Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/02612

 

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/02612

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт зааснаар Монгол улсын иргэн Б.Г /РД:00000000/ Монгол улсын иргэн Ц.Ж /РД:00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэрлэгчдэд шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч Б.Г нь охин Г.Агийн Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2022, 2023 оны сургалтын төлбөрийг бүрэн хариуцаж төлөх, хэрэглээний бусад зардлыг хариуцагч Ц.Жтай хувааж төлөхөөр харилцан тохиролцсоныг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.САРАНТУЯА