Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/145

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Өлзийжаргал, шүүгдэгч ******* нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******,*******,*******,*******,*******,*******,*******,,,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” караокед нь “хэрүүл маргаан үүсгээд байна, өөр газар очиж хэрүүл маргаанаа хийж болохгүй юм уу” гэсний улмаас түүний толгой хэсэгт нь шилэн аягаар цохиж биед нь “зулайн хуйханд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч *******ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв тайлбар өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна. Хохирогч нь хохирогч нэхэмжилсэн баримт хэрэгт өгөөгүй. Баримтаар хохирол нэхэмжилбэл нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу.“ гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн ............ дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 5-6 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчоор өгсөн:

“...Би 2023 ны 11 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-ийн үйлчилгээний төвийн “” караокед ажлын хүмүүс болох , , нарын хамтаар үйлчлүүлэхээр орсон. Тэгээд манай ажлын , нар нь гадагшаа гарсан байсан. Харин би ийн хамтаар пиво уугаад гаръя гээд текний тэнд сууж байсан чинь тухайн газраар үйлчлүүлж байсан танихгүй залуу зөөгч бармен гэх хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байсан.

Тэгэхээр нь би “хэрүүлээ өөр газар очоод хийгээч, би энд хүнтэй юм ярьж байна” гэж хэлэхэд тэр залуу караокены өрөө рүүгээ ороод буцаж гарч ирээд дахин бармен зөөгч нартай маргаад байсан. Тэгэхээр нь  би “ямар төвөгтэй юм бэ, өөр газар хэрүүлээ хийж болдоггүй юм уу, тооцоогоо хийгээд өөр газар хэрүүл маргаанаа хийж болдоггүй юм уу” гэж хэлсэн чинь ямар нэгэн үгийн зөрүүгүй миний толгойны зүүн зулай хэсэгт нэг удаа шилэн аягаар цохисон. Тэгэхээр нь шууд цагдаа дуудсан, удалгүй эргүүлийн цагдаа нар ирсэн.

Тухайн залуу өөрөөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би тухайн үед баг зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай, болсон үйл явдлыг санах хэмжээнд байсан. Намайг цохисон залуу ч мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нэлээд согтуу байх шиг байсан. Тухайн үед тэр залуу намайг цохих үед манай ажлын хажууд байсан ба хамт явж байсан ажлын бусад хүмүүс байгаагүй. Хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Хуулийн дагуу асуудлыг шалгуулж, шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 24 дэх тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ийн гэрчээр өгсөн:

“Би 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлын газрын хүмүүсийн хамтаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “” гэх караокед үйлчлүүлэхээр орсон. Шөнийн 04 цагийн орчимд тухайн газраас гарах болсон. Тэгтэл манай ажлын газрын бусад хүмүүс бид хоёроос түрүүлээд гарсан байсан. , бид хоёр тухайн газрын текэн дээр үргэлжлүүлэн виски авч уугаад үлдсэн. Тэгсэн чинь тухайн газраар үйлчлүүлж байсан нөгөө өрөөний нэг эмэгтэй, бармен, зөөгч нартай маргаад байсан. Тэгэхээр нь , бид хоёр “та нар энэ маргааны асуудлаа цаанаа очоод шийдэж болохгүй юм уу” гэж хэлсэн.  

Тэгтэл бармен нь тухайн маргаж байсан эмэгтэйг дагуулаад цаашаа яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа нөгөө эмэгтэй дахин текэн дээр ирээд барментай “цаг сунгах” талаар яриад маргаад байсан. Тэгтэл араас нь нэг******* хүн гарч ирээд бармен руу нь дайраад, гар утсаа үзүүлээд, “”миний дансны үлдэгдлийг хар” гээд байхад нь  , бид хоёр хажуугаас нь “дансны үлдэгдлээ үзүүлж байхаар та нар зүгээр тооцоогоо хийгээч” гэж хэлсэн юм.

Тэгтэл тухайн үл таних******* текэн дээр байсан шилэн бакалыг аваад ын толгой руу нь нэг удаа цохиход толгойноос цус гарсан. Би сальфетик аваад толгойных нь цусыг нь тогтоох арга хэмжээ авсан. Энэ үед ч тухайн хүмүүсийн маргаан үргэлжлээд байсан. Тэгээд би барменд хандаж “цагдаа дууд” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд ыг цохидог залууг авч явсан. Тэр залуу ыг нэг удаа цохисон. болон цохидог залуу аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26 дахь тал/

 

4. Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14413 дугаартай дүгнэлтэд:

1. Б.ын биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хэргийн 34-35 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ий сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байдаг караокед найз нөхдийн хамтаар орж үйлчлүүлсэн. Караокены цаг дуусахаар нь цагаа сунгуулахаар үйлчилгээний газрын ажилтныг дуудахад “манайх хаах болж байна, цагаа 30 минутаар сунгах боломжтой” гэж хэлсэн юм. Тэгээд байж байгаад манай эхнэр болон найзууд “яасан бэ, цагаа сунгахгүй юм уу” гэхэд тухайн газрын ажилтан нь “цагаа сунгахгүй, та нар гар” гэсэн шаардлага тавьснаас болж үйлчилгээний газрын ажилтан нартай маргасан. Тэгээд биднийг “та нар төлбөрөө төлөхгүй зугтаадаг хүмүүс байна” гэх зэргээр хэлээд, ойролцоогоор 5 орчим минут маргаж зогссон. Тухайн үед би тус үйлчилгээний газрын ажилтанд “бид нар төлбөрөө хийгээд гарлаа, гэхдээ та нар бид нараас уучлалт гуйх ёстой” гэж хэлсэн.

Тэгтэл тэнд үйлчлүүлж байсан нэг******* “та нар шиг гуйлгачид төлбөрөө төлөхгүй зугтаадаг” гэсэн зүйлийг ярихад нь би түүнээс “чи энэ гарын ажилтан юм уу” гэж асуухад надтай дорд үгээр харьцсан. Тэгэхэд нь би тэр залууд “чамд хамаагүй юм байна” гэж хэлээд барментэй хамт өөр өрөөнд ороод “одоо маргаад яах вэ, бид нар мөнгө төгрөгийг чинь өгөхгүй гэж хэлсэн юм уу” гэх зэргээр ярилцаж байтал нөгөө үл таних үйлчлүүлж байсан залуу манай эхнэрийг дорд үзээд, элдэв янзаар хэлээд байсан. Тэгэхээр би очоод “чи яах гээд байгаа юм бэ” гэхэд нөгөө залуу “чи муу яадаг юм” гээд үл тоож доромжилж харьцсан.

Тэгэхээр нь миний дургүй хүрээд текэн дээр байсан ундааны шилэн стакан аваад толгой хэсэгт нь нэг удаа тоншиж цохисон. Өөрөөр тэр залуутай хэрүүл  маргаан хийгээгүй, зодож цохиогүй. Ийм л асуудал болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 43 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 45 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 46 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 47 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 48 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай түүний гаргасан  (хэргийн 53 дахь тал) хүсэлтийг прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэн, *******д хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч, ял тохирсноор прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ий гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” караокед үйлчлүүлж байхдаа “өрөөний цаг сунгуулах” асуудлаас болж тухайн газрын ажилтантай маргаан үүсгэсэн, уг маргааны явцад тус газраар үйлчлүүлж байсан хохирогч нь “хэрүүл маргаан үүсгээд байна, өөр газар очиж хэрүүл маргаанаа хийж болохгүй юу, төлбөр тооцоогоо хийчихээч” гэж хэлснийг “доромж байдлаар үл тоож харьцсан”, “дургүй хүрсэн” гэх зэргээр шалтаглан текэн дээр байсан шилэн стаканаар хохирогчийн толгойн зулай хэсэгт цохиж, биед нь “зулайн хуйханд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хохирогч ын биед учирсан зулайн хуйханд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* түүний толгой хэсэгт нь шилэн аягаар цохих үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокуророос шүүгдэгч *******ий дээрх гэмт үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Хэргийн хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...хохиролд 3.000.000 төгрөг” нэхэмжилнэ хэмээн мэдүүлсэн хэдий ч уг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар хэрэгт баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдэгдсэн баримттай байна. /шүүхийн тов мэдэгдсэн баримт, утсаар ярьсан тэмдэглэл/

 

Иймд Эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих хохирол, төлбөргүй гэж үзнэ. Харин хохирогч нь учирсан гэмтлийн улмаас хийлгэсэн эмчилгээ, үйлчилгээний болон бусад баримттай гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч ******* нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт хэргийн 24 дэх талд авагдсан тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.    

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ******* нь ухамсарлан ойлгосноо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчаас гаргасан торгох ялын санал нь хуульд нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.   

 

Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон   

                                                                     

                                                            ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь учирсан гэмтлийн улмаас хийлгэсэн эмчилгээ, үйлчилгээний болон бусад баримттай гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.    

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД