| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2020/02637/И |
| Дугаар | 102/ШШ2020/02835 |
| Огноо | 2020-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2020/02835
2020 09 30 102/ШШ2020/02835
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХУД-ийн 00 дүгээр хороо, 0 хэсэг, М т, 000 дугаар байрны 000 тоотод оршин байрлах “М б” ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГД, 0 дугаар хороо, С-ийн гудамж 00 “УБТЗ” МОХНН-т холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 11,325,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Г.Н-О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М б” ХХК болон Сэлэнгэ аймаг Мандал сум **************************** “Улаанбаатар**************”-ын барилга ашиглалт үйлчилгээний 1 дүгээр ангийн дарга Ж.Энхтуяа нар хх/18/036 дугаартай худалдагч тал нь Зүүн хараа дахь ачааны вагон засварын депогийн шинэчлэлт, вагон задлах цех-тэргэнцэрийн засварын цех хооронд хүзүүвч барих ажилд шаардлагатай дээвэр болон ханын сендвичийг нийлүүлэх, худалдан авагч тал нь гэрээгээр тохиролцсон тогтоосон хугацаанд барааны үнийг төлөх худалдах-худалдан авах гэрээг 2018.03.15-ны өдөр байгуулсан байдаг.
Мөн дээр дурдсан гэрээний 1.1 дэх хэсэгт заасан “М б” ХХК-ийн зүгээс дээврийн сэндвич хавтан 2,118,778 м, ханын сэндвич 1013.666 м, хх/18/036 гэрээний нэмэлт захиалгын дагуу дээврийн сэндвичийн хавтан 51.222 м ханын сэндвич хавтан 166,9 м худалдан авагч талд хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн байдаг.
Гэтэл худалдагч тал 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хийгдсэн хх/18/036 дугаар гэрээний нэмэлт захиалгын дагуу хийгдсэн сэндвич хавтангийн үнэ болох 7,550,640 төгрөгийг шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэж акт үйлдэж талууд гарын үсэг зурсан боловч өдий хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй манай байгууллагыг хохироож байна.
Иймд төлөгдөөгүй байгаа сэндвич хавтангийн үнэ болох 7,550,640 төгрөгийг худалдах-худалдан авах гэрээний 6.4-т заасан “Худалдан авагч нь барааны үнийг гэрээний 2.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 7.550,640 төгрөгийн 50******* болох 3,775,320 төгрөгөөр алдангийг тооцож нийт 11,325,960 төгрөгийг ********************* “Улаанбаатар**************”*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар***********************************ийн Барилга ашиглалт үйлчилгээний 1 дүгээр анги нь Мөнхдэвжих буян ХХК-тай 2018.03.15-ны өдөр хх/18/036 тоот дээврийн болон ханын сэндвич худалдах-худалдан авах гэрээг байгуулсан.
Гэрээгээр худалдагч нь дээврийн сэндвич 2,118.778 м.кв, ханын сэндвич 1013,666 м.кв нийлүүлэх, худалдан авагч нь төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. хх/18/036 тоот гэрээний нэмэлт захиалгын дагуу дээврийн сэндвичэн хавтан 51,222 м, ханын сэндвич хавтан 166,9 м тус тус авсан.
Улмаар гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 50******* буюу 55,738,826 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлэн гэрээгээр 2,118,778 м дээврийн сэндвич, 1013,666 м ханын сэндвичийг хүлээн авч 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр акт үйлдэн хүлээн авч хүлээн авалтын акт үйлдэн, үлдэгдэл 55,738,826 төгрөгийн төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус тус шилжүүлсэн.
2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр талууд уулзан хх/18/036 тоот гэрээний биелэлтийг дүгнэн эцсийн байдлаар тооцоо нийлэхэд нэмэлт захиалгын хамт нийт дээврийн сэндвич 2170,02 м.кв, сэндвичэн хана 1130,8745 м.кв худалдагч тал******* ба худалдагчийн нэхэмжлэхийн дагуу метрээр тооцож хүлээн авсан сэндвичийг гэрээний дагуу м.кв шилжүүлэн тооцоход нийт 3300,8945 м.кв сэндвичэн хана, дээврийг******* байдаг. Гэрээний дагуу нэг бүрийг тооцоолсон үнийн дүнгээр тооцон үзэхэд нийт 112641 166 төгрөг болсон ба зөрүү 1163514 төгрөгийг худалдагчийн Голомт банкны 2105019272 тоот дансанд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн. Худалдан авагч нь худалдагч талын******* барааны тоо хэмжээнд тохирох үнийн дүнг зохих ёсоор бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд төлбөр тооцооны үлдэгдэлгүй болно. Гэрээний дагуу******* сэндвич нь дутсан тул тус компаниас дахин захиалга хийж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр шилжүүлж нэмэлтээр сэндвич худалдан авсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “М б” ХХК нь хариуцагч “УБТЗ” МОХНН-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 11,325,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч “М б” ХХК нь хариуцагч “УБТЗ” МОХНН-тэй 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
Уг гэрээнд зааснаар нэхэмжлэгч “М б” ХХК нь 2,118.778 м.кв дээврийн хавтан, 1013,666 м.кв ханын хавтан тус тус нийлүүлэх,
“Улаанбаатар**************” **************************** 1 м.кв дээврийн хавтангийн үнийг 36,300 төгрөгөөр тооцож, нийт 76,911,641.40 төгрөг, 1 м.кв ханын хавтангийн үнийг 34,100 төгрөгөөр тооцож, 34,566,011.60 төгрөг, нийт 111,477,652 төгрөг төлөх, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Зохигчдын байгуулсан гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т хөдлөх эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно, мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-т эд хөрөнгийг өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийн өмчлөх эрх үүснэ гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд худалдах-худалдан авах гэрээний зүйлийг худалдагчаас худалдан авагчид******* үйл баримтыг нотлох “Мөнхдэвжих буян” ХК-ийн зарлагын падаанаар:
нийт 2170 метр дээврийн хавтан, 1192,7 метр ханын хавтан худалдагч авагч тал болох “Улаанбаатар**************” МОХНН-т хүлээлгэн өгсөн байна. (хэргийн 16-21 тал)
Хариуцагч “Улаанбаатар**************” МОХНН нь:
нийт 114,664,660 төгрөгийг худалдагч тал болох “М б” ХХК-нд төлсөн болох нь төлбөр төлсөн баримт (хэргийн 40, 41, 44 дэх тал)-аар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “хх/18/036 тоот гэрээний нэмэлт захиалгын материал хүлээн авсан акт (хэргийн 24 тал) -ыг үндэслэж, нэмэлтээр******* 51,222 метр дээврийн хавтан, 166,9 метр ханын хавтангийн үнэ 7,550,640 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “метрээр тооцож хүлээн авсан хавтанг гэрээний дагуу м.кв –д шилжүүлэн үнийг төлсөн” гэж тайлбарлаж байна.
Зохигчид гэрээний зүйлийн үнийг хэрхэн тодорхойлж тохиролцсон талаар маргаж байна.
Талуудын байгуулсан гэрээний 2-т дээврийн хавтанг 1 м.кв хэмжээг 36,300 төгрөг, ханын хавтанг 1 м.кв хэмжээг 34,100 төгрөгөөр тус тус үнийг тооцохоор тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, хавтангийн үнийг түүний талбайн хэмжээгээр тооцож тодорхойлохоор тохиролцсон байх бөгөөд талбайн хэмжих нэгж нь хавтангийн уртын хэмжээг өргөний хэмжээний үржвэрээр тооцно.
Худалдагч “М б” ХХК-аас 2170 метр дээврийн хавтан, 1192,72 метр ханын хавтан******* болох нь тогтоогдсон, харин хавтангийн өргөний хэмжээ 0,96 см байсан талаар талууд маргаагүй.
Иймд худалдагчаас шилжүүлсэн 2170 м дээврийн хавтан, 1192,72 м ханын хавтангийн хэмжээг өргөн 0,96 см хэмжээгээр үржүүлэхэд 2083,2192 м.кв дээврийн хавтан, 1144,992 м.кв ханын хавтан тус тус******* байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нэмэлтээр******* дээврийн 51,222 метр, ханын 166,9 метр хавтангийн үнийг түүний уртын хэмжээгээр буюу метрээр тооцож үнийг 7,550,640 төгрөгөөр тогтоож талууд акт үйлдсэн гэж тайлбарласан боловч уг актыг үйлдсэн талууд үнийг хэрхэн тодорхойлох талаар харилцан адилгүй тайлбар гаргаж маргаж байх тул бичгээр байгуулсан гэрээнд зааснаар гэрээний зүйлийн үнийг тодорхойлох үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн худалдагч гэрээний үүргээ биелүүлсэн эсэхийг тогтооход зөвхөн нэмэлтээр******* хавтангийн хэмжээгээр бус нийт хавтангийн хэмжээгээр үнийг авч үзэх шаардлагатай байна.
Гэрээний 2-т зааснаар 1 м.кв хэмжээг 36,300 төгрөгөөр 2083,2192 м.кв дээврийн хавтангийн үнийг тооцоход 75,620,856 төгрөг, 1 м.кв хэмжээг 34,100 төгрөгөөр 1144,992 м.кв ханын хавтангийн үнийг тооцоход 39,043,477 төгрөг, нийт 114,664,660 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч 114,664,640 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргээ биелүүлсэн байна.
Иймд хариуцагч “Улаанбаатар**************” **************************** нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар үүрэг дуусгавар болсон байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч “УБТЗ” МОХНН-ээс 7,550,640 /долоон сая таван зуун тавин мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулах “М б” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,166 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ