Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,   

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж эгчийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух,

-урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан,

овогт /РД: УШ94*********************/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 20 оны дугаар сарын -ны өдөр 13:00 цагийн үед ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хас банкны дүгээр салбар буюу “” тооцооны төвөөр үйлчлүүлэх явцдаа тухайн банкны ажилтнуудтай “үйлчилгээ удаа үзүүлсэн” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэх үед тухайн банкинд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан иргэн ийг уг тооцооны төвийн гадна хөлөөрөө дэгээдэж, газарт түлхэж унагасны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дунд чөмөгний хүзүүний хугарал, зүүн гуяны цус хуралт, зүүн сарвууны чигчий хурууны шарх гэмтэл” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн мэдүүлэгтээ: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар тал/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн -12 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн *******-19 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ийн өгсөн: “...Би 20 оны дугаар сарын -ны өдрийн цагийн үед ******* дүүргийн ******* дугаар хороо, “Хас” банкны -р салбарт ажиллаж байхад үл таних 25-30 орчим насны залуухан хүүхэд орж ирээд салбараар үйлчлүүлж байгаад 40.000 төгрөг авчихаад согтуу байсан бөгөөд тухайн үедээ “та нар ямар удаан үйлчилдэг юм, даргаа дууд” гэх зэргээр орилоод байсан, тэр үед нь би “чи залуу хүн байж боль” гэж байхад цаанаас дарга гарч ирсэн чинь даргыг өшиглөхөөр нь би тэр хүнийг заамдан гадаа гарахад намайг унагаах гэж барьж байгаад дэгээдээд хамт газар унасан. Тэгээд би дээр нь гарч суучихаад хөдөлгөхгүй байж байтал тэр залуу “намайг цохь л доо” гээд байсан бөгөөд би тухайн үед гар хүрээгүй, гадаа явж байсан хүмүүс “хөгшин хүн зодлоо” гээд тэр залууг холдуулаад би босоод явах гэсэн их эвгүй болохоор нь гайхаад гүрийж байгаад ажил руугаа ороход манай дарга “эвгүй байна” гээд -д очиж хэвтсэн. Тэгэхэд зүүн хөлийн түнхний бүтэн хиймэл үе суулгах мэс засалд орсон. Миний зүүн дунд чөмөгний хүзүүний хугарал, зүүн гуяны цус хуралт, зүүн сарвууны чигчий хурууны шарх гэмтэл, зүүн түнхний бүтэн хиймэл үе суулгах мэс засалд орсон. Миний биед учирсан гэмтлийг ******* дүүргийн *******-р хороо, “Хас” банкны -р салбарын гадна 20 оны дугаар сарын -ны өдөр цагийн орчимд манай ажилд өмнө нь ажиллаж байсан залуу нь намайг заамдаж байгаад дэгээдэж унагаахад бид 2 хамт газар өнхөрч унасан, тэгээд би босоод явах гэсэн эвгүй байгаад байхаар нь би -д хандсан юм. Би эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбод, санхүүгийн гээд бүх зүйлээрээ хохирч байна. Би тэр залууг байгууллагын хаалгаар гаргахдаа баруун гараараа өмднийх нь захнаас атгаад зүүн гараараа цамцны энгэрээс нь заамдаад гарсан. Гарангуут тэр залуу миний баруун хөлийг зүүн хөлөөрөө дэгээ ороогоод цээж рүү мөрөөрөө түлхсэн тэгээд бид хэсэгхэн хугацаанд догонцож байгаад хамт газар давхралдаж унасан. Унасан даруйдаа би эргээд тэр залуугийн дээр гарахад хажуугаар явж байсан хүмүүс салгахад тэр залуу босоод гүйгээд яваад өгсөн. Тэр үед миний зүүн түнх их өвдөж байсан, тэгээд дотогшоо ороод үүдний сандал дээр сууж байгаад гэмтлийн эмнэлэг явсан. Миний биед гар хүрээгүй үүдээр аваад гарч байх үед эсэргүүцээд хөл дэгээдээд хамт давхралдаад унасан. Архи үнэртэж байсан. Эрүүл байсан хүнийг ийм болгосонд гомдож байна. Цаашид хөл дээрээ бүрэн гүйцэт босохын тулд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хэрэгтэй байгаа болохоор миний эмчилгээний асуудлыг бүрэн шийдэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 42-43 дугаар тал/,

Гэрч : “... 20 оны дугаар сарын -ны өдөр би “Хас” банкны “” дахь салбар дээр теллерээр ажиллаж байхад өдрийн 12 цагийн орчимд над дээр үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч ажиллагаа ихтэй гүйлгээ хийлгүүлж байсан. Тэгсэн чинь тэр хүний дараагийн дугаар авсан 30 орчим насны цагаан өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн “хурдан ажлаа хий” гэж бухимдалтай өндөр дуугаар зандарсан шинжтэй надад хэлсэн. Тэгэхээр нь ямар нэгэн юм хэлэлгүй ”ямар хүн юм болдоо” гээд тэр хүн рүү харсан чинь тэр залуу “муухай хараад байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөн адил ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэр залуу данснаасаа бэлэн мөнгө болох 40.000 төгрөг зарлагадуулж гаргуулсан. Би үйлчилгээгээ үзүүлж дуусгаад баримт дээр тамга дарж байхад тэр залуу “чи яагаад байгаа юм уурлаад байгаа юм уу” гээд өндөр дуугаар хэлж байхад салбарын захирал Тулга хүрч ирээд тэр залууд хандаж “та яагаад манай ажилтантай хувийн харьцаа үүсгээд байгаа юм бэ” гэж хэлээд “та үйлчилгээгээ авсан бол гарчих уу” гэж хэлсэн. Тэр үед тэр залуу босоод зогссон байдалтай захиралтай маргалдаад байсан. Тэр залууг хараад байхад захирлын өөдөөс цохих гээд байгаа бололтой янз бүрийн үйлдэл хийгээд байсан. Хүмүүс ихтэй, байдал хурцдах шинжтэй үед хамгаалагч ах хүрч ирээд тэр залууг аваад гарсан .Удалгүй хамгаалагч ах ганцаараа орж ирэхдээ хөл доголсон явж чадахгүй надаар түшүүлж ширээн дээрээ очиж суусан. Захирал хүрч ирээд “яасан юу болсон” гэж асуугаад түргэн тусламж дуудсан. Банкны ажилчин бид нар ямар ч тохиолдолд үйлчлүүлэгч нартай зүй зохистой харьцах ёстой байдаг. ах “саяны залууг аваад үүдээр гараад давхралдаад уначихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/,

Гэрч : “... Би “Хас” банкны “” салбарын захирал албан тушаалтай. 20 оны дугаар сарын -ны өдөр намайг ажил дээрээ байхад гэнэт үйлчилгээний зааланд “хурдан гүйлгээ хийгээч, ямар их уддаг юм” гэж үл таних хүн орилж шаардлага тавьсан. Тухайн үед би юу болсон талаар тодруулах гэж очсон. Хоёр теллер дээр хоёр үйлчлүүлэгч суусан байсан. Хүлээлгийн зааланд 3-4 хүн хүлээгээд сууж байсан тэр орилж шаардлага тавьсан хүн 4 дэх хүн байсан. Би тэр хүн дээр очоод “ямар гүйлгээнээс шалтгаалаад удах удахгүй тохиолдол байдаг та хүлээж байгаад үйлчилгээгээ аваарай” гэж хэлээд явсан. Тэр хүн хэсэг хугацааны дараа ахиад орилж эхэлсэн, өөрийн гүйлгээгээ хийлгэж дуусаад эрэгтэй теллерийн өөдөөс харж зогсоод “чи над руу муухай харлаа” гэх зүйлээр шалтаглан орилж байсан. Тэр өдрийн гэрээт харуул хамгаалалтын “Тамган” ХХК-ийн хамгаалалтын ажилтан тэр залуугийн хажууд байдлыг ажиглаад чимээгүй зогсож байсан. Би өрөөнөөсөө гарч очоод яасан юу болсон энэ хүний гүйлгээ болсон эсэх талаар теллэр асуухад “гүйлгээ нь хийгдээд болсон” гэж хариулсан. Тэгээд би тэр хүнд хандаж “таны гүйлгээ болсон байна танд өөр шийдвэрлэх асуудал байхгүй бол явчих” гэж хэлсэн. Тэгэхэд гарахгүй хүлээлгийн сандал дээр суучихсан. Тэгэхээр нь асуудал үүсэх гээд байгаа тул “хамгаалалтын шуурхай бүлэг дуудаж асуудлыг шийд” гэж тэнд байгаа хүмүүст сонсогдохоор хамгаалагч т хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу “өө тэгвэл бүгдийг нь дууд тэр энэ тэрээ дууд” гээд маргалдаж эхэлсэн. Тэгсэн чинь хамгаалагч тэр залууд хандаж “чи ингэж болохгүй шаардлага биелүүл” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу над руу ойртоод ирсэн тэр залуугийн амнаас архи үнэртэж байсан тэгэхээр нь “цаашаа бай” гээд гараараа түлхсэн. Тэр залуу намайг өшиглөх гэж оролдсон тэр үед хамгаалагч тэр залуугийн нуруунаас нь түлхээд хаалгаар гадагш авч гарсан. Хамгаалагч 60 настай хүн тиймээс би санаа зовоод араас нь гартал тэр хоёр хоёулаа газар унасан өнхөрч байсан. Тэгээд тэр хавьд явж байсан хүмүүс салгаад би хамгаалагч ахыг түшээд босгоход “хөл рүү юм орчих шиг боллоо” гээд нэг хөл дээрээ доголж байсан. Тэгээд хүлээлгийн зааланд суулгаад хэсэг харж байгаад хөл нь өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэр залуу амны хаалт зүүсэн 168 см орчим өндөртэй туранхай, саравчтай малгайтай, хувцсыг нь одоо сайн санахгүй байна ямар ч байсан содон шинж тэмдэг нь хүзүүн дээрээ зүүлт шиг доошоо харсан шивээстэй байсан. Архи уусан үнэртэж байсан. Салбар дотор хяналтын камертай, гадаа зөвхөн үүдний орох, гарах хэсгийг харуулсан камертай. Тэр залуу ахтайгаа өмнө нь “Тамган” хамгаалалтын албанд ажиллаж байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 20 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-63 дугаар тал/,

Тодорхойлолт (Нийслэлийн тойргийн нотариатч 20 оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай бүртгэл үйлдэж, нотариатчийн тамга тэмдгээр баталгаажуулж гэрчилсэн) /хх-ийн *******9 дүгээр тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.   

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь 20 оны дугаар сарын -ны өдөр 13:00 цагийн үед ******* дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хас банкны дүгээр салбар буюу “” тооцооны төвөөр үйлчлүүлэх явцдаа тухайн банкны ажилтнуудтай “үйлчилгээ удаа үзүүлсэн” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэх үед тухайн банкинд харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан иргэн ийг уг тооцооны төвийн гадна хөлөөрөө дэгээдэж, газарт түлхэж унагасны улмаас эрүүл мэндэд нь “зүүн дунд чөмөгний хүзүүний хугарал, зүүн гуяны цус хуралт, зүүн сарвууны чигчий хурууны шарх гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх баримтаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч ийн биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч өгсөн хүсэлтдээ:”...******* нь миний нэхэмжилсэн 25.000.000 төгрөгнөөс эхний шүүх хурлын дундуур 1.500.000 төгрөг дараа нь 500.000 төгрөг мөн 7.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж нийт төгрөг өгсөн болно. Энэ хугацаанд би нөхөн сэргээх, хөдөлгөөн заслын эмчилгээнд 2 удаа явж хөдөлгөөн хувь сэргэсэн болохоор цаашид ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй болно. Би одоо эмчилгээнд явж байгаа тул өөрийн биеэр хуралд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр хурлыг хийж өгнө үү..” гэсэн,

Хохирогчийн өмгөөлөгч ”..Миний үйлчлүүлэгч нь шүүгдэгч *******тай хэлэлцэн тохиролцож хохирлын төлбөрийн тодорхой хувийг авсан байна. Үйлчлүүлэгч өөрөө шүүгдэгчид ямар нэгэн санал гомдолгүй гэдгээ илэрхийлж шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй гэдгээ илэрхийлжээ. Өмгөөлөгчийн хувьд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр аймгийн сумын цагдаагийн хэлтэс, ахлах дэслэгч дээр мөрдөн шалгагдаж байгаа хэрэгт хэргийн газрын үзлэгт оролцох болсон билээ. Миний үйлчлүүлэгч нь шүүгдэгчтэй хэлэлцэн тохиролцсон, санал гомдол байхгүй гэсэн тул өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх зүйлгүй бөгөөд тусгайлан гаргах санал, хүсэлт байхгүй болно. Иймд *******т холбогдох хэрэгт өмгөөлөгч намайг биечлэн оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү...” гэх хүсэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаангүй. Хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлтийн талаар мэтгэлцээгүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байхыг шаардах бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хүнд хохирол хоёр шалтгаант холбоотой байдаг. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч ******* нь хохирогч ийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамрсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 20 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоно. Мөн шүүгдэгч нь хохирогчийг хөлөөрөө дэгээдэж, газарт түлхэж унагасан идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд “зүүн дунд чөмөгний хүзүүний хугарал, зүүн гуяны цус хуралт, зүүн сарвууны чигчий хурууны шарх гэмтэл” бүхий хүнд гэмтэл учирсан хохирол хоёр шалтгаант холбоотой байх тул дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.   

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал, сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн сэргээх эмчилгээнд явах болон бусад гэм хорын төлбөрт нийт *******.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирогчид 1.500.000, 500.000, 7.000.000 төгрөг нийт төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Иймд энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанчлан шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч *******ын мэдүүлэг, хохирогч ийн гаргасан хүсэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн -12 дугаар тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн *******-19 дүгээр тал/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39, 42-43 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 20 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-63 дугаар тал/, тодорхойлолт /хх-ийн *******9 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн *******9 дүгээр талд авагдсан нотариатчийн: .. “ нь *******тай хамтран “Миний сүлжээ” дэлгүүрт сүү цагаан идээний лангуу ажиллуулж сарын орлого нь 21.000.000. Үүнээс ашиг нь 12.000.000 төгрөг” гэх тодорхойлолтыг Нотариатын тухай хуульд заасан үндэслэл, журам, бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн тойргийн нотариатч 20 оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай бүртгэл үйлдэж, нотариатчийн тамга тэмдгээр баталгаажуулж гэрчилсэн байх тул нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлтэй байх ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй.

 Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу *******.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Бусад асуудлаар:

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 9,000,000 төгрөгийн хохирол төлсөн, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг *******.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу *******.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар солихыг дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 9,000,000 төгрөгийн хохирол төлсөн, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                              Б.БИЛГҮҮН