| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0151/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/140 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/140
2024 02 05 2024/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,
Улсын яллагч Э.Булганчимэг,
Хохирогч Р.С ,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д ийн Б д холбогдох эрүүгийн 2309003051130 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” цахим тоглоомын газрын ширээн дээр байсан иргэн П.А гийн эзэмшлийн “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 340,000 төгрөгийн хохирол учруулсан;
2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” цахим тоглоомын газарт цэнэглэж байсан иргэн А.А гийн эзэмшлийн “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан;
2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны ... дэлгүүрт худалдагчаар ажилд орох анкет бүртгүүлж өөрийгөө Билгүүн гэж танилцуулан кассын орлогын бэлэн мөнгө 460,000 төгрөг, 81,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан тамхи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 541,000 төгрөгийн хохирол учруулсан;
2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Р.С гээс “Хаан банкны дансыг хаагаад өгөөч” гэсний дагуу түүний гар утсан дээрх Хаан банкны интернэт банканд нэвтэрч өөрийн Хаан банкны ... тоот дансаар хохирогч Р.С гийн данснаас 10,000,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар шилжүүлэн авч 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан;
2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатарын талбайн урд талын сандал дээр унтаж байсан иргэн Б.Э ын цүнхнээс “Айфоне Х макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус гар утсыг ашиглаж интернэт банкнаас нь 690,000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаар гаргаж авч нийт 1,540,000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 12,821,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт;
Мөн 2023 оны 8 дугаар сарын 16-наас 18-нд шилжих өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт "... " гэх цахим хаягийг ашиглаж, түүний фейсбүүкийн найз болох хохирогч Ц.Ч ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 650,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт "... " гэх цахим хаягийг ашиглаж, түүний фейсбүүкийн найз болох хохирогч Г.Д ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 250,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 900,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” цахим тоглоомын газрын ширээн дээр байсан иргэн П.А гийн эзэмшлийн “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 340,000 төгрөгийн хохирол учруулсан;
2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” цахим тоглоомын газарт цэнэглэж байсан иргэн А.А гийн эзэмшлийн “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан;
2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны ... дэлгүүрт худалдагчаар ажилд орох анкет бүртгүүлж өөрийгөө Билгүүн гэж танилцуулан кассын орлогын бэлэн мөнгө 460,000 төгрөг, 81,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан тамхи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 541,000 төгрөгийн хохирол учруулсан;
2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Р.С гээс “Хаан банкны дансыг хаагаад өгөөч” гэсний дагуу түүний гар утсан дээрх Хаан банкны интернэт банканд нэвтэрч өөрийн Хаан банкны ... тоот дансаар хохирогч Р.С гийн данснаас 10,000,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар шилжүүлэн авч 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан;
2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатарын талбайн урд талын сандал дээр унтаж байсан иргэн Б.Э ын цүнхнээс “Айфоне Х макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус гар утсыг ашиглаж интернэт банкнаас нь 690,000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаар гаргаж авч нийт 1,540,000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 12,821,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт;
Мөн 2023 оны 8 дугаар сарын 16-наас 18-нд шилжих өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт "... " гэх цахим хаягийг ашиглаж, түүний фейсбүүкийн найз болох хохирогч Ц.Ч ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 650,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт "... " гэх цахим хаягийг ашиглаж, түүний фейсбүүкийн найз болох хохирогч Г.Д ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 250,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 900,000 төгрөгийн хохирол учруулж залилсан...” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч П.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн үед Сүхбаатарын талбайн зүүн талын ... гээд интернэт кафед орж суугаад 08 цаг 55 минутын үед ариун цэврийн өрөө орчоод ирэх хооронд ширээн дээр үлдээсэн байсан гар утас алга болсон байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзсэн чинь нэг цэнхэр хөх үстэй захтай куртиктэй 20 орчим насны эрэгтэй хүн аваад гарч байсан. Би тухайн үед Цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Тэр өдрөөс хойш 2, 3 өдрийн дараа өөрийн фейсбүүк хаяг дээрээ тухайн бичлэгийг байршуулж таньж мэддэг хүн байвал холбогдоорой, миний гар утсыг хулгайлчихлаа гээд пост тавьсан юм. Тэгээд надтай фейсбүүкээр ... гэх хаягаас “би таних юм байна, ажиллаад 50,000 төгрөг аваад алга болсон” гээд ажлын анкетынх нь зургийг явуулсан. Тэрэн дээр Д Б гэсэн нэртэй, хаяг нь ... тоот гэсэн хаягтай, ... гэсэн регистрийн дугаартай хүн байсан. Дүү нь Д Б гээд анкетаа өгсөн байсан. Тэгээд тэр хүн Б ийг Сансарт байр хөлсөлдөг байх, дугаар нь ... гэсэн хоёр дугаарыг өгсөн. Би залгасан боловч дуудаад авахгүй байна лээ. ... гээд дугаараас 2022 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цаг 30 минутын үед “би Б ийн эхнэр байна, цагдаа шүүх гээд яахав, би олоод өгье” гэсэн. Тэгээд одоог хүртэл холбогдоогүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 15 дугаар тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 19-20 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №СБ1-23-269 дугаартай: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 340,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх-ийн 22-23 дугаар тал/,
Хохирогч А.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажил дээрээ буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... нэртэй цахим тоглоомын газарт байхад текэн дээр цэнэглэж тавьсан байсан Самсунг А52 загварын гар утсыг зүс таних Б гэгч этгээд хулгайлан авч гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46 дугаар тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 56-57 дугаар тал/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1380 дугаартай: “... 400,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх-ийн 48-51 дүгээр тал/,
Хохирогч С.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны ... дэлгүүрт менежерээр ажилладаг. 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр анх шинээр худалдагчийн ажилд өөрийгөө Билгүүн гэж танилцуулан анкет бөглөж орсон залуу өнөөдөр 19 цагийн үед надтай хамт ажиллаж байх үед хүнтэй хэрэлдчихлээ, жаахан стрессдээд байна, гараад тамхи татчихаад ирье гээд гарсан. Тэгээд гарчхаад ирэхгүй 20, 30 минут болоод удаад байхаар нь кассын мөнгөө шалгаад үзтэл 2 кассын бэлэн орлого байхгүй байсан. Тухайн залуугийн анкетад бөглөж байсан 89758522 дугаар луу залгахад орох ярианы эрх хаагдсан дугаар байсан. Хяналтын камер шүүж үзэхэд тухайн залуу урьдаас төлөвлөж кассын мөнгө болон зарж байсан электрон тамхи, запаас буюу подыг аваад явсан байсан. Тухайн залуу намайг арын өрөөнд 10, 20 минут юм хийж байх хооронд кассын мөнгө болон электрон тамхи подыг авахаар бэлтгэсэн байсан байна лээ. Тэр залуу өнөөдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 28-ны өглөө манай нөгөө ээлжийн менежер О т ажлын анкет бөглөхдөө Баттулгын Билгүүн гэрийн хаяг болон сургуулийнхаа мэдээллийг худал хэлж бөглөсөн байна. Тухайн залуу явахдаа өөрийнхөө барьж байсан цүнхээ үлдээчихсэн байсан. Цүнхэнд нь өөрийнх нь иргэний үнэмлэхийн лавлагаа байсан тул иргэний үнэмлэхээр нь олж авсан. Тухайн иргэний үнэмлэх дээр Д ийн Б гэх залуу байна гэдгийг цагдаагийн газар ирээд мэдсэн бөгөөд өөрийгөө Билгүүн гэж танилцуулсан Д.Б нь манай байгууллагын кассын мөнгийг авсан. Манай дэлгүүрийн кассанд байсан 460,000 /веб, 3 под/ нийт 541,000 төгрөгийг тухайн Д.Б гэх хүнээс гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 90 дүгээр тал/,
Гэрч Г.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 11:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрын 1 тоотод байрлах ... салбарт нэг залуу дэлгүүрийн ажилтнаар ажилд орохоор ирсэн тул анкет бөглүүлж авсан. Би тухайн салбарын дэлгүүрт туслах менежер хийдэг. Тухайн өдөр ажилд орохоор орж ирсэн залуу өөрийгөө Баттулгын Билгүүн гэж худал танилцуулаад 1999 оны 3 дугаар сарын 24-нд төрсөн гэж хэлсэн. Тэгээд би гэр хаана байдаг вэ гэсэн чинь Сансарт гэж хэлсэн. Өмнө нь үсчин хийдэг байсан, мөн хорооллын салбарт байрлах ... -д ажилладаг байсан гэж хэлэхээр нь би ажлаа мэддэг хүүхэд байна гэж бодоод хэзээнээс ажиллах боломжтой вэ гэсэн чинь хэзээ ч хамаагүй, шөнө, өдрийн ээлжинд нь аль алинд нь ажиллаж болно гэж хэлэхээр нь ахлах менежер болох Э руу залгаад тухайн хүүхдийг танилцуулсан. Ахлах “эрэгтэй хүүхэд хэрэгтэй байгаа юм чинь өнөөдөртөө ажиллаад үзье, маргааш гэрээг нь байгуулна” гэж хэлсэн. Би 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байсан чинь 19.00 цагийн үед над руу ахлах Г залгаад “манайд хулгай гарчлаа, өглөөний ажилд авсан Билгүүн гэж өөрийгөө танилцуулсан хүүхэд чинь хулгай хийчлээ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 96 дугаар тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 107-112 дугаар тал/,
Хохирогч Ц.Ч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз болох Э ын ашигладаг ... гэх хаягаас байна уу гэхээр нь байна гэтэл мөнгө зээлээч, миний данс руу 500,000 төгрөг хийчих гэхээр нь би 2023 оны 8 дугаар сарын 16-нд өөрийн ... гэх данснаасаа Э ын ... гэх данс руу шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр фейсбүүк орж ирээд 150,000 төгрөг хийчих гэхээр нь бас юм бодолгүй өөрийн ... гэх данснаасаа Э ын ... данс руу шилжүүлсэн ба нээх удалгүй Э тай уулзчаад архи ууж яваад эд зүйлээ алдаад фейсбүүкээр нь мөнгө гуйж авсныг нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 169-170 дугаар тал/,
Гэрч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 16-ны өглөө архи ууж яваад нэг мэдсэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбай дээр унтаж байсан. Сэрээд үзтэл миний утас болон банкны карт, бичиг баримт, гүйлгээ хийдэг васко алга болсон байсан. Тэгээд миний фейсбүүкийг ашиглаж манай найзуудаас мөнгө авсан байсан. Мөн миний дансанд байсан 1,455,000 төгрөгийг авсан байсан. Сүүлд буюу 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 12 цаг 04 минутад Сансар Е мартын скай салбар дээрээс миний бичиг баримтыг ашиглан дахин сим сэргээж миний фейсбүүк паспортыг сольж хүмүүсээс мөнгө гуйсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 174 дүгээр тал/,
-хохирогчоор өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 16-ны өглөө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Гацуурхан пабын хажуу талын дэлгүүрээс 08 цагийн орчим 0.75 литрийн архи 2 шилийг аваад тухайн дэлгүүрийн гадна зогсож байсан 2 архичинтай хамт уг архиа хувааж уугаад Гацуурхны урд талаас такси барьсан /ямар машин би сайн санахгүй байна/. Тэгээд нэг мэдсэн 12 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын талбайн урд талын сааданд унтаж байхад цагдаа нар ирж сэрээсэн. Сэрээд юмаа үзэхэд миний утас болон цүнх, бичиг баримт бүгд алга болсон байсан ба би гэртээ харилгүй найзындаа очоод унтаж байгаад орой нь гэртээ харьсан. Хоёр хоногийг гэртээ хэвтэж өнгөрөөсөн. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын сарын 19-ний өглөө Худалдаа хөгжлийн банкны картаа сэргээх гээд банк ороход таны байсан 790,000 төгрөгийг зарлагадаж авсан байна гэсэн. Би Хаан банкны лавлах руу залгаад дансаа шалгахад мөн адил таны дансанд мөнгө алга байна гэсний дагуу би Хаан банкны картаа хаалгуулаад Худалдаа хөгжлийн карт захиалсан. Тэгээд гэртээ ирээд байж байтал найзуудаас би фейсбүүкт онлайн байна, чи надтай чаталсан, санаж байна уу гээд манай найз Ч тэгэхээр нь фейсбүүкээ шалгах гээд ортол кодыг нь сольсон байсныг мэдээд яаралтай сим сэргээж аваад Хаан банкаа шалгатал найзуудаас 1,110,000 төгрөгийг авсан байсан ба задалж хэлбэл Ч аас 650,000 төгрөг, Д оос 250,000 төгрөг, Г ас 100,000 төгрөг, Ц гоос 10,000 төгрөг, Ж гаас 50,000 төгрөг тус тус гуйж миний дансыг өгч мөнгө авч миний Хаан банкны данснаас хадгаламж барьцаалсан зээл 315,000 төгрөгийг авсан байсан. Тэгээд симээ сэргээгээд фейсбүүкээ өөрийн болгож авах хүртэлх хугацаанд миний чатаар найзуудтай чатлаж мөнгө гуйж байсан ба тэгэхдээ манай дүү болох Г тэй чатлаад мөнгө гуйхдаа А гэх хүний Хаан банкны ... гэх дансыг бас өгсөн байсан. Би Iphone X max гэх шаргал өнгийн утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Сод, Номин карт болон Хаан алтан карт, Худалдаа хөгжил карт, Хаан банкны васко, үүргэвч алдсан ба миний данснаас бол нийт 1,455,000 төгрөг авсан ба бас манай найзуудаас 1,110,000 төгрөг авсан байсан. ..." гэх мэдүүлэг /1хх-ийн 189 дүгээр тал/,
Хаан банкны ... дугаартай данс эзэмшигч Б.Э ын дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 193-194 дүгээр тал/,
“Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээч мэргэшсэн үнэлгээчиний 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн үнэлгээний тайлан /1хх-ийн 199-204 дүгээр тал/,
Хохирогч Г.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз Э ын ашигладаг ... гэх хаягаас байна уу гэхээр нь байна гэтэл мөнгө зээлээч, миний данс руу 250,000 төгрөг хийчих гэхээр нь би 2023 оны 8 дугаар сарын 18-нд өөрийн М банкны 8000903749 тоот данснаасаа Э ын ... тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Э тай уулзахад архи ууж яваад эд зүйлээ алдаад фейсбүүкээр нь мөнгө гуйж аваад байна гэсэн зарыг оруулсан байсан. Тэгээд залилуулснаа мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 223 дугаар тал/,
Мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 224 дүгээр тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 208-210 дугаар тал/,
Хохирогч Р.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Гуравдугаар эмнэлгийн ойролцоо өөрийнхөө хүүхэд болох Э ын гэрт очих гээд явж байсан. Тэгэхдээ би Т ын хамтаар явж байсан бөгөөд бид хоёр өдөр 15:00 цагийн орчим ТБД андуудын урд талд хоолны газарт хоол идчихээд гарсан. Би хоол идэхдээ бол бага зэрэг архи согтууруулах ундаа уусан. Тэгэхэд миний карт байсан юм. Тэгээд би тэндээс гараад автобусанд суух гэсэн чинь карт маань байхгүй байсан. Тэгэхэд нь би автобусанд суугаад явж байхдаа үл таних эрэгтэй хүнтэй таарсан бөгөөд тэр хүнд би хандаж картаа байхгүй болгосон байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр үл таних хүн надад хандаж та гар утсаа өгч бай, би банк руу залгаад хаагаад өгье гэж хэлсэн бөгөөд тэр хүн миний утсаар банк руу ярьсан боловч бүртгэлтэй гар утсаараа ханд гэж хэлээд хааж өгөөгүй. Тэр залуу миний гар утсыг аваад миний гар утсаар интернэт банкаар минь нэвтрээд мэдээллийг маань өөрчилж миний дансанд холбоотой байдаг ач хүүхдийн маань хадгаламжийг барьцаалж зээл аваад өөр хүний данс руу шилжүүлэн авсан талаар нь би сүүлд нь мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 249-250, 2хх-ийн 1 дүгээр тал/,
-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Завхан аймгийн Баянхайрхан сумаас хүүхдээ эмчлүүлхээр 6 дугаар сарын 19-ний өдөр ирсэн. 6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар миний дансанд 822,000 төгрөг байсан. Манай ач охины хадгаламжийн мөнгө миний нэр дээр байсан. Энэ мөнгийг 6 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн үед би банкныхаа картыг алга болгоод мэдээллээ алдсан. Сумынхаа банкинд хандаж асуухад таны хадгаламжийн данс дахь 10,822,000 төгрөг Б гэдэг хүний дансанд байна гэж хэлсэн. Хадгаламж дахь мөнгийг авна гэж бодоогүй. Би одоо 10,822,000 төгрөгөөр хохирсон. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Банк 6,700,000 төгрөгийг хаасан гэж хэлсэн ч хаагаагүй. Энэ залуу надад нэг ч төгрөг төлөөгүй. Баримтаар гаргаж өгсөн мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Хохирогч Р.С гийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга /2хх-ийн 3-4 дүгээр тал/,
Хаан банкнаас ирүүлсэн Д.Б ийн дансны хуулга /2хх-ийн 10 дугаар тал/,
Шүүгдэгч Д.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатан яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх-6-7, 41, 79, 163-165, 178-179, 240-241 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Түүнчлэн шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” цахим тоглоомын газрын ширээн дээр байсан иргэн П.А гийн эзэмшлийн “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 340,000 төгрөгийн хохирол учруулсан;
2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” цахим тоглоомын газарт цэнэглэж байсан иргэн А.А гийн эзэмшлийн “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан;
2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны ... дэлгүүрт худалдагчаар ажилд орох анкет бүртгүүлж өөрийгөө Билгүүн гэж танилцуулан кассын орлогын бэлэн мөнгө 460,000 төгрөг, 81,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан тамхи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 541,000 төгрөгийн хохирол учруулсан;
2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Р.С гээс “Хаан банкны дансыг хаагаад өгөөч” гэсний дагуу түүний гар утсан дээрх Хаан банкны интернэт банканд нэвтэрч өөрийн Хаан банкны ... тоот дансаар хохирогч Р.С гийн данснаас 10,000,000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар шилжүүлэн авч 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан;
2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатарын талбайн урд талын сандал дээр унтаж байсан иргэн Б.Э ын цүнхнээс “Айфоне Х макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 850,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус гар утсыг ашиглаж интернэт банкнаас нь 690,000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаар гаргаж авч нийт 1,540,000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 12,821,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт;
Мөн 2023 оны 8 дугаар сарын 16-наас 18-нд шилжих өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт "... " гэх цахим хаягийг ашиглаж, түүний фейсбүүкийн найз болох хохирогч Ц.Ч ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 650,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт "... " гэх цахим хаягийг ашиглаж, түүний фейсбүүкийн найз болох хохирогч Г.Д ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 250,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 900,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Хохирогч П.А д 340,000 төгрөг, хохирогч А.А д 400,000 төгрөг, хохирогч С.Г ад 541,000 төгрөг, хохирогч Р.С д 10,000,000 төгрөг, хохирогч Б.Э т 1,540,000 төгрөг, хохирогч Ц.Ч ад 650,000 төгрөг, хохирогч Г.Д ид 250,000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Эдгээр хохирлол төлөгдөөгүй байгаа учраас шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Б нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Залилах гэмт хэргийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч Д.Б д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Тухайлбал шүүгдэгч Д.Б ийн "... " гэх цахим хаягийг ашиглаж, түүний фейсбүүкийн найз болох хохирогч Ц.Ч , Г.Д нарыг хуурч, төөрөгдөлж оруулж, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд буцаан өгөхгүй байх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлттэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч Д.Б ийг үргэлжилсэн үйлдлээр “Залилах” гэмт хэргийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч П.А , А.А , С.Г а, Р.С , Б.Э нарын эд хөрөнгийг тус тус хулгайлсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Б ийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч П.А д 340,000 төгрөгийн, хохирогч А.А д 400,000 төгрөгийн, хохирогч С.Г ад 541,000 төгрөгийн, хохирогч Р.С д 10,000,000 төгрөгийн, хохирогч Б.Э т 1,540,000 төгрөгийн, хохирогч Ц.Ч ад 650,000 төгрөгийн, хохирогч Г.Д ид 250,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Р.С гээс гаргаж өгсөн баримтаас шүүх хуралдаанд ирж оролцсон замын зардал болох 160,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэстэй гэж үзлээ. Харин түүний нэхэмжилсэн хоол ундны зардал, хүү зэргийг тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул гаргуулах боломжгүй юм.
Иймд шүүгдэгч Д.Б ээс 340,000 төгрөгийг гаргуулж хохирогч П.А д, 400,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.А д, 541,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Г ад, 10,160,000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.С д, 1,540,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э т, 650,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ч ад, 250,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Д ид тус тус олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, дээрх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хорих ялыг 01 жил, 01 сар, 07 хоногийн хугацаагаар тогтоох, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Б ээс: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Б ийг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 40 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 39, 49 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 52-59 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 41 дүгээр тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 42-43 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2хх-ийн 44 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-ийн 45 дугаар тал/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-ийн 47 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2хх-ийн 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шүүгдэгчийн хувийн байдалд үнэлэв.
Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт дахин холбогдож байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 35 хоногийн буюу 01 сар, 05 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг 01 жил, 01 сар, 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 160 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;
Прокурорын 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаартай тогтоолоор шүүгдэгч Д.Б ийн “ХААН” банк дахь ... тоот дансны болон бусад харилцах, хадгаламжийн мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож, уг мөнгийг хохирогч Р.С д хохиролд тооцон шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж;
Хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д ийн Б ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд;
-Мөн үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 280 /хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 35 /гучин тав/ хоногийн буюу 01 /нэг/ сар, 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг 01 /нэг/ жил, 01 /нэг/ сар, 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 160 /нэг зуун жар/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б ээс 340,000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.А д, 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.А д, 541,000 /таван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Г ад, 10,160,000 /арван сая нэг зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Р.С д, 1,540,000 /нэг сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э т, 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ч ад, 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Д ид тус тус олгосугай.
7. Тус хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаартай тогтоолоор шүүгдэгч Д.Б ийн “ХААН” банк дахь ... тоот дансны болон бусад харилцах, хадгаламжийн мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож, уг мөнгийг хохирогч Р.С д хохиролд тооцон шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 /тав/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН