Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/02509

 

2020 09 08

102/ШШ2020/02509

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан, Монгол улсын иргэн А.О /РД:00000000/, Монгол улсын иргэн Э.Н /РД:00000000/ нарын гэрлэлтийг цуцалж, 1000 оны 0 дугаар сарын 00-ний өдөр төрсөн охин Н.Пыг эх А.Огийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу Н.П-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байвал 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Э.Наар тэжээн тэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар охин Н.П-тай эцэг Э.Н нь долоо хоног бүрийн Баасан, Бямба гарагт уулзаж байхаар тогтоосныг дурдаж, А.О, Э.Н нарын хэн нэг нь нөгөөдөө хүүхдээ асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

5.Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг, мөн охин Н.П-ын нэр дээрх Хас банк дахь 0000000000 тоот Хүүхдийн хадгаламжийн дэвтрийн хамтран эзэмшигч, хууль ёсны төлөөлөгчөөр эх А.О-г нэмж бүртгүүлэхийг хариуцагч Э.Н хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.САРАНТУЯА