| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/02987/и |
| Дугаар | 102/ШШ2020/02674 |
| Огноо | 2020-09-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2020/02674
| 2020 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2020/02674 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан, Монгол улсын иргэн Т.Х, Монгол улсын иргэн Б.Б нарын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.М, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Е нарыг эх Т.Хгийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу Б.М, Б.Е нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Б.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Т.Х, Б.Б нарын хэн нэг нь нөгөөдөө хүүхдээ асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
5.Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг, мөн цаашид хүүхдүүдийг сургууль төгсөх хүртэл хугацаанд хүү Б.Мын нэг жилийн сургалтын төлбөр 2,000,000 төгрөг, охин Б.Еий нэг жилийн сургалтын төлбөр 2,000,000 төгрөг бөгөөд, хүүхдүүдийн сургалтын төлбөрийг эцэг Б.Б, эх Т.Х нар нэг нэгээр нь хариуцан төлж байхаар тохиролцсоныг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.САРАНТУЯА