа барьсан хутганаас зүүн гараараа бариад авсан. *******ын гартаа барьсан хутгыг тавиулах гээд *******тай зууралдаж байхад *******ын хашаанаас Эрдэнэсүх гарч ирж байсан бөгөөд би *******, Эрдэнэсүхээ хараад гэнэт цохисон юугаар гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд би нэг сэргэсэн чинь Нарангийн *******-******* тоот болон *******-*******/а тоот хоёр хашааны голд хашаа налаад ганцаараа сууж байсан бөгөөд миний хоёр нүд хоёулаа таглаастай болчихсон, хамраас цус гарсан, уруул нилээн хавдсан, цээжин бие буюу бүсэлхийнээс дээш нил өвчин болсон байсан бөгөөд цамцаа тайлаад харахад миний цээжин бие битүү хөхөрсөн, баруун зүүн талын сүвээний нэг, нэг хавирга маш их хөндүүртэй болчихсон, бас толгой маш их өвдөөд байсан бөгөөд намайг сэргэхэд гадаа бага зэрэг нар жаргах дөхсөн байсан учраас шууд ахын гэрт орсон.

 

Миний биед учирсан баруун зулай ясны цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсны гаднах цус хуралт, тархины аалзан бүрхэвчийн доорх цус харвалт, дунд зэргийн тархины эдийн няцрал, баруун зулай, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлийг тухайн хэрэг гардаг өдөр ******* учруулсан. Харин эрүүнд зулгаралт гэмтлийг тэр хоёр намайг газар унасан хойно хашаа руугаа өргөж оруулсан гэсэн бөгөөд тэр үед үүссэн байх. Харин хэвлийн баруун дээд хэсэгт үүссэн цус хуралт бол тэр хоёр намайг хашаандаа оруулаад дээрээс хөлөөрөө дэвсээд байсан гэсэн тэр үед үүссэн байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-109 дүгээр хуудас/,

 

гэрч П.ийн өгсөн: “...Би тухайн үед гэрлүүгээ харих гээд доод буудлаас алхаад явж байтал *******ын үүдэнд нилээн согтуу *******тай зодолдож байсан. Би тэр хоёрыг салгасан цаанаас нь Эрдэнэсүх ахыгаа салгаж аваад орсон. Би г хашааных нь үүдэнд хүргэж өгөөд гэр лүүгээ явсан. нилээн согтуу байсан болохоор болсон үйл явдлыг бараг санахааргүй байсан. ******* архи уугаагүй эрүүл байсан. ******* гартаа ямар нэгэн юм бариагүй гараараа цохиж байсан. Эрдэнэсүх хашаагаа янзалж байсан юм шиг байна лээ ахыгаа салгахдаа гартаа алх шиг юм барьж гарч ирээд тэрийгээ хашаа руугаа буцааж шидчихээд гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/,

 

гэрч Д.*******ийн өгсөн: “...Эрдэнэсүх надад урд айлын ******* ах бид хоёрыг зодох гэж ирээд ******* тухайн үед согтуу байсан болохоор тай маргалдаад зодолдохоор би салгасан гэж Эрдэнэсүх тэгж байсан. Би *******аас чи тэр тай яах гэж маргалдсан юм гэж асуухад тэр өөрөө согтуу ирээд маргалдаад Эрдэнэсүх бид хоёрыг зодох гэж ирэхээр нь хашаанаас түлхэж гаргаад хэд цохисон нэг их сүртэй юм болоогүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас/,

 

гэрч Б.ын өгсөн: “...Манай эхнэр 343 гэх худагт үйлчлэгч хийдэг эхнэр түр юманд явахаар болоод би худагт түр сууж байсан. Манай эхнэрийн суудаг тэр хэдээс жаахан зайтай байдаг хүмүүс ус аваад байж байхад , ******* хоёр хоорондоо маргалдаад зодолдоод байх шиг байсан. Цаанаас *******ын дүү Эрдэнэсүх ахыгаа салгаад аваад орж байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: 1.2.Үзүүлэгч Б. гийн биед баруун зулай ясны цөмөрсөн хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсны гаднах цус хуралт, тархины аалзан бүрхэвчийн доорх цус харвалт, дунд зэргийн тархины эдийн няцрал, баруун зулай, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Үүссэн гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. 5.Баруун зулай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны гаднах цус хуралт, тархины аалзан бүрхэвчийн доорх цус харвалт, дунд зэргийн тархины эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун зулай, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн *******6-*******8 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн ******* дүгээр хороо Нарангийн ******* гудамж *******-1 тоот хашаанд Б.тай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Б.ы нүүр, толгой, цээж хэсэгт нь цохих, ашиглах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун зулай ясны цемерсен хугарал, хугарлын харалдаа тархины хатуу хальсны гаднах цус хуралт, тархины галзан бүрхэвчийн доорх цус харвалт, дунд зэргийн тархины эдийн няцрал, баруун зулай, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Б. нь хавтаст хэргийн 109 дүгээр талд өгсөн мэдүүлэгтээ “...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг өгсөн байх бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2-т зааснаар эдлээгүй үлдсэн хоногоос хасах саналтай байна...” гэх санал,

шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгчийн холбогдсон гэмт хэрэг нь хорих ялтай боловч 2021 оны Өршөөлийн хуулийн 6.2-т зааснаар хорих ялын доод хэмжээг оногдуулж хасаж тооцож өгнө үү...” гэх саналыг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялаас 02 /хоёр/ жилийг өршөөн хасаж шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.*******, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.   

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Н.*******ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялаас 02 /хоёр/ жилийг өршөөн хассугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ