Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 146/ШТ2017/00015

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Улсын яллагч Д.Бат-Өлзий,

Иргэний нэхэмжлэгч С.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Хишигсүрэн, /Үнэмлэхний дугаар-131831/

Шүүгдэгч Б.Т, 

Нарийн бичгийн дарга А.Батцог нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Б-н Тд холбогдох эрүүгийн 201615010187 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,  19.... оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, .... настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, .... хамт Өвөрхангай аймаг ..... сум, 5 дугаар баг 1-07  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Б-н Т /РД:....../

Холбогдох хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Б.Т нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны орой 19 цаг 25 минутын орчимд Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар багийн нутагт байх “.....” рашаан сувиллын урд талын шороон зам дээр өөрийн эзэмшлийн ..... улсын дугаартай “Тоёота прусс 10” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “...Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.5а дахь заалт “...тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохио гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдлөхгүй байх” 2.5 б  “...зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах хэрэв бололцоогүй бол уг хүний ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд овог өөрийн нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” 2.5в “...зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдох бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” 9.1 дэх заалт “...жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 9.2 дахь заалт “жолооч аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж зам тээврийн осол гарган, С.Тийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ:

Би 2016 оны 12 дугаар сарын 13-ны орой 18 цаг өнгөрч байхад хөдөө ээжийнх рүүгээ явахаар сумаас гараад 20 км газар явж байгаад машиныхаа хучлагийг мартчихаад буцаад сум руу орсон. Тэгээд сумын төв рүү орж яваад “.....” рашаан сувилалын урд талын шороон зам дээр эмэгтэй хүнийг дайрсан. Тухайн үед би айгаад хэргийн газрыг орхин зугтаасан. Тэгээд гэрээрээ орчихоод ээжийнхээ даралтны эмийг аваад ээж дээрээ очихоор Бүрд сум руу явсан гэв.

Иргэний нэхэмжлэгч С.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би машинд дайруулаад сэтгэл санаа эрүүл мэндээрээ хохироод байна. Хавтаст хэрэгт авагдаагүй байгаа өөр бусад олон баримт байна. Миний хувьд энэ хүнээс 3 сая төгрөг нэхэмжилж байна. Би тархины цусан хангамж сайжруулах, цус хуралтыг шимэгдүүлэх эмчилгээ хийлгэж байгаа. Ухаан санаа орон гаран болсон. Энэ ослын дараагаас унаж ойчдог болсон. Саяны гаргасан 300 000 төгрөгнөөс гадна цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай учраас 3 000 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Гэрч З.М-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 12 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчим ..... сумын 5 дугаар багийн нутаг “.....” рашаан сувиллын урд шороон зам дээр ..... сумын эрүүл мэндийн төвийн багийн эмч С.Т автомашинд мөргүүлж биедээ гэмтэл авлаа гэсэн дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Үл-Олдох, замын байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэн нарын хамт хэргийн газар очсон. Тэр үед С.Т эрүүл мэндийн төвд хүргэгдсэн байсан. С.Тийг мөргөсөн автомашин хэргийн газрыг орхиж зугтаасан байсан ба уг автомашиныг тэр даруй шуурхай эрэн сурвалжилсан. С.Таас уг автомашиныг ямар маркийн хэд гэсэн улсын дугаартай автомашин байсныг асуухад мэдэхгүй байсан. Уг автомашиныг шуурхай эрэн сурвалжилсаны үндсэн дээр ..... сумын харъяат иргэн Б.Т нь өөрийн эзэмшлийн ..... улсын дугаартай Тоёота пруис 10 маркийн автомашинаар С.Тийг мөргөж зам тээврийн осол гарган Өвөрхангай аймгийн Бүрд сум руу ээжийнх рүү гээ зугтааж явсан болохыг олж тогтоон 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Тыг Бүрд сумаас ээжийнх нь гэрээс хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Н.Үл-Олдох, замын байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэн нарын хамт дайчлан баривчилж Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах албанд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

Гэрч Н.Ү-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 12 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчим ..... сумын 5 дугаар багийн нутаг “.....” рашаан сувиллын урд шороон зам дээр ..... сумын эрүүл мэндийн төвийн багийн эмч С.Т автомашинд мөргүүлж биедээ гэмтэл авлаа гэсэн дуудлагын дагуу тус сумын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч З.Мягмарсүрэн, замын байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэн нарын хамт хэргийн газар очсон. Тэр үед С.Т эрүүл мэндийн төвд хүргэгдсэн байсан. С.Тийг мөргөсөн автомашин хэргийн газрыг орхиж зугтаасан байсан ба уг автомашиныг тэр даруй шуурхай эрэн сурвалжилсан. С.Таас уг автомашиныг ямар маркийн хэд гэсэн улсын дугаартай автомашин байсныг асуухад мэдэхгүй байсан. Уг автомашиныг шуурхай эрэн сурвалжилсаны үндсэн дээр ..... сумын харъяат иргэн Б.Т нь өөрийн эзэмшлийн ..... улсын дугаартай “Тоёота пруис 10” маркийн автомашинаар С.Тийг мөргөж зам тээврийн осол гарган Өвөрхангай аймгийн Бүрд сум руу ээжийнх рүү гээ зугтааж явсан болохыг олж тогтоон 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Тыг Бүрд сумаас ээжийнх нь гэрээс хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Н.Үл-Олдох, замын байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэн нарын хамт дайчлан баривчилж Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах албанд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

Шинжээчийн гаргасан дүгнэлт №02 тоот актын:

 “... 1. Зам тээврийн осол гарахад хүргэсэн шалтгаан нь Б.Т нь замын нөхцөл байдалдаа хурдаа тохируулаагүй, мөн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гарсан байна.  

2. Б.Т нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ..... улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино” мөн дүрмийн 2.5А дахь заалт “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохио гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” мөн дүрмийн 2.5Б дахь заалт “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” мөн дүрмийн 2.5В дахь заалт “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдох бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” мөн дүрмийн 9.1 дахь заалт “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 9.2 дахь заалт “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг тус тус зөрчсөн байна.

3. Б.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 9.2 дах заалт “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэлт гаргав...” гэх дүгнэлт /хх-ийн 98 дугаар хуудас/

 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгчийн хохирлын баримт /хх-ийн 56-65 дугаар хуудас/

Зам тээврийн ослын акт /хх-ийн 95-96 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Тын оршин суугаа газрын талаархи Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 115  дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Тын ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Б.Т нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны орой 19 цаг 25 минутын орчимд Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугар багийн нутагт байх “.....” рашаан сувиллын урд талын шороон зам дээр өөрийн эзэмшлийн ..... улсын дугаартай “Тоёота прусс 10” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.5 а, 2.5 б, 2.5в, 9.1, 9.2 гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж зам тээврийн осол гарган, С.Тийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч З.Мягмарсүрэн, Н.Үлд-Олдох нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/, Техникийн шинжээчийн 02 тоот шинжээчийн дүгнэлтийн: 1.Зам тээврийн осол гарахад хүргэсэн шалтгаан нь Б.Т нь замын нөхцөл байдалдаа хурдаа тохируулаагүй, мөн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гарсан байна. 2. Б.Т нь 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ..... улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болохгүйгээр зорчино” мөн дүрмийн 2.5а дахь заалт “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохио гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдох бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” мөн дүрмийн 2.5б дахь заалт “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх” мөн дүрмийн 2.5в дахь заалт “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдох бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” мөн дүрмийн 9.1 дахь заалт “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” мөн дүрмийн 9.2 дахь заалт “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг тус тус зөрчсөн байна. 3. Б.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 9.2 дах заалт “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэлт гаргав...” гэх дүгнэлт /хх-ийн 98 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч С.Тийн  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэцүүлэгийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгүүд, Зам тээврийн ослын газар тогтоосон акт /хх-ийн 95-96 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүх дээр шинжлэн судалсан баримтууд нь хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй гарсан, шүүгдэгч Б.Т нь гэм буруутай, Хархорин сум дахь прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

Иймд Б овогтой Б-н Тыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Шүүгдэгч  Б.Т нь иргэний нэхэмжлэгч С.Тт 2 109 000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн байна. С.Т нь шүүх хуралдаанд нийт 278 800 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн ба тухайн баримтаас 10 000 төгрөгийг нэхэмжилэхээс  татгалзаж нийт 268 800 төгрөгийг, сэтгэл санаа, гоо сайхан алдагдуулсан болон цаашид гарах эмчилгээний зардалд 3 000 000 төгрөг нэхэмжилсэн.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хохирлын баримтаас уг гэмт хэрэгт хамааралгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй 1 466 436 төгрөгийг /шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 40 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 30 000 төгрөгийн бензиний баримтууд, ном уншуулсан гэх нийт 37 300 төгрөгийн 3 ширхэг баримт, Улаанбаатар явсан 73 200 төгрөгийн 4 ширхэг баримт, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 45 000 төгрөгийг баримт нь тамга тэмдэггүй, цалин 1 090 336 төгрөг нэхэмжилсэн боловч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэр тодорхойгүй АТҮТөв гэсэн 54 000 төгрөгийн 3 ширхэг баримт, “Нарлаг” СӨХ гэсэн 50 000 төгрөгийн баримт, Жавхлантөгс гэсэн 36 600 төгрөгийн 2 ширхэг баримт/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Мөн сэтгэл санаа, гоо сайхан алдагдуулсан болон цаашид гарах эмчилгээний зардал 3 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин нотлох баримтын шаардлага хангасан нийт 1 223 050 төгрөгийг хохиролд тооцон хангаж шийдвэрлэв. Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид хохиролд 2 109 000 төгрөгийг төлсөн ба илүү 885 950 төгрөгийг буцааж нэхээгүй тул шүүгдэгч Б.Тыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Тд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан баривчлах ял оноох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн автомашин шүүхэд ирээгүйг дурдаж, Б.Тын эзэмшлээс битүүмжилсэн 3 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ..... улсын дугаартай “Приус-10” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар цүнх, Самсунг ЖИ-7 маркийн эвдэрхий гар утас, эвдэрхий гар утасны цэнэглэгч, эвдэрхий даралтын аппарат, гуталыг иргэний нэхэмжлэгч С.Тт, 1104992 дугаартай жолооны үнэмлэх, Oi113447 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан  өгөхийг, иргэний нэхэмжлэгч С.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх  эрхтэй болохыг  тус тус дурдаж байгаа болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                    

ТОГТООХ нь:

1. Б овогтой Б-н Тыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Б.Тыг 03 /гурван/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар Б.Тд оногдуулсан 03 /гурван/ сар 01 /нэг/ хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар цүнх, Самсунг ЖИ-7 маркийн эвдэрхий гар утас, эвдэрхий гар утасны цэнэглэгч, эвдэрхий даралтын аппарат, гуталыг иргэний нэхэмжлэгч С.Тт, 1104992 дугаартай жолооны үнэмлэх, Oi113447 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Б.Тд тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Б.Тын эзэмшлийн 3 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ..... улсын дугаартай “Приус-10” маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгосугай.

7. Иргэний нэхэмжлэгч С.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Б.Тд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Тд тогтоол биелүүлэх хүртэл урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                               Б.САРАНТУЯА