Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/71

 

 

 

 

 

 

 

 

   2024          01           23                                    2024/ШЦТ/71    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 220502083******* тоот дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гагнуурчин, цахилгаанчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ******* дүүргийн 20 дугаар хороо *******ийн *******-1 тоотод оршин суух хаягтай, урьд

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 03-ны одрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдсон, ******* овогт *******гийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "" ХХК-ийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Г.г "хяналтын камер луу чулуу шидлээ" гэх шалтгаанаар зодож, улмаар түүний биед хүзүүний баруун хажуу хэсэгт зулгарал, ахар сүүлний хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ:  “...мэдүүлэг өгөхгүй....” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Г.гийн өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед гэрийнхээ ойролцоох сүмийн сагсны талбай дээр найзуудтай хамт сагсанбөмбөг тоглож байхад хүүхдүүд “сүнстэй балгас байдаг, гал гарч байсан хаягдсан газар байдаг” гэхээр нь үеэл ах гийн хамт тухайн газрыг үзэхээр явсан юм. Тэгээд би ах бид хоёр ******* дүүргийн 20 дугаар хороо буюу “Драгон центр”-н замын урд талд байрлах хуучин барилга дээр ирсэн бөгөөд бид хоёр тухайн барилга руу орох гэхэд айгаад орж чадаагүй. Тухайн барилгыг гаднаас нь харахад хашааны хаалга нь онгорхой, 4-5 давхар, цагаан саарал өнгөтэй. Цонхгүй, зарим цонх нь хагарсан, дотор нь ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй, хүн ч байгаагүй барилга байсан. Ах бид хоёр тухайн барилга руу орох гэсэн боловч айгаад чадаагүй бөгөөд тухайн барилгын зүүн талын 2 давхарт нэг ширхэг хяналтын камер байхаар нь бид хоёр хуучин эвдэрсэн камер гэж бодоод камер луу чулуу шидээд хагалсан юм.

Тэгээд бид хоёр балгас руу хаалгаар нь орох гээд зогсож байхад нэг юм дуугарахаар нь бид хоёр айгаад зугтаад барилгын хашааны гадна гараад ахтай юм яриад зогсож байхад миний хойноос нэг хүн боогоод, гэдэс рүү нэг удаа цохиход би газар унасан бөгөөд намайг назар унасан байхад дээрээс цамцнаас боогоод цохиод байсан.

ахыг бас өөр нэг хүн барьж авсан бөгөөд намайг зодсон ах намайг цамцнаас боосон хэвээрээ байгаад татаж босгоод камер руу дагуулж очсон. Тэгээд тэр ах цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа нар ирэхээс өмнө ахын ээж нь ирсэн бөгөөд намайг цамцнаас боосон хэвээрээ байхад ахын ээж Мөнхтүшиг нь "наад хүүхдээ тавиач, хүүхэд аллаа" гэхэд намайг боож байсан ах "үхчихвэл арыг нь даана" гээд боолтоо суллахгүй байсан бөгөөд камерын доор очоод миний цамцнаас тавьсан. Тэгээд манай ээж болон цагдаа нар ирсэн.

Намайг зодсон ах тухайн гэмтлийг учруулсан. Намайг эхэлж араас боогоод гэдэс рүү нэг удаа цохиж унагаад газар унахад нуруу, бөгс хэсэг рүү өшиглөөд байсан. Тэр үед тухайн гэмтэл үүссэн. Би ямар нэгэн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгээгүй. Гэрээр хэвтрийн дэглэм сахиж эм тариа хэрэглэсэн. Хохирлын гаргаж өгөх баримт байхгүй байна.

Надад одоо жил гаран болж байгаа гэмтлийн эмнэлгийн имарайн зураг болон бусад бичиг цаас байхгүй. Одоо миний зүгээр байна ямар нэгэн зориур байхгүй. Миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 25-26, 126-127, 154-155 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.гийн өгсөн:

“...Би 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн үед ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн урд талд байрлах ажиллахаа байсан бололтой 4 давхар балгас болсон байрыг манай үеэл дүү болох Г. сүнстэй гээд яриад байхаар нь очиж үзэх гээд өөрийн үеэл дүү болох Г.гийн хамт очоод уг байрыг тойрч үзээд дотор нь орж чадахгүй байсан тухайн үед гадаа харанхуй бүрэнхий болж байсан айгаад тухайн байшингийн дотогш орж чадаагүй. Тэгээд тухайн байшинг тойрч үзээд алхаад явж байгаад зүүн талд очиход нэг хяналтын камер байсан тэгээд би найз охинтойгоо утсаар ярьж байхад уг камер луу дүү тухайн камерыг эвдэрхий ажилладаггүй байх гэж бодоод газраас чулуу аваад тухайн камер луу шидээд байгаа бололтой байсан.  Тэгээд би утсаар ярьж байгаад газраас нэг чулуу аваад шидэхэд тухайн камерыг оносон. Тухайн камерын доор жоохон том хүнддүү чулуу байсан тэр чулууг дүү аваад тухайн хяналтын камер луу шидэхэд тухайн камерыг оноод тухайн камер хананд тогтсон байж байгаад доош унасан тэгээд тухайн камернаас бололтой "хөөё” гэх эрэгтэй хүний чимээ гарсан тэгээд бид 2 айгаад зугтаад тухайн байрны хашаанаас гүйгээд гарахад тухайн хашаа руу 4 банди зөрөөд орж байгаа харагдсан. Бид 2 цааш хашаанаас гараад явган хүний зам дээр явж байхад араас үл таних 30 орчим насны 2 ах гарч ирээд нэг нь манай үеэл дүү г араас нэг гараараа боогоод цохиод доош унагаж байгаа харагдсан би айгаад цааш зугтаад гүйхэд миний араас тухайн 2 ахын нэг нь хөөгөөд гүйсэн. Би манай дүүг барьсан юм  чинь гэж бодоод зогсоод нөгөө ахад баригдаад буцаад очиход манай дүү газарт унасан дээш хараад уйлаад хэвтэж байхад нь тухайн ах дээрээс нь дэвсэж байгаа харагдсан. Намайг барьж аваачсан ах миний цамцнаас боогоод намайг 1-2 удаа цамцсаар нь хүзүү хэсэг рүү цохисон. Энэ 2 хулгайч юм биш үү хулгай хийсэн гээд цагдаад өгнө гээд хоорондоо яриад инээлдээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.ын өгсөн:

“...2022 оны 06 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед манай хүү нь гадаа тоглохоор гэрээсээ гарсан. Ингээд байж байтал 21 цаг 16 минутын үед манай хүү над руу залгаад би балгасны хажууд камер хагалсан гээд баригдчихсан бас зодуулчихаад байж байна гээд уйлаад ярьсан. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд яваад очсон чинь гэдсээ барьчихсан уйлчихсан зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад нөгөө зодсон гэх залуу нь танай хүүхдүүд чинь тавиад 2 цаг болсон хяналтын камер эвдчихлээ гээд дайраад байсан ба тухайн үед манай хүүтэй гээд нагац ах нь хамт явж байсан. Намайг очиход гийн хажууд зогсож байсан ба манай хүү гэдсээ тэвэрчихсэн уйлчихсан байж байсан.

Тухайн хяналтын камерийг хагалаагүй. Харин камерын дээр байдаг толийг нь цохиж эвдэлсэн байсан. Өөр ямар нэг зөрчил гаргаагүй гэсэн. Тэгсэн манай хүүг хяналтын камер эвдлээ гэх шалтгаанаар зодсон байсан. Одоогоор миний хүүгийн ахар сүүл хугарсан гэсэн.

Миний хүү надад хэлэхдээ тухайн үед 2 залуу байсан намхан ******* гэх залуу нь миний хүүгийн цээж рүү цохиод газарт унах үед нь бөгсөн дээр нь дэвслээд тэрнээс болоод миний хүүгийн ахар сүүл нь хугарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 129-130 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад шинжээч Б.ын өгсөн:

“...Ахар сүүлний гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ахар сүүл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, цохих аль алинд нь үүсэж болно. Хүүхэд том хүн хамаагүй тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүсэх боломжтой гэмтэл байсан.

Хүзүүний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, ахар сүүлний хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38, 147 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: 1.Г.д хүзүүний баруун хажуу хэсэгт зулгарал, ахар сүүлний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний дугаартай: 1.Г.гийн ГССҮТ-д 2023.06.04-ний өдөр хийлгэсэн хэвлийн ЭХО, аxap сүүл хэсгийн хажуу байрлалын рентген зураг, гэмтлийн эмчийн үзлэг, оношилгоог үндэслэн 2022.06.09-ны өдрийн дугаартай дүгнэлтийг гаргасан. 2. 2022.06.09-ны өдрийн дугаартай дугнэлт гаргах үед хүчингүй болсон хууль сануулсан нь уг дүгнэлтийн үнэн зөв байдалд нөлөөлөхгүй. 3. Г.д хүзүүний баруун хажуу хэсэгт зулгарал, ахар сүүлний хугарал гэмтэл тогтоогдсон. 4. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байсан. 5. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. 6. Гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7. Ахар сүүлний хугарал явганаас унах үед үүсч болно. 8. Гэмтлүүдийг хэдэн хүн яаж үүсгэснийг шинжээч эмч тогтоох боломжгүй. 9. Ахар сүүлний хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүзүүний зулгаралт дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "" ХХК-ийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Г.г "хяналтын камер луу чулуу шидлээ" гэх шалтгаанаар зодож, улмаар түүний биед хүзүүний баруун хажуу хэсэгт зулгарал, ахар сүүлний хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хэлэх санал байхгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ******* дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "" ХХК-ийн хашаанд насанд хүрээгүй хохирогч Г.г "хяналтын камер луу чулуу шидлээ" гэх шалтгаанаар зодож, улмаар түүний биед хүзүүний баруун хажуу хэсэгт зулгарал, ахар сүүлний хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

насанд хүрээгүй хохирогч Г.гийн өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед ... бид хоёр балгас руу хаалгаар нь орох гээд зогсож байхад нэг юм дуугарахаар нь бид хоёр айгаад зугтаад барилгын хашааны гадна гараад ахтай юм яриад зогсож байхад миний хойноос нэг хүн боогоод, гэдэс рүү нэг удаа цохиход би газар унасан бөгөөд намайг назар унасан байхад дээрээс цамцнаас боогоод цохиод байсан.

ахыг бас өөр нэг хүн барьж авсан бөгөөд намайг зодсон ах намайг цамцнаас боосон хэвээрээ байгаад татаж босгоод камер руу дагуулж очсон. Тэгээд тэр ах цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа нар ирэхээс өмнө ахын ээж нь ирсэн бөгөөд намайг цамцнаас боосон хэвээрээ байхад ахын ээж Мөнхтүшиг нь "наад хүүхдээ тавиач, хүүхэд аллаа" гэхэд намайг боож байсан ах "үхчвэл арыг нь даана" гээд боолтоо суллахгүй байсан бөгөөд камерын доор очоод миний цамцнаас тавьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 25-26, 126-127, 154-155 дугаар хуудас/,

 

насанд хүрээгүй гэрч Г.гийн “...камерын доор жоохон том хүнддүү чулуу байсан тэр чулууг дүү аваад тухайн хяналтын камер луу шидэхэд тухайн камерыг оноод тухайн камер хананд тогтсон байж байгаад доош унасан тэгээд тухайн камернаас бололтой "хөөё” гэх эрэгтэй хүний чимээ гарсан тэгээд бид 2 айгаад зугтаад тухайн байрны хашаанаас гүйгээд гарахад тухайн хашаа руу 4 банди зөрөөд орж байгаа харагдсан. Бид 2 цааш хашаанаас гараад явган хүний зам дээр явж байхад араас үл таних 30 орчим насны 2 ах гарч ирээд нэг нь манай үеэл дүү г араас нэг гараараа боогоод цохиод доош унагаж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

гэрч С.ын “...2022 оны 06 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед манай хүү нь гадаа тоглохоор гэрээсээ гарсан. Ингээд байж байтал 21 цаг 16 минутын үед манай хүү над руу залгаад би балгасны хажууд камер хагалсан гээд баригдчихсан бас зодуулчихаад байж байна гээд уйлаад ярьсан. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд гараад яваад очсон чинь гэдсээ барьчихсан уйлчихсан зогсож байсан.

Миний хүү надад хэлэхдээ тухайн үед 2 залуу байсан намхан ******* гэх залуу нь миний хүүгийн цээж рүү цохиод газарт унах үед нь бөгсөн дээр нь дэвслээд тэрнээс болоод миний хүүгийн ахар сүүл нь хугарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 129-130 дугаар хуудас/,

 

шинжээч Б.ын “...Ахар сүүлний гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ахар сүүл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу унах, цохих аль алинд нь үүсэж болно. Хүүхэд том хүн хамаагүй тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүсэх боломжтой гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38, 147 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот: 1.Г.д хүзүүний баруун хажуу хэсэгт зулгарал, ахар сүүлний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний дугаартай: 1. 1. Г.гийн ГССҮТ-д 2023.06.04-ний өдөр хийлгэсэн хэвлийн ЭХО, аxap сүүл хэсгийн хажуу байрлалын рентген зураг, гэмтлийн эмчийн үзлэг, оношилгоог үндэслэн 2022.06.09-ны өдрийн дугаартай дүгнэлтийг гаргасан. 2. 2022.06.09-ны өдрийн дугаартай дугнэлт гаргах үед хүчингүй болсон хууль сануулсан нь уг дүгнэлтийн үнэн зөв байдалд нөлөөлөхгүй. 3. Г.д хүзүүний баруун хажуу хэсэгт зулгарал, ахар сүүлний хугарал гэмтэл тогтоогдсон. 4. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байсан. 5. Гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. 6. Гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7. Ахар сүүлний хугарал явганаас унах үед үүсч болно. 8. Гэмтлүүдийг хэдэн хүн яаж үүсгэснийг шинжээч эмч тогтоох боломжгүй. 9. Ахар сүүлний хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүзүүний зулгаралт дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн насанд хүрээгүй хохирогч Г.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэргийн 154 дүгээр хуудаст насанд хүрээгүй хохирогч Г.гийн “...надаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг авагдсан байх бөгөөд шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэж холбогдоход “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдэгдсэн тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, харин насанд хүрээгүй хохирогч Г. нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч: “...Хэрэг гардаг өдөр хоёр хүүхэд ирээд камер эвдсэн. ******* ирээд саатуулсан, хохирогчийн хууль бус буруутай үйлдэл нь энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөл байсныг шүүх анхаарч үзнэ үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, насанд хүрээгүй хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.*******т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Г. нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.*******аас 7,150,000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Г.д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ