| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/02777/И |
| Дугаар | 102/ШШ2020/03352 |
| Огноо | 2020-11-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2020/03352
2020 11 09 102/ШШ2020/03352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СХД, 00 дүгээр хороо, ө х, 00 байр, 000 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Б овогтой Э-ийн А /РД: АА00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД, 0 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Х д овогтой Ц-А-ийн Ц /РД: АА00000000/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс нэр хасуулах тухай үндсэн, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд оногдох хэсэг болох 53,333,333 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ц.Цтэй 2009 онд танилцаж, түүнтэй 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр албан ёсоор гэрлэлтийг батлуулсан юм. Бидний дундаас 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү А.Э төрж эцэг, эх болцгоосон болно.
Манай эхнэр Ц.Ц нь сүүлийн 2 жилийн хугцаанд ааш араншин нь өөрчлөгдөж, 2018 оны 5 дугаар сард шүүхэд өөрийн санаачлагаар өргөдөл гаргасан, өргөдөл гаргах явцад гэрлэлт цуцлуулах ямар нэгэн шалтгаан байгаагүй байсан болно. Ц.Ц нь надад өөрийн нөхөр шиг хандаж байгаагүй, мөн миний хамгаас нандин хүн болох эхийг минь хэзээ ч хүндэтгэж байгаагүй, гэр бүл болсон цагаас эхлэн гэртээ хоол хийж байгаагүй, баар цэнгээний газар явж зугаа цэнгэл хөөж их явдаг болсон, намайг нэг жилийн хугацаанд хөдөө Төв аймагт томилолтоор ажиллах үед бусадтай эр эмийн холбоотой болж, гэр орондоо ирж хонох нь багассан ба авсан цалин мөнгөө хэрхэн яаж зарцуулж байгаа нь мэдэгддэггүй болсон, гэр орон болон нөхөр хүүхдэдээ анхаарал халамж тавих нь эрс суларч байнга хэрүүлийн шалтгаан хайх болсон. Мөн бид хоёрын бэлгийн харьцаа нь 2020 оны 1 сараас хойш харьцахаа больсон, мөн байнгын утсаар өөр бусадтай харьцаж, “би чамайг бусдаас харамлаж болох уу?” гэх мэтийн үг хэллэг хэрэглэн чат бичиж видео дуудлага хийж энэ бүгдийгээ байнга тэр даруйд нь устгадаг байсан. Мөн бусадтай эр эмийн харилцаанд орсон бөгөөд гэр бүлтэй, нэг хүүхэдтэй, хамт ажилладаг Т.Гэрэлт-Од гэгчтэй эр, эмийн харилцаатай болсон байсан бөгөөд цайныхаа цагаар бусадтай буудал ордог байсан талаар өөрөө ч хэлсэн. Т.Гэрэлт-Од ч надтай ярьж байсан болно.
Ц.Ц нь гэр бүлээ хамгаалах, эмэгтэй хүний нинжин сэтгэлгүй, өөрийн нөхрөөс гадуур хоёр хүнтэй эр эмийн болон бэлгийн харьцаанд орж байсан нь нэг удаа биш байгаа юм. Ц.Ц нь өөр хүнтэй эр, эмийн харилцаатай болсон, мөн Ц.Цгийн Фейсбүүк хаяг болон Вайвэр хаягаар бусадтай харилцаатай хамтран амьдрахыг тохиролцсон, мөн миний хүүгийн зургийг тэдэн рүүгээ удаа дараалан явуулдаг, энэ нь хүү А.Эгийн амь насанд нь аюултай нөхцөл байдалд оруулаад байгаа юм.
Бид гэр бүл болсноос хойш БГД, 0 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт байрлах 60,2 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг худалдан авч, үл хөдлөх хөрөнгөтэй болсон. Уг үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэрийг дараах байдлаар бий болгосон юм.
Үүнд: АНУ-д амьдарч байгаа миний эх А.Энхтуул нь 2017 оны 10 сард 25 мянган ам долларыг хувь хүнээр дамжуулан өгч, бид монгол төгрөг болгон байрны төлбөрт тооцохдоо 61,375,000 төгрөг болгон худалдагч тал болох ******* овогтой******* үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр төлбөрт, 80,000,000 төгрөгийг бүрэн төлж авсан юм
БГД, 0 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт байрлах 60,2 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг худалдан зах зээлийн үнээр 80,000,000 төгрөгөөр авсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд Ц.Ц, Э.А, А.Э нарыг үл хөдлөх хөрөнгөнд бүртгүүлсэн байгаагаас Ц.Цгийн нэрийг хасуулах, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү А.Эг эцэг миний бие нь 18 нас хүртэл нь өөрийн асрамжинд байлгахаар нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргаж байна.
2018 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар орж, 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болж байсан болно гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ц миний бие нөхөр Э.Атой 2009 онд танилцаж улмаар бид гэрлэлтээ 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлсэн. Бидний дундаас хүү А.Э төрсөн. Миний бие нөхөр Э.Атой 2012 оноос хойш хамт амьдарч байгаа бөгөөд 2017 оноос хойш бидний хооронд байнгын хэрүүл маргаан үүсдэг болсон. Э.А нь гэр бүлийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг ухамсарладаггүй, эхнэр, хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй. Гэртээ байх хугацаанд комьютер, гар утсаар тоглоом тоглоод өндөржингөө суугаад байдаг.
Гэр бүлийн асуудлаа хамтран ярилцаж шийдвэрлэх талаар удаа дараа санал тавьдаг боловч огт ойшоодоггүй. Мөн Э.А нь хамтын амьдралын хугацаанд бидний хооронд хэрүүл маргаанаас үүдэн надад гар хүрч зодох явдал байсан. Би гэр бүлээ бодоод тэвчин өнгөрөөдөг байсан.
Цагдаад энэ талаар гомдол гаргаж байгаагүй байдлыг далимдуулж хэн үүнийг ч нотлохын гэж надаар тохуурхдаг болсон. Саяхан буюу 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Э.А нь миний фейсбүкийг үзэж маргаан үүсгэж гар утас болон саваар миний толгой руу цохисон. Түүнээс хойш бид тус тусдаа амьдарч байна. Тиймээс Э.Атой цаашид амьдрах боломжгүй байгаа тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна.
Хүү А.Э төрсөн цагаасаа эхлэн эх миний анхаарал халамжаар өсөн төрниж байна. Э.Ариуболд хүүхдийг асран торниулахад анхаарал халамж тавьдаггүй атлаа хүү А.Эг өөрийн асрамжиндаа авахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхэддээ халуун хоол цай хийж өгдөггүй. Хүүхэд өвдөж зовход хүртэл ганц ч удаа өөрөө санаачлагаараа анхаарал халамж тавьж байгаагүй. Хүү А.Эг миний асрамжид үлдээж өгөхийг шүүхээс хүсч байна.
Нэхэмжлэлд “намайг бусдадтай эр эмийн холбоотой болж гэр орондоо ирж хонох нь багассан ба авсан цалин мөнгөө хэрхэн зарцуулж байгаа нь мэдэгдэхгүй болсон, гэр орон болон нөхөр хүүхдэдээ анхаарал халамж тавих нь эрс суларч байнга хэрүүлийн шалтгаан хайх болсон” гэж бичсэн нь бодит байдалд нийцээгүй гүтгэлгийн шинжтэй тайлбар болсон байна.
Бид гэр бүл болсноос хойш Баянгол дүүргийн 3 дугаар хоооо 2 хороолол Замчдын гудамж 25-41 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад байр үнийг хамтран төлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд Ц.Ц Э.А, А.Э бид хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн тул миний нэрийг хасуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн уг орон сууцны өөрт болон хүүд ногдох хэсгийг хуваарилуулж, орон сууцыг өөртөө үлдээж шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Ц.Ц миний бие нөхөр Э.Атой 2009 онд танилцаж улмаар 2012 оноос эхлэн хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаанд 2013 онд бидний дундаас хүү А.Э төрсөн бөгөөд 2016 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж байсан. Ийнхүү 2017 оноос хойш бидний хооронд байнгын хэрүүл маргаан үүсдэг болсон ба эхнэр, хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, гэрт байх хугацаандаа компьютер, гар утсаар тоглоом тоглож өдөржингөө суудаг түүнчлэн хүүхэддээ хоол цай хийж өгдөггүй, хүүхэд өвдөхөд хүртэл ганц ч удаа өөрийн санаачлагаараа анхаарал халамж тавьж байгаагүй гэх мэтчилэн гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг огтхон ч ухамсарладаггүй.
Цаашлаад гэр бүлийн асуудлаа ярилцаж шийдвэрлэх талаар удаа дараа санал тавьдаг ч хайхардаггүй, ярилцах нь байтугай гар хүрч зодох явдал ч байсан. Би гэр бүлээ, хүүхдээ бодоод тэвчдэг байсан ч саяхан миний фейсбүүкийг үзэж хэрүүл маргаан үүсгэж гар утас болон саваар миний тархи толгой руу цохиж дахиад л гар хүрсэн. Түүнээс хойш бид тус тусдаа амьдарч байна. Тиймээс Э.Атой цаашид хамт амьдрах боломжгүй учраас гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлахтай холбогдуулан хүү А.Эг өөрийн асрамждаа авах хүсэлтэй байна. Учир нь хүү А.Э нь төрсөн цагаасаа эхлэн миний анхаарал халамжид өссөн бөгөөд хүү маань өөрөө ч эхтэйгээ хамт амьдрах хүсэлтэй. Цаашлаад эцэг Э.Аоос хуульд заасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Мөн түүнчлэн Э.Атой хамтран амьдрах хугацаанд дундаасаа байр авч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй болсон бөгөөд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 80,000,000 төгрөгний үнэ бүхий Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, Замчид гудамж 25-41 тоот хаягт байрлах Үл хөдөлөх хөрөнгийн Ү-2205029176 дугаартай 60,2 мкв орон сууцнаас өөрт болон хүүд оногдох хэсэг болох 53,333,333 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигч 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13-112 тоотод оршин суух хаягтай Энхтөр овогтой Ариунболд нөгөө талаас хариуцагч Баянгол дүүргийн 3 дугаар хороо 25-41 тоотод оршин суух хаягтай Цэнд-Аюуш овогтой Цэндсүрэн нар нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар гэр бүлийн маргаантай асуудлыг шийдвэрлэхээр тохиролцов.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн талаар: Нэхэмжлэгчийн төрсөн эх болох А.Энхтуулаас нь үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зориулсан 25 мянган ам доллар буюу 61,375,000 төгрөгийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, Замчид гудамж 25-41 тоот хаягт байрлах 60.2 м.кв талбайтай 2 өрөө байрыг худалдан авахад зориулсан гэдгийг гэрлэгчид хүлээн зөвшөөрч байгаа болно.
Үүнд: 1. Гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2205029176 дугаартай Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 хороолол, Замчид гудамж 25-41 тоот хаягт байрлах 60.2 м.кв талбайтай 2 өрөө байрыг дээрх гэрчилгээнд заагдсан Ц.Ц , Э.А, А.Э нарын нэр дээр хэвээр байх бөгөөд хүү Энххүслэнг 2031 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр буюу 18 нас хүрмэгц эх Ц.Ц, эцэг Э.А нар нь өөрсдийн нэрийг татаж, А.Эгийн нэр дээр ямар нэгэн маргаангүйгээр шилжүүлэн өгөхөөр харилцан тохиров.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 зүйлийн 14.6 д зааснаар хүү А.Эг 18 нас хүртэл нь эх Ц.Цгийн асрамжид байлгаж, эцэг Э.А нь хүүхэдтэй уулзах, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх асуудал чөлөөтэй байх бөгөөд хүүхдийн сургалтын төлбөр болон бусад асуудлаар эцэг, эх нар харилцан зөвшилцөж шийдвэрлэж байхаар тохиров.
3. Хүү А.Эг 18 насанд хүртэл БГД, 0 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт байрлах 60.2 м.кв талбайтай 2 өрөө байр нь хүү А.Э, эх Ц.Ц нарын эзэмшил, ашиглалтанд үлдээж, дээрх хугацаанд гарсан хэрэглээний болон бусад төлбөрийг Ц.Ц нь бүрэн хариуцахаар тохиролцов.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү болох А.Эгийн тэтгэлгийн талаар:
Нэхэмжпэгч Э.А нь хүү А.Эд 18 нас хүртэл төлөх тэтгэлгийг өөрийн үл хөдлөх хөрөнгийн оногдох хэсэг болох 27,000,000 төгрөгийг тооцохоор тохирч, эцэг Э.А, эх Ц.Ц нар нь тэтгэлгийн талаар дахин маргахгүй байхаар харилцан зөвшилцөж, гэрлэгчид сайн дурын үндсэн дээр энэхүү гэрээг байгуулж талууд гарын үсэг зурснаар, шүүхийн шийдвэрт тусгаснаар хүчинтэй байх болно.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Ц.Цд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс нэр хасуулах тухай, хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэгч Э.Аод холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүд оногдох хэсэг болох 53,333,333 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Гэрлэгчид нь 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1116770061 дугаарт бүртгүүлэн хууль ёсны гэр бүл болж, тэдгээрийн дундаас 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү А.Э төрсөн болох нь гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч гэрлэлт цуцлуулах үндэслэлээ таарамжгүй харилцааны улмаас цаашид гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэж тайлбарлаж, хариуцагч энэ талаар маргаагүй гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заажээ.
Нэхэмжлэгчээс хариуцагчид тодорхой хэмжээний сэтгэл санаа, эрүүл мэндийн хүчирхийлэл үзүүлдэг байсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүх хариуцагчийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй гэж үзэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Мөн Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх, хамтран өмчлөх эд хөрөнгө хуваах тухайгаа бие даан харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байна.
Иймд 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү А.Эг эх Ц.Цгийн асрамжид үлдээж, хүүхдээ тэжээн тэтгэх, эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон эвлэрлийг батлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Б овогтой Э-ийн А /РД: АА00000000/, Х д овогтой Ц-А-ийн Ц /РД: АА00000000/ нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү А.Эг эх Ц.Цгийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Э.А, хариуцагч Ц.Ц нар нь Гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2205029176 дугаартай БГД, 0 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт байрлах 60.2 м2 талбайтай 2 өрөө байрыг дээрх гэрчилгээнд заагдсан Ц.Ц , Э.А, А.Э нарын нэр дээр хэвээр байх бөгөөд хүү А.Эг 2031 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр буюу 18 нас хүрмэгц эх Ц.Ц, эцэг Э.А нар нь өөрсдийн нэрийг татаж, А.Эгийн нэр дээр ямар нэгэн маргаангүйгээр шилжүүлэн өгөх, хүү А.Эг 18 нас хүртэл нь эх Ц.Цгийн асрамжид байлгаж, эцэг Э.А нь хүүхэдтэй уулзах, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх асуудал чөлөөтэй байх бөгөөд хүүхдийн сургалтын төлбөр болон бусад асуудлаар эцэг, эх нар харилцан зөвшилцөж шийдвэрлэж байх, хүү А.Эг 18 насанд хүртэл БГД, 0 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт байрлах 60.2 м2 талбайтай 2 өрөө байр нь хүү А.Э, эх Ц.Ц нарын эзэмшил, ашиглалтанд үлдээж, дээрх хугацаанд гарсан хэрэглээний болон бусад төлбөрийг Ц.Ц нь бүрэн хариуцахаар, нэхэмжпэгч Э.А нь хүү А.Эд 18 нас хүртэл төлөх тэтгэлгийг өөрийн үл хөдлөх хөрөнгийн оногдох хэсэг болох 27,000,000 /хорин долоо/ сая төгрөгийг тооцохоор тохирч, эцэг Э.А, эх Ц.Ц нар нь тэтгэлгийн талаар дахин маргахгүй байхаар тус тус харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494,817 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 565,020 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид 494,817 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Аод олгох, нэхэмжлэгч Э.Аоос 565,020 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Цд тус тус олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэн, гэрлэлт цуцласны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох болохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ